Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 123/ШШ2025/0093

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

 Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би, Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх *******ийн дүгнэлттэй, Төв аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч *******д холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх *******ээс шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:          ... эрх бүхий албан тушаалтан ******* нь гомдол мэдээллийн дагуу Төрийн хяналтын шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон торийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид "хяналт шалгалтын байгууллага" гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна" гэж заасны дагуу төлөвлөгөөт бусаар Төв аймгийн Бүрэн сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй "Хишиг Ундрах цайны газарт хяналт шалгалтыг явуулжээ. Хяналт шалгалтаар тус цайны газраас эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэн ажиллаагүй, хоолны хордлого үүсгэгч нян илэрсэн болох нь шалгалтын тэмдэглэл, бүтээгдэхүүнээс дээж авах акт, лабораторит дээж өгсөн тэмдэглэл, Төв аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн шинжилгээний дүн зэргээр тогтоогдсон байна. Иймд эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдэж, холбогдогчоор Нацагдоржийн Болормааг холбогдогчоор мэдүүлэг авч, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэж, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №0710053 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар холбогдогч Н. Болормаад 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ. ... Гэвч эрх бүхий албан тушаалтан ******* нь хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг илруулсан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйл "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл, мен зуйлийн 1 дак мэдээллийн нэгдсэн санд буртгуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна", Мөн зүйлийн 1.1-т "хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн", 1.2-т "хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн", 1.3-т "зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж ирсэн. 1.4-т "байгууллага, албан тушаалтнаас харьяаллын дагуу зөрчлийн талаархи холбогдох баримтыг шилжүүлэн ирүүлсэн тохиолдлуудад эрх бүхий албан тушаалтан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн аваад зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж буюу прокурорын байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар хуульчилсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ" гэсэн хуулийн шаардлагыг зөрчиж нотлох баримт цуглуулж бэхжүүлсэн гаж үзэх үндэслэлтэй байна. Мөн эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Бүрэн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Хишиг ундрах цайны газар нь хуулийн этгээдийн бүртгэлтэй эсэхийг шалгаж тогтоолгүйгээр ирган Н.Болормаад шийтгэл оногдуулсан, хоолны хордлогын улмаас эрүүл мэндэд хохирол учирсан хүүхдүүдийг хохирогчоор тогтоож, тэдгээрт учирсан хохирол, хор уршгийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэлгүйгээр шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ мен зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулиар олгосон эрхийг зорчиж, хязгаарласан байна. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д "Хуульд заасныг зөрчиж хүсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй бол учруулсан хохирол, нехен телберийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно", мен Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг "Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна", мөн зүйлийн 1.5-д "Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох талаар заасан байхад хохирол, хор уршгийг тогтоолгүйгээр шийдвэрлэсэн нь хохирогчийн эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчжээ. ... Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Төв аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Мөнх-Эрдэний 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №0710053 дугаартай шийтгэлийн хуудасыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

 Хариуцагч Төв аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх *******ийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 161 дугаартай дүгнэлтэй танилцлаа. ... прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх *******ээс Төв аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 161 дугаартай дүгнэлт гаргасныг хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх *******ийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Мөнх-Эрдэний 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №0710053 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлтийг хариуцагч Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх *******ээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүхийн тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүхийн тогтоол шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.ЗОРИГТБААТАР