Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 123/ШШ2025/0087

 

 

   2025         10             17                                          123/ШШ2025/0087

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            *** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, нэхэмжлэгч Б.Б нарын *** аймгийн Засаг дарга, *** аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох “Б.Б, Б.Э, Б.О нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн орц, гарцыг тойруулан барьсан хашааг буулгах, тус үл хөдлөх эд хөрөнгө дээрээ үйлчилгээ явуулах боломжгүй болгож байгаа *** аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, орц, гарцыг тодорхойлохыг Засаг даргад даалгах, *** аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/154 дүгээр захирамжийн Багц-1 байршилд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, *** аймгийн барилга хот, байгуулалтын газрын 2025 оны 06 сарын 24-ний өдрийн №БЭЗ-ББ-03/25 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-аас тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х миний бие дараах нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Үүнд: *** аймгийн Засаг даргад холбогдох өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн орц, гарцыг тойруулан барьсан хашааг буулгах, тус үл хөдлөх эд хөрөнгө дээрээ үйлчилгээ явуулах боломжгүй болгож байгаа *** аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/154 дүгээр захирамжийн Багц-1 байршилд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, *** аймгийн Газрын харилцаа, газар зохион байгуулалтын газарт холбогдох *** аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №БЭЗ-ББ-03/25 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж, хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж, 66.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж, 66.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа ...татгалзсан тохиолдолд ....баталж...” гэж, 66.4 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” гэж, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж тус тус заажээ.

            Нэхэмжлэгч Б.Б нараас *** аймгийн Засаг дарга болон *** аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан “Б.Б, Б.Э, Б.О нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн орц, гарцыг тойруулан барьсан хашааг буулгах, тус үл хөдлөх эд хөрөнгө дээрээ үйлчилгээ явуулах боломжгүй болгож байгаа *** аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, орц, гарцыг тодорхойлохыг Засаг даргад даалгах, *** аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/154 дүгээр захирамжийн Багц-1 байршилд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, *** аймгийн барилга хот, байгуулалтын газрын 2025 оны 06 сарын 24-ний өдрийн №БЭЗ-ББ-03/25 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэсэн албан бичгийг тус шүүхэд ирүүлсэн байна.

            Иймд нэхэмжлэгч Б.Батбаатар нарын *** аймгийн Засаг дарга болон *** аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох “Б.Б, Б.Э, Б.О нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн орц, гарцыг тойруулан барьсан хашааг буулгах, тус үл хөдлөх эд хөрөнгө дээрээ үйлчилгээ явуулах боломжгүй болгож байгаа *** аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, орц, гарцыг тодорхойлохыг Засаг даргад даалгах, *** аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/154 дүгээр захирамжийн Багц-1 байршилд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, *** аймгийн барилга хот, байгуулалтын газрын 2025 оны 06 сарын 24-ний өдрийн №БЭЗ-ББ-03/25 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, *** аймгийн *** сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Б нарын *** аймгийн Засаг дарга болон *** аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох “Б.Б, Б.Э, Б.О нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн орц, гарцыг тойруулан барьсан хашааг буулгах, тус үл хөдлөх эд хөрөнгө дээрээ үйлчилгээ явуулах боломжгүй болгож байгаа *** аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, орц, гарцыг тодорхойлохыг Засаг даргад даалгах, *** аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/154 дүгээр захирамжийн Багц-1 байршилд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, *** аймгийн барилга хот, байгуулалтын газрын 2025 оны 06 сарын 24-ний өдрийн №БЭЗ-ББ-03/25 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, *** аймгийн *** сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б, Б.Э, Б.О нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                   Ч.ОДСҮРЭН