| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00328/И |
| Дугаар | 304/ШШ2025/00321 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 304/ШШ2025/00321
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.О******* би,
Хүсэлт гаргагч: Булган аймаг, С******* сум, 2 дугаар багт оршин суух, Д.*******ы хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ж.*******тай хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00328/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүхийн оролцогчид:
Хүсэлт гаргагч: Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* оролцов.
1.Хүсэлт гаргагч Д.******* нь Ж.*******тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Би өөрийн нөхөр болох Ж.*******тай 1996 онд 07 сарын 22-ны өдөр гэр бүл болж хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд охин Ш.О*******, хүү Ш.Т*******р, Ш.О******* нар төрсөн. Бид хамтран амьдарч эхэлсэнээсээ хойш мал малласан. Би одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл малын А данс нөхрийн нэр дээр гарсан ба бид 2 гэрлэлтээ бүртгүүлээгүй. 2006 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Иймд нөхөр Ж.*******тай 1996 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагч Д.*******ы иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн С******* сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02/27 дугаар тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,
-Ж.*******ын нас барсны бүртгэлийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,
-фото зураг /хэргийн 6-р хуудас/,
-Ш.О*******, Ш.Т*******р, Ш.О******* нарын төрсний бүртгэлийн хуулбар /хэргийн 7-9-р хуудас/,
-Ж.*******, Д.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 10-р хуудас/,
-Д.М, Ж.Б нарын тодорхойлолт /хэргийн 12-р хуудас/,
-С******* сумын архивын тасгийн малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа /Ж.*******, Д.******* нарын 1997-1998 оны малын А дансны мэдээлэл/ хэргийн 29-р хуудас/,
-1997 оны малын татвар ногдуулалтын баримт /хэргийн 30-31-р хуудас/,
-Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03-07/3968 дугаар лавлагаа /хэргийн 32-34-р хуудас/,
3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Д.М, Ж.Б нараас мэдүүлгийг авсан байна.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.*******ы хүсэлтийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч Д.******* нь Ж.*******тай гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байж байгаад 2006 онд гэрлэлтээ батлуулсан тул 1996 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Хүсэлт гаргагч Д.******* нь Ж.*******тай 1996 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь
- Булган аймгийн С******* сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02/27 дугаар тодорхойлолт,
-Ж.*******ын нас барсны бүртгэлийн лавлагаа,
-фото зураг,
-Ш.О*******, Ш.Т*******р, Ш.О******* нарын төрсний бүртгэлийн хуулбар,
-Ж.*******, Д.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,
-С******* сумын архивын тасгийн малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа /Ж.*******, Д.******* нарын 1997-1998 оны малын А дансны мэдээлэл,
-1997 оны малын татвар ногдуулалтын баримт,
-Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03-07/3968 дугаар лавлагаа,
-гэрч Д.Мгийн: Манай дүү Д.******* нь Ж.*******тай 1996 оны 07 дугаар сарын 22-ны өдөр С******* сумын *******ын гол гэх газарт хуримаа хийж нэг гэрт орж байсан. Ж.******* нь С******* сумын уугуул хүн. Хуримаа хийснээсээ хойш хувиараа мал маллаж амьдарсан. Энэ хоёр хоёулаа өмнө нь ээж, аавын хамт мал маллаж байсан малчин айлын хүүхдүүд юм. 1998 онд том охин нь мэндэлсэн. Дараа нь бага хүү нь мэндэлсэн. Хамгийн бага хүү нь одоо 18 настай. Дундаасаа 3 хүүхэдтэй. Одоо хүртэл С******* сумандаа мал маллан амьдарч байна. ******* нь 2021 онд өвчнөөр нас барсан. 2006 онд гэрлэлтээ батлуулахдаа том охин О*******ийг төрүүлсэн оноор батлуулсан. Тухайн үед гэрлэлт батлуулсан хосуудад төрөөс 500,000 төгрөг өгч байсан. Ингээд уг мөнгийг авахын тулд гэрлэлтээ батлуулсан гэх мэдүүлэг,
-гэрч Ж.Бямбын: 1996 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн. 1996 оны зун *******ын голд хуримаа хийж, тусдаа гарч байсан. Тэр үеэс хойш одоог хүртэл манайхтай айл саахалт амьдарч байна. Хуримаа хийснээсээ хойш мал маллан амьдарсан. Дундаасаа 4 хүүхэдтэй. Д.*******, Ж.******* нар нь 2006 онд гэрлэлтээ батлуулбал төрөөс 500,000 төгрөг өгч байна. Тэгэхээр нь бид хоёр гэрлэлтээ батлуулсан гэж ярьж байсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Боржигон овогт Дэлэгийн ******* /рд:ГЗ/, Эмээлт овогт Жанчивдоржийн ******* /рд:ГЗ/ нарыг 1996 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ