Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 304/ШШ2025/00358

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, ******* дүүрэг, 15 дугаар хороо, С*******,******* гудамж, 31/1 байр, ******* оффис, 17 давхарт байрлах, Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 6 дугаар баг, 100 дугаар байр, 40 тоотод оршин суух, О.Ц*******эд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 6,876,332.56 /зургаан сая найман зуун далан зургаан мянга гурван зуун гучин хоёр төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч О.Ц*******ээс 6,876,332.56 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Ц******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 6,876,332.56 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч О.Ц*******эд холбогдуулан 6,876,332.56 /зургаан сая найман зуун далан зургаан мянга гурван зуун гучин хоёр төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч О.Ц******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Ц*******эд холбогдох 6,876,332.56 /зургаан сая найман зуун далан зургаан мянга гурван зуун гучин хоёр төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Ц******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,971 /нэг зуун хорин дөрвөн мянга есөн зуун далан нэг/ төгрөгөөс 62,485.5 /жаран хоёр мянга дөрвөн зуун наян таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 62,485.5 /жаран хоёр мянга дөрвөн зуун наян таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч О.Ц*******ээс 62,485.5 /жаран хоёр мянга дөрвөн зуун наян таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ