| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00330/И |
| Дугаар | 304/ШШ2025/00293 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 304/ШШ2025/00293
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, А*******ын гудамж, 137-1 тоотод оршин суух, С.О*******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00330/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч С.О*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч С.О******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь 970 онд төрсөн. Би 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс Булган аймгийн хүнсний үйлдвэрт нарийн боовны цехэд нормчноор нэг жил ажилласан. Аймгийн архивын тасгаас ажилд орсон тушаал, цалингийн цэсний лавлагаа гаргаж өгсөн, харин ажлаас гарсан тушаал олдоогүй тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Иймд өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Архивын лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр, бусад нотлох баримтуудыг үндэслэн С.О******* миний Булган аймгийн Хүнсний үйлдвэрийн нарийн боовны цехэд 1989 онд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай /С.О*******ийн Булган аймгийн Хүнсний үйлдвэрт 1989, 1990 онд ажиллаж байсан цалингийн цэс-ний лавлагаа /хэргийн 3-р хуудас,
-Хүсэлт гаргагч С.О*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 4-р хуудас,
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Б.Д*******, Б.Т******* нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч С.О*******ийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч С.О******* нь ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул Булган аймгийн Хүнсний үйлдвэрт 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.С.О******* нь Булган аймгийн Хүнсний үйлдвэрт 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан болох нь:
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай /С.О*******ийн Булган аймгийн Хүнсний үйлдвэрт 1989, 1990 онд ажиллаж байсан цалингийн цэс-ний лавлагаа
-гэрч: Б.Т*******ийн С.О******* нь Булган аймгийн Хүнсний үйлдвэрт 1989 оны дүгээр сарын 04-ний өдөр нарийн боовны цехэд нормчноор ажилд орж байсан. Тухайн үед бид хоёр нэг цехэд ажиллаж байсан. 2 ээлжинд хуваагдаж ажиллаж байсан. 20 гаруй хүн ажилладаг байсан. Нарийн боов, боорцог, хэвийн боов хийдэг байсан. Намайг 1991 онд тэтгэвэрт гарахад О******* уг байгууллагад ажиллаад үлдсэн гэх мэдүүлэг,
-гэрч Б.Д*******гийн: С.О******* нь Булган аймгийн Хүнсний үйлдвэрт 1989 онд нарийн боовны цехэд нормчноор ажилд орж байсан. Тухайн үед бид хоёр нэг цехэд ажиллаж байсан. Гурилан бүтээгдэхүүн буюу 13 нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг байсан. О*******ийг хэдэн онд ажлаасаа гарсаныг нь санахгүй байна. Би 1990 онд хүүхэд төрүүлээд хүүхэд асрах чөлөө авсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч С.О*******ийг Булган аймгийн Хүнсний үйлдвэрт 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дууч овогт Сандагийн О******* /рд:ГЮ*******/-ийг Булган аймгийн Хүнсний үйлдвэрт 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ