Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 141/ШШ2025/00208

 

 

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 141/ШШ2025/00208

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, *******ын талбай-02, ******* *******, ******* давхарт байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын багт оршин суугч холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 759,099.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Хариуцагч нь ******* ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 6 1. 2024-06-27-ны өдөр тоот ******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 495,298.11 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: тоот ******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 495,298.11 төгрөг, үндсэн хүүнд 230,534.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 28,266.80 төгрөг, шимтгэлд 5,000.0 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 759,099.23 төгрөгийг хариуцагч -с гаргуулж өгнө үү.. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г. холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 759,099.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь: хариуцагчийн шүүхэд ирүүлсэн ******* ХХК-ийн тоот дансанд 2025 оны 06 дугаар сарын 24-ний төлсөн дансны хуулбар болон хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг 759,099.23 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийн туслахтай утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,768 төгрөгийн тал хувь болох 11,384 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 11,384 төгрөгийг, хариуцагч аас 11,384 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г. холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 759,099.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,768 төгрөгийн тал хувь болох 11,384 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 11,384 төгрөгийг, хариуцагч аас 11,384 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ