Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 304/ШШ2025/00359

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын-5, Г*******ны төв байранд байрлах, Г******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, 22 дугаар байр, 17 тоотод оршин суух, Г.Т*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 5,286,871.75 /таван сая хоёр зуун наян зургаан мянга найман зуун далан нэгэн төгрөг далан таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Т*******аас 5,286,871.75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Т******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г******* ХК-ийн нэхэмжилсэн 5,286,871.75 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г******* ХК нь хариуцагч Г.Т*******д холбогдуулан 5,286,871.75 /таван сая хоёр зуун наян зургаан мянга найман зуун далан нэгэн төгрөг далан таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Т******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Г******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Т*******д холбогдох 5,286,871.75 /таван сая хоёр зуун наян зургаан мянга найман зуун далан нэгэн төгрөг далан таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Т******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,540 /нэг зуун хорин дөрвөн мянга есөн зуун далан нэг/ төгрөгөөс 49,770 /дөчин есөн мянга долоон зуун дал/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 49,770 /дөчин есөн мянга долоон зуун дал/ төгрөгийг, хариуцагч Г.Т*******аас 49,770 /дөчин есөн мянга долоон зуун дал/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ