| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00290/И |
| Дугаар | 304/ШШ2025/00346 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 304/ШШ2025/00346
Хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Хүсэлт гаргагч: У******* хот, Х******* дүүрэг, 15 дугаар хороо, Ч******* чөлөө, -6, С*******-1-т байрлах, Х******* ХК-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Б.Б*******, Б.О******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х******* ХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Бадарч овогтой Б*******, Баатар овогтой О******* нарыг эрэн сурвалжлуулахаар өргөдөл гаргасан. Тус нэхэмжлэлийн дагуу 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ******* дүгээр шүүгчийн захирамж гарсан тул давхардуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х******* ХК нь Б.Б*******, Б.О******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан боловч хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах шаардлагагүй болсон гэх үндэслэлээр шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзсан тайлбарыг ирүүлсэн. Уг тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хүсэлт гаргагч Х******* ХК-ийн хүсэлттэй Б.Б*******, Б.О******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгөөс 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ