| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2018/0029/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/34 |
| Огноо | 2018-04-13 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/34
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ч,
улсын яллагч Б.М,
хохирогч Ц.Ш, С.Б,
иргэний нэхэмжлэгч О.Б,
шүүгдэгч Б.Д,
шүүгдэгч Г.Т,
шүүгдэгч Б.Г,
шүүгдэгч Ц.Б, тэдгээрийн өмгөөлөгч О.Ц,
шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгадар овогт Батаагийн Д, Булгадар овогт Цэдэнбалжирын Б, Булгадар овогт Батаагийн Г, Булгадар овогт Гэлэнхүүгийн Т, Тайж овогт Надмидын Х нарт холбогдох эрүүгийн 201608000027 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Булгадар овогт Батаагийн Д /РД:ОО77082070/, Увс аймгийн Тэс суманд 1977 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, Улаанбаатар хот, Налайх дүүрэгт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 2000 онд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэх,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Булгадар овогт Гэлэнхүүгийн Т /РД:МВ83071911/, Увс аймгийн Тэс суманд 1983 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, Улаанбаатар хот, Налайх дүүрэгт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан гэх,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Булгадар овогт Батаагийн Г, /РД:ОО82061970/, Увс аймгийн Тэс суманд 1982 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, Улаанбаатар хот, Налайх дүүрэгт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, дээд боловсролтой, дуурийн дуучин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Булгадар овогт Цэдэнбалжирын Б /РД:ОО85081270/, Увс аймгийн Тэс суманд 1985 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, Улаанбаатар хот, Налайх дүүрэгт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн гэх,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Тайж овогт Надмидын Х /РД:ОО82092474/, Увс аймгийн Тэс суманд 1982 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, Увс аймгийн Улаангом суманд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, урьд 2002 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2005 онд хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2008 онд хорих ялыг дүйцүүлэн хасаж суллагдаж байсан гэх,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Г.Т, Ц.Б, Б.Д нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж 2016 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг Цагаан худгийн голын бууц гэх газраас иргэн Б.Амаржаргалын туслах малчин Л.Ганбаярын хоттой хониноос 25 бог мал буюу олон тооны малыг хулгайлж 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан,
Давтан үйлдлээр:
Яллагдагч Б.Т, Б.Г нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 08 дугаар сарын 20-22-ны өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг Дайлнаагийн ангор гэх газраас иргэн Ц.Шын 2 тооны эр үхрийг хулгайлж 3 600 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Г.Т, Б.Г, Ц.Б нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг Сувираагийн дунд бууц гэх газраас иргэн С.Басангийн 3 тооны үхрийг хулгайлж 3 220 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Ц.Б, Б.Г нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж 2016 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Бор-Ухаа” гэх газраас иргэн Д.Огийн 2 тооны үхрийг хулгайлж 3 500 000 төгрөгийн, иргэн Л.Цогтсайхан 1 тооны үхрийг хулгайлж 650 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Г.Т, Б.Д нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 11 дүгээр сарын 24-26-ны хооронд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар багийн нутаг Дөш гэх газраас иргэн Ч.Баярсайханы 2 тооны үхрийг хулгайлж 1 600 000 төгрөгийн, иргэн Д.Зоригтсайханы 1 тооны үхрийг хулгайлж 650 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Б.Д, Б.Г нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж 2017 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Цэнхэр бүрдийн бууц” гэх газраас иргэн Б.Ариунболдын 4 тооны үхрийг хулгайлж 2 210 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Г.Т, Б.Г, Б.Д нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж 2017 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг Сумын төвөөс урагш 10 орчим километр Сугын нуур гэх газраас иргэн Ч.Гантунгалагийн 2 тооны үхрийг хулгайлж 1 500 000 төгрөгийн, иргэн С.Бын 2 тооны үхрийг хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Б.Д, Ц.Б, Н.Х нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж 2017 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр багийн нутаг “Булингаа” гэх газраас иргэн Б.Оюунболдын 3 тооны үхрийг хулгайлж 3 100 000 төгрөгийн, иргэн Н.Эрдэнэчулууны 1 тооны үхрийг хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Б.Д, Ц.Б, Н.Х нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж 2017 оны 01 дүгээр сарын 21-23-ны хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Нарийн тэгт” гэх газраас иргэн Д.Тунгалагийн гэрт нэвтэрч эд зүйлс хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Б.Д, Ц.Б, Н.Х нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж 2017 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр багийн нутаг “Ембүүт" гэх газраас иргэн Ц.Бургиагийн 4 тооны үхрийг хулгайлж 3 800 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Г.Т, Б.Д нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж 2017 оны 02 дугаар сарын 02-04-ний хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутгаас иргэн Д.Баатархүүгийн 3 тооны үхрийг хулгайлж 2 700 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Г.Т, Ц.Б, Б.Г нар нь бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж 2017 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг Хавирга гэх газраас иргэн Д.Нансалмаагийн 4 тооны үхрийг хулгайлж 3 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Г.Т, Ц.Б, Б.Д нар нь бүлэглэж, машин механизм хэрэглэж 2016 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг Цагаан худгийн голын бууц гэх газраас Б.Амаржаргалын туслах малчин Л.Ганбаярын хоттой хониноос 25 бог малыг хулгайлж 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан,
Давтан үйлдлээр:
Шүүгдэгч Б.Т, Б.Г нар нь бүлэглэж, машин механизм хэрэглэж 2016 оны 08 дугаар сарын 20-22-ны өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг Дайлнаагийн ангор гэх газраас Ц.Шын нас гүйцсэн эр хүрэн зүсмийн үхэр 1, нас гүйцсэн улаан зүсмийн эр үхэр 1, нийт 2 тооны үхрийг хулгайлж 3 600 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Т, Б.Г, Ц.Б нар нь бүлэглэж, машин механизм хэрэглэж 2016 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг Сувираагийн дунд бууц гэх газраас С.Басангийн цагаан цоохор нас гүйцсэн эр үхэр 1, улаан сарман соёолон эр үхэр 1, хар шүдлэн эр үхэр 1, нийт 3 тооны үхрийг хулгайлж 3 220 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Б, Б.Г нар нь бүлэглэж, машин механизм хэрэглэж 2016 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Бор-Ухаа” гэх газраас Д.Одсүрэнгийн шүдлэн насны лимузин үүлдрийн бух 1, соёолон насны бэлхүүс цагаан улаан алаг зүсмийн эр үхэр 1, нийт 2 тооны үхрийг хулгайлж 3 500 000 төгрөгийн, Л.Цогтсайхан улаан хүрэн зүсмийн соёолон насны 1 үнээг хулгайлж 650 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Т, Б.Д нар нь бүлэглэж, машин механизм хэрэглэж 2016 оны 11 дүгээр сарын 24-26-ны хооронд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар багийн нутаг Дөш гэх газраас Ч.Баярсайханы нас гүйцсэн эвэртэй халтар эр үхэр 1, мухар хүрэн эр үхэр 1, нийт 2 тооны үхрийг хулгайлж 1 600 000 төгрөгийн, Д.Зоригтсайханы ягаан зүсмийн 4 настай хязаалан насны 1 бухыг хулгайлж 650 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Д, Б.Г нар нь бүлэглэж, машин механизм хэрэглэж 2017 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Цэнхэр бүрдийн бууц” гэх газраас Б.Ариунболдын цагаан алаг зүсмийн таван настай сувай үнээ 1, том манхан халзан зүсмийн дөрвөн настай гунж 1, хоёр цавь руу цагаантай улаан алаг зүсмийн охин бяруу 1, хоёр бөөрөн дээрээ жижиг цагаантай мухар эр бяруу 1, нийт 4 тооны үхрийг хулгайлж 2 210 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Т, Б.Г, Б.Д нар нь бүлэглэж, машин механизм хэрэглэж 2017 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг Сумын төвөөс урагш 10 орчим километр Сугын нуур гэх газраас Ч.Гантунгалагийн хар халзан зүсмийн шүдлэн насны бух 1, ягаан алаг 7 насны хээлтэй үнээ 1, нийт 2 тооны үхрийг хулгайлж 1 500 000 төгрөгийн, С.Бын бидэртэй хүрэн зүсмийн соёолон насны эр үхэр 1, шүдлэн насны улаан ягаан зүсмийн эр үхэр 1, нийт 2 тооны үхрийг хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Д, Ц.Б, Н.Х нар нь бүлэглэж, машин механизм хэрэглэж 2017 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр багийн нутаг “Булингаа” гэх газраас Б.Оюунболдын зоогоороо шаргал туяатай цагаан үнээ 1, саарал халзан зүсмийн охин бяруу 1, хөх бөөр алаг зүсмийн охин бяруу 1, нийт 3 тооны үхрийг хулгайлж 3 100 000 төгрөгийн, Н.Эрдэнэчулууны хээлтэй хар тарлан зүсмийн хязаалан 1 гунжийг хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Д, Ц.Б, Н.Х нар нь бүлэглэж, машин механизм хэрэглэж 2017 оны 01 дүгээр сарын 21-23-ны хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Нарийн тэгт” гэх газраас Д.Тунгалагийн гэрт нэвтэрч бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, айргийн шар модон хул 1 ширхгийг хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Д, Ц.Б, Н.Х нар нь бүлэглэж, машин механизм хэрэглэж 2017 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр багийн нутаг “Ембүүт" гэх газраас Ц.Бургиагийн хар зүсмийн дөрвөн настай үнээ 1, хүрэн эрээн нүүртэй шүдлэн үнээ 1, хар халзан зүсмийн гурван настай эр үхэр 1, эрээн нүүртэй шүдлэн эр үхэр 1, нийт 4 тооны үхрийг хулгайлж 3 800 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Т, Б.Д нар нь бүлэглэж, машин механизм хэрэглэж 2017 оны 02 дугаар сарын 02-04-ний хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутгаас Д.Баатархүүгийн хүрэн халзан нас гүйцсэн эр үхэр 1, зоо тарлан улаан зүсмийн соёолон эр үхэр 1, буурал сүүлтэй хүрэн зүсмийн соёолон эр үхэр 1, нийт 3 тооны үхрийг хулгайлж 2 700 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Т, Ц.Б, Б.Г нар нь бүлэглэж, машин механизм хэрэглэж 2017 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг Хавирга гэх газраас Д.Нансалмаагийн мухар улаан халзан нас бие гүйцсэн үнээ 1, хар алаг соёолон насны үнээ 1, соёолон насны улаан эр үхэр 1, соёолон насны ягаан алаг эр үхэр 1, нийт 4 тооны үхрийг хулгайлж 3 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтэд дурдсан 8 удаагийн үйлдлээр хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүгдийг нь төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй тул ар гэрийн байдлыг харгалзан үзээд нийгмээс тусгаарлахгүйгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
1.2. Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтэд дурдсан 7 удаагийн үйлдлээр хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүгдийг нь төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, нийгмээс тусгаарлахгүйгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
1.3. Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтэд дурдсан 7 удаагийн үйлдлээр хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүгдийг нь төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хүүхэд ээжтэйгээ амьдардаг. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
1.4. Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтэд дурдсан 6 удаагийн үйлдлээр хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүгдийг нь төлж барагдуулсан. Манай эхнэр автомашиныг зээлж авсан. Би хамтрагчаар гарын үсэг зурсан. Машиныг манай эхнэр эзэмшдэг. Гэр бүлийн хэрэгцээнд унадаг. 12 удаагийн хулгайн хэрэгт уг машиныг хэрэглэсэн. Өөр машин ашиглаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Шалгагдаж байх хугацаандаа буруу зүйл хийснээ ойлгосон. Дахин ийм хэрэг хийхгүй, нийгмээс тусгаарлахгүйгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү. Нэг хүүхэдтэй эхнэр ажилгүй гэв.
1.5. Шүүгдэгч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтэд дурдсан 3 удаагийн үйлдлээр хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүгдийг нь төлж барагдуулсан. Хүнд хохирол учруулсандаа харамсаж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Хэрэг хийснээс хойш аавтайгаа уулзаж чадахгүй хэцүү байна. Аавтайгаа хоёулхнаа хөдөө амьдардаг тул нийгмээс тусгаарлахгүйгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
1.6. Хохирогч Ц.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хоёр үхрээ хулгайд алдсан. Надад 3 600 000 төгрөгийн хохирол учирсан. Миний хохирлыг төлж барагдуулсан болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
1.7. Хохирогч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д, Т нар нь миний хоёр үхрийг хулгайлсан. Аймгийн үнэлгээгээр 1 200 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Хохирлоо төлж барагдуулсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тиймээс шүүгдэгч нарын ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэв.
1.8. Иргэний нэхэмжлэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 11 дүгээр сарын 18-нд Мөнхзаяа, Мөнхнаран, Г нар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 15 890 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, 37.2 хувийн хүүтэй зээл авсан. 2015 оны 01 дүгээр сараас эхлэн зээлээ төлөөгүй. Өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 9 810 471 төгрөг байна. Банкны зүгээс Мөнхзаяа, Г, Мөнхнаран нараас 9 810 471 төгрөгийн зээлийг нэхэмжилж байна. Автомашин Ариг банкны нэр дээр байгаа. Гэрээ дуусахаар зээлдэгч нарын нэр дээр шилжүүлдэг. Одоо бол уг автомашины эзэмшигч нь Ариг банк байгаа гэв.
1.9. Хохирогч Б.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2016 оны 02 дугаар сарын 21-ний шөнө манай туслах малчин Ганбаяр 04 цаг 20 минутын үед манайд ирээд нэг машин ирээд манай хотон дотуур явлаа. Би айгаад хаалгаа түгжээд байж байгаад сая наашаа гүйж ирлээ гэсэн. Тухайн үед манай нөхөр Зоригтсайхан байсан. Өглөө 07 цаг өнгөрч байхад манай нөхөр Зоригтсайхан, Ганбаяр хоёр босоод явсан. Зоригтсайхан буцаж ирээд хот руу нь орсон хүний мөр, машины мөр байна. Зүсээр 4 эр хонь дутаж байна гээд орж ирсэн. Мал тасарсан юм уу, хүн хөөгөөд юм уу гэрээс нь хойш харагдаж байна. Нийлүүлж тоолж үзье гэсэн. Тэгээд буцаж яваад Ганбаярын хонийг тоолоод 20 гаруй хонь дутсан байна гэсэн. Өдөр нь Ганбаяр ирээд хойд Буржгар гэдэг айлын хороон дээр бог мал хийгээд гэдэс дотрыг нь орхиод явсан байна гэхээр нь нөхөр бид хоёр хамт очиж үзээд цагдаа дуудсан. Хөх хүзүүтэй эр хонь, хар халзан эр хонь, хар цоохор эр хонь, шар халзан эр хонинууд алга болсон байна. 2016 оны 02 дугаар сарын 15-нд тоолоход бүрэн байсан. Ганбаярынд байгаа хонь, ямаа нь сувай мал байсан. Д, Б нарыг танихгүй, Т манайхаар ирдэг байсан. Манай нөхрийн хамаатан гээд манайд 1 жил орчим мал малласан. Үнэлгээтэй танилцсан, санал хүсэлт байхгүй. Манай хониноос 28 тооны хонь дутсан. Хэргийн газарт 25 тооны хонины гэдэс дотор байсан. 25 тооны хонио орон нутгийн үнэлгээгээр нэхэмжилнэ. Хохирол барагдуулчихвал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 37-42 хуудас/
1.10. Хохирогч Ч.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай үхэр бүрэн байсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүмбэр уулаас урагш 10 гаруй километр газарт нас бие гүйцсэн халтар эр үхэр, мухар хүрэн эр үхэр, шүдлэн ягаан бухын толгой олдсон. Тэгээд би Говьсүмбэр аймгийн цагдаад мэдэгдээд хэргийн газарт хамт очсон. Би өөрийн халтар эр үхрээ 2 сая, мухар хүрэн үхрээ 1,5 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд ягаан бух нь Зоригтсайханы бух байсан. Зоригтсайхан бухаа 1,5 сая төгрөгөөр үнэлсэн байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 185-188 хуудас/
1.11. Хохирогч Д.З мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2016 оны 11 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн үед манай саахалт айлын эхнэр Улаанаа залгаад манай үхэртэй хамт байсан ягаан зүсмийн бух алга болоод өнөөдөр Дөш хайрхны зүүн талд нядалж алаад толгой, шийр, гэдсийг нь үлдээгээд бусдыг нь авч явсан байна. Говьсүмбэр аймгийн цагдаад дуудлага өгсөн гэж ярьсан. Ирэх жил 4 нас хүрэх ягаан зүсмийн бух байсан. Манай үхрийг 750 000 төгрөгөөр Ашид билгүүн ХХК үнэлсэн. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Мөн манайх 2016 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 25 тооны хонио алдсан. Манай хонийг хулгайлсан хүмүүс манай үхрийг хулгайлсан юм байна. Машиных нь дугуйн мөр тохирсон байна. Т гэх залуу нь манай хамаатны хүн байгаа юм. Манайд мал маллаж байсан. Ашид билгүүн ХХК-ний үнэлгээтэй танилцлаа. 2 хязаалан үхрийг нийтэд нь 1 300 000 төгрөгөөр үнэлсэн гэдгийг ойлголоо. Тэгэхээр 1 хязаалан үхрийг 650 000 төгрөгөөр үнэлж байгаа юм байна. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 192-197, 5-р х.х-ийн 88 хуудас/
1.12. Хохирогч С.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би 2016 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Цагаан цоохор нас гүйцсэн эр үхэр, Улаан сарман соёолон эр үхэр, хар шүдлэн эр үхрийг Сувираагийн бууц гэх газраас алдсан. Тухайн газар манай 3 үхрийн арьс, толгой, шийрийг орхиод явсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны орой үхрээ услаад гаргахад бүрэн байсан. Маргааш өглөө нь усанд ирэхдээ 3 үхэр дутсан байсан. Хэргийн газарт машин, мотоциклийн мөр байсан. Манай үхрүүд зөв талын чих урдаасаа уг руугаа ташуу цуулбар, буруу талын чих нь онь имтэй. Цоохор зүсмийн 6 настай эр үхэр, улаан сарман 5 настай эр үхэр, хар зүсмийн шүдлэн эр үхэр, нийт 3 тооны үхрээ нядлуулж алдсан. Би үнэлгээтэй танилцсан. Миний үнэлсэн үнэлгээнээс бага үнэлэгдсэн байна. Махлаад зарах юм бол 2 том үхэр нь нэг нь 2 сая төгрөг болох үхрүүд байсан. Үнэлгээг зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 10-14 хуудас/
1.13. Хохирогч Ч.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 09 цаг өнгөрч байхад төмөр замын тор харах ажилдаа гарсан. 690 дэх километрийн шонгийн орчим явж байтал төмөр замын баруун талд ойрхон үхрүүд хэвтэж байна гэж хараад торноос холдуулъя гэж бодоод очтол 4 үхэр алаад гэдэс, толгой, шийрийг нь үлдээгээд арьс махыг нь аваад явсан байсан. Намайг анх явж очиход 10 цаг 30 минут болж байсан бөгөөд манай төмөр замын жолооч Б, Энхтүвшин нарын үхрүүд байж магадгүй гэж бодоод утсаар тэр хүмүүст хэлсэн. Тэр шөнө манай 1 бүдүүн үнээ, 1 шүдлэн гуна нийт 2 үхрийг хийгээд аваад явсан байсан. Манай хулгайд алдсан үхэр нь хар халзан зүсмийн шүдлэн насны бух байсан. Ягаан алаг үнээ болохоор 7 настай бүдүүн хээлтэй үнээ байсан” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 64-65 хуудас/
1.14. Хохирогч Д.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Тухайн үед салхи нь баруун талаасаа байсныг хэлэх үү өвөл үхэр салхи өөдөө явна гэж байхгүй учир яагаад ийм хол явсан юм бол гэж гайхаад бүртгэлгүй өнгөрсөн. Тэгээд зүүн тийш явж байхад Түвшингийн үхэр дунд манай хүрэн халзан нас гүйцсэн эр үхэр хөөгдсөн байдалтай чацга баас алдсан байсан. Тэгэхээр нь би үхрээ бөөгнүүлээд бүртгэхэд хүрэн зүсмийн нас гүйцсэн эр үхэр үнэлгээ 1 100 000 төгрөг, зоо тарлан улаан зүсмийн соёолон эр үхэр үнэлгээ 1 050 000 төгрөг, буурал сүүлтэй хүрэн зүсмийн соёолон эр үхэр үнэлгээ 1 050 000 төгрөг, нийт 3 эр үхэр дутсан. 2017 оны 02 дугаар сарын 04-ний оройхон Говьсүмбэр аймгийн Баянтал сумын цагдаа Буянжаргалд хэлж бүртгүүлсэн. 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 18 дугаар зөрлөгийн замчин Ганбаатар гэх хүн миний алдсан 3 үхрийг төмөр замаас баруун тийш 100 орчим метр газарт нядлагдсан байхыг нь харсан гэж сонсоод уг газарт очсон. Тэр газар миний 3 үхрийн 3 толгой, сэвс л байсан. Арьс, шир, шийр нь байгаагүй. Би үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. 3 үхрээ дор хаяж нийтэд нь 3 200 000 төгрөгөөр үнэлнэ” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 107-110 хуудас/
1.15. Хохирогч Д.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үхрээ услаад зүсээр нь бүртгээд гаргахад бүрэн байсан. 2017 оны 02 дугаар сарын 16-ны өглөө үхрээ бэлчээрт бүртгээд үзсэн чинь мухар улаан халзан нас гүйцсэн үнээ, хар алаг соёолон насны үнээ, соёолон насны улаан эр үхэр, соёолон насны ягаан алаг эр үхэр дутсан. Тэр хавиар хайгаад олоогүй. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өглөө манай нөхөр Бавуудорж үхрээ хайж байгаад гэрээс хойш 7 орчим км газар байдаг эзэнгүй өвөлжөөн дээр манай 4 үхрийн гэдэс, толгой, шийрийг орхиод мах арьсыг нь аваад явсан байхыг олсон. Өвөлжөөн дээр би өөрөө очиж үзэхэд дан дугуйтай машины мөр байсан. Мөн 3-4 орчим хүний гутлын мөр үлдсэн байсан. Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэс дээр бүртгүүлэхээр ирсэн чинь манай үхрийг хулгайлсан хүмүүс баригдсан байсан. Үнэлгээтэй танилцсан. Хоёр эр үхрийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Хоёр үнээ нь хээлтэй тугаллах байсан тул тус бүрийг 1 500 000 төгрөгөөр үнэлнэ. Багахангай дүүргийн Цагдаагийн газраас үхрийнхээ махыг хүлээн авсан. Мах нь үнэр орж харалсан байсан. 4 үхрийн махыг 1 150 000 төгрөгөөр зарсан. Одоо 2 900 000 төгрөгийн хохирол барагдуулаад өгөх юм бол гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 170-172, 5-р х.х-ийн 87 хуудас/
1.16. Хохирогч Г.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Манай өвөлжөө Хэнтий аймгийн Дархан сумын нутагтай хил залгаа Бор ухаа гэх газарт байдаг бөгөөд малын бэлчээрийн өвсөө бараадаад малаа дагаад 2 сумын зааг нутагт отор маягаар түр буудаллаад өвөлжиж байна. Манай эхнэр Баярцэнгэл өөрийн биеэр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үхэр, малаа бүртгэхэд бүрэн байсан. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 09 цагийн үед манай малчин Б миний утас руу залгаад манай мал руу хулгай ороод 2 үхэр шулагдсан байна гэж байсан. Манай малчин шулагдсан үхрээс 1 үхэр нь танихгүй үхэр байна. Харин нөгөө 2 үхэр нь зүс имээрээ манай үхэр гэдэг нь таарч байна гэсэн. Би малчиндаа цагдаад ханд гэж хэлсэн. Би шүдлэн насны бух Лимузин үүлдрийн махны чиглэлийн үхрээ 5 000 000 төгрөгөөр үнэлж байна. Учир нь мал үржлийн тасагт бүртгэлтэй гэрчилгээтэй мах сүүний чиглэлийн бух юм. Соёолон насны бэлхүүс цагаан улаан алаг зүсмийн эр үхрээ 1 500 000 төгрөгөөр үнэлж байна. Манай үхэртэй хамт Цогтсайханы 1 үхрийг төхөөрөөд авч явсан байсан. Хэргийн газарт дан дугуйтай бага гарын бололтой жийп машины мөр үлдсэн байсан. Орон нутгийн үнэлгээгээр манай үхрийг 3 500 000 төгрөгөөр үнэлсэн байсан. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 235-238 хуудас/
1.17. Хохирогч Л.Ц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Манайх Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Замын хашаат гэх газар өвөлжиж байсан юм. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үхрээ усанд ороход нь харахад бүрэн байсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр харахад 1 үхэр дутсан. Манайхаас улаан хүрэн зүсмийн үнээ алга болсон байсан. Манай үнээг Одсүрэнгийн 2 үхэртэй хамт Дархан сумын 1 дүгээр баг Өвдгийн бууцны ард дээр ажиллаад арьс, толгой гэдсийг нь хаяад явсан байсан. Манай алдагдсан үхэр нь чихэндээ шар өнгийн тэмдэгтэй, буруу чих нь араасаа догол имтэй. Үнэлгээний комисс 650 000 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээний комиссын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 57-59 хуудас /
1.18. Хохирогч Б.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Манайх Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг Бүрд гэх газар өвөлжиж байгаа. Би 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үхрээ бүртгэсэн чинь манай үхрээс 4 тооны үхэр дутуу байсан. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө цасан шуурга болсон учраас өөрийнхөө 4 үхрийг шуурганд уруудсан гэж бодоод тэр өдрөө үхрээ хайсан боловч олдоогүй. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрээсээ гараад зүүн тийш малдаа явж байгаад 2-3 км газарт байдаг Цэнхэр бүрдний бууц гэх газар байх айлын хаваржааны саравчны хажуугаар гарсан чинь уг саравчны ард манай 4 үхрийг ажиллаад орхисон байсан. Уг газар миний хулгайд алдсан 4 үхрийн арьс 3 ширхэг, шийр 16 ширхэг, толгой 4 ширхэг, гэдэс 4 ширхгийг хаясан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай үхрээс цагаан алаг зүсмийн 5 настай сувай үнээ, том манхан улаан халзан зүсмийн 4 настай гунж, 2 цавь руу цагаантай улаан алаг зүсмийн охин бяруу, 2 цавь руу цагаантай улаан алаг зүсмийн охин бяруу нь 2 эвэр болон зөв талын ташаан дээрээ ногоон будагтай бусад нь чихэндээ тэмдэгтэй байсан. Цагаан алаг үнээний арьсыг аваад явсан байсан. Өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Үнэлгээний комисс цагаан алаг бүдүүн үнээг 650 000 төгрөг, улаан халзан хязаалан гунжийг 600 000 төгрөг, улаан халзан шүдлэн гунжийг 580 000 төгрөг, бөөр алаг мухар улаан бярууг 380 000 төгрөгөөр үнэлсэн байсан. Уг үнэлгээг их доогуур үнэлсэн байсан. Би орон нутгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 60-65, 212 хуудас/
1.19. Хохирогч Б.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Манайх 2017 оны 01 дүгээр сарын 17-ны орой үхрээ татаж гэрийн гадаа авч ирээд 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө гаргасан. Би 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрээсээ адуугаа татахаар гараад явж байгаад Булингаа гэх газар үхрээ бэлчиж байхаар нь бүртгэж үзсэн чинь 3 үхэр байхгүй байсан. Тэгээд мориноосоо буугаад ойр орчмыг харахад баруун урд талд айлын саравчинд үхэр харагдсан. Би өөрийнхөө үхрийг байж магадгүй гээд очиход манай 3 үхрийг өөр нэг үхрийн хамт, нийт 4 үхрийг ажилласан байсан. Саравчны ар талд 4 тооны үхрийн гэдэс, 4 толгой, 16 шийр байсан. Манай үхрээс том цагаан 10 настай үнээ, зөв талын чих цулбуур, саарал халзан зүсмийн охин бяруу зөв талын чих араасаа ухам, хөх бөөр алаг охин бяруу зөв талын чих араасаа ухам, бөөр алаг хөх халзан бяруу байгаа юм. Цагаан зүсмийн үнээг тугалтай нь 2 000 000 төгрөгөөр үнэлнэ. Харин нөгөө хоёр үхэр нь сүүний чиглэлийн үхэр учраас саарал халзан зүсмийн охин бяруу, хөх халзан бөөр алаг охин бярууг 1 000 000 төгрөгөөр үнэлж байна. Манай хулгайд алдсан үхэр бүгд хээлтэй байсан юм. Орон нутгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. 3 үхрийн хохирлыг нэхэмжилж байна. Улсын үнэлгээгээр 3 100 000 төгрөгөөр үнэлсэн байна. Эрдэнэчулуун гэх хүний 1 үхрийг манай 3 үхэртэй хамт төхөөрч авч явсан байсан” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 66-71, 214 хуудас/
1.20. Хохирогч Н.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Манайх Баянмөнх сумын 1 дүгээр баг Шовхын энгэр газар үхэр хоньтойгоо өвөлжиж байна. Намайг 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ байж байхад манай нутгийн Оюунболд ах утсаар яриад танай хаваржаан дээр 4 тооны үхэр ажилласан байна. 3 нь манай үхэр, 1 нь танай үхэр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Баянмөнх сумын 1 дүгээр багийн нутаг Булингаа гэх газарт байх хаваржаан дээрээ очиход саравчны ар талд 4 тооны үхэр ажилласан байдалтай 4 үхрийн гэдэс, толгой, шийр байсан. Уг 4 үхрийн 1 нь манай үхэр байсан. Манай хулгайд алдсан үхэр хээлтэй тугаллах байсан учраас 1 000 000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 72-75 хуудас/
1.21. Хохирогч Д.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 05-06-ны үед Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явахдаа өөрийнхөө гэрийг цоожлоод хөрш зэргэлдээ байдаг Шаарийбуу гэдэг хүнд харж эргэж байгаарай гэж үлдээсэн. Тэгсэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө Шаарийбуу над руу утсаар залгаад гэрт чинь хулгай орсон юм шиг байна. Гэрийн чинь гадаа машины мөр байна, том гэрийн чинь хаалганд завсар гарсан, цоожийг нь эвдсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дархан сумын төлөөлөгчид мэдэгдээд өөрөө орой Улаанбаатар хотоос Дархан сумын төвд ирсэн. 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дархан сумын 1 дүгээр багийн нутаг Нарийн тэгт гэх газар байх гэртээ очоод эд зүйлээ бүртгэхэд манай гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, үндсэн шар хул аяга нэг ширхэг хулгайд алдагдсан байсан. Гэрийн хаалганы цоожны даруулга төмрийг мушгиж эвдэж ороод баруун талын 2 авдрын цоожийг эвдсэн байсан. Манай гэрээс өөр эд зүйл алдагдаагүй. Манай гэрээс алдагдсан бага гарын 2 мөнгөн аяга нь ёроолоороо хээтэй, гол бүсэлхийгээр нарийн модон тагш байдаг. Дунд гарын 1 ширхэг мөнгөн аяга нь тагш модгүй ба хээ байхгүй цул мөнгөн аяга. Харин шар өнгийн модон хул аяга нь цул модон, доод ёроол дээрээ цав гарсан байсан. Бор-Өндөр сумын цагдаагаас надад 2 ширхэг жижиг мөнгөн аягыг хүлээлгэж өгсөн. Би Дархан сумаас гэр лүүгээ явах замдаа шар өнгийн үндсээр хийсэн хулаа олсон. Хулгай хийсэн хүмүүсээс дунд гарын мөнгөн аягаа нэхэмжилж байна. Орон нутгийн үнэлгээгээр дунд гарын мөнгөн аяга 500 000 төгрөгөөр үнэлж өгсөн. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 76-81 хуудас/
1.22. Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 4 тооны үхрээ алдсан. Би 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ембүүт гэх газарт бэлчиж байсан 31 тооны үхрээ бүртгэж үзэхэд бүрэн байсан. Тэр орой нь цасан шуурга шуурч нэлээн цас орсон. Би маргааш нь шуургатай байсан учир үхрээ бүртгэж чадаагүй юм. Ингээд шуурга намдсан өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үхрээ бэлчиж байсан газар болох Ембүүт гэх газар очиж бүртгэж үзэхэд 4 тооны үхэр дутуу байсан. Тэгэхээр нь үхэр бэлчиж байсан газраас баруун зүгт байх манай төрсөн ах Дуламын хаваржаан дээр очиход дотор нь 4 үхрийг 4 хэсэг газар ажилласан бололтой гэдэс, толгой, шийрийг нь үлдээгээд махыг нь ширтэй нь ачаад явсан байсан. Би тухайн үед үхрийн толгойг барьж үзэхэд хөлдөөгүй шинэхэн байсан, мөн үхрийн гэдэс хүртэл бүлээн шувуу идээгүй байсан. Ингээд Бор-Өндөр сум дахь цагдаагийн тасгийн жолооч Өлзийдүүрэн рүү залгаж энэ тухай мэдэгдсэн. 4 үхэр нь зөв чих ухам, буруу чих голоосоо цуулбар имтэй хар зүсмийн 4 настай үнээ, мөн ижил имтэй хүрэн эрээн нүүртэй шүдлэн үнээ, хар халзан зүсмийн 3 настай эр үхэр, эрээн нүүртэй хүрэн халзан зүсмийн эр шүдлэн үхэр алдагдсан. Үүнээс хар зүсмийн 4 настай үнээ, хүрэн эрээн нүүртэй шүдлэн үнээ нь хээлтэй байсан. Сүүлд цас шуурахаа больсон хойно очиж харахад дан дугуйтай автомашины мөр байсан. Орон нутгийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Орон нутгийн үнэлгээгээр тогтоосон 3 800 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 82-85 хуудас/
1.23. Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгаас 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Тоёота Клугер маркийн 07-32 УБҮ улсын дугаартай автомашинд зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор манай “Ашид билгүүн” ХХК-нийг томилсон. Үнэлгээний хөлс 60 000 төгрөг болсон. Түүнийг буруутай хүнээс нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /5-р х.х-ийн 94 хуудас/
1.24. Гэрч Л.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2016 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө хоттой хониноосоо бог мал алдсан. 2016 оны 02 сарын 20-ны орой 22 цаг болж байхад харьсан юм. Гэртээ хариад хоолоо идчихээд унтахаар хэвтэж байсан чинь хоттой хонь үргээд байхаар нь гэрийн хаалгаар шагайгаад харахад хоттой хонин дунд хүн явж байхаар нь айгаад гэрийн хаалганы дотор талаас уяагаар хүлж уяад эхнэр Гэрэлхүүг сэрээгээд хоттой хонин дунд хүн явж байна гэж хэлээд чагнасан. Тэгээд чимээ чагнаж байгаад зориглоод гэрээс гараад Зоригтсайхан ахад хэлэхээр явсан. Тухайн үед 03 цаг өнгөрч байсан байх. Зоригтсайхан ахын гэрт ирэхэд 04 цаг 20 минут болж байсан. Болсон асуудлын талаар хэлэхэд Зоригтсайхан ах битгий худлаа хэлээд бай гэсэн. Тэгээд 07 цаг өнгөрч байхад Зоригтсайхан ахын хамт гэртээ очсон. Ойр хавиар мөр харахад хорооны хойд талаар арзгар ултай гуталтай хүний мөр байсан. Уг мөрийг дагаад явсан чинь хорооноос зүүн хойш зам дээр эргэсэн дан дугуйтай машины мөр байсан. Гэрийнхээ ойр хавийг дурандсан чинь манай гэрээс баруун хойш хадны хажууд мал байхаар нь үзсэн чинь манай хонь, ямаа байсан. Тэр тасарсан хонь, ямаагаа тууж авч ирээд тоолоод үзэхэд 20 гаруй хонь дутсан. Ойр хавийн хороон дээгүүр яваад үзсэн чинь манайхаас хойш 2 км орчим газарт байдаг Буржгар гэдэг хүний эзэнгүй хороон дотор малын гэдэс дотрыг гаргаад хаясан байсан. Тэгээд Зоригтсайхан ахад хэлээд цагдаад мэдэгдсэн. 2016 оны 02 сарын 15-ны өдөр хонь, ямаагаа тоолж үзэхэд хонь 528, ямаа 464 толгой бүрэн байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 48-49 хуудас/
1.25. Гэрч Б.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2016 оны 02 дугаар сарын 20-өөс 21-нд шилжих шөнө гэртээ унтаж байсан чинь манай нөхөр Ганбаяр дуудаж сэрээгээд хонины хотон дотор хүн орчихсон явж байна. Хонь үргээд байна гэж хэлсэн. Тэгээд миний нойр сэргээд айсан. Тухайн үед хоттой хонь үргэж байгаад больсон. Ганбаяр бид хоёр чимээ чагнаж байгаад Зоригтсайхан ахад хэлнэ гээд Ганбаяр гараад явсан. Өглөө 07 цагт Ганбаяр, Зоригтсайхан ах хоёр ирсэн. Рахбаят, Зоригтсайхан ах хоёр малаа бүртгэж хараад 4 эр хонь зүсээр дутаж байна гэж байсан. Мөн гэрээс хойш манай 100 гаруй мал тасарсан байсан. Өчигдөр орой нь унтахад манай нөхөр бүх хонио хашаад хаалгыг нь уясан гэсэн. Өдөр хэрд Ганбаяр Бужгар гэх айлын хороонд олон мал төхөөрөөд гэдэс дотрыг нь орхиод явсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 50-51 хуудас/
1.26. Гэрч Д.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2016 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 04 цагийн үед манай туслах малчин Ганбаяр орж ирээд машин дуугарч байгаад чимээгүй болоод байж байгаад хоттой хонь үргээд байхаар нь шагайсан чинь хотон дотор хүн явж байхаар нь айгаад гэрийнхээ хаалгыг дотор талаас нь хүлж байгаад чимээ намдахаар нь танд хэлэхээр ирлээ гэсэн. Тэгэхээр нь би үнэмшээгүй. Ганбаярыг унт маргааш өглөө үзье гэсэн. Өглөө 07 цагт босоод Ганбаярынд очсон чинь энхэр Гэрэлхүү нь хорооны хойд талаар хүний мөр байна гэж хэлсэн. Тэгээд тэр хүний мөрийг хөөгөөд явсан чинь хорооноос нь зүүн хойш замын хажуу талд эргээд зогссон дан дугуйтай машины мөр байсан. Тэгээд хонио бүртгээд үзсэн чинь 4 эр хонь дутсан. Мөн хонь цөөхөн харагдахаар нь тэр хавиар дурандаж үзэхэд гэрээс баруун хойш хэсэг хонь байхаар нь очиж үзээд ир гэсэн. Ганбаяр хонио тоолсон чинь 20 гаран хонь дутсан байсан. Ганбаярыг ойр хавиар яваад үзээд ир гэсэн чинь хойд Буржгар гэдэг айлын эзэнгүй хороон дээр бог мал нядлаад гэдсийг нь гаргаад орхисон байна гэж ирсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Хороонд 25 гэдэс дотор байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 62-63 хуудас/
1.27. Гэрч Б.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр би хэрэг болсон газар дээр очсон. Хүрэн зүсмийн эр үхэр, улаан зүсмийн эр үхрийг нядлаад толгой шийр, арьс, сэвсийг нь үлдээсэн байсан. 2016 оны 08 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед үхэр нядалсан газрын орчим нэг авто машины гэрэл гараад зогсоод байсан. Тухайн үед би нэг их анзаараагүй орхисон” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 124-125 хуудас/
1.28. Гэрч Г.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2016 оны 11 сард шиг санагдаж байна. Басангийн 4 тооны үхэр алдагдсан гэж байсан. Сувираагийн дунд бууц гэх газар төхөөрөөд аваад явсан байна гэж байсан. Би өөрөө очиж үзээгүй. Үхэр алдсан гэх шөнө манайх их гэрээ бууцан дээрээ нүүлгэж авч ирсэн. Манай хойд талаар бүдэг гэрэлтэй машин явсан өөр сэжигтэй хүн яваагүй. Мянганбаяр гэх хүн маргааш нь өглөө эрт ирж надтай уулзаад хонио харж явна гээд явсан. Шөнө 03 цагийн үед Сувираагийн дунд бууц гэх газарт машины гэрэл мэт зүйл туяарч харагдсан” гэсэн мэдүүлэг. /2-р х.х-ийн 22 хуудас/
1.29. Гэрч Ч.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би 22 дугаар зөрлөгт амьдардаг бөгөөд хувиараа мал аж ахуй эрхэлдэг юм. 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө гэртээ байж байтал 11 цагийн үед замын 3 дугаар ангийн тор харагч Гантунгалаг залгаад танай үхрээс төмөр замын 690 дэх километрийн шонгийн орчим замын баруун талд үхэр хийгээд явсан байна гэхээр нь тухайн газарт давхиад очиход Сугын нуур гэх газар төмөр замын 691 дэх километрийн шонгийн харалдаа замаас 200 орчим метрийн газарт үхрийг нядлаад толгой, шийр, гэдсийг нь гаргаж орхиод арьс, махыг нь аваад явсан байсан. Тэгээд маргааш нь үхрүүдээ бөөгнүүлээд бүртгээд үзэхэд бүрэн байсан” гэсэн мэдүүлэг. /2-р х.х-ийн 66 хуудас/
1.30. Гэрч Г.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Малын бэлчээр муудаад малаа дагаад Хэнтий аймгийн Дархан сумын нутаг болох Бор ухаа гэх газарт өвөлжиж байгаа юм. Манай малыг Б гэр бүлийн хамт хардаг. Би 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажил гараад Говьсүмбэр аймаг руу явсан юм. Намайг явахад манай үхрүүд гэрээс зүүн урагш 3-4 километрт газарт бүрэн тоогоор бэлчиж байсан. Чойрт ирээд байж байхад манай малчин Б утсаар залгаад манай үхрээс 2 үхрийг урьд шөнө ажиллаад аваад явсан байна гэсэн. Би энэ талаар цагдаад хандсан. Тэгээд сонссон даруйдаа ирээд үзэхэд манайхаас зүүн зүгт 7-8 км зайтай газар манай үхрээс улаан алаг зүсмийн хязаалан гуна, улаан хүрэн зүсмийн шүдлэн бух хоёрыг ажилласан байсан бөгөөд арьс шир, толгойг нь үлдээгээд зөвхөн махыг нь аваад явсан байсан. Бас нэг улаан зүсмийн үнээ байсан ба арьс шир, толгойг нь ажилласан газартаа үлдээгээд зөвхөн махыг нь аваад явсан байсан бөгөөд тэр үхэр нь хэний үхэр гэдгийг нь би мэдээгүй. Дараа нь Хэнтий амгийн Дархан сумын иргэн болох Цогоо гэх хүний үхэр байсан” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 239 хуудас/
1.31. Гэрч С.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн Одсүрэн гэх хүний малыг малладаг юм. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний орой би өөрөө мотоцикльтой үхрүүдийг бүртгэх үед гэрээс зүүн урд зүгт ойролцоогоор 2-3 км зам дээр бэлчиж байсан. Маргааш өглөө нь 09 цаг өнгөрөөгөөд үхэрт явсан. Тэгээд үхрээ дурандсан чинь 3 хэсэг газар шувуу цуглаад байхаар нь очоод үзэхэд үхэр ажилласан байсан. Би эхний үхэр дээр очоод таниагүй ба дараагийн үхэр дээр очоод бас таниагүй. 3 дахь үхэр дээр очоод зүсээр нь таньсан. Тэгээд би гэртээ ирээд Говьсүмбэр аймгийн цагдаагийн байгууллагад хандсан бас Дархан сум руу дуудлага өгсөн. Миний эхний очсон үхэр улаан ягаан зүсмийн ногоон шүдлэн бух зөв чих нь онь имтэй байсан. 2 дахь үхэр нь улаан тарлан зүсмийн ногоон хязаалан гуна, зөв чих нь онь, буруу чих нь араасаа ганзага имтэй байсан. 3 дахь үхэр нь улаан хүрэн зүсмийн зөв чихэндээ шар тэмдэгтэй буруу чих нь араасаа догол имтэй байсан бөгөөд 3 дахь үхэр нь манай үхэр биш байсан. Цогтсайхан ахын улаан хүрэн үнээ байсан” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 240-242, 3-р х.х-ийн 86 хуудас /
1.32. Гэрч Н.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 10-ны орой манай нөхөр над руу утсаар залгаад 4 тооны үхэр алга байна. Өнөөдөр нэлээн хайлаа. Урьд шөнө шуурсан гэж бодоод хайсан чинь олдсонгүй гэж ярьсан. 2017 оны 01 сарын 09-ний өдөр үдээс хойш үхрээ хураагаад гэр лүүгээ цувуулахад үхэр нь бүрэн байсан гэсэн. Ажилласан газраа арьс, толгойг нь орхиод явсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 87-88 хуудас/
1.33. Гэрч Б.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ Манай үхэр 2017 оны 01 дүгээр сарын 18-нд Баянмөнх сумын 1 дүгээр багийн нутаг Булингаа гэх газар луу бэлчээхээр баруун тийш гаргасан. 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр манай нөхөр адуугаа татахаар явж байгаад гэртээ ирээд манай үхрээс 3 үхэр байхгүй байна. Цагдаад хэлье гээд сумын төв явсан. Цагдаад мэдэгдэж ирээд Булингаа гэх газарт очиж харахад Найдан гэх хүний хаваржааны саравчны ард манай 3 тооны үхрийг ажиллаад арьс, махыг нь аваад явсан байсан. Манай 3 тооны үхрийн хажууд өөр айлын 1 үхэр ажилласан байсан. Манай үхрээс том цагаан 10 настай үнээ, саарал халзан зүсмийн охин бяруу, хөх халзан бөөр алаг хөх бярууг хулгайд алдсан. Манай хулгайд алдсан 3 үхэр бүгд хээлтэй байсан ба сүүний чиглэлийн эрлийз үхэр байсан” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 89-90 хуудас/
1.34. Гэрч М.Ш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Манай гэрээс хойш 2 км зайд байх Нарийн тэгт гэх газар Тунгалаг эгчийн гэр нь байдаг. Тунгалаг эгчийнх Улаанбаатар хот руу явахдаа надад гэрээ захиж үлдээдэг. Би малдаа явахдаа тэдний гэрийг очиж үздэг. Хамгийн сүүлд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Тунгалаг эгчийн гэрийг очиж үзэхэд зүгээр байсан. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө босоод Тунгалаг эгчийн гэрийг эргэсэн чинь цоожийг нь эвдэлчихсэн хаалга нь онгорхой байсан. Тэгэхээр нь Улаанбаатар хотод байгаа Тунгалаг эгчтэй утсаар ярьж хэлсэн” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 91-92 хуудас/
1.35. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Миний эзэмшилд 04-03 улсын дугаартай Сонота 6 маркийн автомашин байдаг. Миний төрсөн ах Б 2017 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн үед ирээд Багахангай цагдаа орох ажилтай болчихлоо машинаа өгч байгаа ч гэхээр нь өгөөд явуулсан. Орой ирэхгүй болохоор нь араас нь утсаар нь залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хамт явсан Мөнхзаяа эгч рүү залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд орой Мөнхзаяа эгч над руу Багахангайн цагдаа дээр баригдаад байж байгаад Говьсүмбэр аймгийн цагдаа дээр ирсэн байна, малын хулгайн хэргээр шалгагдаж байна гэж мессеж бичсэн. Тэгээд Говьсүмбэр аймгийн Цагдаа дээр миний машин байгаа гэж мэдсэн. Б анх удаагаа миний машиныг гуйгаад авч явсан. Урд нь авч байгаагүй” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 247 хуудас/
1.36. Гэрч Н.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ““Би 2014 оны 11 дүгээр сард 22 700 000 төгрөгөөр Ариг банкны лизингээр Тоёота Клугер маркийн 07-32 улсын дугаартай машиныг авч байсан. Одоо 3 жил ашигласан байна. Машинаа 7 сая төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 244 хуудас/
1.37. Шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 007/011 дугаартай дүгнэлтэнд: Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гутлын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 1 дэх гутлын мөр дүрс нь 40-41 размерын хэмжээтэй, 2 дахь гутал нь 41-42 размерын хэмжээтэй мөр дүрсүүд байна.
Криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхсайхан гэжээ. /1-р х.х-ийн 67-69 хуудас/
/хохирогч Б.Аын хоттой хониноос 25 бог мал хулгайлсан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг Цагаан худгийн голын бууц гэх газраас хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан/
1.38. Шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 007/012 дугаартай дүгнэлтэнд: мал нядалсан хороон дээрээс болон Ганбаярын өвөлжөөний ар талаас олдсон гутлын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Хавтаст хэргийн гэрэл зургийн үзүүлэлт №7, №13, №14 мөр дүрсүүд нэг хос гутлын мөр байж болно. Хавтаст хэргийн гэрэл зургийн үзүүлэлт №8 болон №17, №18 мөр дүрсүүд нь өөр гутлын мөр дүрсүүд байна.
Криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхсайхан гэжээ. /1-р х.х-ийн 71-73 хуудас/
/хохирогч Б.Аын хоттой хониноос 25 бог мал хулгайлсан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг Цагаан худгийн голын бууц гэх газраас хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан/
1.39. Шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 007/013 дугаартай дүгнэлтэнд: Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан автомашины дугуйн мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Хэрэг учралын газраас бэхжүүлэн авсан тээврийн хэрэгслийн мөр нь дунд оврын ачааны болон суудлын загварын тээврийн хэрэгслийн мөр зам байж болно.
Криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхсайхан гэжээ. /1-р х.х-ийн 75-77 хуудас/
/хохирогч Б.Амаржаргалын хоттой хониноос 25 бог мал хулгайлсан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг Цагаан худгийн голын бууц гэх газраас хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан/
1.40. Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 008/017 дугаартай дүгнэлтэнд: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр баг, Дөш гэх газраас 2016 оны 11 сарын 24-26-ны хооронд Ч.Баярсайханы 3 тооны үхэр алагдсан хэргийн газраас олдсон дан дугуйтай тээврийн хэрэгслийн мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Тоёота Клугер маркийн 07-32 УБҮ улсын дугаартай автомашины мөртэй тохирч байна. Дугуйны хээний байрлал, дугуйн хэмжээнүүдтэй ерөнхий шинж тэмдгээрээ харилцан тохирч байна.
Криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Г.Мөнхсайхан гэжээ. /1-р х.х-ийн 219-223 хуудас/
/хохирогч Ч.Бы 2 тооны үхрийг, хохирогч Д.Зоригтсайханы 1 тооны үхрийг хулгайлсан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар багийн нутаг Дөш гэх газраас хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан/
1.41. Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 007/101 дугаартай дүгнэлтэнд: хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан тэнхлэг хоорондын зай дотор талаасаа 1,36 метр, гадна талаасаа 1,68 метр, дугуйн мөр 19 см, хэмжээтэй автомашины дугуйн мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Хэрэг учралын газраас бэхжүүлэн авсан тээврийн хэрэгслийн мөр нь дунд оврын ачааны болон суудлын загварын тээврийн хэрэгслийн мөр зам байж болно.
Криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Г.Мөнхсайхан гэжээ. /2-р х.х-ийн 24-27 хуудас/
/хохирогч С.Басангийн 3 тооны үхрийг хулгайлсан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг Сувираагийн дунд бууц гэх хэргийн газраас хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан/
1.42. Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 008/011 дугаартай дүгнэлтэнд: Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан дан дугуйтай тэнхлэг хоорондын зай /дотор талаас/ 137 см, дугуйн өргөн 19 см хэмжээтэй тээврийн хэрэгслийн мөр дүрсүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Хэрэг учралын газраас бэхжүүлэн авсан тээврийн хэрэгслийн мөр дүрсүүд нь дунд оврын ачааны болон суудлын загварын тээврийн хэрэгслийн мөр дүрсүүд байж болно. Дугуйн размер /хэмжээ/-г тогтоох боломжгүй.
Криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Г.Мөнхсайхан гэжээ. /2-р х.х-ийн 74-75 хуудас/
/хохирогч Ч.Гантунгалагийн 2 тооны үхрийг, хохирогч С.Бын 2 тооны үхрийг хулгайлсан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг Сумын төвөөс урагш 10 орчим километр Сугын нуур гэх газраас хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан/
1.43. Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 008/012 дугаартай дүгнэлтэнд: Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гутлын №23, №24 дугаартай мөр дүрсүүд нь шинжилгээнд тэнцэнэ. №25-ын гутлын мөр дүрс нь шинжилгээнд тэнцэхгүй. 1 дэх гутлын мөр дүрс нь 38-39 размерын хэмжээтэй, 2 дахь гутлын мөр дүрс нь 40-41 размерын хэмжээтэй мөр дүрсүүд байна. Эзэнгүй хэргийн гутлын мөрийн санд байгаа мөр дүрсүүдтэй тохирохгүй байна.
Криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Г.Мөнхсайхан гэжээ. /2-р х.х-ийн 80-82 хуудас/
/хохирогч Ч.Гантунгалагийн 2 тооны үхрийг, хохирогч С.Бын 2 тооны үхрийг хулгайлсан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг Сумын төвөөс урагш 10 орчим километр Сугын нуур гэх газраас хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан/
1.44. Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 008/019 дугаартай дүгнэлтэнд: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5-р баг “Цагаан худгийн голын бууц” гэх газраас 2016 оны 02 сарын 20-оос 21-нд шилжих шөнө малчин Д.Зоригтсайханы туслах малчин Л.Ганбаярын хоттой хониноос 25 тооны бог мал хулгайлсан хэргийн газраас олсон дан дугуйтай тээврийн хэрэгслийн мөр шинжилгээнд тэнцэнэ. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Сувираагийн дунд бууц гэх газраас 2016 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө иргэн С.Басангийн 3 тооны үхрийг нядалж хулгайлсан хэргийн газраас олдсон дан дугуйтай тээврийн хэрэгслийн мөр шинжилгээнд тэнцэнэ. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг Сугын нуур гэх газраас 2017 оны 01 сарын 15-16-нд шилжих шөнө иргэн С.Бын 2 тооны үхэр, Ч.Гантунгалагийн 2 тооны үхэр алдагдсан хэргийн газраас олдсон дан дугуйтай тээврийн хэрэгслийн мөр шинжилгээнд тэнцэнэ. Дээрх хэргийн газруудаас олдсон дан дугуйтай тээврийн хэрэгслийн мөрнүүд нь Тоёота Клугер маркийн 07-32 УБҮ улсын дугаартай автомашины мөртэй тохирч байна. Автомашины дугуйн мөр дүрсүүдтэй хээ, хээний байрлал, дугуйн хэмжээнүүдтэй ерөнхий шинж тэмдгээр харилцан тохирч байна.
Криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Г.Мөнхсайхан гэжээ. /4-р х.х-ийн 116-122 хуудас/
1.45. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд:
- 2016.02.21-нд хохирогч Б.Аын хоттой хониноос 25 бог мал хулгайлсан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг Цагаан худгийн голын бууц гэх газарт,
- 2016.08.22-нд хохирогч Ц.Шын 2 тооны үхрийг хулгайлсан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг Дайлнаагийн ангор гэх газарт,
- 2016.11.27-нд хохирогч Ч.Бы 2 тооны үхрийг, хохирогч Д.Зоригтсайханы 1 тооны үхрийг хулгайлсан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар багийн нутаг Дөш гэх газарт,
- 2016.11.03-нд хохирогч С.Басангийн 3 тооны үхрийг хулгайлсан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг Сувираагийн дунд бууц гэх газарт,
- 2017.01.16-нд хохирогч Ч.Гийн 2 тооны үхрийг, хохирогч С.Бын 2 тооны үхрийг хулгайлсан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг Сумын төвөөс урагш 10 орчим километр Сугын нуур гэх газарт,
- 2017.02.08-нд хохирогч Д.Бийн 3 тооны үхрийг хулгайлсан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг нутаг 613 дугаар километрийн нүхэн гүүрнээс баруун зүгт 100 метр газарт,
- 2017.02.15-нд Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг N47.24.042, Е107.26.33 солбилцол бүхий цэгт ертөнцийн зүгээр урагшаа харсан байрлалтай зогссон 07-32 УБҮ улсын дугаартай Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгсэлд,
- 2016.11.16-нд хохирогч Д.Оийн 2 тооны үхрийг, хохирогч Л.Цогтсайханы 1 тооны үхрийг хулгайлсан Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Бор-Ухаа” гэх газарт,
- 2017.01.11-нд хохирогч Б.Аын 4 тооны үхрийг хулгайлсан Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Цэнхэр бүрдний бууц” гэх газарт,
- 2017.01.22-нд хохирогч Б.Оын 3 тооны үхрийг, хохирогч Н.Эрдэнэчулууны 1 тооны үхрийг хулгайлсан Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр багийн нутаг “Булингаа” гэх газарт,
- 2017.01.23-нд хохирогч Д.Тийн гэрт нэвтэрч бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, айрагны шар модон хул 1 ширхэг тус тус хулгайлсан Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Нарийн тэгт” гэх газарт,
- 2017.01.29-нд хохирогч Ц.Бийн 4 тооны үхрийг хулгайлсан Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр багийн нутаг “Ембүүт" гэх газарт, /1-р х.х-ийн 17-21, 100-102, 170-173, 2-р х.х-ийн 5-9, 45-51, 103-104, 138-147, 207-212, 3-р х.х-ийн 15-19, 20-24, 25-27, 28-30 хуудас/
1.46. Эд зүйлийн үнэлгээг тогтоосон баримтууд:
- 2016.02.29-нд хохирогч Б.Аын 25 бог малыг 3 000 000 төгрөгөөр үнэлсэн Үнэ тогтоох комиссын шийдвэр
- 2016.08.27-нд хохирогч Ц.Шын 2 тооны үхрийг 3 600 000 төгрөгөөр үнэлсэн Үнэ тогтоох комиссын шийдвэр
- 2016.12.28-нд хохирогч Ч.Бы 2 тооны үхрийг 1 600 000 төгрөгөөр, хохирогч Д.Зоригтсайханы 1 тооны үхрийг 650 000 төгрөгөөр тус тус үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ны дүгнэлт
- 2016.11.07-нд хохирогч С.Бийн 3 тооны үхрийг 3 220 000 төгрөгөөр үнэлсэн Үнэ тогтоох комиссын шийдвэр
- 2017.01.17-нд хохирогч Ч.Гийн 2 тооны үхрийг 1 500 000 төгрөгөөр, хохирогч С.Бын 2 тооны үхрийг 1 200 000 төгрөгөөр тус тус үнэлсэн Үнэ тогтоох комиссын шийдвэр
- 2017.02.20-нд хохирогч Д.Бийн 3 тооны үхрийг 2 700 000 төгрөгөөр үнэлсэн Үнэ тогтоох комиссын шийдвэр
- 2017.02.23-нд хохирогч Д.Нийн 4 тооны үхрийг 3 800 000 төгрөгөөр үнэлсэн Үнэ тогтоох комиссын шийдвэр
- 2016.12.14-нд хохирогч Д.Оийн 2 тооны үхрийг 3 500 000 төгрөгөөр, хохирогч Л.Цогтсайханы 1 тооны үхрийг 650 000 төгрөгөөр тус тус үнэлсэн Үнэ тогтоох комиссын шийдвэр
- 2017.01.13-нд хохирогч Б.Аын 4 тооны үхрийг 2 210 000 төгрөгөөр үнэлсэн Үнэ тогтоох комиссын шийдвэр
- 2017.01.23-нд хохирогч Б.Оын 3 тооны үхрийг 3 100 000 төгрөгөөр үнэлсэн Үнэ тогтоох комиссын шийдвэр
- 2017.01.23-нд хохирогч Н.Эы 1 тооны үхрийг 1 000 000 төгрөгөөр үнэлсэн Үнэ тогтоох комиссын шийдвэр
- 2017.01.24-нд хохирогч Д.Тийн эд зүйлийг 1 200 000 төгрөгөөр үнэлсэн Үнэ тогтоох комиссын шийдвэр
- 2017.01.23-нд хохирогч Ц.Бийн 4 тооны үхрийг 3 800 000 төгрөгөөр үнэлсэн Үнэ тогтоох комиссын шийдвэр
- “Ашид билгүүн” ХХК-ний Тоёота Клугер авто машиныг 14 000 000 төгрөгөөр үнэлсэн техникийн үнэлгээний тайлан, үнэ тогтоох комиссын үнэлгээ /1-р х.х-ийн 44, 121, 181, 2-р х.х-ийн 16, 70, 113, 174, 228-229, 3-р х.х-ийн 144, 146, 147, 148, 149, 5-р х.х-ийн 108-110 хуудас /
1.47. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд:
- 2017.02.23-нд хохирогч Ч.Гийн 2 тооны үхрийг, хохирогч С.Бын 1 тооны үхрийг хулгайлсан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг Сумын төвөөс урагш 10 орчим километр Сугын нуур гэх газарт,
- 2017.02.22-нд хохирогч Д.Оийн 2 тооны үхрийг, хохирогч Л.Цогтсайханы 1 тооны үхрийг хулгайлсан Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Бор-Ухаа” гэх газарт,
- 2017.02.18-нд хохирогч Б.Аын 4 тооны үхрийг хулгайлсан Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Цэнхэр бүрдний бууц” гэх газарт,
- 2017.02.19-нд хохирогч Б.Оын 3 тооны үхрийг, хохирогч Н.Эрдэнэчулууны 1 тооны үхрийг хулгайлсан Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр багийн нутаг “Булингаа” гэх газарт,
- 2017.02.19-нд хохирогч Д.Тийн гэрт нэвтэрч бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, айрагны шар модон хул 1 ширхэг тус тус хулгайлсан Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Нарийн тэгт” гэх газарт,
- 2017.02.19-нд хохирогч Ц.Бийн 4 тооны үхрийг хулгайлсан Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр багийн нутаг “Ембүүт" гэх газарт /2-р х.х-ийн 52-54, 3-р х.х-ийн 31-32, 33-35, 36-37, 38-39, 40-41/
1.48. Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /2-р х.х-ийн 148, 3-р х.х-ийн 54-56, 5-р х.х-ийн 118 хуудас/
1.49. Ариг банкны 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Санхүүгийн түрээсийн гэрээ /2-р х.х-ийн 194-198/
1.50. Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р х.х-ийн 42-44 хуудас/
1.51. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р х.х-ийн 45-53 хуудас/
1.52. Эд хөрөнгө битүүмжилж хураан авах тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /2-р х.х-ийн 189-190 хуудас/
1.53. Үхрийн толгойд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р х.х-ийн 208-210 хуудас/
1.54. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /3-р х.х-ийн 217-220 хуудас/
1.55. Шүүгдэгч Г.Тгийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р х.х-ийн 235-240, 2-р х.х-ийн 179-183, 4-р х.х-ийн 1-11, 5-р х.х-ийн 180-181/
1.56. Шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р х.х-ийн 183-188, 3-р х.х-ийн 134-135, 4-р х.х-ийн 12-20, 5-р х.х-ийн 188-189/
1.57. Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3-р х.х-ийн 171-175, 4-р х.х-ийн 26-31, 5-р х.х-ийн 104-105, 196-197/
1.58. Шүүгдэгч Ц.Бы мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3-р х.х-ийн 176-180, 4-р х.х-ийн 21-25, 5-р х.х-ийн 101-103, 204-205/
1.59. Шүүгдэгч Н.Х мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4-р х.х-ийн 32-40, 5-р х.х-ийн 33, 5-р х.х-ийн 106/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Б.Дг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч, олон тооны мал хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Г.Тг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж, олон тооны мал хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Гыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж, олон тооны мал хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Быг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч, олон тооны мал хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Н.Хыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч, олон тооны мал хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Д нь 8 удаагийн давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж бусдын 25 бог мал, 20 үхэр буюу олон тооны малыг, орон байранд нэвтэрч бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, айрагны шар модон хул 1 ширхэг тус тус хулгайлж бусдад 21 960 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Т нь 7 удаагийн давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж бусдын 25 бог мал, 19 үхэр буюу олон тооны малыг хулгайлж бусдад 21 270 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Г нь 6 удаагийн давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж бусдын 20 үхэр буюу олон тооны малыг хулгайлж бусдад 19 680 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Б нь 7 удаагийн давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж бусдын 25 бог мал, 18 үхэр буюу олон тооны малыг, орон байранд нэвтэрч бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, айрагны шар модон хул 1 ширхэг тус тус хулгайлж бусдад 23 270 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Х нь 3 удаагийн давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж бусдын 8 үхэр буюу олон тооны малыг, орон байранд нэвтэрч бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, айрагны шар модон хул 1 ширхэг тус тус хулгайлж бусдад 9 100 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болно.
Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэнд яллагдагч Б.Д, Ц.Б, Г.Т, Б.Г, Н.Х 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь: шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүд нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн хугацаанд буюу 2016 оны 02 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарын хооронд үйлдэгдсэн ба шүүгдэгч нарын холбогдсон хэргийн зүйлчлэлийг 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд дүйцүүлэн авч үзвэл мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус заасантай дүйцэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Н.Хыг бусдад 9 100 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж бичсэнийг шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлтэндээ засаж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн болно. Хохирлын хэмжээг өөрчилсөн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь прокурорын яллах дүгнэлтэнд дурдсан бусдын эд хөрөнгийг хулгайлсан тус тус үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч, гэм буруутай болохоо мэдүүлсэн, өмгөөлөгч Б.Б, О.Ц нар нь гэм буруугийн дүгнэлтэндээ улсын яллагчийн яллах дүгнэлтэнд тусгасан гэмт хэргийн зүйлчлэлээр маргаагүй, шүүгдэгч нарын үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлүүдийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч Б.Д, Ц.Б, Г.Т, Б.Г, Н.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Гэрч Б.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Д, Г нар миний төрсөн ах, Б манай аавын төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Тг танихгүй садан төрлийн холбоо байхгүй. Г ахын хувьд хүүхэд шиг хөнгөн хийсвэр зантай, хүний үгэнд их оромтгой, хүний хэлсэн үгээр аа за гэдэг. Мөн их өрөвч зөөлөн сэтгэлтэй, бусдад их тусархуу, амарч байгаа үедээ гэр орныхоо ажилд их тусалдаг. Эхнэр хүүхдэдээ их халамжтай. Бусадтай их нийтэч наргианч шогч, сэргэлэн цовоо зантай. Хүнтэй танилцахдаа их хурдан. Амьдрал ахуйн хувьд боломжийн хүний гар харахааргүй. Г ах дуучин мэргэжилтэй, хувиараа уран бүтээл хийж амьдрал ахуйгаа авч явдаг. Д ахын хувьд их өрөвч зөөлөн сэтгэлтэй, хүнд их өглөгч өөрт байгаа зүйлээ хэнээс ч харамлахгүй өгөөд явуулдаг. Найз нөхөд олонтой, хүмүүстэй их найзархаг, хүмүүсээр их хүрээлүүлдэг. Аливаа юм хийхдээ гарын эв дүй сайтай, сайхан дуулдаг. Эхнэр хүүхдэдээ халамжтай, гэр орноо боломжийн авч явдаг. Б ахын хувьд тогтуун дөлгөөн, хэр барагтай зүйлд уурлаад байдаггүй зантай. Бусдад их тусархуу хийсэн ажилдаа хариуцлагатай, хийж эхэлсэн ажлаа чанартай хийж дуусгадаг. Өрөвч зөөлөн уян сэтгэлтэй, бусдад муу хор хүргэсэн зүйл хийдэггүй. Хүнд их тусархуу зантай, амьдрал ахуйн хувьд ажил голохгүй хийгээд амьдралаа боломжийн аваад явдаг” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 246 хуудас/
2.2. Гэрч Ц.У мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Б ахын хувьд амьдрал ахуй нь боломжтой, жолооч хийгээд амьдрал ахуйгаа аваад явдаг. Гаднаас харахад боломжийн амьдралтай, зан байдлын хувьд их даруухан, хүн юу гэнэ үү за гээд байж байдаг. Хүний өөдөөс ширүүн харьцаа байхгүй, их дуу цөөнтэй, ажлаа тасалахгүй яс хийдэг. Ар гэр ах дүү нартаа анхаарал халамж сайтай тавьдаг. Г ахын хувьд урлагийн сургуулийг дуулаач мэргэжлээр төгссөн. Дуу дуулаад энд тэнд арга хэмжээнд оролцоод явж байдаг. Зан байдлын хувьд даруу төлөв зантай, хүнтэй харьцаа сайтай. Д ах зан байдлын хувьд элдэв янзын ааш зан байхгүй” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 248 хуудас/
2.3. Гэрч Г.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Т эхнэр хүүхдийнхээ хамт тусдаа амьдардаг. Өөрт ноогдуулаад өгсөн ажлыг маш сайн хийдэг. Хүмүүстэй зөв боловсон харьцаатай, өөрийн гэсэн тогтсон ажил байхгүй, хаана ажил байна голохгүй хийдэг. Хүний үгэнд их ордог” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 249 хуудас/
2.4. Шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримтууд /3-р х.х-ийн 112-126, 4-р х.х-ийн 42-96 хуудас/
2.5. Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, Засаг даргын тодорхойлолт /4-р х.х-ийн 125-139 хуудас/
2.6. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /4-р х.х-ийн 234-239 хуудас/
2.7. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /4-р х.х-ийн 204-331 хуудас/
2.8. Шүүхийн шатанд: Шүүгдэгч Б.Г, Б.Д, Г.Т нараас хохирогч Ч.Гт 1 500 000 төгрөгийн, шүүгдэгч Ц.Б, Б.Г нараас хохирогч Л.Цд 650 000 төгрөгийн, шүүгдэгч Ц.Б, Б.Д, Н.Х нараас хохирогч Д.Тт 1 200 000 төгрөгийн, шүүгдэгч Б.Г, Б.Д нараас хохирогч Б.Ад 2 210 000 төгрөгийн, шүүгдэгч Ц.Б, Б.Д, Н.Х нараас хохирогч Ц.Бд 3 800 000 төгрөгийн, шүүгдэгч Ц.Б, Б.Д, Н.Х нараас хохирогч Б.Од 3 100 000 төгрөгийн, шүүгдэгч Ц.Б, Б.Д, Н.Х нараас хохирогч Н.Эн 1 000 000 төгрөгийн, шүүгдэгч Ц.Б, Б.Г нараас хохирогч Д.Од 3 500 000 төгрөгийн, шүүгдэгч Г.Т, Б.Г нараас хохирогч Ц.Шт 3 600 000 төгрөгийн, шүүгдэгч Б.Г, Ц.Б, Г.Т нараас хохирогч Д.Нд 3 800 000 төгрөгийн, шүүгдэгч Б.Г, Ц.Б, Г.Т нараас хохирогч С.Басанд 3 220 000 төгрөгийн, шүүгдэгч Б.Д, Ц.Б, Г.Т нараас хохирогч Б.Ад 3 000 000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Б.Г, Б.Д, Г.Т нараас хохирогч С.Бт 1 200 000 төгрөгийн, шүүгдэгч Б.Д, Г.Т нараас хохирогч Ч.Баярсайханд 1 600 000 төгрөгийн, шүүгдэгч Б.Д, Г.Т нараас хохирогч Д.Бд 2 700 000 төгрөгийн, шүүгдэгч Б.Д, Г.Т нараас хохирогч Д.Зд 650 000 төгрөгийн, шүүгдэгч нараас иргэний нэхэмжлэгч “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний хөлс 60 000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн тухай баримтууд
- шүүгдэгч Б.Гын шагнагдаж байсан баярын бичиг, цэргийн үүрэгтний үнэмлэх, үлээвэр хөгжимчний үнэмлэх, бакалаврын дипломын хуулбарууд,
- шүүгдэгч Б.Дгийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбарууд, Засаг даргын тодорхойлолт зэрэг болно.
Шүүгдэгч Б.Гын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг, шүүгдэгч Б.Д, Ц.Б, Г.Т, Н.Х нарын бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирлоо төлсөн зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, О.Ц нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтэндээ: шүүгдэгч нарыг анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, цагдаагийн байгууллагын хяналтанд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь: шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нийт 12 удаагийн давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж бусдын 25 бог мал, 34 үхэр буюу олон тооны малыг, орон байранд нэвтэрч бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, айрагны шар модон хул 1 ширхэг тус тус хулгайлж бусдад нийт 33 730 000 төгрөгийн учруулсан хохирол болно.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2005 онд үйлдвэрлэсэн, Тоёота Клугер маркийн цагаан өнгийн 07-32 УБҮ улсын дугаартай 14 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр түрээслэгч Н.Мөнхзаяа, хамтран түрээслэгч Б.Г, Н.Мөнхнаран нар нь Ариг банктай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан уг автомашиныг авсан болох нь Ариг банкны 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн санхүүгийн түрээсийн гэрээгээр,
Ариг банк Н.М, Б.Г, Н.М нарын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг бүрэн гүйцэтгэгдээгүй, дээрх автомашин нь Ариг банкны эзэмшлийнх болох нь иргэний нэхэмжлэгч О.Б, гэрч Н.Мөнхзаяа нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр тус тус нотлогдож байх тул Тоёота Клугер маркийн цагаан өнгийн 07-32 УБҮ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож автомашиныг Н.Мөнхзаяад /РД:СР81040609/ олгож, автомашины үнэ болох 14 000 000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 2 800 000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгч О.Б нь шүүх хуралдаанд: Банкны зүгээс Н.М, Б.Г, Н.М нараас 9 810 471 төгрөгийн зээлийн үлдэгдлийг нэхэмжилсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Ариг банк түрээслэгч Н.М, хамтран түрээслэгч Б.Г, Н.М нарын хооронд гэм хорын хохирол бус гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн санхүүгийн түрээсийн гэрээгээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Ариг банкны нэхэмжилсэн 9 810 471 төгрөг нь гэм хорын хохирол хамаарахгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Ариг банк нь гэрээний үүргийн гүйцэтгэлээ иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан МП8х30 MADE USSER гэсэн бичигтэй 1 нүдний дуранг хурааж улсын орлого болгов.
Харин энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдаж ирсэн 26 см урттай шаргал өнгийн иштэй 2 ширхэг хутгыг, 25 см урттай бор өнгийн иштэй 2 ширхэг хутгыг, 24 см урттай хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг, 59 см урттай төмөр иштэй 1 ширхэг сүхийг, 0,5 литрийн Хараа нэртэй архины 1 ширхэг хоосон шилийг, 1,25 литрийн Зөгийн бал + Лийр гэсэн бичигтэй 1 ширхэг ундааны хоосон савыг, зүүн гарын 5 хурууны ажлын бээлийнд хийсэн 20 см урттай 1 ширхэг билүүг, 2 ширхэг ажлын бээлийг, 4 ширхэг Улаан шонхор тамхины ишийг, 4 ширхэг Парламент тамхины ишийг, хүрэн өнгийн 1 хос үдээстэй гутлыг, хагас түрийтэй хүрэн өнгийн 1 хос гутлыг, улаан судалтай 1 ширхэг цаасыг, цагаан өнгийн 4 ширхэг ажлын бээлийг, цагаан өнгийн 1 ширхэг мяндсан уяаг тус тус устгахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Д, Ч.Б нарыг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 14 хоног, шүүгдэгч Б.Г, Г.Т нарыг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 6 хоног, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 59 хоног, нийт 65 хоног тус тус цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцов.
Шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх гэм хорын төлбөргүй, иргэний нэхэмжлэгч “Ашид билгүүн” ХХК-ны нэхэмжлэлийг төлсөн болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Булгадар овогт Батаагийн Дг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч, олон тооны мал хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,
- шүүгдэгч Булгадар овогт Гэлэнхүүгийн Тг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж, олон тооны мал хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,
- шүүгдэгч Булгадар овогт Батаагийн Гыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж, олон тооны мал хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,
- шүүгдэгч Булгадар овогт Цэдэнбалжирын Быг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч, олон тооны мал хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,
- шүүгдэгч Тайж овогт Надмидын Хыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч, олон тооны мал хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Дгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Тгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Гын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Бы эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Хы эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгийн цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийн хугацааг, шүүгдэгч Г.Тгийн цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийн хугацааг, шүүгдэгч Б.Гын цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийн хугацааг, шүүгдэгч Ц.Бы цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийн хугацааг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх гэм хорын төлбөргүй, иргэний нэхэмжлэгч “Ашид билгүүн” ХХК-ний нэхэмжлэлийг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Клугер маркийн цагаан өнгийн 07-32 УБҮ улсын дугаартай автомашины үнэ болох 14 000 000 /арван дөрвөн сая/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн МП8х30 MADE IN USSER гэсэн бичигтэй 1 нүдний дуранг хурааж тус тус улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц
- Тоёота Клугер маркийн цагаан өнгийн 07-32 УБҮ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож автомашиныг Нэргүйн Мөнхзаяад /РД:СР81040609/ олгож, иргэний нэхэмжлэгч Ариг банкны 9 810 471 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
- энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдаж ирсэн 26 см урттай шаргал өнгийн иштэй 2 ширхэг хутгыг, 25 см урттай бор өнгийн иштэй 2 ширхэг хутгыг, 24 см урттай хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг, 59 см урттай төмөр иштэй 1 ширхэг сүхийг, 0,5 литрийн Хараа нэртэй архины 1 ширхэг хоосон шилийг, 1,25 литрийн Зөгийн бал + Лийр гэсэн бичигтэй 1 ширхэг ундааны хоосон савыг, зүүн гарын 5 хурууны ажлын бээлийнд хийсэн 20 см урттай 1 ширхэг билүүг, 2 ширхэг ажлын бээлийг, 4 ширхэг Улаан шонхор тамхины ишийг, 4 ширхэг Парламент тамхины ишийг, хүрэн өнгийн 1 хос үдээстэй гутлыг, хагас түрийтэй хүрэн өнгийн 1 хос гутлыг, улаан судалтай 1 ширхэг цаасыг, цагаан өнгийн 4 ширхэг ажлын бээлийг, цагаан өнгийн 1 ширхэг мяндсан уяаг тус тус устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д, Г.Т, Ц.Б, Н.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Год урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.