| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00312/И |
| Дугаар | 304/ШШ2025/00291 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 304/ШШ2025/00291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: У******* хот, Б******* дүүрэг, 29 дүгээр хороо, ******* тоотод оршин суух, Б.Б*******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00312/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Б******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь 1981 оны 06 дугаар сард дунд сургууль төгсөөд Булган аймгийн Б******* сумын ******* нэгдэлд илгээлт аван аавын хамт мал малласан. 1982 оны 06 сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 сарын 18-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд аав гийн хамт 1985-1989 онуудад мал маллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул 1981, 1985-1989 онуудад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагч Б.Б*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр Б.Б*******ийн Булган аймгийн Б******* сумын ******* нэгдэлд 1981, 1982, 1985-1989 онд ажиллаж байсан цалингийн цэс-ний лавлагаа /хэргийн 4-5, 7-р хуудас/,
-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 05/585 дугаартай хугацаат цэргийн алба хаасны лавлагаа /хэргийн 6-р хуудас/,
-Хүсэлт гаргагч Б.Б*******ийн төрөл садангийн лавлагаа /хэргийн 29-30,45-р хуудас/,
-фото зураг /хэргийн 31-44-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай Б.гийн Б******* сумын ******* нэгдэлд 1981, 1982 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 46-р хуудас/,
-Р.Т*******, Л.А нарын тодорхойлолт /хэргийн 47-48-р хуудас/,
3.Шүүх санаачлагаараа Булган аймгийн Б******* сумын ******* нэгдлийн хуулийн этгээдийн лавлагаа, хүсэлт гаргагч Б.Б*******ийн эцэг Б., эх Ж.Д нарын ХААТР-1 маягтын хуулбар /хэргийн 36-39-р хуудас/-ыг гаргуулсан.
4.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Ц.Ц, Г.Ц нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Б*******ийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч Б.Б******* нь хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул Булган аймгийн Б******* сумын ******* нэгдэлд 1981, 1985-1989 онуудад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Б.Б******* нь Булган аймгийн Б******* сумын ******* нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь:
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр Б.Б*******ийн Булган аймгийн Б******* сумын ******* нэгдэлд 1981, 1982, 1985-1989 онд ажиллаж байсан цалингийн цэс-ний лавлагаа,
-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 05/585 дугаартай хугацаат цэргийн алба хаасны лавлагаа,
-Хүсэлт гаргагч Б.Б*******ийн төрөл садангийн лавлагаа,
-фото зураг,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай Б.гийн Б******* сумын ******* нэгдэлд 1981, 1982 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,
-Булган аймгийн Б******* сумын ******* нэгдлийн хуулийн этгээдийн лавлагаа, хүсэлт гаргагч Б.Б*******ийн эцэг Б., эх Ж.Д нарын ХААТР-1 маягтын хуулбар,
-гэрч: Г.Цийн Б.Б******* нь Булган аймгийн Б******* сумын ******* нэгдэлд 1981 онд илгээлт авч аавын хамт мал маллаж эхэлсэн. 1982-1985 он хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1987 оны 07 дугаар сараас эхлэн үргэлжлүүлэн малчнаар ажилласан. Тухайн үед аав гийн хамт хонь, хурга малладаг байсан. Б.Б******* нь 1990 он хүртэл тасралтгүй малчнаар ажилласан. Нэгдэл 1992 онд татан буугдсан гэх мэдүүлэг,
-гэрч Ц.Цгийн: Б.Б******* нь Булган аймгийн Б******* сумын ******* нэгдэлд 1981 онд илгээлт авч ажилд орсон. 3 дугаар бригадад аав, ээжийн хамт мал маллаж эхэлсэн. Бид нар нэг бригадад хамт олон жил мал малласан. 1982-1985 он хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1985 оны 07 дугаар сараас эхлэн үргэлжлүүлэн малчнаар ажилласан. Б.Б******* нь тусдаа гараагүй байсан тул аав, ээжтэйгээ нэгдлийн мал маллаж байсан. 1990 он хүртэл малчнаар тасралтгүй ажилласан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Б.Б*******ийг Булган аймгийн Б******* сумын ******* нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт гийн Б******* /рд:ГА/-ийг Булган аймгийн Б******* сумын ******* нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ