Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 304/ШШ2025/00283

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, 2 дугаар хороо, К*******-ны төв байранд байрлах, К******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Х******* сум, 1 дүгээр баг, 3 дугаар хороо, а-6 дугаар гудамж, 5 тоотод оршин суух, П.*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 22,904,779 /хорин хоёр сая есөн зуун дөрвөн мянга долоон зуун далан ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч П.*******гаас 22,904,779 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: К******* ХК-ийн нэхэмжилсэн 22,904,779 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К******* ХК нь хариуцагч П.*******д холбогдуулан 22,904,779 /хорин хоёр сая есөн зуун дөрвөн мянга долоон зуун далан ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч П.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч К******* ХК-ийн нэхэмжлэлтэй, П.*******д холбогдох 22,904,779 /хорин хоёр сая есөн зуун дөрвөн мянга долоон зуун далан ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,474 /хоёр зуун далан хоёр мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөгөөс 136,237 /нэг зуун гучин зургаан мянга хоёр зуун гучин долоо/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 136,237 /нэг зуун гучин зургаан мянга хоёр зуун гучин долоо/ төгрөгийг, хариуцагч П.*******гаас 136,237 /нэг зуун гучин зургаан мянга хоёр зуун гучин долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ