| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/04954/И |
| Дугаар | 192/ШШ2025/06392 |
| Огноо | 2025-08-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/06392
2025 08 19 192/ШШ2025/06392
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай Си тауэр, 13 дугаар давхар, 1301 тоот хаягт оршин байх, “******* *******” ХХК/РД:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У****-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 21,767,976.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, мөн оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч ******* нь манай компанитай 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр L18300450/01 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосон тооцно” гэж заасны дагуу зээлдэгч *******ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппикейшнээс 23 удаагийн зээлийг авсан болно. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн тул 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаарх өр төлбөрт үндэслэн хариуцагч *******д холбогдуулан үндсэн зээл, зээлийн шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 21,767,976.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Зохигч талууд шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 788,399 төгрөг төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ.
Шүүх хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,767,976.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
Шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан байна.
“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,767,976.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 788,399 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.
Уг эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй гэх тул хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 266,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,767,976.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 788,399 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 788,399 төгрөг төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 266,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРМАА