Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 304/ШШ2025/00311

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, 8 дугаар хороо, Е*******ын гудамж, *******ны төв байранд байрлах, ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 6 дугаар баг, Ухаарал 9 дүгээр гудамж, 920 тоотод оршин суух, В.О*******,

Хариуцагч: О******* аймаг, Б******* сум, 21 дүгээр баг, У******* Баянтал 4 дүгээр гудамж, 31 тоотод оршин суух, Х.О******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 90,501,824.61 /ерэн сая таван зуун нэгэн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч В.О*******, Х.О******* нараас 90,501,824.61 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч В.О*******, Х.О******* нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ийн нэхэмжилсэн 90,501,824.61 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч В.О*******, Х.О******* нарт холбогдуулан 90,501,824.61 /ерэн сая таван зуун нэгэн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч В.О*******, Х.О******* нар нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч В.О*******, Х.О******* нарт холбогдох 90,501,824.61 /ерэн сая таван зуун нэгэн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч В.О*******, Х.О******* нар нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 614,785 /зургаан зуун арван дөрвөн мянга долоон зуун наян тав/ төгрөгөөс 307,392.5 /гурван зуун долоон мянга гурван зуун ерэн хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 307,392.5 /гурван зуун долоон мянга гурван зуун ерэн хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч В.О*******, Х.О******* нараас 307,392.5 /гурван зуун долоон мянга гурван зуун ерэн хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ