| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2016/0056/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/01 |
| Огноо | 2017-12-26 |
| Зүйл хэсэг | 150.3., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/01
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч С.Байгальмаа нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,
иргэдийн төлөөлөгч Н.Чимэдлхам,
улсын яллагч Б.Мөнхдөл,
хохирогчийн өмгөөлөгч Я.Баярсайхан,
шүүгдэгч Д.Пүрэвцэцэг, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар, С.Ганбат,
шүүгдэгч Ч.Эрдэнэжаргал, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,
шүүгдэгч Р.Баасанхүү, түүний өмгөөлөгч Э.Сайханаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар Түмэн овогт Дашцэрэнгийн Пүрэвцэцэг, Зуун цагаан гэрт овогт Чимэдгочоогийн Эрдэнэжаргал, /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар Илчин овогт Рагчаагийн Баасанхүү нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201508000235 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Түмэн овогт Дашцэрэнгийн Пүрэвцэцэг /РД:ЕЙ73033129/ Увс аймгийн Улаангом суманд 1973 оны 03 сарын 31-ний өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 3-16 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 6-2-40 тоотод түр оршин суудаг, Говьсүмбэр аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга ажилтай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Зуун цагаан гэрт овогт Чимэдгочоогийн Эрдэнэжаргал /РД:ИЦ72080273/ Завхан аймгийн Отгон суманд 1972 оны 08 сарын 02-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 3-16 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 6-2-40 тоотод түр оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, дээд боловсролтой, төмөр замын инженер мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Илчин овогт Рагчаагийн Баасанхүү /РД:ЕЭ71100861/ Улаанбаатар хотод 1971 оны 10 сарын 08-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 69 дүгээр байрны 1 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, шаварчин, будагчин мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Д.Пүрэвцэцэг нь өөрийн нөхөр Ч.Эрдэнэжаргалтай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа “Бүтээлч үйлс” ХК-ний захирал Д.Эрдэнэбилэгтэй ажил гүйцэтгэх 3 талт гэрээ байгуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд тус компани үйлдвэрлэн нийлүүлсэн 180 933 740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцасыг итгэмжлэгдэн хариуцаж байхдаа иргэн Р.Баасанхүүгээр зарж борлуулсан орлогоос 40 533 049 төгрөгийг хувьдаа завшиж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан,
Яллагдагч Ч.Эрдэнэжаргал нь өөрийн эхнэр Д.Пүрэвцэцэгтэй бүлэглэн “Бүтээлч үйлс” ХК-аас үйлдвэрлэн нийлүүлсэн 180 933 740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцасыг итгэмжлэгдэн хариуцаж байхдаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд иргэн Р.Баасанхүүгээр зарж борлуулсан орлогоос 40 533 049 төгрөгийг хувьдаа завшиж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан,
Яллагдагч Р.Баасанхүү нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд “Бүтээлч үйлс” ХК-аас үйлдвэрлэн нийлүүлсэн 180 933 740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцасыг итгэмжлэгдэн хариуцаж байхдаа борлуулсан орлогоосоо 14 131 666 төгрөгийг хувьдаа завшиж, үрэгдүүлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Д.Пүрэвцэцэг нь Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байхдаа 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Бүтээлч Үйлс” ХК-тай ажил гүйцэтгэх гурван талт гэрээ байгуулан зарж борлуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулж тус компаниас нийлүүлсэн /3 удаа/ нийт 180 933 740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцасыг Ч.Эрдэнэжаргалтай бүлэглэн зарж борлуулах үйл ажиллагааг зохион байгуулж 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 37 удаагийн үйлдлээр 97 533 049 төгрөгийн сурагчийн дүрэмт хувцас борлуулсан орлогыг Р.Баасанхүүгээс хүлээн авсанаас 40 033 049 төгрөгийг буюу онц их хэмжээний хөрөнгийг завшсан,
шүүгдэгч Ч.Эрдэнэжаргал нь Д.Пүрэвцэцэгийн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Бүтээлч Үйлс” ХК-тай ажил гүйцэтгэх гурван талт гэрээ байгуулан зарж борлуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулж тус компаниас нийлүүлсэн /3 удаа/ нийт 180 933 740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцасыг Д.Пүрэвцэцэгтэй бүлэглэн зарж борлуулах үйл ажиллагааг зохион байгуулж 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 37 удаагийн үйлдлээр 97 533 049 төгрөгийн сурагчийн дүрэмт хувцас борлуулсан орлогыг Р.Баасанхүүгээс хүлээн авсанаас 40 033 049 төгрөгийг буюу онц их хэмжээний хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн,
шүүгдэгч Р.Баасанхүү нь Д.Пүрэвцэцэг, Ч.Эрдэнэжаргал нартай тохиролцон сурагчийн дүрэмт хувцас зарах дэлгүүрт худалдагчаар 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 19-ний хооронд ажиллахдаа “Бүтээлч Үйлс” ХК-аас зарж борлуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулж нийлүүлсэн /3 удаа/ нийт 180 933 740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцасыг зарж борлуулсан орлогоосоо 14 982 276 төгрөгийг буюу үлэмж хэмжээний хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн тус тус гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Д.Пүрэвцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өнгөрсөн хугацаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
1.2. Шүүгдэгч Ч.Эрдэнэжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
1.3. Шүүгдэгч Р.Баасанхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.4. Шүүгдэгч Д.Пүрэвцэцэг мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Боловсролын газрын даргаар ажиллаж байхдаа 2014 онд “Торгон Хийц” ХХК-ний захирал Эрдэнэбилэгтэй уулзаад та хүн гаргаж өг гэж хэлэхэд надад та Говьсүмбэр аймгаасаа найдвартай хүн олоод ажиллуул би цалинг нь өгнө гэсэн нь мэдүүлгээрээ нотлогдож байхад намайг “Торгон хийц”, “Бүтээлч Үйлс” компанийн ажилтан гэж үзээд байгааг тогтоолгох хүсэлтэй байна. Би итгэмжлэгдэн хариуцсан хүн нь биш. Миний аль ямар үйлдэл нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд хамаарч байгааг мөн тогтоолгомоор байна. Би ажил үүргийнхээ хувьд Боловсролын яамны тушаалын дагуу хяналт тавих үүрэгтэй байсан болохоос биш итгэмжлэгдэн хариуцсан хүн нь биш юм. Эрдэнэжаргал миний нөхөр байгаа юм. Эрдэнэжаргалын үйлдсэн хэргийг эхнэр болох би заавал хамт хүлээнэ гэсэн хуулийн заалт байгаа эсэхийг мөн мэдмээр байна. Эрдэнэжаргал өөрөө мөнгө дутаасан ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байхад заавал надтай холбоод байгаа нь ямар учиртайг мэдмээр байна. Эрдэнэжаргал мөнгө дутаасан ашигласан гэдгээ хүлээгээд, банкны хуулгаар дансанд орж гарсан нь нотлогдоод байхад намайг хувьдаа ашигласан гэдгийг юугаар нотолж байгааг мөн мэдмээр байна. Урьд жилүүдэд дүрэмт хувцастай холбоотой мөнгөний төлөгдөөгүй асуудал гарч байсан учраас тухайн үед Эрдэнэжаргалтай хамт очоод хяналт тавиад орлогын мөнгийг Эрдэнэжаргалд хүлээлгэн өгөөд өөрөө падаан дээр хүлээн авсан гарын үсэг зурдаг байсан. Тэгээд Эрдэнэжаргалыг компаний дансанд нь хийгээрэй гээд өгдөг байсан. Түүнээс өөр дээр байлгаж удаасан зүйл байхгүй. Эрдэнэжаргалыг орлогын мөнгийг тушаахгүй байдаг талаар мэддэггүй байсан. Тушааж байгаа гэж бодож байсан. Хэргийн 3 дугаар хавтасны 176-р хуудсанд байгаа баримт 3-ын ар талд 2014 оны 09 сарын 23-ны өдрийн байдлаар 1 сарын сурагчийн дүрэмт хувцас борлуулсан орлогын мөнгө болох 91 580 549 төгрөгийг Эрдэнэжаргалд би хүлээлгэн өгөөд Эрдэнэжаргалаар өөрөөр нь гарын үсэг зуруулсан баримт байгаа. Би Баасанхүүгээс 1 дүгээр ангийн хүүхдийн нэг ширхэг цамц авч байсан. Түүнээс 642 350 төгрөгийн дүрэмт хувцас зээлж авсанаа санахгүй байна. Хүмүүс надаар дамжуулаад сурагчийн дүрэмт хувцас зээлж авч байсан. Би одоо тэр хүмүүсийг нь санахгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 118-119 хуудас/
1.5. Шүүгдэгч Ч.Эрдэнэжаргал мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсэний улмаас хохирол учруулсан бол гэж заасан байдаг. Гэтэл миний бие “Торгон хийц” ХХК, “Бүтээлч үйлс” ХК-нд ажил үүрэг итгэмжлэгдэн хариуцсан этгээд биш. Энэ талаар “Торгон хийц” ХХК, “Бүтээлч үйлс” ХК-иас гарсан тогтоол захирамж, шийдвэр, тушаал, ажил үүргийн хуваарь байхгүй байхад итгэмжлэн хариуцсан этгээдээр намайг тогтоож ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Д.Эрдэнэбилэг нь 180 933 049 төгрөгийн дүрэмт хувцасыг зарж борлуулахаар төлөөлөгч Пүрэвцэцэгээр дамжуулан надад өгснөөс 31 933 049 төгрөгийн тооцоо дутуу байгаа бөгөөд энэ нь иргэний эрх зүйн маргаанаас үүдэлтэй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын хэмжээг үнэн зөв тогтоож Иргэний хуульд заасны дагуу төлбөр тооцоо, цалин мөнгийг хасуулж хүлээсэн үүргийг нь биелүүлсэний дараа “Бүтээлч үйлс” ХК-д хэдэн төгрөг төлөх, “Торгон хийц” ХХК-д хэдэн төгрөг төлөхийг тогтоож төлбөрийг барагдуулмаар байна. Энэ хэрэг 2 жил болж байна. Хэргийг хурдан хугацаанд үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлтэй байна. Би хувцас тоолж авахад хажууд нь орж гараад байж байсан. Биечлэн Баасанхүү, Гөлөгөө нар тоолж авсан. Баасанхүү хувцас хүлээж аваад 3 орчим хоногийн дараа хүлээж авсан сурагчийн дүрэмт хувцасаа цэгцэлж янзалж дуусаад 30 ширхэг юбка, 30 ширхэг эр цээж дутуу байна гэж надад хэлсэн. Би орлогын мөнгийн Пүрэвцэцэгээс хүлээж аваад Төрийн банкны 300200125223 дугаартай дансанд болон Хаан банкны 5990361133 дугаартай дансанд байршуулах болон бэлнээр хадгалж байсан. Дансанд орлогын мөнгийг хүлээж аваад зохих хувийг хийдэг байсан. Орлогын мөнгөнөөс Эрдэнэбилэгийн данс руу шилжүүлээд үлдэгдэл мөнгийг нь хэрэглээд дууссан. Би орлогын мөнгөний зарим нэгийг нь Пүрэвцэцэгээс, заримыг нь Гөлөгөө, Баасанхүү нараас хүлээж авдаг байсан. Хүлээн авсан падаан дээр Пүрэвцэцэг гарын үсэг зурдаг байсан. Яг хэнээс нь хэдэн төгрөг авч байснаа мэдэхгүй байна. Өөрийн сонирхолдоо хөтлөгдөөд алтан шармал морины баримал 20 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Үлдсэн мөнгийг нь ууж, идээд зугаалж цэнгээд дуусгасан. Гэр орондоо авсан зүйл байхгүй. Тухайн үед эхнэрээсээ айгаад хэлээгүй юм. Цалин мөнгө, логоны мөнгө ярьж тохирсныхоо дагуу ороод ирнэ гэж бодсон. Тухайн үед Пүрэвцэцэг төрөх гээд эмнэлэгт хэвтсэн байсан. Намайг орлогын мөнгийг компанийн дансанд тушаасан гэж бодож байсан. Намайг орлогын мөнгийг дансандаа байршуулсан, морины баримал худалдаж авсан, үрсэн талаар огт мэдээгүй. Цагдаад хандахаас өмнө тооцоо хийе гэж яриад бичиг хийгээд гарын үсэг зурцгаасан. Тэгээд тооцоогоо хийгээгүй цагдаад хандсан. Одоо тооцоо хийгээд үлдэгдэл хохирлыг төлье гэхээр уулзахгүй байна. Мөн миний майл хаяганд лого захиалсан цахим шуудан одоог хүртэл хадгалаатай байгаа. Гэтэл нөгөө компани тийм зүйл байхгүй, цахим шуудан аваагүй гэж ярьдаг. Тухайн саналд хариу өгөөгүй бөгөөд хариу өгөх ердийн боломжит хугацаа өнгөрсөн учраас энэ саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг /4-р х.х-ийн 115-116 хуудас/
1.6. Шүүгдэгч Р.Баасанхүү мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ”Өсөхбаяр гэдэг залуу сурагчийн дүрэмт хувцасыг хос хосоор тавьж хүлээлгэн өгсөн гэж худлаа хэлсэн байна. Цээжийг нь тав таваар нь багцалсан хүлээлгэн өгсөн. Мөн өмд, юбка нь багцлаад уяагаар боосон хүлээлгэн өгсөн. Түүнээс хос хосоор нь тоолж аваагүй. Өсөхбаяр дүрэмт хувцасыг хүлээлгэн өгөхдөө их яаруу сандруу хүлээлгэн өгсөн. Би Өсөхбаярыг яараад байхаар мөн адилхан яаруу сандруу хүлээж авсан. Тэгээд хувцас хүлээж аваад хоёр хоногийн дараа размераар нь хос хосоор нь болгоход 30 ширхэг ахлах ангийн сурагчийн юбка, 30 ширхэг ахлах ангийн эр цээж дутсан. Энэ талаар Пүрэвцэцэгт хэлсэн. Пүрэвцэцэг компанид хэзээ хэлснийг мэдэхгүй байна. Тухайн үед надад компаний ямар нэгэн утас болон холбоо барих хүний дугаар байгаагүй. Пүрэвцэцэг ямар нэгэн асуудал гарвал надтай харилцаж байгаарай гэдэг байсан. Дангаар салгаж зарж байгаагүй. Цаанаасаа хосоороо үнэлгээтэй гэж ирсэн байсан. Сурагчийн дүрэмт хувцасыг салгаж дангаар нь зарах үнэлгээ ирээгүй байсан. Тухайн үед ахлах ангийн сурагчийн эр хос 108 616 төгрөгөөр, ахлах ангийн сурагчийн эм хос 96 771 төгрөгөөр зарагдаж байсан. Шинжээчийн дүгнэлтээр ахлах ангийн сурагчийн эм цээжийг 38 500 төгрөг, ахлах ангийн өмд 68 500 төгрөгөөр үнэлэгдсэн байна. 98 771 төгрөгийн эм хосын үнэлгээнээс 38 500 төгрөгийн эм ахлах цээжний үнэлгээг хасахаар 60 271 төгрөг нь юбканы үнэлгээ юм. Энэ 60 271 төгрөгийг 30-аар үржүүлэхээр 1 808 130 төгрөг болж байгаа. Мөн ахлах эр хос 108 616 төгрөгийн үнэлгээнээс ахлах эр өмдний 68 500 төгрөгийг хасахаар 40 116 төгрөг нь ахлах цээжний унэлгээ юм. Энэ 40116 төгрөгийг 30-аар үржүүлэхээр 1 203 480 төгрөг болж байна. 3 011 610 төгрөгийн дүрэмт хувцас дутуу ирсэн байна. Энэ 3 011 610 төгрөгийг өөрийнхөө дутагдлаас хасуулна. Мөн байрны түрээсийг 1 сарын 250 000 төгрөгөөр бодоод 3 сарын 750 000 төгрөг надаас компани хассан байна. Харин компани миний ажилласан хугацааг 2 сараар бодсон байна. Би 3 сар ажилласан. Сарын 650 000 төгрөгөөр бодохоор 3 сарын 1 950 000 төгрөг болж байна. Мөн Боловсролын газрын ажилтан Болормаад 1 087 900 төгрөгийн сурагчийн дүрэмт хувцас авсан. Мөн боловсролын ажилтан Энх-Амгалан 95 500 төгрөгийн сурагчийн дүрэмт хувцас авсан. Пүрэвцэцэг өөрөө 642 350 төгрөгийн дүрэмт хувцас авсан. Мөн аймгийн захиргаа 519 666 төгрөгийн дүрэмт хувцас зээлж авсан. Дээрх зээлээ барааны үнээс аймгийн захиргаа 2014 оны 12 сард компаний данс руу шилжүүлсэн баримт нь надад байгаа авчирч өгнө. Энэ аймгийн захиргааны шилжүүлсэн мөнгө нь мөн хохирлоос хасагдана. Болормаа, Пүрэвцэцэг, Энх-Амгалан нар зээлсэн сурагчийн дүрэмт хувцасныхаа үнийг одоог хүртэл өгөөгүй байгаа. Одоо би компанид байрны түрээсийн 750 000 төгрөг, цалин 1 950 000 төгрөг, захиргаанд шилжүүлсэн 490 000 төгрөг, мөн дутуу ирсэн хувцасны 3 011 610 төгрөгийг хасаад 7 530 666 төгрөгийг төлнө гэж өөрийнхөө тооцоогоор бодож байна. Тухайн үед Болормаа, Энх-Амгалан, Пүрэвцэцэг нараас өөр хүнд бараа зээлж байсан. Бүгдийг нь эргүүлж авсан. Би Пүрэвцэцэгээс цалин авч байгаагүй. Харин мөнгөний хэрэг гараад 2014 оны 08 дугаар сард 300 000 төгрөгөөр 1 удаа, 400 000 төгрөгөөр 1 удаа нийт 700 000 төгрөг зээлж авсан. Энэ мөнгийг өгөөгүй байгаа. Одоо энэ мөнгөнөөс Пүрэвцэцэгээс авах ёстой 642 350 төгрөгийг хасаад 57 650 төгрөгийг Пүрэвцэцэгт өгөх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 120-121 хуудас/
1.7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оюунхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2013 онд Шинэчлэлийн засгийн газраас зохион байгуулсан “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” гэсэн төсөл зарлаад манай “Бүтээлч Үйлс” ХК, “Торгон хийц” ХХК шалгарсан. 2014 онд гурвалсан гэрээ хийж хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 180 933 740 төгрөгийн сурагчийн дүрэмт хувцас нийлүүлсэн. Энэ бараагаа Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын дарга Пүрэвцэцэгт хүлээлгэн өгсөн. Боловсролын газраас манайхаас сурагчийн дүрэмт хувцас зарах хүн гаргаж өг гэхээр нь Пүрэвцэцэгт танд наана чинь найдвартай хүн байвал та худалдагчаар авчих манай компани цалин өгнө гэсэн. Мөн байрны түрээсэнд сарын 350 000 төгрөг өгөхөөр тохирсон. 2014 оны 08 сарын 21-ний өдрөөс борлуулалт эхэлсэн. Дүрэмт хувцас зарсан мөнгө яагаад орж ирэхгүй байгаа юм гэхээр Пүрэвцэцэг нь борлуулалт муу байна, орлого байхгүй байна гэсэн тайлбар хэлдэг байсан. Хамгийн эхний орлого 2014 оны 10 сарын 18-нд 19 000 000 төгрөг, 2014 оны 10 сарын 20-нд 19 000 000 төгрөг, 2014 оны 11 сарын 11-нд 19 000 000 төгрөг манай захирал Эрдэнэбилэгийн данс руу хийсэн байсан. Тэгээд 2014 оны 11 сарын 19-ний өдөр бараагаа буцааж авахаар нярав Цэцэгдэлгэр ирээд тооллого хийхэд 117 577 025 төгрөгийн бараа зарагдсан байсан. Зарагдаагүй үлдсэн 63 356 715 төгрөгийн сурагчийн дүрэмт хувцасыг буцаан авсан. Тухайн үед худалдагчаар ажиллаж байсан Баасанхүүтэй уулзахад Пүрэвцэцэг дарга өөрөө орсон орлогыг нь өдөр болгон ирээд авдаг байсан гэж хэлсэн. Надад данс өгөөгүй, танай байгууллагын утсыг авах гэхээр өгөхгүй байсан гэж хэлсэн. Худалдагч Баасанхүү хүмүүст зээлсэн барааны үнийг цуглуулаад 2014 оны 11 сарын 20-нд 2 900 700 төгрөг, 2014 оны 12 сарын 08-нд 1 411 000 төгрөгийг тус тус манай захирлын данс руу хийсэн. Тэгээд Пүрэвцэцэгтэй уулзахад хувьдаа ашигласнаа хэлсэн. Нэхүүлж байж 2015 оны 02 сарын 07-нд 4 000 000 төгрөг, 2015 оны 10 сарын 20-нд 3 000 000 төгрөгийг манай захирлын дансанд хийсэн. Эрдэнэжаргал гэдэг хүн тухайн үед хувцас зарах ажилд оролцоогүй, ямар нэгэн хамаа байхгүй. Энэ хүн Пүрэвцэцэгийн нөхөр юм байна лээ.
Пүрэвцэцэг, Эрдэнэжаргал нар худлаа мэдүүлэг өгсөн байна. Лого, ханцуйн тэмдэгийг хийж өгнө гэсэн тохироо байхгүй. Пүрэвцэцэг энэ хэргээс өөрийгөө цэвэрхэн авч гарах гэж байна. Пүрэвцэцэг өөрөө гарын үсэг зурж өдөр бүр орлогынхоо мөнгийг хүлээн авч байсан. Мөн Пүрэвцэцэг эхний барааг өөрөө биечлэн хүлээн авсан байдаг. Пүрэвцэцэг нэг удаа манай нөхөр хотод явж байгаа нэмээд бараа өгөөд явуулчих гэхээр нь нөхөрт нь бараа өгч явуулж байсан. Эрдэнэжаргал гэх хүн нь сурагчийн дүрэмт хувцас зарах ажилд ямар нэгэн хамаа байхгүй. Пүрэвцэцэг өөрөө гэрээ хийгээд хувцас хүлээн авсан. Худалдагч Баасанхүүд дансыг өгөхгүй нууж өөрөө бэлнээр мөнгийг хүлээн авч байсан. Худалдагч Баасанхүүг компанийхаа ажилчдын жишгээр 1 сарын 650 000 төгрөг, туслах Гөлгөөд 1 сарын 500 000 төгрөг, байрны түрээс 1 сарын 350 000 төгрөг байхаар тохиролцсон. Нийт тооцоогоо бодоод үзэхээр цалин байрны түрээс нийлээд 3 000 000 төгрөг болж байна. Нийт 2 сар ажилласан байгаа.
Анх Говьсүмбэр аймгийн цагдаад өргөдөл гаргасны дараа Пүрэвцэцэгийн нөхөр гэх Эрдэнэжаргал ирж уулзаад манай эхнэр Пүрэвцэцэг эмнэлэгт хэвтэж байгаа төлбөр тооцоог нь төлнө гээд нэг бичиг хийж өгсөн. Тухайн үед бид хоёрт жаахан хугацаа өгөөч ахдаа мөнгө зээлүүлсэн чинь нас барчихлаа гэж байсан. 3 сая төгрөгөнд зарж борлуулах төсөвт багтаа гэж яриагүй. Боловсролын газар нь сурагчийн дүрэмт хувцас зарах ажлыг зохион байгуулах үүрэгтэй байдаг. Манай компани дэмжлэг болох зорилгоор 1 худалдагч авч ажиллуул гэж амаар хэлж байсан. Түүнээс 3-4 хүн авч ажиллуул гэж хэлээгүй. Пүрэвцэцэг 3-4 хүн авч ажиллуулж байгаа талаараа манай компани болон захиралд мэдэгдээгүй. Манайх сурагчийн хүрэм, өмдийг үйлдвэрлэдэг. Бусад компаниас цамц, сүлжмэл хувцасыг аваад толгой компани нь нийлүүлэх үүрэгтэй байдаг. Компаний данс руу авчихаар нөгөө компаний өмнөөс нэмүү өртөг, албан татвар төлөх болчихдог учраас захирал Эрдэнэбилэгийн дансаар хүлээн аваад компани руу нь хувиарладаг байсан. Пүрэвцэцэгээс анх мөнгө нэхэхэд мөнгө хийлээ гээд Говьсүмбэр хувцасны мөнгө гээд орж ирдэг байсан.
“Торгон хийц” ХХК, “Бүтээлч үйлс” ХК-иуд нь нэг удирдлагатай учраас дотроо зохион байгуулалт хийгээд “Торгон хийц” ХХК нь хүргэлт, түгээлтийг хариуцаж байсан. “Бүтээлч үйлс” ХК нь Говьсүмбэр аймагт сурагчийн дүрэмт хувцас нийлүүлэх гэрээтэй учраас орлого, зарлага нь “Бүтээлч үйлс” ХК-ний тайланд тусгагдсан. Анхнаасаа гомдол гаргахдаа “Бүтээлч үйлс” ХК-ний нэрээр гаргасан. Гэрээ хийснээр “Бүтээлч үйлс” ХК-нд хохирол учирсан. Пүрэвцэцэг, Эрдэнэжаргал нараас 57 000 000 төгрөгийн орлого шилжүүлсэн, нийт 8 600 000 төгрөгийн өр барагдуулсан. Харин худалдагч Баасанхүү 6 311 800 төгрөгийн өр барагдуулсан. Одоо Пүрэвцэцэг 31 933 049 төгрөгийн дутагдалтай, худалдагч Баасанхүү 13 732 276 төгрөгийн дутагдалтай байна. “Бүтээлч үйлс” ХК-нд нийт 45 665 325 төгрөгийн хохирол учраад байна. Анх буцаалт хийсэн нярав нь дангаараа зарах үнэлгээг мэдэхгүй учраас 30 ширхэг юбка , 30 ширхэг цээж дутуу гэж бичээд хүлээн авсан байдаг. Шинжээчийн дүгнэлтэнд дан эм цээж, дан эр өмдний үнэлгээг оруулахаар 63 356 715 төгрөгийн бодит буцаалт хийсэн үнэлгээ гарч байгаа юм. Одоо Пүрэвцэцэг 31 933 049 төгрөг нэхэмжилнэ. Худалдагч Баасанхүү 13 732 276 төгрөгийн хохирлоос түрээсийн 3 сарын мөнгө 750 000 төгрөг, Баасанхүүг 2 сар ажилласан гэж үзээд 1 сарын 650 000 төгрөгөөр бодоод 1 300 000 төгрөгийг хасна. Одоо Баасанхүүгээс 11 682 276 төгрөгийг нэхэмжилнэ. Баасанхүү, Пүрэвцэцэг нарын зүгээс дутуу 30 ширхэг юбка, ахлах цээж эр 30 ширхэг, дутуу ирсэн талаар мэдэгдсэн зүйл байхгүй. Хэргийг хурдан шийдүүлэхийн тулд компаниас эрсдлээ үүрээд 3 011 610 төгрөгийг Баасанхүүгийн хохирлоос хасаад 8 670 666 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 21-22, 2-р х.х-ийн 23, 3-р х.х-ийн 80-81, 4-р х.х-ийн 105-107 хуудас/
1.8. Гэрч Д.Эрдэнэбилэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2013 онд “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” гэсэн төсөл эхлээд манай “Бүтээлч үйлс” компани Говьсүмбэр аймагт нийлүүлэхээр шалгарсан. 2014 онд Боловсролын газрын дарга нарын сургалт Улаанбаатар хотод болоход Боловсролын яамнаас аймгуудын Боловсролын газрын дарга нарт хариуцсан компанитайгаа сурагчийн дүрэмт хувцас зарах гэрээ хий гэсэн чиглэл өгсөний дагуу Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын дарга Пүрэвцэцэгтэй уулзаад 2014 онд дүрэмт хувцас нийлүүлэх гэрээ хийж гэрээний дагуу 2014 оны 08 дугаар сард эхний хувцасаа нийлүүлж эхэлсэн. Анх Боловсролын газрын дарга Пүрэвцэцэгтэй ярьж тохирохдоо би өөрийн дансны дугаар өгөөд энэ данс руу борлуулалтын орлогоо хийж байгаарай гэж хэлсэн. Говьсүмбэр аймгийн Боловсролын газраас борлуулалтын орлого орж ирэхгүй байхаар нь Пүрэвцэцэг дарга руу ярихад дансанд мөнгө хийж эхэлсэн. 19 сая төгрөгөөр 3 удаа хийсэн. Тэгээд дахиад орлого зогсчихоор нь Пүрэвцэцэг рүү залгахад борлуулалт байхгүй байна гэхээр нь компаний зүгээс хүмүүс явуулаад тооллого хийхэд 117 577 025 төгрөгийн бараа дутсан. Худалдагч хийж байсан Баасанхүү гэх эмэгтэй Пүрэвцэцэгт хүлээлгэн өгсөн гэсэн. Тэгээд үлдсэн бараагаа тоолж буцаалт хийсэн. Пүрэвцэцэг рүү яриад бараа дутсан байна гэсэн чинь миний бие тааруу байна, биеэ гайгүй болохоор уулзаж учраа олъё түр хүлээж байгаач гэсэн. Ингэж явсаар байгаад 1 жил орчим болсон. Дутагдлыг төлөх талаар удаа дараа шаардсан боловч зугтаад утсаа авахгүй байсан болохоор арга буюу хуулийн байгууллагад хандах болсон. Лого нийлүүлэх талаар тохиролцсон зүйл байхгүй. Боловсролын яамнаас аймгийн Боловсролын газруудад сурагчийн дүрэмт хувцас зарахад байр өөрсдөө гаргаж өгөх, борлуулалт хийх нөхцөл бололцоогоор хангаж өгнө гэсэн. Манай компаний зүгээс хүндрэл учруулаад яах вэ гэж бодоод худалдагч авах юм бол цалинжуулж болно гэсэн болохоос 3 сая төгрөгийн цалингийн асуудал яриагүй. Сүүлд байрны тооцоо гарч ирэхээр нь манайх хохирлоос 750 000 төгрөг хасаж тооцно гэсэн. Эрдэнэжаргалаас дүрэмт хувцас худалдах ажлыг хариуцуулахаар тохиролцсон зүйл байхгүй. Цагдаад хандсанаас хойш Пүрэвцэцэгийн нөхөр Эрдэнэжаргал гэх хүн гарч ирсэн.
“Торгон хийц” ХХК нь борлуулалтаа хариуцдаг. “Бүтээлч үйлс” ХК нь үйлдвэрлэлээ хариуцан ажилладаг. Ямар учраас хувийн дансаараа авч байсан юм бэ гэхээр “Бүтээлч үйлс” ХК нь хүрэм, өмдийг үйлдвэрлэдэг. Бүрдэл хэсэг болох зангиа, цамц, ноосон майк зэргийг өөр жижиг компаниас нийлүүлэн авч борлуулалт хийгээд буцаад тухайн компанидаа тооцоо хийдэг учраас компаний дансаар авч болдоггүй. Өөрийнхөө дансаар аваад зээлийн данс болон жижиг нийлүүлэгч компанийхаа данс руу хийдэг байсан. Касс маягаар мөнгөө аваад цааш тушааж байна гэсэн үг.
Пүрэвцэцэг сурагчийн дүрэмт хувцасыг зарах ажлыг нөхөртөө хариуцуулж байгаа талаар огт яриагүй. Боловсролын газрын даргаар ажиллаж байснаараа Пүрэвцэцэг хариуцах ёстой. Пүрэвцэцэгээс орлогын мөнгөө нэхэхээр Говьсүмбэр аймаг сурагчийн дүрэмт хувцасны орлого гэсэн утгатай мөнгө орж ирдэг байсан. Тухайн үед Эрдэнэжаргалыг Пүрэвцэцэгийн нөхөр гэдгийг мэддэггүй байсан. Нэг удаа манай нярав над руу яриад Говьсүмбэр аймгаас хувцас авахаар ирсэн байна гэхээр нь Пүрэвцэцэг дарга ярьсан, өгөөд явуулчих гэж хэлсэн. Пүрэвцэцэг дарга манай нөхөр наана чинь явж байгаа, өгөөд явуулчих гэж надад хэлсэн байсан юм. Боловсролын газар цаашаа худалдан борлуулах ажлыг зохион байгуулах байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 23-24, 2-р х.х-ийн 24, 3-р х.х-ийн 82-83, 3-р х.х-ийн 141, 3-р х.х-ийн 218-219 хуудас/
1.9. Гэрч Р.Цэрэнсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:”...2014 онд Боловсролын газрын дарга Д.Пүрэвцэцэгт 180 933 740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцас заруулахаар хүлээлгэн өгсөн. Анх барааг 2014 оны 08 сарын 21-ний өдөр борлуулалтын менежер Өсөхбаяр 135 078 690 төгрөгийн сурагчийн дүрэмт хувцас Говьсүмбэр аймагт аваачиж Пүрэвцэцэгт хүлээлгэн өгсөн. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 4 350 000 төгрөгийн сурагчийн дүрэмт хувцасыг Пүрэвцэцэг өөрөө ирж борлуулалтын менежер Түвшинбаатараас авсан байна. Мөн Пүрэвцэцэгийн нөхөр Эрдэнэжаргал 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нярав Цэцэгдэлгэрээс 41 505 050 төгрөгийн сурагчийн дүрэмт хувцас хүлээн авсан байна. 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр үлдсэн дүрэмт хувцас буцаан татахад 63 356 715 төгрөгийн бараа ирсэн. 117 577 025 төгрөгийн бараа зарагдсан байсан. Энэ байдлыг нягтлаад үзэхэд худалдагч Баасанхүүгээс Пүрэвцэцэгт баримтаар 97 533 049 төгрөг өгсөн байсан. Тухайн үед Пүрэвцэцэг төлнө гэж байсан. Үүнээс хойш удаа дараа яриад Пүрэвцэцэгийг ирж уулзаачээ гэхээр хүүхэд өвдсөн, эсвэл өөрөө өвдсөн гээд ирдэггүй байсан. Сүүлдээ бүр утсаа авахгүй болсон. Гэрийн хаягаа хүртэл худлаа зааж өгдөг байсан. Сүүлд Пүрэвцэцэгийн нөхөр Эрдэнэжаргал гэх хүн ирж уулзаад 2015 оны 10 сарын 20-ны дотор хохирлыг бүрэн барагдуулна гэж бичгээр баталгаа гаргаж өгсөн.
“Бүтээлч үйлс”, “Торгон хийц” компаниуд нь нэг захиралтай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг. 2014 онд Говьсүмбэр аймагт “Торгон хийц” ХХК нь түгээлт, хүргэлт хийж байсан. Борлуулалт хийгээгүй. Гэрээний дагуу “Бүтээлч үйлс” ХК нь борлуулалт хийсэн. “Бүтээлч үйлс” ХК гэрээ байгуулж тайландаа тусгасан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 25-26, 3-р х.х-ийн 220-221 хуудас/
1.10. Гэрч Ө.Өсөхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би 2014 оны 08 сарын 21-ний өдөр “Бүтээлч үйлс”, “Торгон хийц” компаниудын үйлдвэрлэсэн 135 078 690 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцасыг Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын дарга Пүрэвцэцэгт хүлээлгэн өгсөн. Өдөр 11 цагийн үед Говьсүмбэр аймагт очоод бараагаа хүлээлгэн өгч баримт бичсээр байгаад 18 цагийн үед буцсан. Барааг Гөлгөө гэх эмэгтэй, нэг ах, эгч хоёрын хамт хүлээлгэж өгсөн. Пүрэвцэцэг тухайн үед ирж очин байгаад байсан. Үдээс хойш хажууд байсан. Би баримтгүй очсон учраас Пүрэвцэцэг даргаас баримт аваад хүлээлгэн өгсөн дүрэмт хувцасаа жагсааж бичээд Пүрэвцэцэгээр гарын үсэг зуруулаад тамгыг нь даруулсан. Би барааг хүлээлгэж өгөхдөө үнийн дүнг нь буруу бодоод 113 846 754 гэж дутуу бичсэн байсныг Улаанбаатар руу явж байхдаа мэдээд 21 231 936 төгрөг дутуу бодсоныг нэмээд 135 078 690 төгрөг болгосныг Пүрэвцэцэгт хэлсэн. Падаан нь Пүрэвцэцэгт үлдсэн байсан. Сурагчийн дүрэмт хувцас дандаа хосоороо очсон. Хүлээлгэж өгөхдөө дандаа хос хосоор нь тавиад хүлээлгэж өгсөн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 27-28 хуудас/
1.11. Гэрч А.Түвшинбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2014 онд Боловсролын газрын дарга Д.Пүрэвцэцэг Говьсүмбэр аймагт сурагчийн дүрэмт хувцас зарах ажлыг хариуцсан юм. Надаас нэг удаа 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Пүрэвцэцэг нөхөр гэх хүнтэйгээ ирээд 90 дугаартай падаанаар бага ангийн эрэгтэй зангиа 300 ширхэг, бага ангийн эмэгтэй зангиа 200 ширхэг, бага ангийн сорочкан цамц 100 ширхэг, дунд ангийн сорочкан цамц 100 ширхэг, нийт 4 350 000 төгрөгийн бараа авсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 30-31 хуудас/
1.12. Гэрч Б.Цэцэгдэлгэр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:”...2014 оны 11 сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгаас зарж борлуулаагүй сурагчийн дүрэмт хувцасыг буцаан татахад намайг явуулсан. Би Говьсүмбэр аймагт ирээд Баасанхүү гэх хүнээс 60 225 631 төгрөгийн сурагчийн дүрэмт хувцас хүлээн авсан. Мөн ахлах эм цээж 30 ширхэг, ахлах эр өмд 30 ширхэгийг хүлээн авсан. Энэ 60 ширхэг хувцас үнийн дүнд ороогүй. Буцаалт хийсэн дүрэмт хувцасны нарийн тооцоог нягтлан мэдэж байгаа. Ахлах эм цээж 30 ширхэг, ахлах эр өмд 30 ширхэгийн үнийг нэмэхээр 60 225 631 төгрөг дээр нэмж үнийн дүнд өөрчлөлт орно. Мөн 2014 оны 10 сарын 20-нд Пүрэвцэцэгийн нөхөр Эрдэнэжаргал захиралтай уулзаад 41 505 050 төгрөгийн дүрэмт хувцас авсан. Тэгсэн манай компаниас хүргэж өгөх унаа байхгүй гэсэн чинь Эрдэнэжаргал би машинтайгаа явж байгаа гээд компаниас шатахууны зардал гаргуулж авсан. Сурагчийн дүрэмт хувцасыг хосоор нь үнэлдэг учраас би дангаар нь зарагдах үнийг мэдэхгүй тоолоод хүлээн авсан. Худалдагч Баасанхүү анх хүлээн авахдаа хос гэж үнэлүүлээд дангаараа ирсэн гээд байсан болохоор нягтлантай учраа ол гэж хэлээд хүлээн авсан.
Пүрэвцэцэг нөхөр Эрдэнэжаргалыг надад танилцуулж байгаагүй. Сурагчийн дүрэмт хувцас хариуцна гэж хэлээгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 33-34, 3-р х.х-ийн 84 хуудас/
1.13. Гэрч Р.Гөлгөө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Анх сурагчийн дүрэмт хувцас 2014 оны 08 сарын 23-ны өдрөөс бараа нь ирээд зарагдаж эхэлсэн. Эхний сард хувцас нилээн гүйлгээтэй байсан. Пүрэвцэцэг дарга өдөр болгон ирж орлогоо авдаг байсан. Пүрэвцэцэг ярихдаа би өөрөө компанитай гэрээтэй учраас өөрөө орлого авч байна гээд бэлэн мөнгөөр авдаг байсан. Би 2014 оны 09 сарын сүүл хүртэл ажиллаад төрөх болоод ажлаасаа гарсан. Надад Пүрэвцэцэг дарга нэг сарын цалин гэж 500 000 төгрөг өгсөн. Тухайн үед надтай хамт миний төрсөн эгч Баасанхүү ажилладаг байсан. Намайг ажлаасаа гарахад Баасанхүү эгч сурагчийн дүрэмт хувцас зарах ажлаа хариуцаад үлдсэн. Эрдэнэжаргал нь сурагчийн дүрэмт хувцасыг ирэх үед эхнэр Пүрэвцэцэгтэйгээ ирээд тоолж авдаг байсан. Эрдэнэжаргал бол байнга хамт байдаггүй байсан. Мөн орлогын мөнгийг авахад цуг ирдэг байсан. Пүрэвцэцэг захирал өөрөө мөнгөө тоолж авдаг байсан. Өдөр болгон орлогын мөнгийг хүлээлгэж өгөөд гарын үсэг зуруулаад аваад үлддэг байсан. Баасанхүү эгч бид хоёр л ажилладаг байсан. Өөр хүн ажиллаж байгаагүй. Харуул хамгаалалтын ажилтан гэж хүн байгаагүй. Пүрэвцэцэг өөрөө орлогын мөнгийг тушаасан гэж ярьдаг байсан. Тушаасан үгүйг нь мэдэхгүй байна. Манай эгч Баасанхүү надад Пүрэвцэцэг сурагчийн дүрэмт хувцас зарсан орлогын мөнгөнөөс нилээн хэдэн төгрөг дутаасан байна гэж хэлж байсан. Хэдэн төгрөг дутаасан талаар мэдэхгүй. Таньдаг хүмүүстээ ганц нэгээр нь зээлж байсан. Намайг байхад зээлээр авсан хүмүүс нь эргэж өгөөгүй байсан. Баасанхүү эгч зээл өгсөн хүмүүсээсээ мөнгийг нь нэхээд явж байна гэдэг байсан.
Миний санаж байгаагаар 3 удаа хувцас хүлээж авсан. Эхний 135 сая төгрөгийн дүрэмт хувцасыг компаниас өөрсдөө авчирч өгсөн. Хувцас хүлээж авахад Пүрэвцэцэг захирал нөхрийнхөө хамт байсан. Анх ирсэн хувцасыг эгч Баасанхүү бид хоёр тоолж хүлээж авсан. Пүрэвцэцэг дарга ирэн очин байгаад байсан. Хүлээж авсан падаан дээр гарын үсгийг Пүрэвцэцэг дарга өөрөө зурсан. Сүүлд мөн хоёр удаа нэмэлтээр хувцас авчирсан. Нэг удаа хувцас авчирахдаа Пүрэвцэцэг дарга нөхөр Эрдэнэжаргалынхаа хамт авчирч өгсөн. Дараа нь нөхөр Эрдэнэжаргал нь ганцаараа хувцас авчирч эгч бид хоёрт өгсөн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 38, 3-р х.х-ийн 222-223 хуудас/
1.14. Гэрч Ц.Бөхбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2014 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө Пүрэвцэцэг манай эхнэр Баасанхүүг сурагчийн дүрэмт хувцас борлуулаад өгөөч сарын цалин 500 000 төгрөг өгье гэсэн юм. Тэгээд сурагчийн дүрэмт хувцас зарах ажилд худалдагчаар 2014 оны 08 дугаар сарын 20-ны үед ороод бараагаа хүлээж аваад зарж эхэлсэн. Сурагчийн дүрэмт хувцас зараад өдөрт орсон орлогоо Пүрэвцэцэгт тушаагаад зарлагын падаан дээр гарын үсэг зуруулж авдаг байсан. Сүүлдээ 2014 оны 10 дугаар сар хүрээд сурагчийн дүрэмт хувцас зарагдахаа болиод мөнгө төгрөггүй хүмүүс хүүхэд хичээлд нь суулгахгүй байна гээд зээлээр нилээн хүн авсан гэсэн. Тухайн үед сурагчийн сандал ширээ хийх тендерт би шалгарсан юм. Урьдчилгаа мөнгө захиргаанаас олгохгүй байсан болохоор 7 сая төгрөгийг сандал ширээ авах материалд хэрэглэсэн. Үлдсэн мөнгийг манай эхнэр мэдэх байх. Манай эхнэрийн дүү Гөлгөөг туслахаар авч ажиллуулж байсан. Эхний ачаалал ихтэй үед би хүртэл ганц нэг удаа очиж тусалдаг байсан. Мөн хүүхдүүд маань хүртэл очиж тусалсан. Гөлгөө нэг сар ажлаад гарсан. Манай эхнэр 2 сар гаран ажилласан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 39 хуудас/
1.15. Гэрч Ч.Нарантуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2014 оны намар Боловсролын газрын мэргэжилтэн Болормаа гэх эмэгтэй ирээд сурагчийн дүрэмт хувцас зарж борлуулах байр хэрэгтэй байна. Та дэлгүүрийнхээ байрыг түрээслэх үү гэсэн. Тэгээд Болормаатай ярьж тохиролцоод 1 сарын 250 000 төгрөгөөр түрээслэсэн. Тухай үед худалдагчаар нь Баасанхүү гэх эмэгтэй ажиллаж байсан. Миний санаж байгаагаар 3 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулж сурагчийн дүрэмт хувцас зарсан. Би байрныхаа түрээсийн оронд хүмүүст хувцас зээлж авч өгч байсан. Байрны түрээсийн мөнгө зээлж авч өгсөн хувцасны үнэнд суутгагдаад таарсан” гэсэн мэдүүлэг /1-рх.х-ийн 40 хуудас/
1.16. Гэрч Б.Болормаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2014 онд аймаг болгоны Боловсролын газрын дарга, дүрэмт хувцас хариуцсан мэргэжилтнүүдийг цуглуулаад шинэ сурагчийн дүрэмт хувцас танилцуулаад бид 2 хамт очиж гэрээ хийсэн. Гэрээн дээр “Торгон хийц” ХХК-ныг төлөөлөөд Эрдэнэбилэг, манайхыг төлөөлж Пүрэвцэцэг дарга гарын үсэг зурсан. Хэдэн төгрөгийн сурагчийн дүрэмт хувцас ирсэн талаар мэдэхгүй. Пүрэвцэцэг дарга өөрөө сурагчийн дүрэмт хувцасыг хүлээн авсан. Худалдагчаар Баасанхүүг авсан байсан. Сурагчийн дүрэмт хувцас зарах ажлыг Пүрэвцэцэг өөрөө зохион байгуулсан. Сурагчийн дүрэмт хувцас зарах байр хэрэгтэй байна гэхээр нь 1 дүгээр сургуулийн зүүн талд байдаг Нараа гэх хүний хуучин дэлгүүр байсан байрыг олж өгсөн. Түрээсийн асуудлыг Нараа Пүрэвцэцэг 2 өөрсдөө тохирсон байх. Тухайн үед би худалдагч Баасанхүүгээс хүмүүст сурагчийн дүрэмт хувцас зээлж авч өгсөн нь үнэн. Дутаасан талаар мэдэхгүй. Гэрээнд зааснаар худалдагч компаний данс руу өдрийн орлогоо хийж байх ёстой. Нэг удаа дэлгүүр дээгүүр очиход Баасанхүү өдрийн орлогоо Пүрэвцэцэг өөрөө тушаана гээд авдаг гэж байсан. Сүүлд боловсролын яамнаас нэг мэргэжилтэн утсаар яриад манай аймаг сурагчийн дүрэмт хувцасны тооцоо байгаа Пүрэвцэцэг дарга утсаа авахгүй байна холбогд гэж хэлээрэй гэсэн.
Нийт 3 гэрээ хийсэн байсан. Пүрэвцэцэг дарга сургуулиудын захирлуудаар гарын үсэг зуруулаад буцаахаар байсан. Гарын үсэг зуруулсан эсэхийг мэдэхгүй. Компаниас хувцас ирэхэд худалдагч Баасанхүү хүлээн авч байсан. Мөн Пүрэвцэцэг дарга өөрөө хамт байсан. Би бараа бууж байхад нь хажууд нь байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 241, 3-р х.х-ийн 160-161 хуудас/
1.17. Гэрч С.Болормаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Орон нутагт Боловсрол соёлын газрын дарга зохион байгуулж гэрээ байгуулах үүрэгтэй. Сургуулиудыг үйлдвэрлэгчтэй холбогдуулж орон нутагтаа сурагчийн дүрэмт хувцас борлуулах ажлыг удирдан зохион байгуулах чиглэл өгөх үүрэгтэй. Сургуулийн захирлууд эцэг эх сурагчид хаанаас яаж хувцасаа авах, ямар хуваариар авахыг мэдээллэх үүрэгтэй. Сургуулийнхаа хүүхдүүдийг сурагчийн дүрэмт хувцасаар жигдрүүлэх үүрэгтэй. Гэрээний хувьд Үйлдвэр хөдөө аж, ахуйн яамнаас загвар төслийг боловсруулан ирүүлсэн загварыг хөдөө орон нутагт хүргүүлсэн. Ийм гэрээ жил болгон байгуулах үүрэгтэй. Гэрээг боловсролын газрын дарга, үйлдвэрлэгч, сургуулиудын захиралтай байгуулах ёстой. Боловсролын газрын дарга үйлдвэрлэгч сургуулийн захирлуудыг холбож өгөх ёстой. Боловсролын газрын дарга байрны асуудлыг зохион байгуулж болохыг үгүйсгэхгүй. Мөнгө санхүүжилт Боловсролын газраар дамжиж болохгүй. Сурагчийн дүрэмт хувцас зарсан орлогын мөнгө нийлүүлэгч, хэрэглэгч хоёрын хооронд байх ёстой. Түүнээс боловсролын даргаар дамжин орлогын мөнгө шилжих ёсгүй” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 148-149 хуудас/
1.18. Гэрч Н.Нарангэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Бүтээлч үйлс”, “Торгон хийц” компаниуд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлж байгаа компаниуд байгаа юм. Нийт төсөл хэрэгжүүлэхээр оёдлын 7, сүлжмэлийн 10, даавууны 1 компани шалгарсан. “Бүтээлч үйлс”, “Торгон хийц” компаниуд оёдлын төслөөр орж ирсэн. Энэ нь тендер биш, компаниудын бичсэн төслийг дэмжсэн. Төсөлд шалгарсан компаниуд өөрсдөө борлуулах аймаг, дүүргээ сонгосон. Үүнийг нь хүснэгтэнд оруулж Боловсролын яаманд хүргүүлсэн. Гурван талт гэрээг заавал байгуулах ёстой. Гэрээнд эрх, үүргийг нь тодорхой заагаад өгсөн байгаа. 2013 онд бидэнд ирүүлсэн мэдээгээр 5 дугаар сургууль, “Бүтээлч үйлс” ХК, Боловсролын дарга нар Говьсүмбэр аймагт гэрээ хийсэн мэдээ ирүүлсэн. 2014 онд мэдээ аваагүй. Ер нь гурван талт гэрээнд зааснаар үйл ажиллагаа явагдах ёстой. Боловсролын газрын дарга борлуулалтын ажилд оролцох ёсгүй. Үйлдвэрлэгч, захиалагчийг холбож өгөх ёстой. Компанитай тусдаа гэрээ хийсэн үгүйг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 150-151 хуудас/
1.19. Гэрч Ш.Дарханбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би өөрөө нүдээр харахад алт мөн биш болохыг мэдэхгүй. Азотын шингэн түрхэж үзэхэд тэгш гадаргуйтай хэсгээрээ урвалд орохгүй байна. Харин морины цавь, сүүл, дэл, хүний толгой, цавь, суга мөн суурь хэсэгт азотын шингэн түрхэж үзэхэд урвалд орж буцалж байна. Урвалд орохгүй хэсгээр алтны түрхэцтэй, урвалд орохгүй байгаа хэсгээр алт түрхэгдээгүй байна. Энэ морь, хүн бүхий баримал нь бүрэн алтны түрхэц байхгүй. Зөвхөн тэгш гадаргуйтай хэсгээрээ алтны түрхэцтэй байна. Алтны хэмжээг тодорхойлох ямар ч боломж байхгүй. Алтны хэмжээг тодорхойлох боломжгүй учраас ямар үнэлгээтэйг хэлэх боломжгүй” гэсэн мэдүүлэг /4-р х.х-ийн 108-109 хуудас/
1.20. Шинжээч Ж.Бадамсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Хувийн эзэмшлийн байгууллага учраас компанийн захирал нь өөрөө нягтлан бодох бүртгэлээ удирдан зохион байгуулна. Анхан шатны баримтууд нь “Торгон хийц” ХХК-ний санхүүгийн тайланд тусгагдсан байсан. Санхүүгийн тайлан нь “Бүтээлч үйлс” ХК тайланд тусгагдсан байсан. Аль компаниас нь хэдэн төгрөгийн хувцас нийлүүлснийг тогтоох боломжгүй.
Нийлүүлсэн хувцасны тооцоо нь “Торгон хийц” ХХК-ний зарлагын баримтууд дээр, эдгээртэй холбоотой орлогыг “Бүтээлч үйлс” ХК тайландаа тусгасан учир “Бүтээлч үйлс” ХК-ний дутагдал гэж үзсэн. Дүгнэлт гаргахдаа “Бүтээлч үйлс” ХК, “Торгон хийц” ХХК-ний санхүүгийн баримтыг үзсэн. “Торгон хийц” ХХК зарлагын падаан, “Бүтээлч үйлс” ХХК-ний санхүүгийн тайланг үндэслэсэн байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтыг ашигласан.
“Бүтээлч үйлс” ХК-иас 2014 онд Говьсүмбэр аймагт нийлүүлсэн сурагчийн дүрэмт хувцас нь бага, дунд, ахлах, эрэгтэй, эмэгтэй дандаа хосоор нь нэг бүрийн үнэлгээ тусгагдсан. Иймд юбка, өмдийг дангаар нь зарах үнэ байхгүй байгаа юм. Дүрэмт хувцасыг дангаар нь цээж, юбка очсон баримт байхгүй. Дүрэмт хувцасыг дандаа хосоор хүлээлгэн өгсөн нь 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн падаан дээрээс харагдана. 63 356 715 төгрөгийн бараа буцсан. Ахлах эм цээж, ахлах эр өмдний үнэлгээг буцаалт хийхдээ тусгаагүй байсныг компанийн тайланд тусгагдсан үнэлгээгээр тооцож ахлах эм цээж нийт 30 ширхэг нь нэг бүрийн үнэ 38500 нийт 1 155 000 төгрөг, ахлах өмд 30 ширхэг нь нэг бүрийн үнэ 68 500 нийт 2 055 000 төгрөг болсон. Нийт 63 356 715 төгрөгийн бараа буцааж “Бүтээлч үйлс” ХК авсан байна” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 119, 140, 4-р х.х-ийн 111-112 хуудас/
1.21. Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 007/065 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд хүргүүлж байгаа 201508000235 дугаартай хэргийн 1 дүгээр хавтасны 101-119 дугаар хуудсанд байх нотариатаар батлуулсан 37 ширхэг зарлагын баримтын хүлээн авагчийн хэсэгт байгаа гарын үсэг нь эх хувиар бус учир харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Зарлагын баримт №1-37 хүртэл дугаарлан эх хувиар ирүүлсэн байх тул гар бичвэр болон Ч.Эрдэнэжаргал, Д.Пүрэвцэцэг нараар өөрсдөөр нь цагаан цаасан дээр зуруулж авсан гарын үсэг, гар бичвэр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
Хэрэв тэнцэж байвал 201508000235 дугаартай хэргийн 1 дүгээр хавтасны 101-119 дугаар хуудсанд байх нотариатаар батлуулсан 37 ширхэг зарлагын баримт буюу Зарлагын баримт №1-37 хүртэл дугаарласан баримтны хүлээн авагчийн хэсэгт байгаа гарын үсэг, гар бичвэр болон зуруулж авсан гарын үсэг, гар бичвэртэй болон Ч.Эрдэнэжаргал, Д.Пүрэвцэцэг нарын мэдүүлэг дээр байгаа гарын үсэгтэй тохирч байна. Ч.Эрдэнэжаргал, Д.Пүрэвцэцэг нарын гарын үсэг мөн байна.
Дүгнэлт гаргасан: Криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхсайхан гэжээ / 2-р х.х-ийн 77-89 хуудас/
1.22. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шүүх сэтгэц гэм судлалын 625 дугаар дүгнэлтэнд: “Ч.Эрдэнэжаргал нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Ч.Эрдэнэжаргал нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдаж чадаж байсан байна. Ч.Эрдэнэжаргал нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна. Ч.Эрдэнэжаргалд албадан эмчилгээ хийх шаардлагагүй байна.
Комиссын дарга: О.Ганчулуун /зөвлөх зэрэгтэй эмч/, гишүүн Н.Отгон /зөвлөх зэрэгтэй эмч/, илтгэгч А.Энх-Амгалан /ахлах зэрэгтэй эмч/ гэжээ. /2-р х.х-ийн 93-95 хуудас/
1.23. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шүүх сэтгэц гэм судлалын 624 дугаар дүгнэлтэнд: “Д.Пүрэвцэцэг нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Д.Пүрэвцэцэг нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдаж чадаж байсан байна. Д.Пүрэвцэцэг нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна. Д.Пүрэвцэцэгт албадан эмчилгээ хийх шаардлагагүй байна.
Комиссын дарга: О.Ганчулуун /зөвлөх зэрэгтэй эмч/, гишүүн Н.Отгон /зөвлөх зэрэгтэй эмч/, илтгэгч С.Одонгэрэл /тэргүүлэх зэрэгтэй эмч/ гэжээ. /2-р х.х-ийн 97-99 хуудас/
1.24. Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 055 дугаартай дүгнэлтэнд: “Торгон хийц” ХХК-ний 2014 оны 08 сарын 21-ний өдрийн зарлагын баримтаар 135 078 690 төгрөгийн дүрэмт хувцасны борлуулалт, 2014 оны 09 сарын 16-ны зарлагын баримтаар 4 350 000 төгрөгийн дүрэмт хувцасны борлуулалт, 2014 оны 10 сарын 20-ны зарлагын баримтаар 41 505 050 төгрөгийн дүрэмт хувцасны борлуулалт хийгдсэн байна. Нийт 180 933 740 төгрөгийн борлуулалт хийсэн байна. “Бүтээлч үйлс” энэ борлуулалтыг санхүүгийн тайланд тусгасан. “Бүтээлч үйлс” ХК-ний 180 933 740 төгрөгийн дүрэмт хувцас зарагдсанаас 63 356 715 төгрөгийн хувцас борлуулагдаагүй буцаж ирсэн байна. Нийт 117 577 025 төгрөгийн борлуулалт хийгдсэн байна. Говьсүмбэр аймагт 2014 онд зарж борлуулсан сурагчийн дүрэмт хувцасны үнээс захирал Эрдэнэбилэгийн Хаан банкны 5020903660 тоот данс руу 65 600 000 төгрөг орж ирсэн. Эрдэнэжаргалын дээрх дансуудад орж ирсэн орлого, зарлагын гүйлгээг харахад сурагчийн дүрэмт хувцасны орлого, түүнээс “Бүтээлч үйлс” ХК, “Торгон хийц” ХХК-иудад шилжүүлж байсан гэх зардалтай холбоотой гүйлгээ байхгүй байна. 2014 оны 08 сарын 21-ээс хойшхи Эрдэнэжаргалын дансуудын гүйлгээг асуулт 4-т хариулсан болно. “Бүтээлч үйлс” ХК-д нийт 45 665 325 төгрөгийн хохирол учирсан байна. Пүрэвцэцэг 31 933 049 төгрөг, Баасанхүү 13 732 276 төгрөг дутагдалтай байна. Говьсүмбэр аймгийн дүрэмт хувцас борлуулсан цэгийн үйл ажиллагааг ажилчдын цалин, байрны түрээс, ажилчдын соёлын ордонд үйл ажиллагаа явуулж байсан цэгийн зардал тооцоо зэрэг нь Говьсүмбэр аймгийн аудитын газрын 2017 оны 02 сарын 15-ны өдрийн 01 дугаартай тайланд хийгдээгүй тул Монгол улсын “Шүүхийн шинжилгээний тухай” хуулийн 10.4.3-ыг үндэслэн энэ асуултанд хариулах боломжгүй байна. 2014 онд Говьсүмбэр аймагт сурагчийн дүрэмт хувцасыг нийлүүлсэн тоо ширхэгийг хавсралт 1-ээс харна уу.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Бадамсүрэн гэжээ. /3-р х.х-ийн 112-116 хуудас/
1.25. Эд зүйлийн үнэлгээг тогтоосон үнэ тогтоох комиссын 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 160 тоот шийдвэр, гэрэл зургийн үзүүлэлт /4-р х.х-ийн 100-101 хуудас/
1.26. Сурагчийн дүрэмт хувцас хүлээлгэн өгсөн баримт, сурагчийн дүрэмт хувцас буцаан авсан баримт /1-р х.х-ийн 29, 32, 35, 37 хуудас/
1.27. Р.Баасанхүүгийн орлогын мөнгийг хүлээлгэн өгсөн бэлэн мөнгөний зарлагын баримтуудын хуулбар /1-р хх-ийн 101-119 хуудас/
1.28. Ажил гүйцэтгэх гурван талт гэрээ /1-р х.х-ийн 154-173 хуудас/
1.29. Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р х.х-ийн 186-189, 223-228 хуудас/
1.30. Д.Пүрэвцэцэгийг ажилд томилсон, чөлөөлсөн тушаалуудын хуулбар /2-р х.х-ийн 54-56/
1.31. Говьсүмбэр аймгийн аудитын газрын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай тайлан /3-р х.х-ийн 103-104/
1.32. Боловсрол шинжлэх ухааны яамны 2014 оны 05 сарын 14-ний өдрийн 4/2536 тоот албан бичгийн хуулбар, Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын 2014 оны 05 сарын 14-ний өдрийн А/203 тоот тушаалын хуулбар /3-р х.х-ийн 103-104 хуудас/
1.33. Цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р х.х-ийн 84-90 хуудас/
1.34. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд хөрөнгө бүтүүмжлэх тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /4-р х.х-ийн 92-98 хуудас/ зэрэг болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Түмэн овогт Дашцэрэнгийн Пүрэвцэцэгийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг завшиж бусдад онц их хэмжээний буюу 40 033 049 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Зуун цагаан гэрт овогт Чимэдгочоогийн Эрдэнэжаргалыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг завшин үрэгдүүлж бусдад онц их хэмжээний буюу 40 033 049 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар,
шүүгдэгч Илчин овогт Рагчаагийн Баасанхүүг бусдын эд хөрөнгийг завшин үрэгдүүлж бусдад үлэмж хэмжээний буюу 14 484 396 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Яллах дүгнэлтэнд шүүгдэгч Д.Пүрэвцэцэг, Ч.Эрдэнэжаргал нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоохдоо 40 533 049 төгрөг гэснээс худалдагч Р.Гөлгөөд 1 сарын цалин 500 000 төгрөгийг Д.Пүрэвцэцэг нь өгсөн болох нь гэрч Р.Гөлгөөгийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хасаж шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас бусдад 40 033 049 төгрөгийн хохирол учруулсан,
Харин шүүгдэгч Р.Баасанхүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоохдоо 14 131 666 төгрөг гэснийг 14 484 396 төгрөг гэж үзлээ. Учир нь: нийт 180 933 740 төгрөгийн дүрэмт хувцас хүлээн авсан ба түүнээс зарж борлуулсан орлогоос 97 533 049 төгрөгийг шүүгдэгч Д.Пүрэвцэцэг, Ч.Эрдэнэжаргал нарт хүлээлгэн өгсөн, 63 356 715 төгрөгийн барааг компанид буцаасан, үлдэгдэл нь 20 043 976 төгрөг байна. Үүнээс бараа буцаан авахдаа бэлэн мөнгө аваагүй, мөн зээлээр өгсөн хүмүүсээс мөнгийг нь авч 2014 оны 12 сарын 08-нд 1 411 000 төгрөг, 2014 оны 11 сарын 20-нд 2 900 700 төгрөгийг шилжүүлсэнийг, байрны түрээсэнд төлсөн 750 000 төгрөгийг, 2014 оны 12 сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газраас “Торгон хийц” ХХК-нд шилжүүлсэн 497 880 төгрөгийг тус тус хасаж шүүгдэгч Р.Баасанхүүг гэмт хэргийн улмаас бусдад 14 484 396 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг буруу тооцож тогтоосон. Шүүгдэгч нараас эрүүгийн хэрэг үүсгэх хүртэл төлсөн төлбөр болон өнөөдрийг хүртэл төлсөн төлбөрийг хасаж хохирлыг тогтоох нь зүйтэй гэснийг хүлээн авах боломжгүй. Учир нь: “Бүтээлч үйлс” ХК-наас 2014 оны 08 сарын 21-нд сурагчийн дүрэмт хувцасыг хүлээлгэн өгч улмаар худалдан борлуулах үйл ажиллагааг эхэлсэн ба 2014 оны 11 сарын 19-ний өдөр тооцоогоо бодож үлдэгдэл бараагаа хүлээн авснаас энэ гэмт хэргийг төгссөн гэж үзнэ. Удаа дараа төлбөрөө төлөхийг шаардаж цагдаагийн байгууллагад хандаагүй байдлыг тус гэмт хэргийг үргэлжилсэн хугацаа гэж үзэхгүй болно.
Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч нараас гаргуулах хохирлын хэмжээг тогтоосон болохоос гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг тогтоогоогүй болохыг дурдав.
Мөн шүүгдэгч Д.Пүрэвцэцэг, Ч.Эрдэнэжаргал нарын өмгөөлөгч нараас Д.Пүрэвцэцэгийн хувьд Ч.Эрдэнэжаргалтай нийлээд энэ мөнгийг завшъя гэж авсан үйлдэл нотлогдож тогтоогдоогүй байхад гэр бүл гэдгээр нь ял халдааж эрүүгийн хариуцлагаар татсан. Д.Пүрэвцэцэг нь борлуулсан орлогоос нэг ч төгрөг өөртөө аваагүй, Ч.Эрдэнэжаргалд шилжүүлүүлэхээр өгч байсан. Иймд шүүгдэгч Д.Пүрэвцэцэгийг гэм буруугүйд тооцуулах, шүүгдэгч Ч.Эрдэнэжаргал нь компанитай ямар нэгэн гэрээ байгуулж эд хөрөнгө итгэмжлэн хариуцаж аваагүй тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлээр өөрчлөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзаж байна. Учир нь: хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Пүрэвцэцэг нь Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байхдаа 2014 оны 05 сарын 15-ны өдөр “Бүтээлч Үйлс” ХК-тай ажил гүйцэтгэх гурван талт гэрээ байгуулан зарж борлуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулж тус компаниас нийлүүлсэн /3 удаа/ нийт 180 933 740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцасыг шүүгдэгч Ч.Эрдэнэжаргалтай бүлэглэн барааг компаниас хүлээн авах, зарж борлуулах үйл ажиллагааг зохион байгуулж 2014 оны 08 сарын 24-ний өдрөөс 2014 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэл нийт 37 удаагийн үйлдлээр 97 533 049 төгрөгийн сурагчийн дүрэмт хувцас борлуулсан орлогыг Р.Баасанхүүгээс хүлээн авсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Пүрэвцэцэг нь авсан орлогоо Ч.Эрдэнэжаргалд тухайн бүрт нь шилжүүлүүлэхээр өгч байсан гэдэг боловч энэ нотлогдон тогтоогдоогүй. Мөн 3-р х.х-ийн 176 дугаар хуудсан авагдсан баримтаар нотлогдоно гэдэг боловч тус баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй ба орлогын мөнгийг аваад тухай бүрт нь Ч.Эрдэнэжаргалд шилжүүлүүлэхээр өгч байсан гэсэн мэдүүлгээс нь зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл тус баримтанд 2014 оны 09 сарын 23-нд 91 580 549 төгрөгийг Ч.Эрдэнэжаргалд өгсөн мэтээр бичсэн байна.
Гэр бүлийн гишүүн буюу эхнэр нөхөр гэдгээр нь энэ гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзээгүй. Харин шүүгдэгч нарыг сурагчийн дүрэмт хувцасыг зарж борлуулах үйл ажиллагааг хамтран зохион байгуулж орлогын мөнгийг хамт хүлээн авсан байдлаар нь бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Пүрэвцэцэг нь завшсан мөнгийг хэрхэн яаж зарцуулсан нь тогтоогдоогүй боловч орлогын мөнгийг хүлээн авсан нь нотлогдсон мөн шүүгдэгч Ч.Эрдэнэжаргал нь хэрхэн үрсэн талаараа мэдүүлсэн болно.
Улсын яллагчаас шүүгдэгч нарыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.Баасанхүүгийн өмгөөлөгч Э.Сайханаа нь Баасанхүүгийн хувьд хэний өмнө юу итгэмжлэн хариуцаж авсан нь тодорхойгүй байна. Хэний ч өмнө ямар нэгэн эрх үүрэг хүлээгээгүй. Хууль буюу гэрээгээр итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд биш. Сурагчийн хувцас хүлээн авсан баримтан дээр гарын үсэг зураагүй. Хэн нэгний өмнө үүрэг хүлээгээгүй. Иймд Р.Баасанхүүд холбогдох эрүүгийн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул гэм буруугүйд тооцож өгнө үү гэснийг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь: Шүүдэгч Р.Баасанхүү нь сурагчийн дүрэмт хувцас худалдах үйл ажиллагаанд худалдагчаар ажиллахаар Д.Пүрэвцэцэг, Ч.Эрдэнэжаргал нартай харилцан тохиролцож сурагчийн дүрэмт хувцас зарж борлуулсан эхний өдрөөс үлдэгдэл барааг буцаан авах хүртэл худалдагчаар ажилласан ба падаан дээр гарын үсэг зураагүй боловч ирсэн барааг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр бүрэн дүүрэн нотлогдож байна. Гэрээ байгуулаагүй, гарын үсэг зураагүй гэдэг үндэслэлээр итгэмжлэн хариуцаж аваагүй гэх үндэслэл болохгүй болно.
ХОЁР. Шүүгдэгч Д.Пүрэвцэцэг, Ч.Эрдэнэжаргал, Р.Баасанхүү нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Гэрч Ч.Амаржаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Ч.Эрдэнэжаргал хааяа энд тэнд ажиллаад мөнгө олж ирдэг байх. Өвөл бол ажилгүй байсан. Энэ 2 хүүхдээ хараад ажил хийх сөхөө олдоогүй. Пүрэвцэцэг ихэр хүүхэд төрүүлсэн. Хамгийн том нь 11 дүгээр анги, дунд хоёр нь 5, 3 дугаар анги, хамгийн бага 2 нь ихэр, одоо гэртээ байгаа. Урьд хэрэгт холбогдож байгаагүй” гэсэн мэдүүлэг. /2-р х.х-ийн 25-26 хуудас/
2.2. Хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /2-р х.х-ийн 189-190, 3-р х.х-ийн 97
2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 75-80 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 2002 оны Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдах боломжтой байна.
Шүүгдэгч Д.Пүрэвцэцэг, Ч.Эрдэнэжаргал нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар ял шийтгэл оногдуулж ялаас өршөөн хэлтрүүлэх, харин шүүгдэгч Р.Баасанхүүгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнийг харгалзан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Баасанхүүд /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжилсэн мөрдөгч А.Цогбадрахад хадгалах үүрэг хүлээлгэн хадгалагдаж байгаа Зайдан морь булгиулж буй баруун гартаа ташуур барьсан эрэгтэй хүний дүрс бүхий өндөр нь 31 см, сүүлнээс ам хүртэл 33.5 см урттай, шаргал өнгийн, зууван суурьтай морь унасан хүний метал барималыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар хорих ангид даалгаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 201508000235 гэсэн хар өнгийн гар бичмэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг CD-ыг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээснийг тус тус дурдав.
Шүүгдэгч Д.Пүрэвцэцэг, Ч.Эрдэнэжаргал нараас сурагчийн дүрэмт хувцас борлуулсан орлогоос хүлээн авсан нийт 97 533 049 төгрөгөөс 2014 оны 10 сарын 18-нд 19 000 000 төгрөг, 2014 оны 10 сарын 20-нд 19 000 000 төгрөг, 2014 оны 11 сарын 11-нд 19 000 000 төгрөг, 2015 оны 02 сарын 07-нд 4 000 000 төгрөг, 2015 оны 10 сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2016 оны 09 сарын 09-нд 1 600 000 төгрөг, худалдагч Р.Гөлгөөгийн цалин 500 000 төгрөгийг тус тус хасаж үлдэх 31 433 049 төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Пүрэвцэцэгээс 15 716 524 төгрөгийг, шүүгдэгч Ч.Эрдэнэжаргалаас 15 716 524 төгрөгийг,
Шүүгдэгч Р.Баасанхүүгээс нийт 180 933 740 төгрөгийн дүрэмт хувцас хүлээн авсан ба түүнээс зарж борлуулсан орлогоос 97 533 049 төгрөгийг шүүгдэгч Д.Пүрэвцэцэг, Ч.Эрдэнэжаргал нарт хүлээлгэн өгсөн, 63 356 715 төгрөгийн барааг компанид буцаасан, үлдэгдэл нь 20 043 976 төгрөгөөс 2014 оны 12 сарын 08-нд 1 411 000 төгрөг, 2014 оны 11 сарын 20-нд 2 900 700 төгрөг, байрны түрээсэнд төлсөн 750 000 төгрөг, 2014 оны 12 сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас “Торгон хийц” ХХК-нд шилжүүлсэн 497 880 төгрөг, 2015 оны 12 сарын 31-нд 2 000 000 төгрөг, цалин 1 300 000 төгрөг, шүүх хуралдаанд 345 000 төгрөг, нийт 9 204 580 төгрөгийг хасаж үлдэх 10 839 396 төгрөгийг тус тус гаргуулж, Улаанбаатар хот, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Эрчим хүчний зүүн талд байрлах “Бүтээлч үйлс” ХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.
2014 оны 11 сарын 19-ний өдөр нийт 60 225 631 төгрөгийн үнэ бүхий үлдэгдэл сурагчийн дүрэмт хувцасыг “Бүтээлч үйлс” ХК хүлээн авсан болох нь 2014 оны 11 сарын 19-ний өдрийн орлогын баримтаар /1-р х.х-ийн 37/ тогтоогдож байна. Харин 2015 оны 11 сарын 10-ны өдрийн Говьсүбэр аймагт хүлээлгэн өгсөн формны тооцооны баримтаар /1-р х.х-ийн 16/ эм хүрэм цээж ахлах 30 ширхэг 2 055 000 төгрөг, өмд ахлах 30 ширхэг 1 155 000 төгрөг, цээж дунд эм 1 ширхэг 46 000 төгрөгийг тус тус нэмж нийт 63 356 715 төгрөг гэж тооцсон болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл дутуу ирсэн гэх дүрэмт хувцасны үнийн хасаж тооцсон байна.
Мөн хэрэг авагдсан нотлох баримтуудад дангаараа сурагчийн дүрэмт хувцас хүлээн авсан болох нь тогтоогдохгүй байгаа ба хүлээн авсан баримтууд болон гэрч нарын мэдүүлгээс үзэхэд бүрэн сурагчийн дүрэмт хувцас хүлээн авсан болох нь тогтоогдож байгааг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Түмэн овогт Дашцэрэнгийн Пүрэвцэцэгийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг завшиж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Зуун цагаан гэрт овогт Чимэдгочоогийн Эрдэнэжаргалыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэн бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Илчин овогт Рагчаагийн Баасанхүүг бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэн бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Пүрэвцэцэгээс 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ч.Эрдэнэжаргалаас 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Пүрэвцэцэг, Ч.Эрдэнэжаргал нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Пүрэвцэцэгт оногдуулсан 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ч.Эрдэнэжаргалд оногдуулсан 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.
5. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Баасанхүүд /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шүүгдэгч П.Пүрэвцэцэг, Ч.Эрдэнэжаргал, Р.Баасанхүү нар нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжилсэн мөрдөгч А.Цогбадрахад хадгалах үүрэг хүлээлгэн хадгалагдаж байгаа Зайдан морь булгиулж буй баруун гартаа ташуур барьсан эрэгтэй хүний дүрс бүхий өндөр нь 31 см, сүүлнээс ам хүртэл 33.5 см урттай, шаргал өнгийн, зууван суурьтай морь унасан хүний метал барималыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар хорих ангид даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 201508000235 гэсэн хар өнгийн гар бичмэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг CD-ыг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Пүрэвцэцэгээс 15 716 524 /арван таван сая долоон зуун арван зургаан мянга таван зуун хорин дөрөв/ төгрөгийг, шүүгдэгч Ч.Эрдэнэжаргалаас 15 716 524 /арван таван сая долоон зуун арван зургаан мянга таван зуун хорин дөрөв/ төгрөгийг, шүүгдэгч Р.Баасанхүүгээс 10 839 396 /арван сая найман зуун гучин есөн мянга гурван зуун ерэн зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, Улаанбаатар хот, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Эрчим хүчний зүүн талд байрлах “Бүтээлч үйлс” ХК-нд олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Пүрэвцэцэг, Ч.Эрдэнэжаргал нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Р.Баасанхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.