Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 304/ШШ2025/00266

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, 1 дүгээр хороо, Ю*******ийн гудамж-28, ******* цогцолборт байрлах, М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, С******* сум, 5 дугаар баг, Х*******эд оршин суух, Ө.О*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 894,169 /найман зуун ерэн дөрвөн мянга нэг зуун жаран ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ө.О*******ээс 894,169 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.О******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 894,169 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Ө.О*******д холбогдуулан 894,169 /найман зуун ерэн дөрвөн мянга нэг зуун жаран ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ө.О******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ө.О*******д холбогдох 894,169 /найман зуун ерэн дөрвөн мянга нэг зуун жаран ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ө.О******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,010 /хорин зургаан мянга арван төгрөг/ төгрөгөөс 13,005 /арван гурван мянга тав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 13,005 /арван гурван мянга тав/ төгрөгийг, хариуцагч Ө.О*******ээс 13,005 /арван гурван мянга тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ