| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/00059/И |
| Дугаар | 313/ШШ2025/00157 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 313/ШШ2025/00157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Номгон сум, 2-р баг
Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* миний бие 1970 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн. 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сургуульд орж 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 8 дугаар анги төгссөн. 198оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Номгон сумын сангийн далай нэгдлийн даргын №12 тушаалаар *******ад тэмээчнээр томилогдсон. 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Номгон сумын сангийн далай нэгдлийн *******ад тэмээчнээр ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ардын армийн 0167 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31- ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Номгон сумын сангийн далай нэгдлийн *******ад малчнаар, 1991 оны 01. дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн *******-д *******ад түрээсийн гэрээтэй малчнаар тус тус ажиллаж байсан. С.******* миний бие нь 2025 онд 55 нас хүрч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу малчин даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх боловч 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Номгон сумын Сзнгимн ц?лай нэга.лийн *******ад малчнаар, 1990 оны 11 дүгээр сарыч 01-ний едрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Номгон сумын сангийн далай нэгдлийн *******ад малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31 -ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн *******-д *******ад түрээсийн гэрээтэй малчнаар тус тус ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэний улмаас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүйд хүрээд байна.
Иймд миний 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Номгон сумын сангийн далай нэгдлийн *******ад малчнаар, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Номгон сумын сангийн далайнэгдлийн *******ад малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн *******-ийн *******ад түрээсийн гэрээтэй малчнаар тус тус ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1970 онд Номгон сумын Төхөм багт *******ын *******, *******ын ******* нарын 4 дэх хүү болон мэндэлсэн. Бага насаа эцэг эхийнхээ гар дээр өсөж, 1978 онд Номгон сумынхаа сургуульд орж, 1987 долоон онд 8 төгссөн. Төгсөөд илгээлт авч төрөлх нутагтаа тэмээчнээр ажилласан. Тэгээд 1988 оны 10 сарын 05-аас хугацаат цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 сарын 05-нд Өмнөговь аймгийн 0167 дугаар ангиас халагдсан. Халагдаад 1991 оны 01 сарын 01-ээс Сангийн далай хувьцаат компани болж, түрээсийн гэрээтэй малчнаар 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл ажилласан. Тэгээд 31-ээс хойш Сангийн далай хувьцаат компани тарж, хувийн аж ахуйтан болж, тэмээн сүргээ тараагаад, 1993 оноос хойш өөрийн хувийн мал хөрөнгөө тоолуулж, малчнаар өдийг хүртэл ажиллаж байна. 1991, 1992 онд хувьцаат компани болчхоод тухайн үед нь сар болгондоо цалин хөлсөө өгдөггүй, 3, 4 сар болоод нэг өгдөг. Бусад сар нь хоосон байдаг. Тэгээд энэ хугацаагаа бүрэн тооцуулах хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн болон төрсний гэрчилгээний хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 08/2373 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны лавлагааны хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаартай лавлагаа, Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12, 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 30, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 37 дугаартай тушаалуудын хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 80 дугаартай лавлагаа, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 110700288 бүртгэлийн дугаартай малчны мэргэжлийн үнэмлэхний хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 170 дугаартай лавлагаа, 1993 оны малын А дансны хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 167 дугаартай лавлагаа
гэрч Н., Д. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт болог лавлагаа, Н.гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Цэмбэлноровын ажилласан байдлаа тогтоолгосон Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 298 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж Н., Д.Цэмбэлноров нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.******* нь өндөр насны тэтгэвэрт гарах зорилгоор ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн тухайн үед ажиллаж байсан байдлыг гэрчлэх хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуугийн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн болон төрсний гэрчилгээний хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
2. Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 08/2373 дугаартай ...*******гийн *******...1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр 648274 дугааоын цэргийн батлахтай халагдсан гэж бичигдсэн хугацаат цэргийн алба хаасны лавлагааны хуулбар,
3. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаартай Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн *******ад 1986-1988, 1991-1992 онуудад малчины ажил эрхэлж байсан С.*******ийн цалингийн тодорхойлолт гэж бичигдсэн байдал,
4. Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай Илгээлтийн эзэн залуучуудыг ажилд томилох тухай...б. *******гийн *******-тэмээчнээр... тушаалын хуулбар,
5. Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаартай 1988 онд цэргийн албанд явагсадыг ажлаас чөлөөлөх тухай...12. Б.*******... гэж бичигдсэн тушаалын хуулбар,
6. Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн даргын 1990 оны 11 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаартай Цэргийн албанаас халагдаж ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай...4. ******* *******-*******ад малчинаар... гэж бичигдсэн тушаалын хуулбар,
7. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 80 дугаартай лавлагаа,
8. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд,
9. 110700288 бүртгэлийн дугаартай Өмнөговь аймгийн Номгон сумын *******гийн ******* ...Малчин мэргэжлийн үнэмлэх олгов... гэж бичигдсэн малчны мэргэжлийн үнэмлэхний хуулбар,
10. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 170 дугаартай Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм багийн малчин *******ийн мал маллаж байсан хугацаа /1993/... гэж бичигдсэн лавлагааны хуулбар,
11. 1993 оны малын А дансны хуулбар,
12. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 167 дугаартай Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай ХК...1993 онд 219119 төгрөгийг тус тус нийгмийн даатгалын хэлтэст төлж байсан байна... гэж бичигдсэн лавлагааны хуулбар,
13. Гэрч Н. ЖС.******* нь 1986 онд Өмнөговь аймгийн Номгон сумын ЕБС-н 8 дугаар ангийг төгсөөд тус сумын Сангийн далай нэгдлийн *******ад аав *******, ээж ******* нар дээр илгээлтээр малчин болсон. 1988 онд цэргийн албанд татагдаж 1990 онд халагдаж ирээд аав, ээж дээрээ мал дээр байж байгаад нэгдэлд нэг 2 сар ажилласан. Тэгээд 1991 онд Сангийн далай нэгдэл тарж ХК байгуулагдсан. 1991-1992 он дуустал Сангийн далай ХК-ийн Төхөм багт түрээсийн малчнаар ажилласан. Ер нь тэмээ малладаг байсан тэмээчин байсан. Одоог хүртэл тус нутагтаа мал маллан амьдарч байгаа гэх мэдүүлэг,
14. Гэрч Д.ын С.******* нь Өмнөговь аймгийн Номгон сумын ЕБС-н 8 дугаар ангийг төгсөөд тус сумын Сангийн далай нэгдлийн *******ад аав Д.*******, ээж ******* нар дээр илгээлтээр малчин болж очсон. Тэгээд 1991-1992 он дуустал Сангийн далай ХК-ийн Төхөм багт түрээсийн малчнаар ажилласан. Ер нь тэмээ малладаг байсан тэмээчин байсан. Одоог хүртэл тус нутагтаа мал маллан амьдарч байгаа гэх мэдүүлэг,
15. Н., Д. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт болог лавлагаа, Н.гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.ын ажилласан байдлаа тогтоолгосон Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 298 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг бичгийн баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгч С.******* нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдэлд малчнаар, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдэл болон Сангийн далай ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******ийг 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдэлд малчнаар, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдэл болон Сангийн далай ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН