| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00397/И |
| Дугаар | 304/ШШ2025/00342 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 304/ШШ2025/00342
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: У******* хот, Б******* дүүрэг, 22 дугаар хороо_, 77 дугаар байр, 5 тоотод оршин суух, Б.П*******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00397/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.П*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.П******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь1987 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Булган аймгийн Хүнсний үйлдвэрт талхны цехэд ажичлнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн зөрчил гарсан тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагч Б.П*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 4-р хуудас,
-Булган аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 115 дугаар Б.П******* нарт шагналт цалин олгох тухай тушаалын хуулбар /хэргийн 4-5-р хуудас/,
-Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Булганы хүнсний үйлдвэрийн даргын 1987 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 74 дүгээр Б.П*******г 1987 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс талхны цехэд дагалдангаар авч ажиллуулах тухай тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/,
-Булган аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 94 дүгээр Б.П******* нарт шагнал олгох тухай тушаалын хуулбар /хэргийн 7-8-р хуудас/,
-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 08/1020 дугаар хугацаат цэргийн алба хаасны лавлагаа /хэргийн 9-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай /Б.П*******гийн Булган аймгийн Хүнсний үйлдвэрт 1987, 1988 онд ажиллаж байсан цалингийн цэс-ний лавлагаа /хэргийн 28-р хуудас,
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Ш.Н*******, Ц.Д******* нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.П*******гийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч Б.П******* нь хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул Булган аймгийн Хүнсний үйлдвэрийн талхны цехэд 1987 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал талхчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Б.П******* нь Булган аймгийн Хүнсний үйлдвэрийн талхны цехэд 1987 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал талхчнаар ажиллаж байсан болох нь:
- Булган аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 115 дугаар Б.П******* нарт шагналт цалин олгох тухай тушаалын хуулбар,
-Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Булганы хүнсний үйлдвэрийн даргын 1987 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 74 дүгээр Б.П*******г 1987 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс талхны цехэд дагалдангаар авч ажиллуулах тухай тушаалын хуулбар,
-Булган аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 94 дүгээр Б.П******* нарт шагнал олгох тухай тушаалын хуулбар,
-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 08/1020 дугаар хугацаат цэргийн алба хаасны лавлагаа,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай /Б.П*******гийн Булган аймгийн Хүнсний үйлдвэрт 1987, 1988 онд ажиллаж байсан цалингийн цэс-ний лавлагаа,
-гэрч: Ш.Н*******ийн Б.П******* нь Булган аймгийн Хүнсний үйлдвэрт 1987 онд талхчнаар ажилд орсон. Бид 2 нэг ээлжинд хамт ажилладаг байсан. Талхны цехэд 1 ээлжинд 2 хүн гардаг, нийт 7 хүн ажилладаг байсан. Б.П******* нь 1989 он хүртэл ажилласан гэх мэдүүлэг,
-гэрч Ц.Д*******ын: Б.П******* нь Булган аймгийн Хүнсний үйлдвэрт 1987 онд нормчноор ажилд орсон. Б.П******* талх барьдаг байсан. Хүнсний үйлдвэр 200 гаруй ажилтантай. Харин талхны цех 20-оо хүнтэй байсан. Б.П******* 1989 оны 01 сар хүртэл ажилласан. Түүнээс хойш У******* хот руу сурахаар явсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Б.П*******г Булган аймгийн Хүнсний үйлдвэрийн талхны цехэд 1987 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал талхчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Бямбасүрэнгийн П******* /рд:ТЖ*******/-ийг Булган аймгийн Хүнсний үйлдвэрийн талхны цехэд 1987 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал талхчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ