| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00272/И |
| Дугаар | 304/ШШ2025/00267 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 304/ШШ2025/00267
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, 1 дүгээр хороо, Ю*******гийн гудамж-28, *******цогцолборт байрлах, М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Х******* сум, 3 дугаар баг, *******, Салхит 4 дүгээр гудамж, 406 тоотод оршин суух, Я.У*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,169,039 /нэг сая нэг зуун жаран есөн мянга гучин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч Я.У*******аас 1,169,039 төгрөг гаргуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Я.У*******т холбогдуулан 1,169,039 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,169,039 /нэг сая нэг зуун жаран есөн мянга гучин ес/ төгрөгийг хариуцагч Я.У******* нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,169,039 /нэг сая нэг зуун жаран есөн мянга гучин ес/ төгрөгийг хариуцагч Я.У******* нь төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,607 /гучин хоёр мянга зургаан зуун долоо/ төгрөгөөс 16,303.5 /арван зургаан мянга гурван зуун гурван мянга таван төгрөг/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 16,303.5 /арван зургаан мянга гурван зуун гурван мянга таван төгрөг/ төгрөгийг, хариуцагч Я.У*******аас 16,303.5 /арван зургаан мянга гурван зуун гурван мянга таван төгрөг/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ