Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 304/ШШ2025/00292

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, 2 дугаар баг, 4 дүгээр гудамж, 404 тоотод оршин суух, Г.О*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00314/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Г.О*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Г.О******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь 1983 оны 10 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал 6 жил, 4 сар Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд үйлчлэгч угаагчаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагч Г.О*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 36 дугаартай Г.О*******гийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1984-1985, 1987 онд угаагчаар ажиллаж байсан цалингийн цэс-ний лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-Булган хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаартай ....О******* нарт буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар /хэргийн 5-р хуудас,

-Булган хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 106 дугаартай Г.О*******г 2 дугаар гуанзад сахиулаар 06 дугаар сарын 16-ны өдрөөс ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас,

-Булган хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай Г.О*******г өлгүүрчний ажлаас чөлөөлж, ГТҮ-ийн цайны газрын кассаар I сараас ХYI-наас эхлэн томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас,

-Булган хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 64 дүгээр Тооллогын комисс томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 8-9-р хуудас,

-Булган хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дүгээр Г.О*******г өлгүүрчний ажлаас чөлөөлж, угаагчаар 01 дүгээр сарын 15-наас түр томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 10-р хуудас,

-Булган хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 300 дугаар Тоологын комисс томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 11-12-р хуудас,

-Булган хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1983 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 143 дугаар Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 13-р хуудас,

-О.Ц*******, О.М******* нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 35-36-р хуудас/,

-Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 132/ШШ2024/00373 дугаартай шийдвэр /хэргийн 37-р хуудас/,

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Б.А*******, Ч.Х******* нарын мэдүүлгийг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Г.О*******гийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч Г.О******* нь хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1983 оны 10 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал үйлчлэгч угаагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Г.О******* нь Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1983 оны 10 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгч угаагчаар ажиллаж байсан болох нь:

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 36 дугаартай Г.О*******гийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1984-1985, 1987 онд угаагчаар ажиллаж байсан цалингийн цэс-ний лавлагаа,

-Булган хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаартай ....О******* нарт буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар,

-Булган хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 106 дугаартай Г.О*******г 2 дугаар гуанзад сахиулаар 06 дугаар сарын 16-ны өдрөөс ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-Булган хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай Г.О*******г өлгүүрчний ажлаас чөлөөлж, ГТҮ-ийн цайны газрын кассаар I сараас ХYI-наас эхлэн томилох тухай тушаалын хуулбар,

-Булган хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 64 дүгээр Тооллогын комисс томилох тухай тушаалын хуулбар,

-Булган хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дүгээр Г.О*******г өлгүүрчний ажлаас чөлөөлж, угаагчаар 01 дүгээр сарын 15-наас түр томилох тухай тушаалын хуулбар,

-Булган хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 300 дугаар Тоологын комисс томилох тухай тушаалын хуулбар,

-Булган хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1983 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 143 дугаар Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-гэрч: Б.А*******ын Г.О******* нь Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд ажилладаг байсан. Хэдэн онд ажилд орсоныг нь мэдэхгүй байна. Г.О******* нь цэвэрлэгчээр ажилладаг байсан. Тухайн үед уг байгууллага олон хүн ажилладаг байсан. Энэ байгууллагаас хэдэн онд гарсаныг нь санахгүй байна. Ямар ч байсан уг байгууллагад бид 2 хамт ажилладаг байсан. Бөөний бараа бааз 1997 онд татан буугдсан. Тэр үед Худалдаа бэлтгэлийн трест татан буугдсан эсэхийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг,

-гэрч Ч.Х*******ын: Г.О******* нь намайг 1985 онд Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд ажилд ороход уг байгууллагад ажиллаж байсан. Г.О******* үйлчлэгчээр ажиллаж байгаад сүүлд гуанзанд бэлтгэгч хийж байсан. Тухайн үед Бөөний бараа баазын ажилчид гуанзанд талоноор хоол иддэг байсан. Тэр гуанзанд Г.О******* ажиллаж байсан. Г.О******* нв 1993 оны үед ажлаасаа гарсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Г.О*******г Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1983 оны 10 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал үйлчлэгч угаагчаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржин овогт Галсанжамцын О******* /рд:ГЮ*******/-г Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1983 оны 10 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал үйлчлэгч угаагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ