Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 183/2021/00570/И |
Дугаар | 210/МА2021/01596 |
Огноо | 2021-11-03 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2021/01596
2021 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 210/МА2021/01596 |
ххххх-ийннэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2021/01800 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ххххх-ийннэхэмжлэлтэй хариуцагч Нхххххххх-т холбогдуулан гаргасан анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгож, анхны болон хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ххххххх-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус тус гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, гуравдагч этгээд хххххх-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, бие даасан шаардлага ххххххх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн дарга Ч.Халиун нар оролцов.
Нэхэмжлэгч ххххх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/4 хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гардан авсан. Анхны албадан дуудлага худалдаа 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болох байсан ба 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 15050 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй гэх үндэслэлээр хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулж байгаа нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж байна. Иймд анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1634 тогтоолоор ххххх, хххххх, Л.Г нараас 146 430 556 төгрөгийг гаргуулж, ххххххх ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам 27/6 байрны 3 тоотод байрлах, 372.3 м.кв талбайтай, аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 18290221 дугаартай тогтоолоор үүсгэсэн. Нэхэмжлэгчээс эд хөрөнгийг үнэлгээг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15050 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Анхны албадан дуудлага худалдааг тус захирамж гарсны дараагийн өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан. Нхххххххх нь дээрх шүүгчийн захирамжийг хүлээн аваагүй гэдэг нь манай бүртгэлийн дэвтрээр тогтоогдсон. Үл хөдлөх эд хөрөнгө анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хоёрдахь дуудлага худалдаагаар эд хөрөнгө худалдан борлогдсон. Нөгөөтэйгүүр төлбөр авагчийн зүгээс болон шүүхээс албадан дуудлага худалдааг зогсоох хүсэлт ирээгүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ххххххх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан иргэний хэрэг маргааныг шийдвэрлэж дуусах хүртэл үйл ажиллагааг нь түр түдгэлзүүлсэн гэсэн агуулгатай. Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл нь үндэслэлгүй байсныг 3 шатны шүүх тогтоосон. Албадан дуудлага худалдаа хуульд заасны дагуу явагдсан гэжээ.
Гуравдагч этгээд хххххх-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 5.4.3-т шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг гарсан өдөрт нь хэргийн оролцогчдод шүүгчийн туслах мэдэгдэж холбогдох баримтыг хэрэгт хавсаргана гэж заасан байгаа. Тэгэхээр гарсан өдөр нь шүүхийн захиргааны ажилтан шүүгчийн туслах энэ талаар хэргийн оролцогчдод мэдэгдсэн, мэдэгдсэн байгаа нь өөрөө мэдээгүй, гарт заавал хэвлэмэл байдлаар ирээгүй, ирээгүйгээс болоод дуудлага худалдаа явуулсан нь өөрөө хуульд нийцнэ гэж ярьж байгаа нь огт үндэслэлгүй байна. Төрийн байгууллагын уялдаа холбоо болон байгууллагын захиргааны ажилчдын алдаатай буруу хийсэн үйлдлээс болж иргэн хүн эд хөрөнгөөрөө хохирч болохгүй гэж үзэж байна. Тиймээс хууль зөрчиж хийсэн дуудлага худалдааг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4 дахь хэсэгт заасныг баримтлан анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгож, анхны болон хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ххххх-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч хххххаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Уг гомдлын хариуг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн ба шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15050 дугаар шийвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гарсаны дараа дуудлага худалдаа явуулж байгаа нь нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхэд халдаж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 8 дугаар аргачлал батлах тухай тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах хариуцагчид нэн даруй мэдэгдэнэ хэмээн заасан. Гэтэл шүүгчийн туслах хариуцагчид энэ талаар мэдэгдээгүйн улмаас анхны албадан дуудлага худалдаа явагджээ. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд хххххх-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч хххххаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Уг хэрэг эцсийн байдлаар хянан шийдвэрлэгдэж Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол гараагүй байхад хууль бус дуудлага худалдаа зохион байгуулагдсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон.
Мөн анхны дуудлага худалдааг хууль зөрчиж явуулсан, түүнчлэн уг ажиллагааг хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар холбогдох албан тушаалтанд хандсан талаарх баримт хэрэг авагдаагүй байна. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Гэтэл шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох байтал нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ххххх нь хариуцагч Нхххххххх-т холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгож, анхны болон хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. /хх-1, 72/
Нхххххххх нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/01213 дугаар шийдвэр, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 90 дугаартай гүйцэтгэх баримт бичиг зэргийг үндэслэн мөн оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, барьцааны эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, улмаар шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулсан үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
Талууд дээрх ажиллагаанд маргаагүй, анхны болон хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд хариуцагч байгууллага нь дуудлага худалдаа явуулах ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасанд нийцжээ.
Тодруулбал, Нхххххххх нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/11 дугаартай тогтоол гаргаж, анхны дуудлага худалдааг товлосон, дуудлага худалдааны талаарх мэдэгдлийг нэхэмжлэгч хххххт 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гардуулсан болох нь хэргийн 44 дэх талд авагдсан нь ийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдсон, энэ ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.5 дах хэсэгт заасанд нийцсэн байна. /хх-43/
Нэхэмжлэгч ххххх нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд барьцааны хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлын шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн, улмаар шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15050 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гаргажээ. Уг захирамж хариуцагч байгууллагад хүргэгдсэн гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна анхны албадан дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, м.кв аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй үйл баримт анхны дуудлага худалдааны хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх-10-11, 45-53/ Иймээс анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй юм.
Мөн ххххх-ийнбарьцааны хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 358 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 946 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 647 дугаартай тогтоолоор дээрх шийдвэрийг хэвээр үлдээснээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15050 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийн биелэлт хангагдаж, ажиллагаа дуусгавар болжээ.
Дээрх хугацаанаас хойш хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/4 дугаартай хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор барьцааны хөрөнгийн зах зээлд худалдан борлуулах үнийг 50 хувиар тогтоож, дуудлага худалдааг явуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Уг дуудлага худалдаагаар барьцааны эд хөрөнгө 286 149 306 төгрөгөөр худалдан борлогдсон, тус эд хөрөнгийн өмчлөгч болох гуравдагч этгээд хххххх нь дуудлага худалдааг хүлээн зөвшөөрч, зөрүү төлбөрөө төлбөр авагчаас буцаан авах хүсэлтэй байгаа гэсэн агуулга бүхий хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргажээ. /хх-68/ Дээрх үйл баримтаас дүгнэхэд хариуцагч байгууллагын хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд хххххх-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2021/01800 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хххххх-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хххххх-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Ч.ЦЭНД