Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 123/ШШ2025/0066

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би, *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.О-гийн дүгнэлттэй *** аймгийн *** сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Н.Х-т холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч *** аймгийн *** сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Н.Х нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Н.Х би *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 127 дугаар дүгнэлттэй танилцлаа. Уг дүгнэлтээр миний 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 0004770 дугаар шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан шийтгэл оногдуулах үндэслэл байна гэж, мөн Шийдвэрлэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасны дагуу 200 нэгжийн торгох шийтгэл оногдуулсугай гэж нэмэлт өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 127 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. [1]

ҮНДЭСЛЭХ нь:

**** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.О-ээс хариуцагч *** аймгийн *** сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Н.Х-ийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн зөрчил гаргагч Ц.О-д шийтгэл оногдуулсан 0004770 дугаартай шийтгэлийн хуудасны хуудасны Олсон хэсэгт Иймд холбогдогч Ц.О-ын үйлдсэн зөрчилд 13-р зүйлийн 9.2-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэснийг Иймд холбогдогч Ц.О-ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан шийтгэл оногдуулах үндэслэл байна гэх өөрчлөлтийг, Шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад ... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасны дагуу 200 нэгжийн торгох шийтгэл оногдуулсугай гэж нэмэлт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичжээ. [2]

Хариуцагч *** аймгийн *** сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Н.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй байна.

Шүүхээс хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн болно. [3]

Иймд *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.О-ийн дүгнэлтийг хариуцагч *** аймгийн *** сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Н.Х-ийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.О-ийн гомдолтой *** аймгийн *** сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Н.Х-т холбогдох *** аймгийн *** сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Н.Х-ийн 205 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 0004770 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт Иймд холбогдогч Ц.О-гын үйлдсэн зөрчилд 13-р зүйлийн 9.2-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэснийг Иймд холбогдогч Ц.О-гын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан шийтгэл оногдуулах үндэслэл байна гэх өөрчлөлтийг, Шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад ... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасны дагуу 200 нэгжийн торгох шийтгэл оногдуулсугай" гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бүхий гомдлыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу *** аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.О-гийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Д.ЗОРИГТБААТАР