Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 313/ШШ2025/00161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6-р баг

Хариуцагч: ******* овогт *******ын ******* /РД: *******/, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 3-р хороо 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Наранбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* нь 2009 онд Н.*******той танилцаж хамтран амьдарч эхэлсэн гэдэг бөгөөд хамт амьдрах хугацаанд нь буюу 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдөр охин Р., 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин Р.******* нар төрсөн байдаг. Ц.*******, Н.******* нар нь 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд хариуцагч нь тусдаа амьдарснаасаа хойш хүүхдүүдээ тэжээн тэтгэх хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа учраас хуулийн дагуу 2 охинд нь тэтгэлэг тогтоолгуулахаар тус нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ...Хаяа хүүхдүүдтэйгээ ярьдгаас биш сар болгон тэтгэлгийн байдлаар эдийн засаг гэдэг юм уу ямар нэгэн байдлаар дэмжлэг туслалцаа үзүүлж байгаагүй. Н.******* нь тусдаа гэр бүлтэй болсон. Тэгээд хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой зүйл ярихаар тэдний хооронд маргаан үүсдэг асуудал үүсээд байгаа учраас тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* овогтой ******* 2009 онд Ц.*******тэй танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Хамт амьдрах хугацаандаа 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдөр охин Р., 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин Р.******* нар төрсөн нь үнэн. Хоёр охиныхоо өмнө эцгийн үүргээ хүлээж, хариуцлага хүлээхээ зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Н.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ******* овогтой ******* миний бие нь 1984 онд төрсөн 41 настай. 2009 онд Ц.*******тэй хамтран амьдарч дундаасаа Р., Р.******* нар төрсөн нь үнэн. Одоо тусдаа амьдарч байгаа 2 хүүхдийнхээ өмнө эцгийн үүргээ биелүүлэх болно. Миний бие Улаанбаатар хот Налайх дүүрэгт ажиллаж амьдардаг тул хувийн шалтгаанаас болж Өмнөговь аймагт болох шүүх хуралд өөрийн биеэр очиж оролцож чадахгүй тул шүүх хурлыг намайг эзгүйгээр хийхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчээс: Ц.*******гээс Б.т 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, охин Р., охин Р.******* нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шим билэг өрхийн эрүүл мэндийн төвийн болон Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Н.*******ид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Н.******* нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.

Ц.*******, Н.******* нар нь гэрлэлт бүртгүүлээгүй хэдий ч 2009 оноос 2017 он хүртэл хамтран амьдарч тэдний дундаас 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдөр охин Р., 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин Р.******* нар төрсөн, тэдний эцэг Н.******* болох нь төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

Одоо охин Р. 14 нас, 9 сартай, охин Р.******* 13 нас, 6 сартай, эх Ц.*******гийн асрамжид эрүүл өсөн бойжиж, сурч хүмүүжиж байгаа болох нь тэдний төрсний гэрчилгээний хуулбар, Шим билэг өрхийн эрүүл мэндийн төвийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна

Хариуцагч Н.******* нь хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй тул нэхэмжлэгч дээрх үүргийг эцгээс нь шаардах эрхтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Н.*******оос мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан насанд хүрээгүй охин Р., охин Р.******* нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй... болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******оос улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Н.******* нь шүүх хуралдааныг эзгүйд хийх талаар бичгээр хүсэлт ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. гэж заасныг баримтлан хариуцагч Н.*******ийн бичгээр ирүүлсэн хүсэлт болон хариуцагч Н.*******ийн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг тус тус хүлээн авч, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт *******ын ******* /РД: *******/-оос 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдөр охин Р., 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин Р.******* нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Ц.*******д мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН