Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 304/ШШ2025/00265

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, Б******* дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ******* байр, ******* оффист байрлах, Г*******с ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Р******* сум, 2 дугаар баг, Х*******, Их зам 1 дүгээр гудамж, 107 тоотод оршин суух, Я.О*******,

Хариуцагч: Булган аймаг, Р******* сум, 2 дугаар баг, Х*******, Их зам 1 дүгээр гудамж, 107 тоотод оршин суух, Б.О******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 6,765,083.66 /зургаан сая долоон зуун жаран таван мянга наян гурван төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г*******с ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Я.О*******, Б.О******* нараас 6,765,083.66 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г*******с ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г*******с ББСБ ХХК нь Я овогтой О******* /ГД/, хамтран зээлдэгч овогтой О******* /НХ/ нарт холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 6,765,083.66 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Түүнээс хойш төлбөр төлөгч нь 2,022,352 төгрөгийн зээл төлсөн. Төлөгдөөгүй 4,742,731.66 төгрөг байна гэжээ.

Хариуцагч Я.О*******, Б.О******* нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Булган аймгийн Р******* сумын иргэн Я овогтой О******* 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Гурван зуун жар файненс ББСБ ХХК-аас 15,000,000 төгрөгийн зээл авсан. Одоо зээлийн үлдэгдэл 4,742,800 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г*******с ББСБ ХХК нь хариуцагч Я.О*******, Б.О******* нарт холбогдуулан 4,742,731.66 /дөрвөн сая долоон зуун дөчин хоёр мянга долоон зуун гучин нэгэн төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Я.О*******, Б.О******* нар нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г*******с ББСБ ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нар нь 2,022,352 төгрөгийн зээлийг төлсөн тул үлдэгдэл 4,742,731.66 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Г*******с ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Я.О*******, Б.О******* нарт холбогдох 4,742,731.66 /дөрвөн сая долоон зуун дөчин хоёр мянга долоон зуун гучин нэгэн төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Я.О*******, Б.О******* нар нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,192 /нэг зуун хорин гурван мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгөөс 45,417 /дөчин таван мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 45,417 /дөчин таван мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөгийг, хариуцагч Я.О*******, Б.О******* нараас 45,417 /дөчин таван мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ