| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00405/И |
| Дугаар | 304/ШШ2025/00341 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 304/ШШ2025/00341
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, М*******, All mart худалдааны төв, 2 давхарт байрлах, Н******* ББСБ ХХК-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Б.Б*******ийг эрэн сурвалжлуулах тухай 304/2025/00405/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Н******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н******* ББСБ ХХК нь Б.Б*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Зээлдэгч Б.Б*******э нь 2024.06.19-ний өдөр Дижитал зээлийн гэрээ байгуулж 5,000,000Т /Таван сая/ төгрөг авсан ба 2024.07.26, 2024.08.30-ны өдрүүдэд хуримтлагдсан хүүгийн төлбөр төлсөн. Үүнээс хойш огт холбоо тогтоож чадаагүй тул 2024 оны 12 дугаар сард Шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ******* тоот Шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болсон тул зээлдэгчийн хаягийг тодруулах шаардлага үүссэн. Иймд Бадарч овогтой Б*******э-ий оршин суугаа хаягийг тодорхойлж эрэн сурвалжилж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №******* дугаартай Зээлийн эрхийн гэрээ /хэргийн 3-6-р хуудас/,
-Б.Б*******ийн иргэний үнэмлэхийн мэдээлэл /хэргийн 7-р хуудас/,
-харилцагийн анкет /хэргийн 8-р хуудас/,
-Б.Оын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийнҮ- дүгээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 9-р хуудас/,
-Б.Оын Шинэ хөдөө чихэртэй болон чих******* ааруулны тохирлын гэрчилгээний хуулбар /хэргийн 10-р хуудас/,
- ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 11-р хуудас/,
-Н******* ББСБ ХХК-ийн Булган салбарын салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээний хуулбар /хэргийн 12-р хуудас/,
- Н******* ББСБ ХХК-аас Б.Н*******д олгосон итгэмжлэлийн хуулбар /хэргийн 13-р хуудас/,
-Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 3 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар /хэргийн 14-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Н******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч Н******* ББСБ ХХК нь Б.Б*******ээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх гэсэн боловч хариуцагч нар нь оршин суугаа хаягтаа амьдардаггүй тул хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийг эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Хүсэлт гаргагч Н******* ББСБ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох Гөрөөчин овогт Бадарчийн Б*******э /рд:ГА/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй байна.
5.Б.Б*******э нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд бөгөөд бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, оршин суух хаяг тодорхойгүй болох нь Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 3 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбараар тогтоогдож байна.
6.Эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байх тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
7.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох Гөрөөчин овогт Бадарчийн Б*******э /рд:ГА/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Гөрөөчин овогт Бадарчийн Б*******э /рд:ГА/-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч Н******* ББСБ ХХК /утас:89108687/-д мэдэгдэхийг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ