Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/508

 

 

 

Г.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Нямжав,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Сэмжидмаа, Н.Мягмартуяа,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/169 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Агийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2309000000807 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.А, ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Г.Аг “А” дээд сургуулийг а, о мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийг 2004 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төгссөн гэх D2ХХХХХХХХХ дугаартай Б, А бакалаврын зэргийн хуурамч дипломыг гаргуулж, тус дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан:

Б цогцолбор сургууль,

Нийслэлийн Ерөнхий боловсролын 000 дүгээр сургууль,

Ерөнхий боловсролын 000 дугаар сургуульд, Б төв,

Н-ын газарт тус тус мэргэжилтнээр 2005 оноос 2023 оны хооронд нийт 18 жилийн хугацаанд ажиллаж хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.А-г боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хоёр сарын хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Агаас 52,200,810 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 000.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн D2ХХХХХХХХХ дугаартай дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, хэрэгт шүүгдэгчийн баримт бичиг хураагдаж ирсэн зүйлгүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.А гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын орлогод 52,200,810 төгрөгийг төлүүлэх гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүх хуралдааны үед болон шийтгэх тогтоолд доор дурдсан тайлбар, үйл баримтыг гаргаж өгөөгүй, үүнийг сонсоод миний бие гэнэтийн цочролд орж биеийн байдал муудсан. Энэхүү шийтгэх тогтоолыг 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдөр гардан авч, давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шийтгэх тогтоолын 12 дугаар хуудаст “шүүгдэгчийг А дээд сургууль гэх D2ХХХХХХХХХ дугаартай хуурамч дипломыг 2005 оноос бус 2017 оны 6 дугаар сараас эхлэн ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна..., ...хор уршгийг мөн дээрх хугацаагаар тооцоолох нь зүйтэй...” гэсэн бөгөөд 13 дугаар хуудаст “...түүний авч байсан цалин хөлснөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний төгрөгийг хасаж үлдэгдэл цалин хөлсийг 2017 оны 6 сараас эхлэн тооцоход 52,200,810 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.” гэжээ.

2. Миний бие “А” дээд сургууль гэх D2ХХХХХХХХХ дугаартай хуурамч дипломыг дараах ажлын байруудад ашигласан гэж үзэж байгаа болно. Үүнд:

2017.06.05-ны өдөр Б төвд ажилд орж, 2018.10.31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн буюу 17 сарын хугацаанд /1-р хх-ийн 000/,

2019.08.23-ны өдөр Н-ын Газарт ажилд орж, 2020.09.11-нд өдөр ажлаас чөлөөлөгдсөн буюу 13 сарын хугацаанд /1-р хх-ийн 156-157/,

20000 09.01-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 000 дүгээр сургуульд ажилд орж, 2022.08.26-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн буюу 11 сарын хугацаанд /1-р хх-ийн 0004-0005/,

2023.03.01-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 000 дугаар сургуульд ажилд орж, 2023.07.28-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн буюу 4 сарын хугацаанд /1-р хх-ийн 0001-0003/,

3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 2024/ШЦТ/169 дүгээр шийтгэх тогтоолд намайг гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого 52,2000,810 төгрөг гэж тооцооллын зөрүүтэй шийдвэрийг гаргасан байна. Миний бие дээрх хугацаанд буюу нийт 45 сарын хугацаанд хөдөлмөр эрхэлсэн бөгөөд үүнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний шинэчлэн тогтоосон хуулийг хэрэглээгүйд, бүхэлд нь хөдөлмөрийн хөлсний 2017 оны хэмжээ болох 240,000 төгрөгөөр тооцоолсонд гомдолтой байна. /Жич: Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 онд 240,000 төгрөг, 2019 онд 320,000 төгрөг, 2020 онд 420,000 төгрөг, 2023 онд 550,000 төгрөг болон тус тус шинэчлэгдсэн./

2017 онд үндсэн цалин 4,044,782 төгрөг, үүнээс улсад буюу нийгмийн даатгалын шимтгэлд 849,404 төгрөг, хүн амын орлогын албан татварт 319,538 төгрөгийг төлж, миний авч байсан цалин хөлс 2,875,840 төгрөг байна. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөг байсан бөгөөд миний авч байсан цалин хөлснөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1,680,000 төгрөгийг хасаж үлдэгдэл цалин хөлс 1,195,840 төгрөг нь гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого байхаар байна.

2018 онд үндсэн цалин 5,778,260 төгрөг, үүнээс улсад буюу нийгмийн даатгалын шимтгэлд 1,329,000 төгрөг, хүн амын орлогын албан татварт 444,926 төгрөгийг төлж, миний авч байсан цалин хөлс 4,004,334 төгрөг байна. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөг байсан бөгөөд миний авч байсан цалин хөлснөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2,400,000 төгрөгийг хасаж үлдэгдэл цалин хөлс 1,604,334 төгрөг нь гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого байхаар байна.

2019 онд үндсэн цалин 2,795,804 төгрөг, үүнээс улсад буюу нийгмийн даатгалын шимтгэлд 670,993 төгрөг, хүн амын орлогын албан татварт 0002,481 төгрөгийг төлж, миний авч байсан цалин хөлс 1,912,330 төгрөг байна. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг байсан бөгөөд миний авч байсан цалин хөлснөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1,280,000 төгрөгийг хасаж үлдэгдэл цалин хөлс 632,330 төгрөг нь гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого байхаар байна.

2020 онд үндсэн цалин 6,290,559 төгрөг, үүнээс улсад буюу нийгмийн даатгалын шимтгэлд 1,509,734 төгрөг, хүн амын орлогын албан татварт 478,082 төгрөгийг төлж, миний авч байсан цалин хөлс 4,302,742 төгрөг байна. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсан бөгөөд авч байсан цалин хөлснөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 3,780,000 төгрөгийг хасаж үлдэгдэл цалин хөлс 522,742 төгрөг нь гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого байхаар байна.

20000 онд үндсэн цалин 2,425,326 төгрөг, үүнээс улсад буюу нийгмийн даатгалын шимтгэлд 582,078 төгрөг, хүн амын орлогын албан татварт 184,325 төгрөгийг төлж, миний авч байсан цалин хөлс 1,658,923 төгрөг байна. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсан бөгөөд миний авч байсан цалин хөлснөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1,680,000 төгрөгийг хасаж үлдэгдэл цалин хөлс 000,077 төгрөг нь гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого байхаар байна.

2022 онд үндсэн цалин 5,482,991 төгрөг, үүнээс улсад буюу нийгмийн даатгалын шимтгэлд 1,315,918 төгрөг, хүн амын орлогын албан татварт 416,707 төгрөгийг төлж, миний авч байсан цалин хөлс 3,750,366 төгрөг байна. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсан бөгөөд авч байсан цалин хөлснөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2,940,000 төгрөгийг хасаж үлдэгдэл цалин хөлс 810,366 төгрөг нь гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого байхаар байна.

2023 онд үндсэн цалин 4,020,520 төгрөг, үүнээс улсад буюу нийгмийн даатгалын шимтгэлд 964,925 төгрөг, хүн амын орлогын албан татварт 305,560 төгрөгийг төлж, авч байсан цалин хөлс 2,750,036 төгрөг байна. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг байсан бөгөөд авч байсан цалин хөлснөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2,200,000 төгрөгийг хасаж үлдэгдэл цалин хөлс 550,036 төгрөг нь гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого байхаар байна.

4. Уг шийтгэх тогтоолын 8 дугаар хуудаст иргэний нэхэмжлэгч Т.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “...хэн нэг хүний авч байгаа цалин хөлснөөс бүх шимтгэл хасагдаад дан гарт олгогдсон байгаа цалинг хохиролд тооцож болно.” гэсэн боловч 52,200,810 төгрөгийн хохирлоос хасаж тооцоогүй.

5. Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлд “орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх” талаар зохицуулсан бөгөөд миний бие ажилласан ажлын байруудад зохих журмын дагуу хүн амын орлогын албан татварыг улсад төлсөн байхад 52,200,810 төгрөгийн хохирлоос хасаж тооцоогүй.

6. Миний ажилласан хугацааны нэмэгдэл нь 2000-2017 онд өмнөх дипломоор ажилласан жилтэй холбоотой нэмэгдэл мөн бөгөөд хуурамч дипломыг ашигласан гэж үзэх 2017-2023 оны хооронд 4 жил ажилласан хугацааны нэмэгдэл биш тул хасаж тооцоогүй.

7. Ажилласан хугацааны илүү цагийн хөлсийг хасаж тооцоогүй. Жич: 2017-2023 оны хугацаанд ажилласан байгууллагууд нь 17 жилийн туршлагатай ажилтан ажиллуулсан. Хэрэв би анх ажилд орохдоо ашигласан бол бүх нэмэгдэл хөлсийг хуурамч диплом ашиглаж олсон орлого гэж үзэж болох. Мөн ажиллаж байх хугацаандаа ажилдаа амжилт гаргаж, үр өгөөжтэй ажилласан болохыг тодорхой баримт, урамшуулалт цалингаас нотлож болно.

8. Урамшуулалт цалинг хасаж тооцох. Жич: 000 дүгээр сургуульд 10 сар ажиллах хугацаанд “Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ” журмын дагуу үнэлүүлж 2-р түвшинд шалгаран үндсэн цалингийн 20%-ийн нэмэгдэл /багшийн ур чадвар, ажлын үр өгөөжийг тооцсон шагналт цалин/ олгосон бөгөөд үүнийг олсон орлогоос хасаж тооцох,

9. Заах аргач зэргийн нэмэгдэл нь дипломтой хамааралгүй нэмэгдэл байдаг. Мөн өмнөх дипломоор ажиллаж байх хугацаанд 2017 онд заах аргач зэргийг авсан бөгөөд энэ нь 5 жилийн хугацаанд дараагийн ажил, ерөнхий боловсролын сургуульд шилжин ажиллахад хүчин төгөлдөр үйлчилдэг.

Миний бие 2017.06-2023.07 сард хуурамч дипломоор олсон орлого болох үндсэн цалин 30,838,242 төгрөгөөс хүн амын орлогын албан татвар 2,361,619 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 7,222,052 төгрөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажилласан хугацааны цалин хөлс 15,960,000 төгрөгийг тус тус хасаж, 5,294,571 төгрөгийг улсын орлого болгон тушаахаар байна.

Иймд миний дээрх нөхцөл байдлыг харгалзан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/169 дүгээр шийтгэх тогтоолын 5-д заасан 52,200,810 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох гэсэн шийдвэрт өөрчлөлт оруулан хөнгөрүүлэх үндэслэл байгаа эсэхийг дахин хянаж, үнэн бодитойгоор шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сэмжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэндээ харамсдаг. Н-ын газраас олгосон мэргэшлийн дипломыг үндэслэж тасралтгүй ажиллаж ирсэн. Н-ын газар болон Б төв, 000 дүгээр сургууль, 000 дугаар сургуульд тухайн дипломыг анкетад бичсэндээ харамсаж, гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Шийтгэх тогтоолын 12 дугаар хуудаст авагдсанаар 2017 оны 6 дугаар сараас эхлэн тухайн дипломыг ашигласан гэж үзэж, хор уршгийг тооцох нь зүйтэй. Хавтаст хэргийн 137 дугаар хуудаст иргэний нэхэмжлэгч Төгсболдын “Ажил олгогчоос төлсөн шимтгэл, даатгуулагчаас төлсөн шимтгэл нийлж нэг хүний сарын шимтгэл хүртэх ёстой. Нэг хүний авч байгаа цалин хөлснөөс бүх шимтгэл хасагдаж, гарт олгогдож байгаа цалинг хохиролд тооцож болно” гэсэн мэдүүлэг авагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шууд болон шууд бус үйлдлээс олсон ашиг орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзнэ. Г.А-гийн олсон орлогоос шимтгэлүүд хасагдаж, гарт олгогдож буй цалинг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017, 2019, 2020, 2023 онуудад шинэчлэгдсэн тул түүний дагуу тогтоож, гарт олгогдож буй цалинг суутгаж өгнө үү. Г.А нь нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар төлсөн, Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар даатгуулагчийн төлбөл зохих шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлсөн тул гарт олгогдсон цалингаас хариуцлага хүлээх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мягмартуяа нь тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй гэв.  

Прокурор М.Нямжав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.А нь багш мэргэжилтэй, бакалавр түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх шаардлагыг зөрчиж, санаатай хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж, цалин авсан болох нь төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтоор тогтоогдсон. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн цалин хөлс авах эрхтэй” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн 42.1.3 дахь заалтад “Ажилтан гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй” гэж тус тус заасныг үндэслэн Г.Агийн төрийн албанд ажилласан хугацаанд авсан нийт цалин хөлснөөс тухайн үед дагаж мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоосон цалинг түүнд үлдээж, илүү гарах 52,2000,810 төгрөгийг гаргуулж, төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Г.А-д холбогдох хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Шүүгдэгч Г.А нь “А” дээд сургуулийг а, о мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийг “...2004 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төгссөн гэх D2ХХХХХХХХХ дугаартай Б, А бакалаврын зэргийн хуурамч диплом...”-ыг гаргуулж, тус дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Б цогцолбор сургууль, Нийслэлийн Ерөнхий боловсролын 000 дүгээр сургууль, Ерөнхий боловсролын 000 дугаар сургуульд тус тус англи хэлний багшаар, Б төв, Н-ын газарт тус тус мэргэжилтнээр 2005 оноос 2023 оны хооронд нийт 18 жилийн хугацаанд ажиллаж хуурамч бичиг баримт ашиглах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Боловсрол, шинжлэх ухааны яам, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн тухай 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн танилцуулга: “Баянзүрх дүүрэг, 000-р сургууль, /РД: ХХХХХХХХХ/, Г.А, “А” дээд сургууль, Г, Б, А, бакалавр, 2004, D2ХХХХХХХХХ, дипломын дугаар олдоогүй” /1-р хх-ийн 18-66/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-ын: “...Боловсролын яамны зүгээс гол баримталж байгаа зүйл нь хэрэг тус бүрт зохих шатны ажиллагаа явуулж хариуцлага тооцуулах хүсэлтэй байгаа...” /1-р хх-ийн 72-73, 76-77/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ийн: “...Г.А-г гадаад хэлний багшаар 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр захирлын тушаалын дагуу ажилд авсан. Миний мэдэж байгаагаар үндсэн 1.005.000 төгрөг, түүн дээр зэргийн нэмэгдэл, гүйцэтгэлийн үнэлгээний нэмэгдэл зэрэг нэмэгдэж олгогдож байгаа. ...” /1-р хх-ийн 142-143/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-ийн: “...Г.А-гийн “А” дээд сургуулийн бакалавр зэргийн 2004 оны дипломын бүртгэлийн дугаар нь Д овогтой Э-ын бүртгэлийн 0000 дугаартай давхардсан, дипломын дугаар огт байхгүй. Архиваас олдоогүй. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн байгууллага хуулийн хүрээнд арга хэмжээ авч шийдвэрлэж өгнө үү...” /2-р хх-ийн 129-130/,

гэрч Я.Н-ийн: “...Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлж дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. ...дипломын дугаар давхардсан 458, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан нь 145 боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэж үзэж байна. Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын боловсролын их сургуулийн диплом байсан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа...” /1-р хх-ийн 84-86/,

Б.Д-ийн гэрчээр өгсөн: “...илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа...” /1-р хх-ийн 89-91/,

гэрч Ч.Э-ийн: “...Хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу мэргэжлийн нэршил, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр дөрвөөс таван баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дилломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, их дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон өөр сургуулийн дипломын дугаар, архивын бүрдэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан юм...” /1-р хх-ийн 95-96/,

гэрч Д.А-ийн: “...Манай салбарын сайд Л.Э-ийн ..... оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай тушаалын дагуу ажлын хэсэгт орж ажилласан. ...” /1-р хх-ийн 97-100/,

гэрч А.Т-ийн: “...багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн. ESIS бүртгэл хийгдсэн эсэх, Үндэсний архивын газрын лавлагаагаар хайлт хийх, дээд боловсролын удирдлага, мэдээллийн системээс дипломын дугаараар хайлт хийх, төгсөгчдийн статистик мэдээний баримт бичиг буюу ДБ маягтаас хайлт хийх зэргээр шүүж илрүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-103/,

гэрч Д.Э-ын: “...А дээд сургууль нь КТМС-ын хойно 1 давхар цэнхэр байшин байдаг байсан. 2 дугаар курст 100 айлд ДС-н 3 дугаар давхарт хичээллэдэг байсан. Дипломын ажил бичсэн, мөн улсын шалгалт бол өгсөн. 2004 оны 5 сарын сүүлээр төгсөлт болсон. Тухайн үед А дээд сургуулийн захирал нь эмэгтэй хүн байсан нэрийг нь санахгүй байна. Сургалтын жилийн төлбөр ойролцоогоор 350,000-390,000 төгрөг төлж байсан...” /1-р хх-ийн 107-108/ гэх мэдүүлгүүд,

2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Монгол Улсын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарын “Хамтран албан даалгавар”-ын тушаалын хуулбар /1-р хх-ийн 79-81/,

нийгмийн даатгалын 460ххх дугаартай дэвтрийн хуулбар /1-р хх-ийн 114-115/, D2ХХХХХХХХХ дугаартай дипломын хуулбар /1-р хх-ийн 116-119/, 00 дугаартай сертификатын хуулбар,

Б төвийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаар Г.Аг ажилд шилжүүлэн томилох тухай тушаал, Н-ын газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/96 дугаар тушаал, Н-ын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/65 дугаар тушаал, Нийслэлийн ерөнхий боловсролын 000 дугаар сургуулийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дугаар тушаал /1-р хх-ийн 000-158/,

Нийслэлийн ерөнхий боловсролын 000 дугаар сургуулийн захирлын 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/46 дугаартай Г.А-г ажлаас чөлөөлөх тухай тушаал /1-р хх-ийн 0001/,

Нийслэлийн ерөнхий боловсролын 000 дүгээр сургуулийн захирлын 20000 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/67 дугаартай Г.А ажиллуулах тухай тушаал /1-р хх-ийн 0005/,

Нийслэлийн ерөнхий боловсролын 000 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/153 дугаартай Г.А-г ажлаас чөлөөлөх тухай тушаал /1-р хх-ийн 0004/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 13/4074 дүгээр албан бичиг /1-р хх-ийн 183/, нийгмийн даатгалын тодорхойлолт /1-р хх-ийн 150-154, 0000/, цалингийн картын баримт /1-р хх-ийн 0003/, хохирлын тооцоо /1-р хх-ийн 0006, 233-250, 2-р хх-01-02, 3-20/, эд мөрийн баримтаар Э200411348 дугаартай дипломыг тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт/1хх-ийн 2000-222/, төрийн албан хаагчийн анкет, хөдөлмөрийн гэрээний 22 дугаартай хуулбар, гурван үеийн намтар /2хх-ийн 37-49/,

У “А” дээд сургуулийн захирлын 2004 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаартай “Төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг олгох тухай” тушаал /2-р хх-ийн 59-64/,

Нийслэлийн Ерөнхий боловсролын 000 дүгээр сургуулийн 2023 оны 9 дүгээр сарын 000-ний өдрийн 54 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 65/,

Нийслэлийн Ерөнхий боловсролын 000 дугаар сургуулийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дугаартай албан бичиг, холбогдох баримтууд /2-р хх-ийн 65-91/,

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 30ж4-3/4237 тоот албан бичиг, хавсралт /2-р хх-ийн 105-125/,

“А” дээд сургуулийн төгсөгчдийн 2003-2004 оны нэгдсэн бүртгэл /2-р хх-ийн 132-134/,

иргэний нэхэмжлэгч Т.Т-ын: “...Ажил олгочоос 12.5 хувь, даатгуулагч 11.5 хувь, нийт 24 хувь, хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах хувь хэмжээ юм. Энэ нь нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд тодорхой заасан. Ажил олгогчоос төлсөн шимтгэл, даатуулагчаас төлсөн шимтгэл нь нийлж байж нэг хүний нэг сарын шимтгэл бүрдэх ёстой. Энэ нийт 24 хувь шимтгэлийг салгаж тооцох боломжгүй байдаг. Харин хэн нэг хүний авч байгаа цалин хөлснөөс бүх шимтгэл хасагдаад дан гарт олгогдсон байгаа цалинг хохиролд тооцож болно...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 137/,

Г.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 130-131, 2-р хх-ийн 94-95/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Г.А нь “А” дээд сургуулийг “Б, Англи хэл” мэргэжилээр төгссөн гэх 2004 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн D2ХХХХХХХХХ дугаартай бакалаврын зэргийн хуурамч дипломыг гаргуулж, тус дипломыг хуурамч болохыг мэдсээр атлаа:

Б цогцолбор сургуульд 2017 оны 6 дугаар сард,

Нийслэлийн Ерөнхий боловсролын 000 дүгээр сургуульд 20000 оны 9, 10, 11, 12 сар, 2022 оны 01, 02, 3, 4, 5, 6, 7, 8, 10 сарын хугацаанд,  

Ерөнхий боловсролын 000 дугаар сургуульд 2023 оны 3, 4, 5, 6 сарын хугацаанд,

Б төвд  2017 оны 6, 7, 8, 9, 10, 11, 12 сар, 2018 оны 01, 02, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10,11 сар, 2019 оны 4, 6, 7 сар, 2020 оны 4 сар, 2020 оны 12 сар, 20000 оны 9 сар, 2022 оны 4 сар, 2023 оны 5, 6 сарын хугацаанд,

Н-ын газарт  2019 оны 9, 10, 11, 12 сар, 2020 оны 01, 02, 3, 4, 5, 6, 7, 8, 9 сарын хугацаанд тус тус мэргэжилтнээр ажиллаж хуурамч бичиг баримт үйлдсэн, ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...диплом, ...хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан...” гэсэн шинжийг бүрэн агуулж байна.

Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн Г.А-гийн үйлдсэн хэргийг зүйлчилж, ял оногдуулсан байна гэж дүгнэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...”-уудаас Г.А-гийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр сарын хугацаагаар оногдуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хоёр сарын хугацаагаар хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Оногдуулсан ялын төрөл, хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж чадсан байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Т.А-ийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.А нь “...Улсын орлогод 52,2000,810 төгрөгийг төлүүлэх гэснийг дахин хянаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргажээ. 

“Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг нь баримт бичиг үйлдэх, ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацааг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үздэг.

Шүүгдэгч Г.А нь D2ХХХХХХХХХ дугаартай боловсролын бакалаврын зэргийн “Б, А” мэргэжлийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан:

Б цогцолбор сургуульд 2017 оны 6 дугаар сард буюу нэг сарын хугацаанд 776,779 төгрөгийн,

Нийслэлийн Ерөнхий боловсролын 000 дүгээр сургуульд 2021 оны 9, 10, 11, 12 сар, 2022 оны 01, 02, 3, 4, 5, 6, 7, 8, 10 сар буюу 13 сарын хугацаанд 15,632,067 төгрөгийн,

Ерөнхий боловсролын 000 дугаар сургуульд 2023 оны 3, 4, 5, 6 сар буюу 4 сарын хугацаанд 7,263,237 төгрөгийн,  

Б төвд  2017 оны 6, 7, 8, 9, 10, 11, 12 сар, 2018 оны 01, 02, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10,11 сар, 2019 оны 4, 6, 7 сар, 2020 оны 4, 7, 12 сар, 2021 оны 9 сар, 2022 оны 4 сар, 2023 оны 5, 6 сар буюу 28 сарын хугацаанд 28,083,665 төгрөгийн,

Н-ын газарт 2019 оны 9, 10, 11, 12 сар, 2020 оны 01, 02, 3, 4, 5, 6, 7, 8, 9 сар буюу 13 хугацаанд 12,397,107 төгрөгийн тус тус хөдөлмөрийн хөлсийг  авсан буюу төрөөс нийт 64,152,855 төгрөгийн цалин хөлс авч байсан нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Энэхүү Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, лавлагаа /1-р хх-ийн 153-154, 0000, 2-р хх-ийн 25, 81, 85/-г үндэслэн шүүгдэгч Г.Агийн ажиллаж байсан хугацаанд дахь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тус тус цалин хөлсийг нь тооцон түүний ажилласан хугацааны нийт 18,420,000 төгрөгийн цалинг түүнд үлдээж, харин өөртөө хуурамч диплом ашиглан үндэслэлгүйгээр авсан 45,732,855 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Агаас гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Г.А 2017-оны 6 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарыг дуусах хүртэлх цалин: 

Он

сар

Авсан цалин /бодогдсон/

ХХДХ

2017 он

 

 

 

776,779+1,193,084=

Д цогцолбор сургууль, Б төв

6

1,969,863

240,000

Б төв

7

927,756

240,000

Б төв

8

1,069,072

240,000

Б төв

9

927,756

240,000

Б төв

10

927,756

240,000

Б төв

11

977,003

240,000

Б төв

12

1,667,602

240,000

нийт

 

8,466,808

1,680,000

2018 он

 

 

 

Б төв

1

1,023,938

240,000

Б төв

2

1,013,290

240,000

Б төв

3

1,110,597

240,000

1,183,403+650,000=

Б төв

4

1,833,403

240,000

Б төв

5

981,080

240,000

Б төв

6

1,102,730

240,000

Б төв

7

1,007,132

240,000

Б төв

8

1,193,810

240,000

Б төв

9

820,538

240,000

45,223+697,898=

Б институт, Б төв

10

743,1000

240,000

Б төв

11

179,597

240,000

нийт

 

11,009,236

2,640,000

2019 он

 

 

 

Б төв

4

2,790,400

320,000

Б төв

6

410,000

320,000

Б төв

7

90,000

320,000

Н-ын газар

9

1,138,173

320,000

Н-ын газар

10

930,294

320,000

Н-ын газар

11

908,294

320,000

Н-ын газар

12

1,099,531

320,000

 

 

7,366,692

2,240,000

2020 он

 

 

 

Н-ын газар

1

924,794

420,000

Н-ын газар

2

897,294

420,000

Н-ын газар

3

896,439

420,000

4,774,000+1,170,316=

Б төв,

Н-ын газар

4

5,944,316

420,000

Н-ын газар

5

515,0008

420,000

Н-ын газар

6

1,033,110

420,000

250,000+1,495,417=

Б төв,

Н-ын газар

7

1,745,417

420,000

Н-ын газар

8

983,597

420,000

Н-ын газар

9

404,630

420,000

Б төв

12

120,000

420,000

Нийт

 

13,464,815

4,200,000

20000 он

 

 

 

1,104,234+300,000=

000-р сургууль,

Б төв

9

1,404,234

420,000

000-р сургууль

10

1,171,191

420,000

000-р сургууль

11

1,255,505

420,000

000-р сургууль

12

1,202,440

420,000

Нийт

 

5,033,370

1,680,000

2022 он

 

 

 

000-р сургууль

1

1,0000,052

420,000

000-р сургууль

2

1,108,0008

420,000

000-р сургууль

3

1,794,910

420,000

1,426,635+250,000=

000-р сургууль, Б төв

4

1,676,635

420,000

000-р сургууль

5

1,500,385

420,000

1,535,035+30,000=

000-р сургууль,

МУБИС

6

1,565,035

420,000

000-р сургууль

7

1,500,000

420,000

000-р сургууль

8

500,000

420,000

000-р сургууль

10

482,462

420,000

Нийт

 

11,148,697

3,780,000

2023

 

 

 

000-р сургууль

3

1,462,328

550,000

000-р сургууль

4

1,760,811

550,000

200,000+2,144,440=

Б төв, 000-р сургууль

5

2,344,440

550,000

200,000+1,895,658=

Б төв, 000-р сургууль

6

2,095,658

550,000

нийт

 

7,663,237

2,200,000

Бүгд дүн

 

64,152,855

18,420,000

Гаргуулан улсын орлого болгох бүгд дүн төгрөг

 

45,732,855 төгрөг

Прокуророос шүүгдэгч Г.А-гийн хэд хэдэн албан газрыг дамжин хуурамч диплом ашиглан ажилласан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн нэг гэмт хэрэг” гэсэн заалтыг журамлан ирүүлснийг анхан шатны шүүх хэрэглээгүй орхигдуулсныг байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөхөөр шийдвэрлэлээ.  

Мөн хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан D2ХХХХХХХХХ дугаартай дипломыг устгахыг шүүхийн тамгын газарт даалгасан байгааг шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийн биелэлтийг гүйцэтгэх үүрэг бүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэж зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/169 дүгээр шийтгэх тогтоолд дээр дурдсанаар зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Г.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/169 дүгээр шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шүүгдэгч Г.Аг шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шүүгдэгч Г.Аг шийтгэсүгэй...” гэж,

- тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...шүүгдэгч Г.А-гаас 52.2000.810 төгрөгийг гаргуулж...” гэснийг “...шүүгдэгч Г.А-гаас 45,732,855 /дөчин таван сая долоон зуун гучин хоёр мянга найман зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж...” гэж,

- тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт...” гэснийг “...Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт...” гэж тус тус өөрчилсүгэй.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ОЧ

              ШҮҮГЧ                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ