Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/548

 

 

 

 

 

 

    2024            05            09                                       2024/ДШМ/548

 

 

Э.Т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Амгалан, 

хохирогч С.Н , насанд хүрээгүй хохирогч Б.М-н хууль ёсны төлөөлөгч Ц.Б , насанд хүрээгүй хохирогч А.Э-н хууль ёсны төлөөлөгч Ж.А ,

шүүгдэгч Э.Т-ий өмгөөлөгч Ц.Даваажаргал,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Т , түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн эрүүгийн 2310033651942 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э.Т, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:..../,

 

Э.Т  нь 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Опозит хамтлагийн вип тасалбар зарна” гэх зарыг фейсбүүк хаягт байршуулж, тасалбар авахаар холбогдсон хохирогч Б.М Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байхад нь хуурч, түүнд “2 тасалбар зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож тасалбарын үнэ 800.000 төгрөгийг ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Гокын зусланд амрах эрхийн бичиг зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Г.С “2 эрхийн бичиг зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч Хан-Уул дүүрэг 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинг таур хотхонд байхад нь 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 500.000 төгрөгийг Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Опозит хамтлагийн тоглолтын билет зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Б.Х “тоглолтын билет зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, хуурч Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны орчимд байхад нь 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 330.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Гокын зусланд амрах эрхийн бичиг зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Г.Б “эрхийн бичиг зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-уул таурын дэргэд байхад нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийг Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Гокын зусланд амрах эрхийн бичиг зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Х.С “3 эрхийн бичиг зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байхад нь 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 378.000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 756.000 төгрөг буюу нийт 1.134.000 төгрөгийг Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр залилсан,

“Хөдөлмөрийн гэрээгээр виз гаргаж өгнө” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Б.Б “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр орчимд байхад нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 308.000 төгрөг болон 138.000 төгрөг, 2 удаагийн гүйлгээгээр нийт 446.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Солонгос улс руу гэрээний ажилд бүртгэж байна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Ж.Болормаад “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр орчимд байхад нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 308.000 төгрөг, 10 дугаар сарын 15-ны өдөр 138.000 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөг 3 удаагийн гүйлгээгээр нийт 946.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Опозит хамтлагийн тоглолтын билет зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Б.А “тоглолтын билет зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч Хан-Уул дүүргийн И март худалдааны төв дотор явж байхад нь 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 150.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Опозит хамтлагийн тоглолтын билет зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч С.Н тоглолтын билет зарна гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл экспо худалдааны төвийн орчимд байхад нь 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 60.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Опозит хамтлагийн тоглолтын билет зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Г.Г “тоглолтын билет зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны автобусны буудлын орчимд байхад нь 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 60.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Опозит хамтлагийн тоглолтын билет зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Д.Ө “тоглолтын билет зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, хуурч Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны автобусны буудлын орчимд байхад нь 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 60.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Гокын зусланд амрах эрхийн бичиг зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон насанд хүрээгүй хохирогч Б.Б-д “эрхийн бичиг зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийг Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Гокын зусланд амрах эрхийн бичиг зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч М.Б “эрхийн бичиг зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан хилл дотор байхад нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийг Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Гокын зусланд амрах эрхийн бичиг зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон насанд хүрээгүй хохирогч Б.М “эрхийн бичиг зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханс вилл хотхон 103 дугаар байр 1303 тоот гэртээ байхад нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийг Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Гокын зусланд амрах эрхийн бичиг зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон насанд хүрээгүй хохирогч С.Ч-д “эрхийн бичиг зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийг Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Опозит хамтлагийн тоглолтын билет зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Ц.Э-д “тоглолтын билет зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, хуурч Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны орчимд байхад нь 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 120.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Гокын зусланд амрах эрхийн бичиг зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон насанд хүрээгүй хохирогч А.Э-т “эрхийн бичиг зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 500.000 төгрөгийг Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Опозит хамтлагийн тоглолтын билет зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Д.Э-т “тоглолтын билет зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, хуурч Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны орчимд байхад нь 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 60.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Опозит хамтлагийн тоглолтын билет зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч О.Б-т “тоглолтын билет зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, хуурч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Наадам центр төвд байхад нь 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 120.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Хөдөлмөрийн гэрээгээр виз гаргаж өгнө” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Э.Н-т “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр орчимд байхад нь 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 308.000 төгрөгийг Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Гокын зусланд амрах эрхийн бичиг зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Л.Х-д “эрхийн бичиг зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрийн 9-12 тоот гэртээ байхад нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийг Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Опозит хамтлагийн тоглолтын билет зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Ш.М-т “тоглолтын билет зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, хуурч Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 120 мянгат орчимд байхад нь 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 60.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Опозит хамтлагийн тоглолтын билет зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Г.М-д “тоглолтын билет зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, хуурч Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрчим хотхоны 10-4 дүгээр байрны гадаа байхад нь 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 60.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Опозит хамтлагийн тоглолтын билет зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Б.Б-т “тоглолтын билет зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, хуурч Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны орчимд байхад нь 2023 оны 9 дугаар сарын 01- ний өдөр 120.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Опозит хамтлагийн тоглолтын билет зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч О.Ү-д “тоглолтын билет зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, хуурч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 19 үйлчилгээний төвийн хажууд явж байхад нь 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 120.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Гокын зусланд амрах эрхийн бичиг зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Д.Б-д “эрхийн бичиг зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан Хилл цогцолборын дэргэд байхад нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийг Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“ Опозит хамтлагийн тоглолтын билет зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Б.А-д “тоглолтын билет зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, хуурч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан Скуэр гоо сайхны салонд сууж байхад нь 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 400.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Опозит хамтлагийн тоглолтын билет зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч О.Х-д “тоглолтын билет зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, хуурч Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 үйлчилгээний төвийн хажууд байхад нь 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 275.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Опозит хамтлагийн тоглолтын билет зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Б.-д “тоглолтын билет зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, хуурч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 60.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Опозит хамтлагийн тоглолтын билет зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Ц.С-д “тоглолтын билет зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, хуурч Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Төв Цэнгэлдэх хүрээлэн орчимд байхад нь 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 180.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Хөдөлмөрийн гэрээгээр виз гаргаж өгнө” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Д.Б-д “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр орчимд байхад нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 308.000 төгрөг, 10 дугаар сарын 11-ний өдөр 138.000 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөг 3 удаагийн гүйлгээгээр нийт 946.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Опозит хамтлагийн тоглолтын билет зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Б.С-д “тоглолтын билет зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, хуурч Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Төв Цэнгэлдэх хүрээлэн орчимд байхад нь 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 220.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Хөдөлмөрийн гэрээгээр виз гаргаж өгнө” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Г.Я-д “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр орчимд байхад нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 308.000 төгрөгийг Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Опозит хамтлагийн тоглолтын билет зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Н.Н-д “тоглолтын билет зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, хуурч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 19 үйлчилгээний төвийн тэнд ресторанд найзуудынхаа хамт явж байхад нь 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 180.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Хөдөлмөрийн гэрээгээр виз гаргаж өгнө” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч М.Б-д “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр орчимд байхад нь 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 308,000 төгрөг, 10 дугаар сарын 02-ны өдөр 138.000 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг 3 удаагийн гүйлгээгээр нийт 946.000 төгрөгийг Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Опозит хамтлагийн тоглолтын билет зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Ч.У-т “тоглолтын билет зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны автобусны буудлын орчимд байхад нь 2023 оны 9 дугаар сарын 02-ны өдөр 60.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Опозит хамтлагийн тоглолтын билет зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Б.Ц-д “тоглолтын билет зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, хуурч Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны орчимд байхад нь 2023 оны 9 дугаар сарын 01- ний өдөр 800.000 төгрөгийг Хаан банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Гокын зусланд амрах эрхийн бичиг зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Б.Э-д “эрхийн бичиг зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийг Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Опозит хамтлагийн вип тасалбар зарна” гэх зарыг фейсбүүк хаягт байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Б.Ж-д “тасалбар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 61-23 тоот гэртээ байхад нь тасалбарын үнэ 1.200.000 төгрөгийг ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Гокын зусланд амрах эрхийн бичиг зарна” гэх зарыг фейсбүүк орчинд байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч С.Н-т “эрхийн бичиг зарна” гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 84 дүгээр байрны 168 тоотод байхад нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийг Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Зусланд амрах эрхийн бичиг зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж, бусдыг төөрөгдөлд оруулж 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийг Хаан банкны ...  дугаарын дансанд хохирогч Д.Д-с Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь шилжүүлэн авч залилсан,

2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Найрамдал Эрдэнэс нэртэй зуслангийн эрхийн бичиг зарна” гэсэн зар байршуулан, эрхийн бичиг авахаар холбогдсон хохирогч Э.С-н Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Скай резиденс хотхоны 377 дугаар байрны 13 тоотод байхад хуурч, түүнд “зуслангийн эрхийн бичиг зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож зуслангийн эрхийн бичгийн үнэ 500.000 төгрөгийг Б.Н-н Хаан банкны ...  дугаартай дансаар шилжүүлэн авч залилж, нийт 42 удаагийн үйлдлээр бусдаас 17.029.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Т-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т ээс 11.021.000 төгрөгийг гаргуулж, энэ шийтгэх тогтоолын хавсралтад заасан нэр бүхий 31 хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Т  давж заалдах гомдолдоо: “...Миний бие хэсэгхэн хугацаанд мөрийтэй тоглоомд орсноос болж энэ хэргийг хийсэндээ маш их харамсаж байна. Нийт 17.029.000 төгрөгийн хохирлоос шүүхийн шатанд 5.828.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Үлдсэн хохирлоо нөхөн төлж байгаа аль болох хурдан хугацаанд хохирогч нарыг гомдолгүй болгоно. Цагдан хоригдож байх 5 сарын хугацаанд бусдад учруулсан гэмт үйлдлийнхээ хор уршгийг маш сайн ойлгож ухаарч үнэхээр их гэмшиж байна. Миний бие дахин мөрийтэй тоглоом тоглохгүй, гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ чин сэтгэлээсээ хэлмээр байна. Эцэг, эх улс эх орондоо хэрэгтэй, хувь нэмэр оруулахыг хүсэн эрмэлзэж байна. Иймд надад оногдуулсан ялыг хэмжээг багасгаж өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсэж байна...” гэжээ.

 

Шүүгдэгч Э.Т-ий өмгөөлөгч Ц.Даваажаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Т  нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн хэргийн зүйлчлэл болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлж байсан. Хохирогч нарт учруулсан нийт 17.029.000 төгрөгийн хохирлоос 11 хохирогчийн 5.828.000 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш нэр бүхий 5 хохирогчийн нийт 1.758.000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байгаа. Тэрээр ам бүл тавуулаа, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг. Хоригдож байх хугацаандаа эрүүл мэндийн шалтгааны улмаас 2 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, цаашид ходоод болон чихний үрэвсэл өвчнөө нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлж эмчлүүлэх шаардлагатай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, мөн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Хохирогч С.Н  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохиролд 500.000 төгрөг авсан. Шүүгдэгч нь дөнгөж амьдрал эхэлж буй залуу хүүхэд байна. Бидний хохирлыг барагдуулж байгаа. Хүнд ял оногдуулахгүйгээр ирээдүйн Монгол Улсын залуу үеийг харж үзэж, зөв зүйтэй шийдвэр гаргаасай гэж хүсэж байна” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.М-н хууль ёсны төлөөлөгч Ц.Б  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай хүүхэд Б.М-н 500.000 төгрөгөөр залилуулсан. Шүүгдэгч 500.000 төгрөгийн хохирлоо барагдуулсан. Түүний энэ байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч А.Э-н хууль ёсны төлөөлөгч Ж.А  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай хүүхэд найрамдал зусланд явах зорилгоор зарын дагуу 500.000 төгрөг өгч залилуулсан. Би 500.000 төгрөгийн хохирлыг барагдуулж авсан. Э.Т ийг энэ хэрэгт холбогдсонд харамсаж байна. Шүүгдэгч 21 настай, эцэг эх нь залуухан, хохирол, төлбөрийг төлж байгаа учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэн ёсоор түүнд оногдуулсан хорих ялыг өөр ялаар шийтгэж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийтгэл оногдуулсан. Прокурорын зүгээс Э.Т  7 дугаар сараас 9 дүгээр сарын хугацаанд 42 үйлдлээр бусдыг залилсан. Энэ гэмт хэрэг нь хүүхдүүдийн амрал, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цаг хугацаанд цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож үйлдэгдсэн. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилготой бүрэн нийцсэн гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхээс түүний үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

 

      Хохирогч Б.М-н 1хх-12, Г.С-н 1хх-82, Б.Х-н 1хх-104, Г.Бо-ы 1хх-132, Х.С-н 1хх 183-184, Б.Б-н 1хх 203-204, Ж.Б-н 1хх 226-227, Б.А-н 2хх 12-13, С.Н-н 2хх 29, Г.Г-н 2хх-49, Д.Ө-н 2хх-72, Б.Б-н 2хх 91-92, М.Б-н 2хх 115-116, Б.М-н 2хх 138-139, С.Ч-н 2хх 160-161, Ц.Э-н 2хх-183, А.Э-н 2хх 202-203, Д.Э-н 2хх 226, О.Б-н 2хх 248-249, Э.Н-н 3хх 17, Л.Х-ын 3хх 36-37, Ш.М-н 3хх 56-57, Г.М-н 3хх 79, Б.Б-н 3хх 101, О.Ү-н 3хх 122-123, Д.Б-ны 3хх 143-144, Б.А-н 3хх 168-169, О.Х-н 3хх 187-188, Б.А-н 3хх 209-210, Ц.С-н 3хх 230-231, Д.Б-н 4хх 4-5, Б.С-н 4хх 29-30, Г.Я-н 4хх 54-55, Н.Н-ны 4хх 73-74, М.Б 4хх 95-96, Ч.У 4хх 117-118, Б.Ц 4хх 139, М.Э 4хх 162-163, Б.Ж 4хх  189-190, Ө.Н 4хх 218-219, Д.Д 4хх 242-243, Э.С 5хх 140,

 

гэрч Ц.З 1хх 15, Ц.Т 1хх 18, Г.С 1хх 25-26, Б.Н 1хх 136-137, 5хх 142, 161,

 

Э.Т-ий яллагдагчаар өгсөн 1хх 42-44, 54-5, 87-88, 110-111, 143-144, 188-189, 208-209, 231-232, 2хх 76-77, 97-99, 121-123, 144-145, 167-168, 188-189, 208-209, 232-233, 3хх 3-4, 21-22, 42-43, 66-67, 150-151, 173-174, 193-195, 216-217, 4хх 37-38, 59-60, 79-81, 100-101, 121-122, 145-146, 168-169, 196-197, 225-226, 5хх 3-5/ гэх мэдүүлгүүд,

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 113, 1хх 233-235, 2хх 191, 2хх 212, 3хх 23, 3хх 46, 3хх 87-88, 3хх-109, 3хх 153-155, 4хх 12-15, 4хх-60, 4хх 102-104, 4хх 124-125, 4хх 149, 4хх 172-173, 4хх 200-201, 5хх 7-8, 5хх 75-76, 5хх 165-166/,

 

Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /1хх 191/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Шүүгдэгч Э.Т  нь хохирогч нараас дээрх мөнгийг авахдаа, цахим хэрэгсэл ашиглаж буюу фейсбүүк орчинд “Найрамдал Эрдэнэс нэртэй зуслангийн эрхийг бичиг зарна, “Опозит” хамтлагийн тоглолтын тасалбар зарна, виз гаргаж өгнө” гэх утгатай зар байршуулсан нь бодитойгоор хэрэгжих үндэслэл тогтоогдоогүй бөгөөд тэрээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдын хөрөнгийг авсан байдал тогтоогдож байна. 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Э.Т ийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, шүүхээс тухайн зүйл, хэсэгт зааснаар түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Э.Т , түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нараас “...Э.Т  нь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлынхоо зарим хэсгийг төлж, үлдэгдэл хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг өөрчилж, тэнсэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдлыг шүүгдэгчийн эрүүл мэндийн шалтгааныг иш татан гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

 

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж үзлээ.

Иймээс дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Т , түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Т  нь хохирогч Б.А-д150.000 төгрөг, М.Б-д500.000 төгрөг, Б.М-д 500.000 төгрөг, Ц.Э-д 120.000 төгрөг, А.Э 500.000 төгрөг, Д.Э 60.000 төгрөг, О.Б 120.000 төгрөг, Э.Н 308.000 төгрөг, Ш.М60.000 төгрөг, Г.М 60.000 төгрөг, О.Ү 120.000 төгрөг, О.Х 275.000 төгрөг, Б.А 60.000 төгрөг, Ц.С 175.000 төгрөг, Б.С 220.000 төгрөг, Н.Н180.000 төгрөг, Ч.У 60.000 төгрөг, М.Э 500.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Т  нь хорих ял эдлэх явцад үүссэн эрүүл мэндтэй холбоотой асуудалд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй бөгөөд хорих байгууллагын эрх бүхий албан тушаалтанд эрүүл мэндийнхээ нөхцөл байдлын талаар санал хүсэлт гарган шийдвэрлүүлэх боломжтой юм.

Шүүгдэгч Э.Т  нь 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 78 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Т , түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нараас гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Э.Т  нь хохирогч Б.А-д150.000 төгрөг, М.Б-д500.000 төгрөг, Б.М-д 500.000 төгрөг, Ц.Э-д 120.000 төгрөг, А.Э500.000 төгрөг, Д.Э 60.000 төгрөг, О.Б 120.000 төгрөг, Э.Н 308.000 төгрөг, Ш.М 60.000 төгрөг, Г.М 60.000 төгрөг, О.Ү 120.000 төгрөг, О.Х 275.000 төгрөг, Б.А 60.000 төгрөг, Ц.С 175.000 төгрөг, Б.С 220.000 төгрөг, Н.Н 180.000 төгрөг, Ч.Ур 60.000 төгрөг, М.Э 500.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ий 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл нийт 78 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

  ШҮҮГЧ                                                          Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН