| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/00020/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2017-03-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 35
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Ч.Энхжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бямбасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа,
Шүүгдэгч Б.Д , Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зундаа овогт Б.Д , Баяр овогт Д.Б нарт холбогдох 176000000076 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Өвөрхангай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Зундаа овогт Б.Д .
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан. Баяр овогт Д.Б.
Шүүгдэгч Б.Д , өсвөр насны яллагдагч Д.Б нар нь 2017 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Хоолт-1 дүгээр багийн 8 дугаар гудамжны 01 тоот хашааны гаднаас иргэн Ц.Баярсайханы эзэмшлийн улсын дугааргүй, ногоон өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн,
2017 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Хоолт-1 дүгээр багийн 8 дугаар гудамжны 05 тоот хашаанаас иргэн Ж.П-н эзэмшлийн цагаан өнгийн, 63-61 ӨВЗ улсын дугаартай, “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж, 1.700.000 төгрөгийн,
2017 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар багийн нутаг “Баянгийн дов” гэх газар оршин суух иргэн П.О-н гэрээс хурган дотортой дээл 3 ширхэг, хөвөнтэй дээл 2 ширхэг, дээлийн хүрэм 1 ширхэг, хөвөнтэй хөнжил 2 ширхэг, булган малгай 3 ширхэг, ууттай чихэр 2 килограмм, эрэгтэй ноосон цамц 1 ширхэг, чикопей 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 3.222.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Өмнөговь аймагт байх гэртээ байж байтал Б ирээд хамт Төгрөг сум орж мотоцикль хулгайлъя гэсэн. Тэгэхээр нь би чи надад юу өгөх юм гэсэн чинь мөнгө өгнө гэхээр нь бид хамт явахаар болсон. Төгрөг сум руу замын унаагаар ирсэн. Бид 2 шөнө Төгрөг суманд ирсэн. Тэгээд бид 2-ыг төвд нь явж байхад 2 мотоцикль сигнаалдаад их хурдтай өнгөрсөн. Тэгээд нэг айлын гадаа ирсэн. Тэгсэн Б чи нуугдаж бай гээд өөрөө яваад нэг мотоцикль түрээд хүрээд ирсэн. Тэгээд намайг мотоциклио аваад хол очоод байж бай гэхээр нь би Төгрөг сумын төвөөс хойш гараад хүлээж байтал Б цагаан өнгөтэй мотоцикль унаад хүрээд ирсэн. Тэгээд шууд тэндээсээ Өмнөговь аймаг орохоор явсан. Замдаа бид 2 төөрөөд нэг айл таарсан. Б зам асуугаад ирье гээд явсан. Бид 2 хоорондоо 500 метрийн зайтай л явж байсан байх. Тэгсэн удалгүй Б хүрээд ирээч гээд гэрлээрээ дохиод байсан. Тэгээд намайг яваад очсон чинь дээл, хувцас гаргаад тавьчихсан байсан. Энүүгээр яах гэж байгаа юм бэ? гэсэн чинь 2-уулаа замдаа нөмөрч унтана гэсэн. Тэгээд цааш явж байгаад бензин дуусаад байж байтал араас цагдаа нар ирээд барьж авсан...” гэв.
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Д ын гуйгаад Төгрөг сум руу явсан. Суманд очоод нэг мотоцикль олоод түүнийгээ Д ыг унаад сумаас гарч бай гэж хэлээд би эргэж сумын төв орж дахин нэг мотоцикль олоод бид 2 Өмнөговь аймаг гарсан. Замдаа бид 2 төөрөөд айл харагдахаар нь би зам асуугаад ирье гээд очсон чинь тухайн айл байхгүй цоожтой байсан. Тэгэхээр нь би цоожийг нь эвдээд гэрт нь орсон. Авдар нь цоожгүй байхаар нь ухаад үзсэн чинь хурган дээл, чихэр байсан. Тэгэхээр нь Д ыг дуудаад хурган дээл, цамц, чихэр зэргийг аваад явсан. Тэгээд цааш явж байтал бензин дуусаад байж байтал цагдаа нар хүрээд ирсэн...” гэв.
Хохирогч Ө.З-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 11 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар баг “Баянгийн дов” гэх газар байрлах өвөлжөөн дээр хүү Билгүүн очиход манай том гэрийн цоожны даруулгыг нугалаад хаалганы гуяыг сэт татчихсан, авдарнуудыг онгичсон байна гэж ирсэн. Тэгээд маргааш нь би гэртээ очиход хаалга, цоож, даруулга эвдэлсэн хэвэндээ авдар савнууд хаалттай дотроос эд зүйл авсан бололтой онгичсон байсан. Гэрээс алдсан эд зүйлээ бүртгээд цагдаад мэдэгдсэн. ... Манайх отроор нүүгээд 10 гаран хонож байна. Хамгийн сүүлд 12 дугаар сарын 10-ны орой 16-17 цагийн үед малаа усалчихаад отрын гэртээ очсон. Тэр үед зүгээр байсан. Маргааш нь хүү гэртээ очиход хулгай орсон байсан. Авдар дотроос хурган дээл эрэгтэй 2 ширхэг, нэг нь хөх саарал өнгийн даавуун, нөгөө нь ногоон цэнхэр торгон өнгөтэй дээлнүүд байсан тул тус бүрд нь 1 сая төгрөгөөр үнэлж байна. Мөн эмэгтэй хурган дээл 1 ширхэг ногоон цэнхэр торгон өнгөтэй, шүрэн товчтой, цагаан сараар л өмсдөг миний 2-3 жил болж байгаа дээл 1 сая төгрөгөөр товчтой нь хамт үнэлж байна. Хөвөнтэй дээл 2 ширхэг нэг нь цагаан цэнхэр өнгийн хээтэй хамбадуу өнгөтэй, нөгөө нь хөх саарал бараан цэнхэр ч юм шиг өнгийн даавуун өнгөтэй, хөвөн дотортой дээл нийлээд 100.000 төгрөгөөр үнэлж байна. Эрэгтэй булган малгай 2 ширхэг нэг нь буудаг 4 талтай, нөгөө нь буудаггүй өндөр шинэ нэг жил болж байгаа. Нөгөө нь 2-3 жил болж байгаа. Өндөр нь 400000, нөгөө нь 150000 төгрөгөөр үнэлж байна. Эмэгтэй булган малгай 1 ширхэг орос урдаа жижиг саравчтай 100000 төгрөгөөр үнэлж байна. Хөнжил 2 ширхэг хуучны хөвөнтэй, нэг нь хар нөгөө нь хөх өнгөтэй. Дээр үед 35 төгрөгийн үнэтэй байсан. 2 кг чихэр нэг нь зөгийтэй шар чихэр, нөгөө нь 1кг нь дөрвөлжин ногоон цаастай чихэр нийлээд 20000 төгрөгөөр үнэлж байна. Дээлний хүрэм 1 ширхэг, том хар хээтэй цэнхэр дэвсгэртэй торгон хүрэм. Шинэ өмсөөгүй хүрэм байсан. 150000 төгрөгөөр үнэлж байна. Ноосон цамц 1 ширхэг эрэгтэй хүний бараан цэнхэр, хөндлөн цагаан хээтэй шинэ 40000, төгрөгөөр үнэлж байна. Чокопэй 1 ширхэг 2000 төгрөг нийт манайд учирсан хохирол миний үнэлснээр 3.562.000 төгрөг болж байна. Хохиролын үнэлгээг гаргуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33, 35 дугаар хуудас/,
Хохирогч Ж.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 11-ний орой Төгрөг сумын Хоолт 1 дүгээр багийн 8-05 тоотод оршин суух найз Мөнх-Эрдэний гэрт нь хамт очиж 5-6 ширхэг Нийслэл нэртэй 2.5 литрийн пивыг гэрт байсан хүмүүстэй нь хамт уучихаад өөрийнхөө 63-61 ӨВЗ улсын дугаартай цагаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг гэрийнх нь ард нугасыг нь цоожлоод данхраадаж үлдээсэн. Манай найзынх хашаагүй задгай байдаг. Маргааш нь өглөө 07 цагт сэрэхэд мотоцикль байхгүй байсан. Гэрт хоносон хүмүүс бүгд унтаж байсан би хамгийн түрүүнд сэрсэн. Тэгээд мотоциклио хайгаад олоогүй сүүлд нь цагдаад мэдэгдсэн. ... Би 2017 оны намар 10 дугаар сард 1.770.000 төгрөгөөр худалдан авч байсан. Гэрчилгээ, бичиг баримттай. Би мотоциклио буцаан авсан болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед Төгрөг сумын Хоолт 1 дүгээр багийн 8-01 тоотод нутгийн танил Отгонсүрэнгийнд өөрийн ногоон өнгийн “Даюун” маркийн улсын дугааргүй Хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоцикльтойгоо ганцаараа очсон. Гэрт нь очоод хашааны гадаа мотоциклио үлдээгээд ороод унтчихсан. Тэр чигтээ унтсаар байгаад маргааш өглөө 07 цагийн үед явах гэтэл миний мотоцикль байхгүй байсан. Тэгээд хайгаад олдоогүй цагдаад мэдэгдсэн. ...Би 2017 оны намар 10 дугаар сарын 01-ний өдөр Доржмандах гэх хүнээс 500.000 төгрөгөөр худалдан авсан. Улсын дугаар, бичиг баримт байхгүй, гаалийн бичиг нь байгаа. ...Би мотоциклио буцаан авсан болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Гэрч О.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 11 цагийн үед отрын гэрээсээ гараад мал услах гэж гэрийн хажууд байдаг худаг дээр оччихоод өвөлжөөгөө эргэх гээд очиход гэрийн төмөр даруулга нугалчихсан, цоож нь зүгээр, хаалганы гуя модыг төмрөөр хөшсөн бололтой эвдэлсэн байсан. Гэрт ороход зуухны өмнө урт сэлэм шиг хэлбэртэй төмөр хаячихсан байсан. Орон доор байсан чемодан ил гаргаад онгорхой орхисон байхаар нь авдраа үзтэл доторхыг нь онгичсон гадна талыг нь хаагаад орхисон байсан. Тэгээд буцаж ирээд ээжид хэлчихээд хамт очиж эд зүйлээ бүртгээд буцаагаад цоожилсон. Тэгээд цагдаад мэдэгдсэн. ... Сумын төвөөс урагш 46 км зайтай, Төгрөг сумын Баянгийн 5 дугаар багийн “Баянгийн дов” гэх газар манай аав Очирбат гэх айлд хулгай орсон. ...Хурган дотортой эрэгтэй дээл 2 ширхэг, эмэгтэй дээл 1 ширхэг, хөвөнтэй дээл 2 ширхэг, 2 ширхэг хуучин хөнжил, аав, ээжийн булган малгай 3 ширхэг, миний хүрэм 1 ширхэг, чихэр зэрэг зүйл алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Гэрч П.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар 12-ны өглөө манай өвөлжөөн дээр байсан гэрт хулгай орсон байна гэж манай хүү О.Билгүүн ирэхээр нь хамт өвөлжөөн дээрээ очиход гэрийн цоожны тав төмрийг тахийлгасан, гэрийн хаалганы гуяны модыг ховсолсон байдалтай тасархай нь газар хэвтсэн. Зуухны өмнө нэг урт төмөр хэвтэж байсан. Авдар савнуудаа үзэхэд доторх эд зүйлийг нь онгичсон буцааж чихсэн байдалтай болгочихсон байсан. Хурган дотортой дээл 3 ширхэг, хөвөнтэй дээл 2 ширхэг, хүрэм 1 ширхэг, булган малгай 3 ширхэг, хуучин хөнжил 2 ширхэг, тавганд тавих гэж авсан ууттай чихэр, авдран дотор байсан хайрцагтай чокопайний хайрцагийг нь үлдээгээд доторхыг нь аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Гэрч Х.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар 11-ний орой намайг худаг дээрээс ирэхэд Төгрөг сумын 1 дүгээр багийн 8-01 тоотод манайд Баярсайхан гэх хүн хөдөөнөөс мотоцикльтой ирсэн. Баярсайхан ирээд мотоциклио манай хашааны гадаа орхичихсон, өөрөө гэрт согтуу унтаж байсан. Тэгээд тэр чигтээ сэрээгүй манайд хоносон. Маргааш өглөө нь босоод миний мотоцикль алга болчихсон байна гэж хэлж байсан. ... Манайх 22 цагийн үед унтсан. Шөнө 03 цагийн үед сэрээд гараад харахад мотоцикль нь анх байсан хэвэндээ байсан. Тэрнээс хойш мэдэхгүй унтсан. Өглөө Баярсайхан 07 цагийн үед босоод мотоциклио гарч хараад алга болчихсон гэж байсан. Би шөнө ямар нэгэн чимээ сонсоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Гэрч Г.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Төгрөг сумын Хоолт-1 дүгээр багийн 8-01 тоотод оршин суух Отгонсүрэн эгчийнд ирсэн хүнийх нь мотоцикль алдагдсан талаар сонссон. Надад мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
Гэрч Б.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Б.Д тай үерхээд 1 жил гаран болж байгаа. Бид хоёр тусдаа гараад 4 cap болж байна. Одоогоороо хамт амьдарч байна. Гэрлэлтээ батлуулаагүй. Манай нөхөр Д гэр орноосоо гарч ороод байдаггүй, даруухан зан ааштай, нийлдэг найз нөхдийнх нь талаар мэдэхгүй. Б тай уг нь нийлээд найзлаад байгаа харагддаггүй. Хаа нэг л манайхаар ирдэг. Урьд нь хэрэгт холбогдож байсан эсэх талаар нь би мэдэхгүй. Надад хэлж байгаагүй. Манай нөхөр архи, хэрэглэдэггүй, элдэв муу зуршил ааш авир гаргаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
Гэрч Б.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Д нь эхээс арвуулаа, айлын 7 дахь хүүхэд. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд эхнэрийн хамт амьдардаг. Тусдаа гараад удаагүй байгаа. Албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй. Урьд нь 2 удаагийн ял шийтгэлтэй, сургуульд сурч байсан, бүрэн бус дунд боловсролтой, бичиг үсэг мэднэ, цэрэгт яваагүй, өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Ааш зангийн хувьд үг дуу цөөтэй, жаахан эрх талдаа өссөн, архи тамхи хэрэглэдэггүй, элдэв муу зуршилгүй. Нийлдэг найз нөхдийнх нь талаар сайн мэдэхгүй. Өвөрхангайд ноднин өвөл хэрэгт шалгагдахаас өмнө 2016 оны 12 дугаар сарын дундуур 1 удаа манайд ирж байсан. Өөрөөр Өвөрхангайд ирж байгаагүй. Б нь харахад гайгүй томоотой л хүүхэд шиг санагддаг, ахаа ахаа гээд л үг дуулгавартай архи уудаггүй, тамхи татдаг л хүүхэд харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
Гэрч М.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.Б нь сургуульд сурч байсан 5-р ангиа төгсөөд сургуулиас гарсан. Бичиг үсэг мэддэг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8-р багт хөдөө аав Д, ээж М, дүү А нарын хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Багадаа цэцэрлэг, сургууль дамжсан, сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэггүй, зүрх өвддөг өөрөөр архаг хууч өвчин байхгүй. Ааш зангийн хувьд сэргэлэн, хүнтэй яриа хөөрөө сайтай, амьдрал ахуй дунд зэргийн, хулгай хийгээд яваад байхааргүй л амьдралтай. Аав, ээж нь малчин, 50-60 богтой, 1 тэмээтэй, өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Зан байдлын хувьд хүний үгэнд ордог, элдэв ааш авир гаргаад байдаггүй, архи уудаггүй, тамхи татдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
Гэрч С.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.Б нь багадаа цэцэрлэг, сургуулиар хүмүүжсэн. 5 дугаар ангиасаа сургуулиас гарсан. Зүрх өвддөг, өөрөөр өвчин эмгэгүй, сэтгэцийн хувьд эрүүл, эмгэг өвчингүй. Д.Б дүүтэйгээ надтай хамт амьдардаг. Аав нь салаад 3 сар болж байна. Одоогоор холбоогүй байгаа. Урьд нь хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Хичээл сурлагадаа гайгүй дунд зэрэг сурдаг, дуулах дуртай, өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Ааш зангийн хувьд уг нь сэргэлэн талдаа хүнтэй нийтэч, хүний үгэнд оромтгой, гарын дүйтэй хүүхэд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 129-130 дугаар хуудас/,
Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаартай: “...Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургаар бэхжүүлж авсан гэрийн хаалганы модонд үүссэн мөр нь эвдлэгч багажны үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Хэргийн газраас хураан авсан модон дээр үүсэн мөр нь хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 1 ширхэг төмрөөр үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаартай: “... Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж хурааж авсан 1 ширхэг модны хэлтэрхий шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газрын үзлэгээр хурааж авсан модны хэлтэрхий нь хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан модны хэлтэрхийтэй хэлбэр хэмжээ болон хугарлын ирмэг, өнцгөөрөө тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 72-73 дугаар хуудас/,
Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай: “... Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан 4 ширхэг гарын мөрний 1, 2 гэж дугаарласан гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан мөртэй яллагдагч Б.Д , Д.Б нарын гарын дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгээрээ тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,
Сэтгэцийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай: “... Үзүүлэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдэх үед болон өмнө нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчлөөгүй. Үзүүлэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдэх үед болон одоо сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчлөөгүй. Үзүүлэгч Д.Б нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Д.Б нь хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 90 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1, 3 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №01/25 дугаартай дүгнэлт /хх-ийн 98-100 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №01/24 дугаартай дүгнэлт /хх-ийн 101-102 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №01/26 дугаартай дүгнэлт /хх-ийн 103-105 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18, 22 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19, 23 дугаар хуудас/,
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 135-136, 138, 141-142, 143-144, 147, 149-174, 193-194 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Д ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Б ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 145 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Б ыг яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 131-132 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Д ыг яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 133-134 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Д , шүүгдэгч Д.Б нар нь 2017 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Хоолт-1 дүгээр багийн 8 дугаар гудамжны 01 тоот хашааны гаднаас иргэн Ц.Б эзэмшлийн улсын дугааргүй, ногоон өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж, 1.000.000 төгрөгийн,
2017 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Хоолт-1 дүгээр багийн 8 дугаар гудамжны 05 тоот хашаанаас иргэн Ж.Пүрэвжаргалын эзэмшлийн цагаан өнгийн, 63-61 ӨВЗ улсын дугаартай, “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж, 1.700.000 төгрөгийн,
2017 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар багийн нутаг “Баянгийн дов” гэх газар оршин суух иргэн П.Очирбатын гэрээс хурган дотортой дээл 3 ширхэг, хөвөнтэй дээл 2 ширхэг, дээлийн хүрэм 1 ширхэг, хөвөнтэй хөнжил 2 ширхэг, булган малгай 3 ширхэг, ууттай чихэр 2 килограмм, эрэгтэй ноосон цамц 1 ширхэг, чикопей 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 3.222.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтанд авагдсан “...Хурган дотортой дээл 3 ширхэг, хөвөнтэй дээл 2 ширхэг, дээлийн хүрэм 1 ширхэг, хөвөнтэй хөнжил 2 ширхэг, булган малгай 3 ширхэг, ууттай чихэр 2 килограмм, эрэгтэй ноосон цамц 1 ширхэг, чокопей 1 ширхэг” зэрэг эд зүйлээ алдсан талаар мэдүүлсэн хохирогч Ө.Зууннаст /хх-ийн 31-33, 35/, “...63-61 ӨВЗ улсын дугаартай цагаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклио” алдсан талаар мэдүүлсэн хохирогч Ж.П, /хх-ийн 39/, “...ногоон өнгийн “Даюун” маркийн мотоциклио” алдсан талаар мэдүүлсэн хохирогч Ц.Б /хх-ийн 43-44/ нарын мэдүүлэг, хохирогч Ө.З-н гэрээс эд зүйл алдагдсаныг болон хохирогч Ж.П, Ц.Б нарын мотоциклийг хулгайд алдагдсан талаар мэдүүлж байгаа гэрч О.Билгүүн /хх-ийн 49-50/, гэрч П.О /хх-ийн 51-52/, гэрч Х.О /хх-ийн 53-54/, гэрч Г.Ч /хх-ийн 55-56/, нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Д , Д.Б нарын хувийн байдлыг тодорхойлсон гэрч Б.Тогоо, Б.Х, М.М, С.М нарын мэдүүлгүүд /хх-ийн 57-58, 60-61, 62-63, 129-130/,
Хэргийн газраас хураан авсан модон дээр үүсэн мөр нь хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 1 шихэг төмрөөр үүсгэгдсэн болохыг нотолсон Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт /хх-ийн 66-67/, Хэргийн газрын үзлэгээр хурааж авсан модны хэлтэрхий нь хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан модны хэлтэрхийтэй хэлбэр хэмжээ болон хугарлын ирмэг, өнцгөөрөө тохирч байгаа талаарх Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт /хх-ийн 72-73/, Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан 4 ширхэг гарын мөрний 1, 2 гэж дугаарласан гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан мөртэй яллагдагч Б.Д , Д.Б нарын гарын дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгээрээ тохирч байгаа талаарх Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-79/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1, 3/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/, Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13/, Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15/, Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №01/25 дугаартай дүгнэлт /хх-ийн 98-100/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №01/24 дугаартай дүгнэлт /хх-ийн 101-102/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №01/26 дугаартай дүгнэлт /хх-ийн 103-105/, Тээврийн хэрэгсэл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18, 22/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19, 23/, Шүүгдэгч Д.Б , Б.Д нарын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгож, үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай, гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн өвчнөөр өвчлөөгүй, хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн талаар ямар нэгэн өвчингүй, хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл байсан болох нь Шүүх сэтгэц гэм судлалын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай магадлагаагаар /хх-ийн 90/ тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хандмаа нь дүгнэлтэндээ шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй, мөн шүүгдэгч нар 21 нас хүрээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулах ялыг 2 дахин багасгуулах гэсэн санал гаргаж байгаа болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлгийн нэг зүйлийн хэд хэдэн хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн бол аль хүнд ял шийтгэл оногдуулж болох хүндрүүлэх нөхцөлтэй хэсгээр зүйлчлэн нэг удаа ял шийтгэл оногдуулах нь зүйтэй боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгүүд нь хохирлын хэмжээг тооцохдоо харилцан адилгүй байх тул тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэх үндэстэй байна. Иймд шүүгдэгч нарт бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан үйлдэлд тохирох зүйл хэсгээр нэг удаа, бусдын мотоциклийг хулгайлсан үйлдлээр нэг удаа зүйлчилж ял шийтгэл оногдуулж, тэдгээрийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна. Мөн шүүгдэгч Д.Б гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 18 насанд хүрсэн, шүүгдэгч Б.Д нь мөн 18 насанд хүрсэн байгаа бөгөөд шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Д.Б , Б.Д нарын хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулах боломжгүй байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дээрх саналуудыг хүлээж авах боломжгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Зундаа овогт Б.Д , Баяр овогт Данчулууны Б нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Зундаа овогт Б.Д , Баяр овогт Д.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Б.Д , Д.Б нарыг бусдын эд хөрөнгийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, бусаар авсан, хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Д , Д.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Д , Д.Б нарт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Д , шүүгдэгч Д.Б нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай жил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор буюу 30 хоногоор тооцож, хөнгөн ял болох 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан хүнд ял болох 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Д ын нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Д.Б ын Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 132 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялын 1 хоногоор буюу 16 хоногоор тооцож энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Б ын нийт эдлэх ялыг 2 жил 1 сар 16 хоногийн хугацаагаар хугацаагаар тус тус тогтоож,
Шүүгдэгч Д.Б , Б.Д нарыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Д д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Б д оногдуулсан 2 жил 1 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Д , Д.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан ши

Шүүгдэгч Б.Д , Д.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж иртөмөр 1 ширхэг, хаалганы мод 1 ширхэг, хар өнгийн мотоциклийн хос бээлий зэргийг устгахыг тус тус дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Шүүгдэгч Б.Д , Д.Б нарын баривчлагдсан 1 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д , Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зундаа овогт Б.Д , Баяр овогт Д.Б нарыг бусдын эд хөрөнгийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, бусаар авсан, хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Зундаа овогт Б.Д , Баяр овогт Д.Б нарт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Д , шүүгдэгч Д.Б нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай жил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор буюу 30 хоногоор тооцож, хөнгөн ял болох 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан хүнд ял болох 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Д ын нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Д.Б ын Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 132 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялын 1 хоногоор буюу 16 хоногоор тооцож энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Б ын нийт эдлэх ялыг 2 жил 1 сар 16 хоногийн хугацаагаар хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Д д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Б д оногдуулсан 2 жил 1 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Б.Д , Д.Б нарын баривчлагдсан 1 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцсугай.
6. Шүүгдэгч Б.Д , Д.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр 1 ширхэг, хаалганы мод 1 ширхэг, хар өнгийн мотоциклийн хос бээлий зэргийг устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д , Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д , Д.Б нарт авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР