| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 123/2025/0057/З |
| Дугаар | 123/ШШ2025/0089 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Тендер, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 123/ШШ2025/0089
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-******* ХХК /РД:****/,
Хариуцагч: ******* ХХК
Хариуцагч: ******* ХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд тус тус үүссэн тендерийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн захирал *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* ХХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжэлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч *******-******* ХХК-иас тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлдээ дараах 7 шаардлагыг гаргаж маргасан. Үүнд:
1.1. “*******-*******" ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг шаардлага хангахгүй гэж ТТТХХК/20250101278 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзсан “*******” ХХК-ийн Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийг хүчингүй болгуулах;
1.2. TTTXXK/20250101278 дугаартай тендерт оролцсон "*******-*******" ХХК-ийн материалыг дахин үнэлэн "*******-*******" ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгуулах;
1.3. "*******” ХХК-ийн 2025 оны 05 сарын 16-ны өдрийн 01/634 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, TTTXXK/20250101278 дугаартай "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажил гүйцэтгэгчийг сонгох тендерт "*******-*******" ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулахыг "*******” ХХК-д даалгуулах;
1.4. Нэхэмжлэгчээс 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 06 сарын 06 өдрийн 22 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 1.4-т заасан "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажлын төсөвийг буруулсан хэсгийг хүчингүй болгуулах;
1.5. "Тавантолгой түлш" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 06 сарын 06 өдрийн А/150 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 37, 2 дугаар хавсралтын 2-т заасан TTTXXK/20250101278 дугаартай "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажлыг хасаж, төсвийг бууруулсан хэсгийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн;
1.6. Нэхэмжлэгчээс 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 09 сарын 09-ний өдрийн 27 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 1.4-т заасан "Зүүн үйлдвэрийн барилга Байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажлын төсвийг хассан хэсгийг хүчингүй болгуулах;
1.7. "Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 09 сарын 17-ны өдрийн А/286 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 2-т заасан ТТТХХК/20250101278 дугаартай "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх" ажлын "төсөвт тодотгол хийж захиалагчийн саналаар цуцалж байгаа" хэсгийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн;
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. ******* ХХК-иас 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ТТТХХК/20250101278 дугаартай “Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажил” гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалт зарласан байна.
2.2. *******-******* ХХК нь дээрх ТТТХХК/20250101278 дугаар бүхий тендер шалгаруулалтад холбогдох баримт бичгийг бүрдүүлж 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр илгээсэн.
2.3. Үүний дагуу тендер шалгаруулалт явагдаж, *******-******* ХХК болон Шинэзууны эрдэнэт ХХК орж өрсөлдсөн бөгөөд Тендерийн үнэлгээний хорооноос холбогдох 2 компанийн тендерийг хянан үзээд хэн алиныг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтад заасны дагуу тендерт шалгаруулаагүй болохыг хариуцагч ******* ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/445 дугаар албан бичгээр[1] мэдэгджээ.
2.4. Уг мэдэгдлийг *******-******* ХХК хүлээн аваад 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 22 тоот[2], 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 28 тоот[3] албан бичгээр тус тус Сангийн яаманд гомдол гаргасан.
2.5. Нэхэмжлэгчээс гаргасан дээрх гомдлын хариуг Сангийн яам 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Гомдол хянасан тухай 02/3754 тоот албан бичгээр[4], 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02/5551 тоот албан бичгээр тус тус өгсөн ба гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэжээ.
2.6. Сангийн яамны 02/3754 тоот албан бичгийг захиалагч болон түүний Тендерийн үнэлгээний хороо хүлээн аваад 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Тавантолгой Түлж ХХК-ийн Тендерийн үнэлгээний хороо хуралдаж, Бүх тендерээс татгалзах тухай шийдвэр[5], хурлын тэмдэглэлийг[6] гаргаж, тендерээс татгалзсан тухай ******* ХХК-иас 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/631 тоот албан бичгээр гомдол гаргагчид мэдэгдэл[7] хүргүүлсэн тул 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нээсэн ТТТXXK/20250101278 дугаартай "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажил гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон. Хариуцагч "Тавантолгой түлш” ХХК-ийн 2025 оны 04 сарын 16-ны өдрийн 01/445 дугаартай албан бичгээр манай компанийн тендерээс татгалзаж байгааг мэдэгдсэнээс хойш, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 04 сарын 22-ны өдөр 22 тоот албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан. Манай компанийн гаргасан гомдлын дагуу Монгол Улсын Сангийн яамны 2025 оны 05 сарын 05-ны өдрийн 02/3754 дугаар гомдол хянасан тухай албан тоотоор дараах хариуг өгсөн. Үүнд: "... "*******-*******" ХХК нь 2024 онд "*******" ХХК-тай байгуулсан 748,000,000.0 төгрөгийн үнийн дүнтэй "Барилгын ажил гүйцэтгэх" гэрээ, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолт, и-баримтыг тус тус ирүүлсэн байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн дээрх шалгуурыг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.... "**************" ХХК нь "*******" ХХК-тай 2025/02 дугаартай "Туслан гүйцэтгэх ажил"-ын гэрээг байгуулсан байна. Туслан гүйцэтгэх гэрээнд барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр оролцож, инженер, мэргэжилтэй ажилчид, техник хэрэгслээр ажил гүйцэтгүүлэх, хангах үүрэг хүлээж ажиллана гэж гэрээний зүйлийг тодорхойлсон байх бөгөөд энэ ажлын хүрээн 125 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан байна. Тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.5-д заасан хүрээнд нийцэх эсэхийг нягталж, хянан үзэх нь зүйтэй байна. Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/445 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна." гэж Сангийн яам шийдвэрлэсэн. Дээрх Сангийн яамны дахин үнэлэх шийдвэр ирүүлснийг хариуцагч хянаж үзээд 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/634 дугаартай албан мэдэгдлээр "ТШЗ 19.1 Сүүлийн 2 жил буюу 2023, 2024 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 80-иас багагүй өртөгтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх, ТШЗ 13.2.9. Түншлэлээр, эсхүл туслан гүйцэтгэгчтэй бол холбогдох гэрээ..." гэх 2 шаардлагыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дах хэсэгт заасныг үндэслэн манай тендерээс татгалзсан байдаг. Манай зүгээс тус татгалзлыг эс зөвшөөрч 2025 оны 05 сарын 22-ны өдрийн 28 тоот бичгээр Сангийн яаманд дахин гомдол гаргасан. Сангийн яамны 2025 оны 06 сарын 06-ний өдрийн 02/5551 тоот албан бичгээр "гомдол гаргаж буй асуудлыг 2025 оны 05 сарын 05-ны өдрийн 02/3754 бичгээр шийдвэрлэж хариу өгсөн" гэх агуулгатай хариу өгсөн. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу, дараах үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 1. Хариуцагчийн 01/634 тоот мэдэгдэлд "ТШЗ 19.1 Сүүлийн 2 жил буюу 2023, 2024 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 80-иас багагүй өртөгтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх" гэх шаардлагыг бичээд уг шаардлагыг хангаагүй гэж үзсэн. Хуульд техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардах шаардлагад "үндсэн гүйцэтгэгч" гэх нэр томьёо бүхий шаардлага байхгүй байна. Харин Захиалагч тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-т "Сүүлийн 2 жил буюу 2023, 2024 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 80-иас багагүй өртөгтэй ижил төстэй ажлыг зөвхөн төлөөлөх эрх бүхий этгээдээр доод тал нь нэг удаа ажилласан байх" гэж шаардсан бол эрх бүхий түншлэл, туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан, гүйцэтгэсэн ажил үүргийнхээ хувьд хуулийн 15, 16, 17 дугаар зүйлийг хангасан аж ахуй эрхлэгч тус тендер шалгаруулалтад оролцох боломжгүй байсан. Иймд манай санал болгосон ижил төстэй ажлын гэрээ нь тусгай зөвшөөрөл болон гүйцэтгэсэн ажил үүргийнхээ хүрээнд дангаараа гүйцэтгэсэн ажил тул үндсэн ажлын гэрээ мөн болно. Үүнийг гэрээ, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолт, төлбөрийн баримтаар нотолж хүргүүлсэн. ... 2. Сангийн яамны 2025 оны 05 сарын 05-ны өдрийн № 02/3754 дугаар гомдол хянасан тухай албан бичгээр энэхүү заалтыг хянаж "... дээрх шалгуурыг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна" гэж шийдвэрлэсэн. Гэтэл захиалагч сангийн яамны шийдвэрийг үл харгалзан дахин дээрх үндэслэлээр шийдвэр гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10-д заасан Сангийн яамны эрх хэмжээ зөрчиж байна. Манай компанийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан "Техникийн чадавх болон туршлагын шаардлага"-ыг бүрэн хангаж, тендер шалгаруулалтын баримт бичгийг ирүүлсэн байхад шаардлага хангаагүй гэж татгалзсан нь тус хуулийн 26 дугаар зүйлд заасан тендерийг хянан үзэх журам, хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан зарчмыг алдагдуулсан үндэслэлгүй шийдвэр байна. 3. "ТШЗ 13.2.9. Түншлэлээр, эсхүл туслан гүйцэтгэгчтэй бол холбогдох гэрээ..." гэх шаардлагын дагуу "Тендерт оролцогч "*******-*******" ХХК нь "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийж гүйцэтгэх ажил"-ыг гүйцэтгэх тендерт "*******" ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр санал болгож туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан боловч гэрээний хугацаа нь 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгаа нь тухай гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болж байгаа тул ТШЗ-ны 13.2.9-т заасан шаардлагад нийцэхгүй байна" гэж дүгнэн манай тендерээс татгалзсан. Сангийн сайдын 2023 оны 12-р сарын 25-ны өдрийн А/248 дугаар тушаалаар баталсан "Цахим системээр худалдан авах ажиллагааг зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам"-ын 2 дугаар зүйлийн 2.3.1-д "Тендер шалгаруулалтад түншлэлээр, эсхүл туслан гүйцэтгэгчтэй оролцох бол холбогдох гэрээг цахим системээр баталгаажуулсан байх" гэж заасны дагуу манай зүгээс туслан гүйцэтгэгчийн гэрээг системээр баталгаажуулан оролцсон. Мөн тус журмын 2 дугаар зүйлийн 2.13-д "Оролцогчоос ирүүлсэн тендер энэ журмын 2.3.6-д заасны дагуу цахим системын холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл цахим системийн мэдээллийг баримтална.", 2.3.6-д "Энэ журмын 2.3.5-д заасан нотлох баримт, тендерийн үнэ, тендерийн хүчинтэй байх хугацаа, санал болгосон үнийн хөнгөлөлт болон холбогдох бусад мэдээллийг цахим системийн холбогдох талбарт бүрэн оруулж, мэргэжлийн байгууллагын гаргасан зааварчилгааны дагуу тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулан илгээнэ." гэж тус тус заасны дагуу туслан гүйцэтгэгчийн гэрээ хүчин төгөлдөр байна. 4. 2025 оны 03 сарын 31-ний өдрийн 2025/02 дугаартай "Туслан гүйцэтгэх ажлын гэрээ"-г тухайн тендер шалгаруулалтад зориулан байгуулсан байсан ба тус гэрээнд заасан гэрээний эхлэх болон дуусах хугацааг "2024 оны 03 сарын 31-ний өдрөөс 2024 оны 07 сарын 31-ний өдрийг дуустал" гэж бичилтийн алдаа гарсан буюу 2025 оныг 2024 он гэж бичсэн байдаг. Гэхдээ гэрээний огноо нь 2025 оноороо бичигдсэн. 5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан "хүчин төгөлдөр бус байх хэлцэл"-д дээрх гэрээ нь хамаарахгүй тул хариуцагчийн дээрх шаардлагыг хангаагүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн гэрээний салшгүй хэсэг болох "Үе шатны ажлын хуваарь"-т дээрх төсөл арга хэмжээний эхлэх дуусах хугацааг "2025 оны 05 сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 сарын 31-ний өдөр хүртэл" хэрэгжихээр боловсруулж, баталгаажуулж тендерт илгээснийг үнэлгээнд харгалзаж үзээгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана", 25.2-д "Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно." гэж тус тус заасан байдаг. Үүний дагуу захиалагч тал гэрээнд бичигдсэн хугацааны талаар манай компаниас тодруулга авах бүрэн боломжтой байсан. Гэвч ямар нэгэн тодруулгыг манай компаниас аваагүй байдаг. Хэрэв хуульд заасны дагуу тухайн гэрээний хугацааны талаар тодруулга асуусан тохиолдолд манай зүгээс уг бичилтийн алдааг нэн даруй засаж, тодруулга өгөх бүрэн боломжтой байсан. Манай тендерийн материал бүх шаардлага хангасан байхад үндэслэлгүйгээр манай тендерээс 2 удаа татгалзсан. Энэ байдал нь манай компанийн төрийн худалдан авах ажиллагаанд шударгаар оролцох, өрсөлдөх, шалгарах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд "******* *******" ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг шаардлага хангахгүй гэж ТТТХХК/20250101278 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзсан "Тавантолгой түлш" ХХК-ийн Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, дүгнэлт зөвлөмжийг хүчингүй болгож, TTTXXK/20250101278 дугаартай тендерт оролцсон "******* *******" ХХК-ийн материалыг дахин үнэлэн "******* *******" ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгаж, "Тавантолгой түлш” ХХК-ийн 2025 оны 05 сарын 16-ны өдрийн 01/634 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, ТТТХХК/20250101278 дугаартай "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажил" гүйцэтгэгчийг сонгох тендерт "******* *******" ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулахыг "Тавантолгой түлш" ХХК-д даалгаж өгнө үү гэсэн,
2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл: ... 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хурал дээр төсөвт тодотгол хийгдсэн гэж тайлбарлан. ... дараах үндэслэлээр нэхэмжлэлийн нэмэгдүүлж буй шаардлагаа тайлбарлаж байна. 1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд батлагдсан, зарлагдсан, шалгаруулалт явагдсан төрийн худалдан авах ажиллагааны төсвийг хасах, бууруулах эрх хэмжээ хэн нэгэнд олгогдоогүй. Захиргааны байгууллагын хувьд хуулиар зөвшөөрснөөс бусад нь хориглогдох зарчим үйлчилдэг. Төсвийг хасаж, бууруулах бүрэн эрх хуулиар олгогдоогүй бол захиргааны байгууллагын төсвийг хасаж, бууруулсан үйл ажиллагаа нь хууль бус болно. 2. TTTXXK/20250101278 дугаартай "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажлын төсвийг бууруулсан үйлдэл нь Төсвийн тухай хуульд заасан төсөвт тодотгол, өөрчлөлт хийх үндэслэл шаардлагад нийцэхгүй байна. Аливаа улс болон орон нутгийн төсөвт байгууллага нь Төсвийн тухай хуульд заасан үндэслэлээр тодотгол, өөрчлөлт хийх ёстой. Гэтэл хүчингүй болгуулахаар шаардаж буй тогтоол, тушаалд нь Төсвийн тухай хуулийг баримталж, удирдлага болгоогүй байна. Төсвийн тухай хуульд заасан ямар үндэслэлээр төсөвт тодотгол өөрчлөлт хийсэн нь ойлгомжгүй байна. 3. Мөн ТТТХХК/20250101278 дугаартай "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажил нь хасагдаагүй. Харин төсөвийг нь бууруулсан байна. Энэ нь тус тендер шалгаруулалтыг төсөвгүй болсон эсвэл тус тендер шалгаруулалт бүхэлдээ хасагдсан гэж үзэхгүй. 4. Хариуцагчаас шүүхэд гаргасан баримт болох Тавантолгой түлш ХХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн 2025 оны 09 сарын 04-ний өдрийн 13/150 дугаартай Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгээс үзвэл Үйлдвэрлэлийн бодлогын газраас тус тендер шалгаруулалтыг цуцлах санал гаргасан гэдэг. Гэтэл шүүхээс шаардахад хариуцагчаас гаргаж өгөөгүй бөгөөд шүүхийн үзлэгийн үеэр тийм санал байхгүй гэж хариуцагчийн төлөөлөгч нар хэлсэн. Үүнээс үзвэл тус тендерийн төсвийг хасах бодитой үйл ажиллагаа явагдаагүй, судалгаа төлөвлөлт байхгүй гэдэг нь харагдаж байна. Санал гарсан байлаа гэхэд тендерийг цуцлах санал гаргасан байхад цуцлалгүйгээр төсвийг нь бууруулсан байгаа нь төсвийг тодотгол нь санал, төлөвлөгөөнийхөө дагуу явагдаагүй гэдгийг харуулж байна. Иймд "Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 06 сарын 06-ний өдрийн 22 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 1.4-т заасан "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажлын төсөвийг буруулсан хэсгийг хүчингүй болгож, "Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 06 сарын 06-ний өдрийн А/150 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 37, 2 дугаар хавсралтын 2-т заасан TTTXXK/20250101278 дугаартай "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажлыг хасаж, төсвийг бууруулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү ... гэсэн,
2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: "Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 09 сарын 09 өдрийн 27 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 1.4-т заасан "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажлын төсвийг хассан хэсгийг хүчингүй болгож, "Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 09 сарын 17 өдрийн А/286 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 2-т заасан ТТТХХК/20250101278 дугаартай "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажлын "төсөвт тодотгол хийж захиалагчийн саналаар цуцалж байгаа" хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
... Мэдэж байгаад орсон. ...Тэр нь дээр шаардлагагүй гэж үзсэн. Тухайн ажилд тусгай зөвшөөрлийг шаардаж байгаа. Манай компани 6.1 болон 6.2 гэх заалтын хүрээнд бие даасан ажлууд хийсэн. Бие даасан тухайн ажлуудынхаа үндсэн гүйцэтгэгч болж байгаа. Хоёрт тэр жилүүдэд манай өмгөөлөгчийн тайлбарласнаар тийм ажлуудыг хийсэн байна гэсэн шаардлагыг хангасан мөн тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангасан. Тухайн барилгын ажил дээр цахилгааны ажлыг би дангаар хийгээд гүйцэтгэчихнэ. Тэр ажлын үндсэн гүйцэтгэгч гэсэн үг. Гадна заслын ажлыг хийж гүйцэтгэсэн бол тэр ажлын үндсэн гүйцэтгэгч гэсэн үг. Жишээ нь ******* ХХК цахилгааны ажил руу орж хийгээгүй эсхүл гадна засварын ажлыг гэв.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тендерт шалгаруулаагүй үндэслэл нь үндсэн гүйцэтгэгч гэдэгтэй холбоотой гол асуудал байдаг. Үүнтэй холбоотой тайлбараа хэлье. Сангийн сайдаас баталсан Тендерийн жишиг баримт бичиг байгаа. Жишиг баримтын 17,19 дээр холбогдох заалтыг заасан байдаг. Жишээ нь 17 дээр чадавхын шаардлага гэж байдаг. Энд юу байх вэ гэхээр 17.1 дэх хэсэгт захиалагч шалгаруулах зөвлөмжийн 18, 19-т заасан чадавхын болон туршлагыг тогтоохоор 15 дугаар заалтыг баримтална гэж заасан байдаг. 19-т туршлагын шаардлагыг хангах нотлох баримт юу байх юм бэ гэдгийг заасан. 19.2-т техникийн шаардлага болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримтыг ирүүлэхийг захиалагч шаардах бол хуулийн 17.2.1, 17.2.3, 17.2.4 дэх хэсэгт тус тус заасан баримт бичгээс сонгож өргөдлийн хүснэгтэд заана гэж заасан. Хуулийн 17.2-т юу гэж заасан байдаг вэ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-т ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд ижил төстэй ажлын өртөг хугацаа байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн нотлох баримт гэж хуульд юу шаардахыг тодорхой зааж өгсөн. Гэтэл шалгаруулах зөвлөмжийн 19.1-т үндсэн гүйцэтгэгч гэдэг зүйл шаардсан байдаг. Үндсэн гүйцэтгэгч гэдэг нь үндсэн шалгуураар байдаг гэтэл 19.1-т хоёр ойлголт байдаг. Нэг нь үндсэн гүйцэтгэгч гэж байдаг нэг нь дээр нь үндсэн гүйцэтгэгч гэж бичээгүй байдаг. Энэ байдал нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Юу гэхээр хамгийн эхлээд үнэлгээний хороо байгуулагдахдаа энэ төсөвт өртгийн 80 хувьтай нэг удаагийн ажил гүйцэтгэсэн байх гэж шаардсан. Үндсэн гүйцэтгэгч гэдэг зүйлийг тендерийн баримт бичигтэй оруулна гэж үнэлгээний хороо шийдвэрлээгүй байдаг. Тэгсэн атлаа тендерийн баримт бичигтэй тийм үг оруулаад ирдэг. Энэ хуульд хэр нийцэж байгаа вэ гэдгийг худалдан авах ажиллагааны газар буюу төрөөс худалдан авах ажиллагааг удирдлагаар хангадаг сургалт зохион байгуулдаг, үнэлгээний хорооныхныг шалгаруулах сонгох ажлыг хийдэг мэргэшсэн байгууллага байдаг. Тус байгууллагаас энэ ямар учиртай вэ гэдэг тайлбарыг авахыг хүсэж албан бичиг өгсөн. Хэрэгт авагдсан 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/14946 гэдэг Төрийн худалдан авах ажиллагааны албан бичгээр хариу өгсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хуульд тендерийн шалгаруулалтын жишиг баримт бичгийн холбогдох заалтад гэрээний оролцооны хэлбэрийг тухайлан заагаагүй гэж өгсөн. Гэрээний оролцооны хэлбэр үндсэн гүйцэтгэгчээр байх юм уу туслан гүйцэтгэгчээр байх юм уу гэдгийг хууль болон жишиг баримт бичгээр шаардах зүй биш гэдгийг үүгээр нотолж байгаа. Туршлагыг юугаар нотлох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Туршлагыг юугаар нотлох вэ гэхээр шалгаруулах зөвлөмжийн 19.3-т дээр тусгай зөвшөөрөл шаардана гэсэн, өмнөх хурал дээр нотлох баримт шинжлэн судалсан байгаа. Энэ дээр БА/2.1, БЭ/6.2 гэсэн тусгай зөвшөөрлийг шаардана гэсэн. Энэ тусгай зөвшөөрлийг тендерт оролцогч ******* урагшлах ХХК бүрэн хангаж байгаа. Энүүгээр туршлага хангалттай нотлогдож байгаа гэж үзэж байна. Дараагийн асуудал төсвийг хассан, ... Өөрөөр хэлэх юм бол тендер шалгаруулалтын процесс дуусаагүй байхад 06 дугаар сарын 06-ны өдөр төсвийг бууруулсан нөхцөл байдал үүссэн. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд тендер шалгаруулалт явагдаж байхад мөн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад төсвийг бууруулах хасах эрх хэмжээг ямар ч байгууллага албан тушаалтанд олгогдоогүй. Захиргааны байгууллага гэдэг хол хуулиар зөвшөөрснөөс бусад нь хориглогддог. Өөрөөр хэлэх юм бол ямар чиг эрх хэмжээтэй байх юм бэ гэдгийг хуульд зааж өгсөн бол тэрийг эрх хэмжээнийхээ хүрээнд явуулна. ... Өөрсдөө цуцлаад тодотгол хийсэн асуудал байна. ... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. ... Захиргааны байгууллага, захиргааны акт гэдэг зүйл ярьж байна. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд захиргааны байгууллага гэж юу вэ гэдгийг зааж өгсөн. Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн захирамжилсан шийдвэр гаргана гээд дараах этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно гэсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т “үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа” гэж заасан байна. Тавантолгой түлш ХХК-ийн гаргаж байгаа түлшийг нийтээрээ хэргэлдэг. Энэ захиргааны байгууллага нь захиргааны байгууллага гэж харагдана гэж үзэж байна. Захиргааны байгууллагаас гарч байгаа шийдвэр үйл ажиллагаа нь захиргааны акт болдог ... гэв.
3.3.Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* урагшлах" ХХК-ийн нэхэмжлэлтэй "Тавантолгой түлш ХХК, Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан ТТТ/ХХК/20250101278 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзсан "Тавантолгой түлш ХХК-ийн тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, дугнитт зовломжийг хүчингүй болгуулах, ТТТ/ХХК/20250101278 дугаартай тендерт оролцсон "******* урагшлах ХХК-ийн материалыг дахин үнэлэн "******* урагшлах" ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх опгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах, "Тавантолгой түлш” ХХК-ийн 2025 оны 05-р сарын 16-ны өдрийн 01/634 тоот "Мадрэгдэп хүргүүлэх тухай" татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, ТТТ/ХХК/20250101278 дугаартай "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажил гүйцэтгэгчийг сонгох тендерт "******* урагшлах" ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулахыг "Тавантолгой түлш ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.
TTT/XXK/20250101278 дугаартай "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажил гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг 2025 оны 03 сарын 12-ны өдөр нээлттэй сонгон шалгаруулалтын зар нийтлэгдэж 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутад нээхээр зарлагдсан ба нийт 2 хуулийн этгээд буюу "******* урапшлах "ХХК, "Шинэзууны эрдэнэт ХХК нар оролцсон. 2025 оны 04 сарын 15-ны өдөр TTT/XXK/20250101278 дугаартай "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажил гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын үнэлгээний хорооноос Бүх тендерээс татгалзах тухай зөвлөмж хүргүүлсний дагуу 2025 оны 04 сарын 16-ны өдөр дээрх хоёр хуулийн этгээдрүү захиалагч тал болох "Тавантолгой түлш ХХК-иас 01/445, 01/446 тоот мэдэгдлүүдийг хүргүүлсэн.
TTT/XXK/20250101278 дугаартай "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруупалт хийх ажил гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалттай холбоотойгоор "******* урагшлах ХХК-ийн зүгээс Монгол Улсын Сангийн яамд гомдол гаргасан тул тус яамнаас 2025 оны 04 сарын 22-ны өдөр хүртэл түдгэлзүүлсэн. Монгол Улсын Сангийн яамны 2025 оны 05 сарын 05-ны өдрийн 02/3754 тоот албан бичгээр тендер шалгаруулалтын баримт бичгийг дээрх зааварчилгаанд заасан хүрээнд нийцэх эсэхийг нягталж үзэх нь зүйтэй гэх мэдэгдэл ирсэн. Үүний дагуу TTT/XXK/20250101278 дугаартай тендерийн үнэлгээний хороо 2025 оны 05 сарын 09-ны өдөр "Терийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн 24 дүгээр зүйл, 24.3-т Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.10-т заасан шийдвэр гаргасан, эсхүл гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас шалтгаалан захиалагч энэ хуулийн 24.1-д заасан хугацааг ажлын 15 хүртэл өдрөөр нэг удаа сунгаж болно. .... гэж заасныг дагуу тендерийг хянан үзэх, үнэлэх хугацааг ажлын 5 өдрөөр сунгаж өгөхийг захиалагчид хүргүүлж захиалагч талаас зөвшөөрсөн байгаа. 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ТТТ/ХХК/20250101278 дугаартай үнэлгээний хороо "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажил гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулах материалыг хянан, үнэлэх хуралдаан хуралдаж тус хурлаас "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн 26-р зүйл, 26.10-т заасны дагуу шаардлагад нийцнүй тул мөн хуулийн 28 дугаар зүйл, 28.1.3 дахь заалтыг үндэслэн бүх тендерээс татгалзах тухай зөвлөмж хүргүүлсний дагуу захиалагч "Тавантолгой түлш ХХК-иас 2025 оны 05 сарын 16-ны өдөр 01/634, 01/635 тоот тендерээс татгалзаж байгаа мэдэгдлийг тендерт оролцсон хоёр хуулийн этгээдэд хүргүүлсэн. Иймд иргэн "******* урагшлах ХХК-иас гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул "Тавантолгой түлш ХХК, ТТТ/XXK/20250101278 дугаартай Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд ******* урагшлах ХХК нь Тавантолгой түлш ХХК, тус тендерийн хороо болох хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/286, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн дурдаж байгаа Тендерийн тухай хуульд гүйцэтгэгчид бол Тендерийн ерөнхий хууль болон өгөгдлийн хүснэгтэд заасан зүйл дээр гүйцэтгэгч болон ерөнхий гүйцэтгэгчийн талаар ерөнхийлөн заагаагүй гэж оруулсан байдаг боловч Төрийн болон орон нутгийн өмчтийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар заагаагүй юм чинь захиалагч өөрийн эрхийн хүрээнд тухайн тендер шалгаруулалт өгөгдлийн хүснэгтэд зааж болно гэдэг агуулгаар бид үзэж болно. Тийм болохоор өгөгдлийн хүснэгтийн 19.1.1-т оруулсан. Зөрүүтэй ойлголтын талаар яриад байна. Бид зөрүүтэй зүйлийн талаар урдын хурал дээр ялгамжтай байдлыг хэлсэн. Архиметик дарааллаар хамгийн эхэнд үндсэн гүйцэтгэгч байна шүү, хоёрт батлагдсан үнийн дүнгийн 80 хувьтай тэнцэх ижил тэстэй ажлыг 2023, 2024 онуудыг аль нэг жилд хийж гүйцэтгэсэн байх гэж байгаа. Энэ дээр ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж байна гэж байгаа боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд энэ тухай зааж өгсөн. Оролцогч тендерийн үнийн дүнгийн 20 хүртэл хувь эсхүл нэг эсхүл түүнээс дээш тооны этгээдээр туслан гүйцэтгүүлэхээр санал ирүүлж болно гэж заасан. ... Төсвийн тухай хуулийг ярихаас өмнө Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн компанид төрийн болон орон нутгийн төлөөллийн хэрэгжүүлэг болно гэдэг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар хараат бус гишүүнийг сонгох, гүйцэтгэх удирдлагыг томилох, төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороо, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдох харилцааг энэ хуулиар зохицуулна гэдэг. Мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-т Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн мэдэлд оруулан өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасан. Мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.6-т энэ хуулийн 2.5-т заасны дагуу төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж Улсын Их хурал, орон нутгийн өмчит компанийн хувьд тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байх бөгөөд тэдгээрээс хувьцаа эзэмшигчийг Засгийн газраас болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрх олгосон этгээд байж болно гэж Компанийн тухай хуульд заасан байдаг. ... Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хууль нь төсвийн байгууллага, түүний албан тушаалтан, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарна” гэж заасан байдаг. Гэтэл Тавантолгой түлш ХХК төсвийг Төлөөлөн удирдах зөвлөл нь баталдаг. ... нэхэмжлэгчийг тендерийн баримт бичиг хангаагүй гэж шийдвэр гарсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогддог. Тухайлбал Монгол Улсын Их сургууль, ******* урагшлах ХХК-ын гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогддог. ... Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг тайлбарыг хариуцагч талаас гаргаж байна. ... Манай гаргасан түлшийг нийтээр түлдэг гэж хэллээ. Энэ бол зөвхөн бүсчилсэн хуваарийн дагуу тодорхой хэмжээнд заагдсан. Гэхдээ нийтээр дагаж мөрддөггүй. Зөвхөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хэргэлдэг. Төсвийн байгууллага гэж сая хэллээ Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 2.3, 2.4, 2.5-т зааснаар манай компанийн оролцоог бичсэн. Мөн төлөөлөн удирдах зөвлөл манай төсвийг баталдаг. Улсын Их Хурлаас баталж байгаа субъект манай субъект хоёр нь ондоо субъект. ... Төсвийн тухай хуульд үйлчлэх хүрээгээр нь аж ахуйн нэгжүүдийг ялгаж өгсөн байдаг. Төсвийн ерөнхийлөн захирагч гэдэг дээр Тавантолгой түлш ХХК-ийн хувьд аль нь болох вэ гэхээр төлөөлөн удирдах зөвлөл өөрөө төсвөө баталдаг учир ерөнхийлөн захирагч нь төлөөлөн удирдах зөвлөл өөрөө болж байна. Компани үр ашиггүй зардлаа хянах нь төлөөлөн удирдах зөвлөлд өөрт нь байгаа. Үүний дагуу гаргасан аливаа нэгэн актыг баталгаажуулж гүйцэтгэх нь гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захиралд эрхийг нь олгож өгсөн, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр нь олгосон гэв.
3.4. Хариуцагч ******* ХХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... TTT/XXK/20250101278 дугаартай "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажил гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг 2025 оны 03 сарын 12-ны өдөр нээлттэй сонгон шалгаруулалтын зар нийтлэгдэж 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутаас емне тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутад нээхээр зарлагдсан ба нийт 2 хуулийн этгээд буюу "******* урагшлах" ХХК, "Шинэзууны эрдэнэт" ХХК нар оролцсон. 2025 оны 04 сарын 15-ны өдөр ТТТ/ХХК/20250101278 дугаартай "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажил гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын үнэлгээний хорооноос Бух тендерээс татгалзах тухай зөвлөмж хүргүүлсний дагуу 2025 оны 04 сарын 16-ны өдөр дээрх хоёр хуулийн этгээдрүү захиалагч тал болох "Тавантолгой түлш” ХХК-иас 01/445, 01/446 тоот мэдэгдлүүдийг хүргүүлсэн. Мөн Тендерт оролцогч "******* урагшлах" ХХК нь МУИС-ийн 2 дугаар байрны их засварын ажил"-ыг гүйцэтгэсэн гэх туршлагын мэдээллийг ируулсэн боловч тус ажлын үндсэн гүйцэтгэгч нь "*******" ХХК бөгөөд "*******" ХХК-тай "******* урагшлах" ХХК нь "МУИС-ийн 2 дугаар байрны их засварын ажил"-ыг гүйцэтгэх гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулсан нь ТШЗ 19.1-т заасан үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх гэсэн шаардлагад нийцэхгүй байна. TTT/XXK/20250101278 дугаартай "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн Дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажил гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалттай холбоотойгоор "******* урагшлах" ХХК-ийн зүгээс Монгол Улсын Сангийн яамд гомдол гаргасан тул тус яамнаас 2025 оны 04 сарын 22-ны өдөр хүртэл түдгэлзүүлсэн. Монгол Улсын Сангийн яамны 2025 оны 05 сарын 05-ны өдрийн 02/3754 тоот албан бичгээр тендер шалгаруулалтын баримт бичгийг дээрх зааварчилгаанд заасан TTT/XXK/20250101278 дугаартай тендерийн үнэлгээний хороо 2025 оны 05-р сарын 09-ны хүрээнд нийцэх эсэхийг нягталж үзэх нь зүйтэй гэх мэдэгдэл ирсэн. Үүний дагуу вдер "Терийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн 24 дүгээр зүйл, 24.3.-т Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.10-т заасан шийдвэр гараасан. эсхүл гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас шалтгаалан захиалагч энэ хуулийн 24.1-д заасан хугацааг ажлын 15 хүртэл өдрөөр наа удаа сунгаж болно. гэж заасныг дагуу тендерийг хянан үзэх, үнэлэх хугацааг ажлын 5 вдрөөр сунгаж өгхийг захиалагчид хүргүүлж захиалагч талаас зөвшөөрсөн байгаа. 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ТТТ/ХХК/20250101278 дугаартай үнэлгээний хороо "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажил гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулах материалыг хянан, үнэлэх хуралдаан хуралдаж тус хурлаас "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн 26-р зүйл, 26.10-т заасны дагуу шаардлагад нийцээгүй тул мөн хуулийн 28 дугаар зүйл, 28.1.3 дахь заалтыг үндэслэн бүх тендерээс татгалзах тухай зөвлөмж хүргүүлсний дагуу захиалагч "Тавантолгой түлш” ХХК-иас 2025 оны 05 сарын 16-ны өдөр 01/634, 01/635 тоот тендерээс татгалзаж байгаа мэдэгдлийг тендерт оролцсон хоёр хуулийн этгээдэд хүргүүлсэн. Иймд иргэн "******* урагшлах" ХХК-иас гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул "Тавантолгой түлш"ХХК, ТТТ/ХХК/20250101278 дугаартай Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэгэжээ. ... Туслан гүйцэтгэгчээр ажилласан байж болно гэсэн нэг ч өгүүлбэр ороогүй. Үнэлгээний хорооны гишүүд гаргасан шийдвэр болон мэдэгдлийг хүргүүлсэн. Бусдаар итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын тайлбарыг дэмжиж оролцож байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгчээс: “Тендер шалгаруулах зөвлөмжийн 19.1-т үндсэн гүйцэтгэгч гэдэг зүйлийг шаардсан байдаг. Мөн энэ төсөвт өртгийн 80 хувиас доошүй өртөгтэй нэг удаагийн ажил гүйцэтгэсэн байх шаардлага бас байна. Үндсэн гүйцэтгэгч гэдэг зүйлийн тендерийн баримт бичигт оруулна гэж үнэлгээний хороо шийдвэрлээгүй байдаг, тэгсэн атлаа ийм үг оруулаад ирсэн байна. Худалдан авах ажиллагааны газар буюу төрөөс худалдан авах ажиллагааг удирдлагаар хангадаг мэргэшсэн байгууллага байдаг. ... тендер шалгаруулалтын жишиг баримт бичгийн холбогдох заалтад гэрээний оролцогчийн хэлбэрийг зааж өгөөгүй гэсэн хариу өгсөн. Оролцогчийн хэлбэр үндсэн гүйцэтгэгч байх юм уу, туслан гүйцэтгэгчээр байх юм уу гэдгийг хууль болон жишиг баримт бичгээр шаардах зүйл биш гэдгийг үүгээр нотлож байгаа” гэж,
2. Хариуцагч “*******” ХХК-иас “Төсвийн тухай хуульд үйлчлэх хүрээгээр нь аж ахуйн нэгжүүдийг ялгаж өгсөн. “*******” ХХК-ийн хувьд Төлөөлөн удирдах зөвлөл өөрөө төсвөө баталдаг учир зардлаа хянах, хасах, эрх нь өөртөө байгаа. Гүйцэтгэх захиралд олгож өгсөн онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгаа. Тендер шалгаруулалтад тэнцсэн оролцогч байгаагүй, манай компани Компаний тухай хуулийн хүрээнд зардлаа шийдвэрлээд явсан” гэж,
3. Хариуцагч “*******” ХХК-ийн Тендерийн үнэлгээний хорооноос “Тендер шалгаруулалт хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд үндсэн гүйцэтгэгч байхаар заасан байгаа, нэхэмжлэгч энэ шаадлагыг мэдэж байсан, тусгай зөвшөөрлөөр тэнцэнэ гэж ойлгосон гэх тайлбарлалаа.” Гэж тус тус тайлбарлан маргасан.
4. “*******” ХХК-ийн Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийг, "*******” ХХК-ийн 2025 оны 05 сарын 16-ны өдрийн 01/634 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
5. Тогтоогдсон үйл баримтын тухайд авч үзвэл, нэхэмжлэгч *******-******* ХХК нь ******* ХХК-иас 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ТТТХХК/20250101278 дугаартай “Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажил” гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалтад оролцжээ.
6. Улмаар тендер шалгаруулалт явагдаж, *******-******* ХХК болон Шинэзууны эрдэнэт ХХК орж өрсөлдсөн бөгөөд Тендерийн үнэлгээний хорооноос холбогдох 2 компанийн тендерийг хянан үзээд хэн алиныг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтад заасны дагуу тендерт шалгаруулаагүй болохыг хариуцагч ******* ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/445 дугаар албан бичгээр мэдэгдсэн.
7. Уг мэдэгдлийг *******-******* ХХК хүлээн аваад 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 22 тоот[8], 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 28 тоот[9] албан бичгээр тус тус Сангийн яаманд гомдол гаргасан ба гомдол гаргагчаас гаргасан дээрх гомдлын хариуг Сангийн яам 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Гомдол хянасан тухай 02/3754 тоот албан бичгээр[10] өгсөн ба агуулга нь ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/445 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж, ... Тендер шалгарууллатуудын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн мэдэгдье..., 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02/5551 тоот албан бичгээр өгсөн ба агуулга нь ... дээрх тендер шалгаруулалттай холбогдуулан танай компаниас ирүүлсэн гомдлыг тус яам хянан үзэж, холбогдох шийдвэрийг захиалагчид 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02/3754 тоот албан бичгээр хүргүүлсэн. Танай 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 28 тоот албан бичигт шийдвэрлэж хариу өгсөн асуудлыг дурдсан байх тул дээрх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасны дагуу гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэжээ.
8. Сангийн яамны 02/3754 тоот албан бичгийг захиалагч болон түүний Тендерийн үнэлгээний хороо хүлээн аваад 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Тавантолгой Түлж ХХК-ийн Тендерийн үнэлгээний хороо хуралдаж, Бүх тендерээс татгалзах тухай шийдвэр[11], хурлын тэмдэглэлийг[12] гаргаж, тендерээс татгалзсан тухай ******* ХХК-иас 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/631 тоот албан бичгээр гомдол гаргагчид мэдэгдэл хүргүүлсэн үйл баримт тогтоогджээ.
9. Үнэлгээний хороо /захиалагч/ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1-26.4.4-д заасан шаардлагыг хангасан тендер ирүүлснийг хянах, ингэхдээ мөн хуулийн 26.2-т зааснаар оролцогчийн ерөнхий шаардлагыг 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянах ба ирүүлсэн тендер нь мөн хуулийн 26.9-д зааснаар тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, хэрэв мөн хуулийн 26.9-д зааснаас болон Тендерийн хуулийн 26.10.1-26.10.4-д заасан шаардлага хангаагүй бол мөн хуулийн 26.10-д зааснаар уг тендерээс татгалзах хуулийн зохицуулалттай байна.
10. Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажлыг гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичгийн 19.1-т “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: Шаардана, Тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага: Сүүлийн 2 жил буюу 2023, 2024 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 80 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх”, ТШЗ 19.2-т “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд: оролцогчийг туршлагыг харуулах заасан хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний талаар V бүлгийн маягт 4, 6-ын дагуу бэлтгэсэн мэдээлэл ирүүлнэ. Мэдээллийг нотлох баримт бичиг ирүүлнэ. Үүнд: - Ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, - Гэрээ дүгнэсэн акт эсвэл гүйцэтгэлийн акт - Захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заажээ.
11. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээр[13] *******-******* ХХК нь Ижил төстэй ажилд Монгол Улсын их сургуулийн Оюутны 2-р байрны засварын ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг нотлох ******* ХХК-тай 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №2024/03 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээ[14] ирүүлсэн нь ... ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан гэх гэрээ ирүүлээгүй байгаа нь шаардлага хангахгүй байна.
12. Тодруулбал, *******, ******* ХХК нарын харилцан тохиролцсон 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн МУИС/20240101007 дугаартай Оюутны 2-р байрны засварын ажил гүйцэтгэх гэрээгээр[15], нэхэмжлэгчээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ... “үндсэн захиалагч” гэдгийг мэдсэн хэдийч тендерт оролцсон гэх тайлбараар *******-******* ХХК нь туслан гүйцэтгэгчээр оролцож, ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн боловч “үндсэн гүйцэтгэгчээр” доод тал нь нэг удаа ажилласан байх шаардлагыг хангахгүй буюу тендерийн материал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1-т энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх гэж заасны дагуу шаардлага хангаагүй болох нь тогтоогдож байна.
13. Түүнчлэн дээрх гэрээний 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай Барилга байгууламж, их засварын ажлыг ашиглалтанд оруулах комиссын актад барилгын ажлын туслан гүйцэтгэгч “*******-*******” ХХК байгаа нь ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх шаардлагыг нэгэнт хангаагүй, хариуцагчийн тендерээс татгалзсан нь хуульд нийцсэн буюу тендер шалгаруулалтын баримт бичигт заасан өгөгдлийн дагуу шалгаруулалт явуулжээ.
14. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2. тендерийг хянан үзэх, үнэлэх, 50.2.3. захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлсэн Үнэлгээний хороог буруутгах үндэслэлгүй, түүнчлэн мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2. Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 48.2.1. худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах, 48.2.3. үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих, 48.2.4. энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах, 48.2.5. тендер шалгаруулалтын үр дүнг тухай бүр цахим системд нийтлэх бүрэн эрхийг хэрэгжүүлсэн хариуцагч Тендерийн үнэлгээний хороо хууль зөрчөөгүй байна.
15. TTTXXK/20250101278 дугаартай тендерт оролцсон "*******-*******" ХХК-ийн материалыг дахин үнэлэн "*******-*******" ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгуулах,
TTTXXK/20250101278 дугаартай "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажил гүйцэтгэгчийг сонгох тендерт "*******-*******" ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулахыг "*******” ХХК-д даалгуулах нэхэмжлэлийн тухайд:
16. Хариуцагч Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийг, "*******” ХХК-ийн 2025 оны 05 сарын 16-ны өдрийн 01/634 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, дээрх маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч *******-Ураглах ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, үүгээрээ ТТТХХК/20250101278 дугаартай ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээг дахин үнэлэх, нэхэмжлэгчийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Үнэлгээний хороонд даалгах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй байна.
17. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт “ шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж заасны дагуу "*******-*******" ХХК-ийн материалыг дахин үнэлэн "*******-*******" ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах, тендерт "*******-*******" ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулахыг "*******” ХХК-д даалгах шаардлагыг хүлээн авах боломжгүй байна.
18. Өөрөөр хэлбэл, Тендерийн тухай хуулийн 26 дугаар зүйл 26.1 дэх хэсэгт “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ.” гэж зааснаар шаардлагад нийцсэн бүх тендерийг хянаж, үнэлэх нь хариуцагч Тендерийн үнэлгээний хороо сонгон шалгаруулах байтал энэ шаардлагад нийцээгүй нөхцөлд шүүх дээрх 2 шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй байна.
19. “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 06 сарын 06 өдрийн 22 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 1.4-т заасан "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажлын төсөвийг буруулсан хэсгийг хүчингүй болгуулах,
- "Тавантолгой түлш" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 06 сарын 06 өдрийн А/150 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 37, 2 дугаар хавсралтын 2-т заасан TTTXXK/20250101278 дугаартай "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажлыг хасаж, төсвийг бууруулсан хэсгийг хүчингүй болгуулах,
- “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 09 сарын 09-ний өдрийн 27 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 1.4-т заасан "Зүүн үйлдвэрийн барилга Байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажлын төсвийг хассан хэсгийг хүчингүй болгуулах, "Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 09 сарын 17-ны өдрийн А/286 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 2-т заасан ТТТХХК/20250101278 дугаартай "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх" ажлын "төсөвт тодотгол хийж захиалагчийн саналаар цуцалж байгаа" хэсгийг хүчингүй болгуулах гэж тус тус нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
20. Өмнөх дүгнэлтээр ******* ХХК-иас "Зүүн үйлдвэрийн барилга Байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийхтэй холбогдох тендерийн маргаанаар нэхэмжлэгч "*******-*******" ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй бөгөөд тус тендер шалгаруулалтын улмаас тендер шалгаруулалтад оролцож, зарлагдсан ажил үйлчилгээг хийж гүйцэтгэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй болох нь тогтоогдсон тул тухайн тендер сонгон шалгаруулалтаас хойш захиалагч байгууллагын дотоод үйл ажиллагаанд холбогдуулан гаргасан эдгээр актууд нь нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарахгүй дотогш чигэлсэн акт болж байх буюу нэхэмжлэгч аж ахуйн нэгжээс эдгээр актад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй болж байна.
20.1. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ******* ХХК-ийн худалдан авах ажиллагааны 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан ТТТХХК/20250101278 дугаартай 712,500,000 (Долоон зуун арван хоёр сая таван зуун мянга) төгрөгийн төсөвт өртөг байхаар баталсан байна.
20.2. ******* ХХК-ийн удирдах зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 27 дугаар тогтоолоор 2025 оны бизнес төлөвлөгөөг 3 дугаар хавсралтаар шинэчлэн баталсан ба уг хавсралтын 1.4-т "Зүүн үйлдвэрийн барилга Байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх төсөв 237,500,000 төгрөгөөр хасагдаж баталсан.
20.3. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/286 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 1-т "Зүүн үйлдвэрийн барилга Байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх төсөвт тодотгол хийсэн тул захиалагчийн саналаар цуцласан байна.
21. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд энэ хуулийн 30.4 дэх хэсэг хамаарахгүй”, 30.6-д “Санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тодотгол хийснээс бусад тохиолдолд захиалагч энэ хуулийн 30.5-д заасан үндэслэлээр худалдан аваагүй бараа, ажил, үйлчилгээг тухайн төсвийн жилд дахин худалдан авахыг хориглоно” гэж заасан.
22. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалт явагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
23. Тодруулбал, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Захиалагч батлагдсан төсөвт туссан төсөл, арга хэмжээ бүрээр худалдан авах ажиллагааг үр ашигтай төлөвлөж, батална” гэж, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 24/01 дугаартай ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгтэй байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.1-т компанийн эд хөрөнгийг ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулна” гэж тус тус заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн шийдвэр гаргасан байх тул хууль бус гэж үзэхгүй.
24. Санхүүжилтийн эх үүсвэргүй ******* ХХК, түүний Тендерын хорооноос зарласан “тендер шалгаруулалт” нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу тендер хүлээн авах, нээх, хянах үзэх, үнэлэх, захиалагч шийдвэр гаргах зэргээр аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй болно.
25. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь өөрөө тухайн тендерт анх оролцохдоо тендер шалгаруулалтын баримт бичгийн ерөнхий шаардлагын өгөгдөлд буюу өмнө нь үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх шаардлагад өмнө нь маргаагүй, хүлээн зөвшөөрч буюу оролцогчийн ерөнхий шаардлагыг өөрөө тодорхойлон ойлгож оролцсон болохоо шүүх хуралдаанд “Мэдэж байгаад орсон. ...Манай компани тусгай зөвшөөрлөөр шаардлагыг хангасан, ижил төстэй ажлыг дангаар хийж гүйцэтгэсэн. Өмнө нь туслан гүйцэтгэгчээр орсон хэдий ч тухайн төрлийн ажлыг бие даан гүйцэтгэсэн нь үндсэн гүйцэтгэгч гэсэн үг ” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд нэгэнт тендер шалгаруулалтын баримт бичигт “үндсэн гүйцэтгэгч” байж оролцох ерөнхий шаардлагыг мэдэж байсан болох нь нотлогдож байх тул үүнээс хариуцагч Тендерийн үнэлгээний хороог тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагын үзүүлэлтээр тендер шалгаруулалт явуулсан үйдлийг буруутгах үндэслэлгүй учир нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн тус Тендерийн үнэлгээний хороонд, улбаалаад захиалагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.9, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******-******* ХХК-иас хариуцагч ******* ХХК, ******* ХХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан,
1.1. “*******-*******" ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг шаардлага хангахгүй гэж ТТТХХК/20250101278 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзсан “*******” ХХК-ийн Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийг хүчингүй болгуулах,
1.2. TTTXXK/20250101278 дугаартай тендерт оролцсон "*******-*******" ХХК-ийн материалыг дахин үнэлэн "*******-*******" ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгуулах,
1.3. "*******” ХХК-ийн 2025 оны 05 сарын 16-ны өдрийн 01/634 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, TTTXXK/20250101278 дугаартай "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажил гүйцэтгэгчийг сонгох тендерт "*******-*******" ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулахыг "*******” ХХК-д даалгуулах,
1.4. “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 06 сарын 06 өдрийн 22 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 1.4-т заасан "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажлын төсөвийг буруулсан хэсгийг хүчингүй болгуулах,
1.5. "Тавантолгой түлш" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 06 сарын 06 өдрийн А/150 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 37, 2 дугаар хавсралтын 2-т заасан TTTXXK/20250101278 дугаартай "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажлыг хасаж, төсвийг бууруулсан хэсгийг хүчингүй болгуулах,
1.6. “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 09 сарын 09-ний өдрийн 27 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 1.4-т заасан "Зүүн үйлдвэрийн барилга Байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх ажлын төсвийг хассан хэсгийг хүчингүй болгуулах,
1.7. "Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 09 сарын 17-ны өдрийн А/286 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 2-т заасан ТТТХХК/20250101278 дугаартай "Зүүн үйлдвэрийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, битүүмж сайжруулалт хийх" ажлын "төсөвт тодотгол хийж захиалагчийн саналаар цуцалж байгаа" хэсгийг хүчингүй болгуулах гэсэн шаардлагууд бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР
[1] 1 хавтас 147 дахь тал
[2] 1 хавтас 16 дахь тал
[3] 1 хавтас 19 дэх тал
[4] 1 хавтас 10 дахь тал
[5] 1 хавтас 157-158 дахь тал
[6] 1 хавтас 159-161 дэх тал
[7] 1 хавтас 153 дахь тал
[8] 1 хавтас 16 дахь тал
[9] 1 хавтас 19 дэх тал
[10] 1 хавтас 10 дахь тал
[11] 1 хавтас 157-158 дахь тал
[12] 1 хавтас 159-161 дэх тал
[13] 1 хавтас 159-161 дэх тал
[14] 1 хавтас 192 дахь тал
[15] 1 хавтас 225 дахь тал