| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2025/0052/3/Т |
| Дугаар | 123/ШШ2025/0086 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 123/ШШ2025/0086
2025 10 17 123/ШШ2025/0086
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, нэхэмжлэгч Б.Б нарын “Б.Б, Б.Э, Б.О нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн орц, гарцыг тойруулан барьсан хашааг буулгах, тус үл хөдлөх эд хөрөнгө дээрээ үйлчилгээ явуулах боломжгүй болгож байгаа *** аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, орц, гарцыг тодорхойлохыг Засаг даргад даалгах, *** аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/154 дүгээр захирамжийн Багц-1 байршилд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,” тухай нэхэмжлэлтэй, *** аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж, хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж, 66.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж, 66.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа ...татгалзсан тохиолдолд ....баталж...” гэж, 66.4 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” гэж, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нь *** аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Б.Б, Б.Э, Б.О нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн орц, гарцыг тойруулан барьсан хашааг буулгах, тус үл хөдлөх эд хөрөнгө дээрээ үйлчилгээ явуулах боломжгүй болгож байгаа *** аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, орц, гарцыг тодорхойлохыг Засаг даргад даалгах, *** аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/154 дүгээр захирамжийн Багц-1 байршилд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэсэн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч Б.Б, Б.Э, Б.О нар нь 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 0515 дугаар итгэмжлэлээр Б.Халиунаад “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах” эрхийг олгосон бөгөөд Б.Х-д нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаварыг танилцуулахад зөвшөөрсөн байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, *** аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь заалтыг баримтлан Б.Б, Б.Э, Б.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х “Б.Б, Б.Э, Б.О нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн орц, гарцыг тойруулан барьсан хашааг буулгах, тус үл хөдлөх эд хөрөнгө дээрээ үйлчилгээ явуулах боломжгүй болгож байгаа *** аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, орц, гарцыг тодорхойлохыг Засаг даргад даалгах, *** аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/154 дүгээр захирамжийн Багц-1 байршилд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, Б.Б, Б.Э, Б.О нарын нэхэмжлэлтэй, *** аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б, Б.Э, Б.О нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН