Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 304/ШШ2025/00329

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: Д******* аймаг, Д******* сум, 14 дүгээр баг, Олимпын гудамж, Д******* Ю******* байранд байрлах, Х******* ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Орхон сум, 3 дугаар багт оршин суух, Ж.Ч*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* ТӨХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч Ж.Ч*******аас 2,500,000 төгрөг гаргуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* ТӨХХК нь хариуцагч Ж.Ч*******д холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Ж.Ч******* нь төлж барагдуулсан болох нь Хаан банк ХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Х******* ТӨХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Ж.Ч******* нь төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар, хариуцагч Ж.Ч*******аас 27,475 /хорин долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ