Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 313/ШШ2025/00367

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийж

Нэхэмжлэгч: ******* овогт *******ы ******* /РД:*******/, Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум, 

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Басбиш, нарийн бичгийн дарга А.Наранбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.******* нь ах Ц.*******тай 1991 оноос 2000 он хүртэл хамт мал маллаж амьдарч байсан гэтэд А данс өрхийн тэргүүн болох Ц.*******ы нэр дээр тоологдсон учир тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байгаа тул ах Ц.*******тай хамт мал маллаж байсныг тогтоолгон өндөр насны тэтгэвэртээ гарах хүсэлтэй байна.

Иймд ******* овогтой ******* миний биеийг ах ******* овогтой *******тай 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Басбиш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1990 оноос 08 дугаар анги төгсөөд ээж, ахтайгаа хамт мал дээр гарсан. Ц.******* нь хүнтэй суугаагүй хоёр хүүхэдтэй. Одоо ахтайгаа хамт амьдарч байгаа. Ц.*******г 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ах Ц.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгоно гэв.

Нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагаа нотолж:

Өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдлээс Ц.*******д олгосон хөдөлмөрийн дэвтэр, охин Д.*******ийн төрсний гэрчилгээний хуулбар, хүү Д.*******ийн төрсний гэрчилгээний хуулбар, Үндэсний архивын сан хөмрөг архивын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03-02/714 дугаартай лавлагаа, Өмнөговь аймаг Засаг даргын Тамгын газар архивын тасаг архивын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 61 дугаартай, Ц.*******ы 1990, 1991, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 онуудад мал малласан хугацааны талаархи лавлагаа, Ц.*******ы 1990-2000 онуудын мал тооллогын баримт /А данс/, Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газар архивын тасаг архивын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 377 дугаартай Д.*******гийн 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 онуудад мал маллаж байсан хугацааны талаархи лавлагаа, Д.*******гийн 1994-2000 онуудын мал тооллогын баримт /А данс/, Д.*******гийн нас барсныг бүтгэсэн гэрчилгээ, гэрч Ө., Ө. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг хэрэгт ирүүлжээ.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ө., Ө. нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцуулсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ах Ц.*******тай хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүсчээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.******* нь ах Ц.*******тай 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хамт амьдарч байсан болох нь Үндэсний архивын сан хөмрөг архивын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03-02/714 дугаартай лавлагаа, Өмнөговь аймаг Засаг даргын Тамгын газар архивын тасаг архивын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 61 дугаартай лавлагаа, Ц.*******ы 1990, 1991, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 онуудын мал тооллогын баримт /А данс/, гэрч Ө., Ө. нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

1. Үндэсний архивын сан хөмрөг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03-02/714 дугаартай лавлагаанд: 2000 онд Тэргүүлэгч өөрөө *******ы *******, эх гийн *******, дүү *******ы *******, зээ *******гийн ******* гэж бүртгэгдсэн байна.

Энэ баримтаар Ц.******* нь ах Ц.*******ы ам бүлийн тоонд бүртгэгдэж хамт амьдарч байсныг нотолж байна гэж үзэв

2. Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газар Архивын тасаг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 61 дугаартай лавлагаанд: Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн малчин Ц.*******ы 1990, 1991, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 онуудын мал маллаж байсан хугацааны талаар бичигджээ.

3. Ц.*******ы 1990 оны мал тооллогын баримт /А данс/-д малтай өрх 1, түүний ам бүлийн тоо 2, 1991 онд мал тооллогын баримт /А данс/-д малтай өрх 1, түүний ам бүлийн тоо 2, 1992 онд мал тооллогын баримт /А данс/-д малтай өрх 1, түүний ам бүлийн тоо 3, 1993 онд мал тооллогын баримт /А данс/-д малтай өрх 1, түүний ам бүлийн тоо 1, 1994 онд мал тооллогын баримт /А данс/-д малтай өрх 1, түүний ам бүлийн тоо 1, 1995 онд мал тооллогын баримт /А данс/-д малтай өрх 1, түүний ам бүлийн тоо 5, 1996 онд мал тооллогын баримт /А данс/-д малтай өрх 1, түүний ам бүлийн тоо 1, 1997 онд мал тооллогын баримт /А данс/-д малтай өрх 1, түүний ам бүлийн тоо 1, 1998 онд мал тооллогын баримт /А данс/-д малтай өрх 1, түүний ам бүлийн тоо 5, 1999 онд мал тооллогын баримт /А данс/-д малтай өрх 1, түүний ам бүлийн тоо 1, 2000 онд мал тооллогын баримт /А данс/-д малтай өрх 1, түүний ам бүлийн тоо 1 гэж бичигджээ.

Ц.*******ы 1990-2000 онуудын мал тооллогын /А дансны/ баримтын малчдын мэдээлэл хэсэгт бичигдсэн ам бүлийн тоонд Ц.******* байсан болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогддог тул дээрх баримтаар Ц.*******г Ц.*******ы ам бүлийн тоонд бүртгэгдэж хамт амьдарч байсан болохыг дамжмал байдлаар нотолж байна гэж үзэв.

4. Үндэсний архивын сан хөмрөг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03-02/714 дугаартай лавлагаа, Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газар Архивын тасаг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 61 дугаартай лавлагаа, Ц.*******ы 1990, 1991, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 онуудын мал тооллогын баримт /А данс/ нь хэрэгт хуулбар хувиар авагдсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасанчлан бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлэгдсэн байх тул нотолгооны ач холбогдолтойд тооцож үнэлэв.

8. Гэрч Ө.: Ц.*******г хэдэн оноос мал маллаж эхэлснийг сайн мэдэхгүй байна. Багаасаа ээж дээрээ мал маллаж байсан. Ц.******* нь ах Ц.*******тай хамт мал малладаг байсан... гэх тайлбарыг гаргадаг.

Гэрч Ө.: Ц.******* нь 1989 онд 8 дугаар анги төгсөөд мал дээр гарсан. Ц.******* нь 1991 оноос 2000 онуудад өөрийн гэсэн малтай байсан.. гэх тайлбарыг гаргадаг.

- Гэрч Ө., Ө. нар нь нэхэмжлэгчтэй нэг сум, орон нутагт амьдардаг нутгийн хүмүүс байсан талаар мэдүүлдэг бөгөөд нэхэмжлэгчийг ах Ц.*******тай хамт мал маллан амьдарч байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэн гэрчүүдийн мэдүүлгийг үнэлсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс дүгнэхэд Ц.******* нь 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ах Ц.*******ы ам бүлийн тоонд бүртгэгдэн хамт амьдарч байсан болох нь нотлогдож байна.

Өмнөговь аймаг, Засаг даргын Тамгын газар архивын тасаг архивын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 377 дугаартай Д.*******гийн мал маллаж байсан хугацааны талаарх лавлагаа, мал тооллын баримт /А данс/, нас барсныг бүртгэсэн гэрчилгээ зэрэг баримтууд нь хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ы *******г 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ах Ц.*******тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ