Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/562

 

 

 

 

 

 

   2024            05            14                                        2024/ДШМ/562

 

 

М.А холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Бат-Амгалан, 

шүүгдэгч М.А өмгөөлөгч Ц.Сайнбат,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.А-н өмгөөлөгч Ц.Сайнбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн эрүүгийн 2210000001159 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М.А, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:.../,

 

М.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан хилл цогцолборын шатан дээр хохирогч А.Д-г зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн зөөлөн эдийн няцрал дээд доод зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Ач-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хохирогч А.Д-н гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.А ын өмгөөлөгч Ц.Сайнбат давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд нь зөрүүтэй хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй. Хохирогч А.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 удаа мэдүүлэг өгсөн байдаг.

Үүнд: 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн мэдүүлэгт “...2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан хилл цогцолборт үйл ажиллагаа явуулдаг “Ион” нэртэй шөнийн цэнгээний газраа үйлчлүүлж байгаад хуурай дүү болох М , Э  нартай таараад юм ярих зорилгоор очтол надтай юм ярихгүй байсан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир тэр 2 дээр очтол хажуу талаас хэсэг залуучууд орж ирээд намайг зодож эхэлсэн. Би найз Г, Д нарын хамт явсан...”,

2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн мэдүүлэгт “...Зайсан хилл цогцолборын гадаа хаалганы хажуу талын автомашины зогсоол дээр танил эмэгтэй дүү Э, М нартай таараад юм ярьж байхад хамт байсан 5-6 залуугийн нэг нь юунаас болоод намайг түлхсэн талаар мэдэхгүй ямар ч байсан би шалбааг дээр унаад босож ирээд маргалдсан чинь түүний найз нь машинаасаа бууж ирээд хацар луу шанаадсан бөгөөд зодолдоогүй ба найз Б-ийг найз нар нь зодоод байхаар нь очоод салгах гэхэд хамгаалагч нар очиж салгасан. Тэгсэн бид хоёрыг зодсон залуучууд шатаар доошоо буухаар нь Б-ж бид хоёр араас нь яваад шатны дунд хэсэгт очоод маргалдаад “та нар нийлж бөөнөөрөө зодлоо, нэг нэгээрээ үзье” гээд нэг залуутай нь барьцалдаж авахад намайг цохиод зууралдаж байгаад чулуун сандал дээр намайг заамдаж байхад цаанаас нь нэг залуу ирээд явъя гээд найздаа хэлээд миний нүүрэн дээр 5-6 дэвсээд салаад цаашаа гүйгээд явахад нь Б-ж араас нь очиход маргалдаад зодоод байхаар нь би очоод болиулахад нөгөө залуучууд яваад өгсөн. Энэ гэмтлийг доор шатны хажуу талын сандал дээр байхад нэг залуу нүүрэн дээр дэвсээд учруулсан залуу бүлтгэр нүдтэй, шаргал өнгийн куртиктэй хар өнгийн өмдтэй залуу байсан” гэж,

2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн мэдүүлэгт “Би өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Одоогийн байдлаар миний биед учирсан ямар нэг гэмтэл байхгүй” гэж тус тус мэдүүлсэн байна.

Гэрч Н.Б- 2022 оны 9 дүгэр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...нэг залуу Д ийг унасан байхад нь ямар ч байсан дэвсээд байсан миний бодлоор М , Э  гэх хоёр гээд охиноос болж маргалдсан байхаа” гэх мэдүүлэг өгсөн.

Дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хохирогч Д-г А-тай зууралдаж байхад цаанаас А-н найз гэх залуу ирж Д-ний нүүрэн тус газарт 5-6 удаа дэвссэн, түүний улмаас гэмтэл учирсан гэж тогтоогдохоор байна. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтуудыг дурдаж А-н гэм буруутайд тооцохдоо ямар мэдүүлэг, дүгнэлт бусад баримтаар хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байгаад түүнчлэн шүүгдэгчийг гэм бурууг тогтоохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хохирогч Д, гэрч Б, шүүгдэгч А нарын мэдүүлээд байгаа хохирогч Д-ий нүүрэн дээр дэвссэн хүнийг Агэх боловч А үйлдлийн улмаас гэмтэл учрах боломжгүй болон энэ хэрэгт хамааралгүй талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүйн дээр энэ талаар хавтаст хэрэгт нэг ч баримт цуглараагүй байна. Хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох боломжит бүх талын арга хэмжээг авах үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг. Хэрэг болох цаг хугацаанд хохирогч Д  түүний найзууд болох М.А , Б , шүүгдэгч А , түүний найзууд болох Э , Б , А , Э , М , анх маргаан болоход салгасан Ион баарны 2 хамгаалагч нийт 11 хүн тухайн үйл явдлыг харж гэрчлэх боломжтой байсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Д , гэрчээр Б , Б нарыг асуусан нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ.

Мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч хохирогчийн мэдүүлэгт А  Д ийг цохисон гэх мэдүүлэг огт байхгүй ба А  Д  нарыг зууралдаж байхад цаанаас нэг залуу ирж 5-6 дэвссэн үйл баримт авагдсан байхад А ыг Д ийг зодож гэмтэл учруулсан гэсэн анхан шатны дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хэргийн талаар мэдэж байгаа бусад гэрчүүдийг асуулгүйгээр энэ хэргийг А  үйлдсэн гэдгийг тогтоох боломжгүй ба А  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн нь түүнийг яллах үндэслэл болохгүй юм.

Шинжээчийн дүгнэлтүүд хохирогч Д ий биед учирсан гэмтлийн зэргийг эргэлзээгүй тогтоогоогүй тухайд: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын дангаар болон бүрэлдэхүүнтэй 3 удаагийн дүгнэлт гарчээ. Үүнд:

2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 12843 дугаартай шинжээчийн дүгнэлт, Алтангэрэлийн Анхболдын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор үзлэг хийв. Дүгнэлт “А.Д ий биед зүүн нүдний ухархайн зөөлөн эдийн няцрал, дээд доод зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо”, шинжээч эмч Б.Даваасүрэн гэжээ.

2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 619 дугаартай дүгнэлт “2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт үндэслэлтэй байна” шинжээч эмч Б.Даваасүрэн /гэмт хэрэг болсон гэх цаг хугацаа нь 2022 оны 9 дүгээр сарын 16-нд шилжих шөнө гарсан гэх ба нэмэлт шинжилгээ хийлгэх шинжээчийн дүгнэлтээр 2022 оны 9 дүгээр сарын 15-ны дүгнэлт үндэслэлтэй гэж гарчээ.

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1120 дугаартай дүгнэлт "...2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №12843, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 619 дугаартай шинжээч эмч Б.Даваасүрэнгийн дүгнэлттэй санал нэг байна” гэх бөгөөд дүгнэлт хэсгийн 4-т “А.Д ий биед тухайн үед зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт учирчээ. Дүгнэлт гаргасан Т.Амартүвшин, Э.Баасанжав, Б.Ганзориг гэжээ.

Дээрх шинжээч нарын дүгнэлтээс үзэхэд хоорондоо зөрүүтэй нөхцөл байдлыг тогтоож, эргэлзээ үүсэх нөхцөл байдлыг бий болгосон байна.

Тодруулбал Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 12843 дугаартай дүгнэлтээр хэрэгт хамааралгүй А.Анхболдын биед үзлэг хийж дүгнэлт гаргаж, улмаар 619 дугаартай нэмэлт шинжилгээ нь 2022 оны 09 сарын 15-ны өдрийн дүгнэлт үндэслэлтэй гэж гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнөх хугацаанд гаргасан дүгнэлтийн талаар дурджээ.

Улмаар эргэлзээ бүхий нөхцөл байдлыг арилгуулахаар мөрдөгч Б.Сэргэлэн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 5 шинжээчийн бүрэлдэхүүн томилж, дүгнэлт гаргуулсан боловч эргэлзээг бүрэн арилгаж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь мөрдөгч Б.Сэргэлэнгийн шинжээч томилох тогтоолыг үндэслэсэн боловч тус тогтоолд заагдсан бүрэлдэхүүнээр гараагүй. Мөн өмнөх 2 дүгнэлттэй санал нэг байна гэсэн атлаа хохирогч А.Д ий биед учирсан гэмтлийн зөрүүтэйгээр тогтоож дүгнэсэн. Өмнөх дүгнэлтүүдэд “...зүүн нүдний ухархайн зөөлөн эдийн няцрал ...гэмтэл тогтоогдоо.” гэсэн байхад бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд “...зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал ...гэмтэл тогтоогдлоо.” гэж зөрүүтэй, эргэлзээтэй дүгнэлтийг гаргасан байна.

Эрдэмтэн Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь” номонд “Нүдний ухархай” гэдгийг гавлын ясны нүд орших хонхор, мөн чамархайн дотоод дахь хонхор; нүдний ухархай гэсэн бол Зовхи гэдгийг угтаа хүн амьтны нүдний аньсгын гадааг өнцгийн нэр; одоо нүдний дээд доод аньсгын нэр; дээд доод зовхи, аньсга гэж өөр өөрийн онцлогтой өөр эрхтэн гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан 3 удаагийн шинжээчийн дүгнэлт нь бүгд хоорондоо зөрүүтэй гарч, хэзээ, хэний биед ямар гэмтэл учирсан гэдгийг эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3-т прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагааг тусгаж хуульчилжээ. Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 152 дугаартай прокурорын зөвшөөрлөөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс А.Д ий томографын шинжилгээтэй холбоотой компакт дискийг гаргуулан авах зөвшөөрлийг мөрдөгч Б.Сэргэлэнд олгосон байна. Улмаар тус зөвшөөрлийн хүчинтэй хугацааг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутаас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл тогтоожээ. Хавтаст хэргийн 153 дугаар талд “шинжилгээний объект хүлээлцсэн акт”-д тэмдэглэснээр хатуу диск 1 ширхгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэж өгөв гэжээ. Үүнээс үзэхэд прокурорын зөвшөөрлийн дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хатуу дискийг гаргуулан авсан байна.

Гэтэл хэзээ тус тогтоолын дагуу баримт бичиг /компакт диск/-ийг гаргуулан авсан баримт хэрэгт байхгүй байх бөгөөд тухайн баримт бичгийг хуульд заасан журмын дагуу, прокурорын зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд аваагүй гэж үзэх нөхцөл болж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж авсан аливаа баримт нь нотолгооны чадвараа алддаг хуулийн зохицуулалттай. Шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон хохирогч Д ий эрүүл мэндийн байдлыг тодорхойлж буй “хатуу диск” нь хуульд заасан журмын дагуу авагдсан эсэх нь эргэлзээтэй, холбогдох баримтууд хэрэгт авагдаагүйн дээр уг диск хавтаст хэрэгт нотлох баримтаар байх ёстой байтал хавтаст хэрэгт байхгүй байх тул тухайн баримтад тулгуурлан гарч буй шинжээчийн дүгнэлт хууль зүйн хувьд нотлох чадвараа алдана.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 5-д “Мөрдөгч энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулах саналыг прокурорт хүргүүлнэ” гэж заасан бөгөөд мөрдөгчийн саналыг үндэслэн прокурор баримт бичгийг гаргуулахаар зөвшөөрөл олгохоор хуульд журамласан. Хавтаст хэргийн 149 дүгээр талд авагдсан прокурорын тогтоолд мэдээлэл баримт бичиг гаргуулах тухай санал ирүүлснийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хянаад шийдвэрээ гаргасан байх боловч хэрэгт мөрдөгчийн санал мөн байхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д “Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж заасан. Гэтэл хавтаст хэргээс дараах баримтууд алга болсон байна. Үүнд:

-  Мэдээлэл баримт бичиг гаргуулах тухай 2023 оны 10 сарын 23-ны өдөр прокурорын газарт хүргүүлсэн мөрдөгчийн санал,

- Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явуулсан баримт, мэдээлэл гаргуулах тухай холбогдох баримт, албан бичиг,

- Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн шинжилгээний объект “хатуу диск” 1 ширхэг зэрэг баримтууд хавтаст хэргээс алга болжээ.

Шүүх хуралдааны явцад энэ талаар өмгөөлөгчийн зүгээс тайлбар хийж асуусан боловч прокурор тайлбар хийгээгүй, шүүх хэргийг шийдвэрлэж, шийдвэрээ танилцуулах явцад “сиди-ний тухайд тухайн үед шинжилгээ хийгээд магадгүй хохирогчид өгсөн байх” гэж хэрэгт энэ талаарх ямар ч баримт байхгүй байхад таамаглал дэвшүүлж тайлбар хийсэн нь хууль дээдлэх болон шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

            Прокурор З.Бат-Амгалан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч М.А ын өмгөөлөгч Ц.Сайнбатаас давж заалдах гомдлыг 3 үндэслэлээр гаргасан байна. Нэгдүгээрт, хэргийн бодит байдал тогтоогдоогүй гэж байна. Хэрэгт авагдсан хохирогч н.Д ий мэдүүлэг, гэрч н.Б , н.Э  нарын мэдүүлгээр шүүгдэгч М.А  нь н.Д ий биед гэмтэл учруулсан болох нь хангалттай тогтоогдог. Хоёрдугаарт, өмгөөлөгч Ц.Сайнбатын зүгээс шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж тайлбарлаж байна. Шинжээчийн дүгнэлт нь прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдсанаар эргэлзээгүйгээр гарсан. Гуравдугаарт, прокурорын зөвшөөрлийн дагуу авагдсан баримтууд нь хэзээ ирсэн нь тодорхойгүй гэж байна. Шинжээч томилсон хугацаанд тухайн баримтуудыг нэмэлтээр, зөвшөөрөл гаргуулж гаргасан. Прокурорын зөвшөөрлөөр авсан баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн баримтууд болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

хохирогч А.Д ий “...бид хоёрыг зодсон залуучууд шатаар доошоо буухаар нь Б  бид хоёр араас нь яваад шатны дунд хэсэгт очоод маргалдаад та нар нийлж бөөнөөрөө зодлоо, нэг нэгээрээ үзье гээд нэг залуутай нь барилцаж авахад намайг цохиод зууралдаж байгаад чулуун сандал дээр намайг дараад заамдаж байхад цаанаас нь нэг залуу ирээд явъя гээд найздаа хэлээд миний нүүрэн дээр 5-6 дэвслээд салаад цаашаа гүйгээд явахад нь Б  араас нь очиход маргалдаад зодоод байхаар нь би очоод болиулахад нөгөө залуучууд яваад өгсөн. ...Энэ гэмтлийг доор шатны хажуу талын сандал дээр байхад нэг залуу нүүрэн дээр дэвсээд учруулсан. Бүлтгэр нүдтэй, шаргал өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй залуу байсан. Би шатан дээр нэг залуутай нь зууралдаж зодолдсон өөр хүнтэй маргалдаж зодолдоогүй...” гэх /хх 24-25/,

М.А ын яллагдагчаар өгсөн “...Д  гэх залуутай зодолдсон, зодолдож байх явцдаа Д ийг газарт унагаад нүүрэнд нь хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлгүүд /хх 45-46/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 12843 дугаартай “... А.Д ий биед зүүн нүдний ухархайн зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх 37-38/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 619 дугаартай шинжээчийн “...2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт үндэслэлтэй байна. Алтангэрэлийн Д ий биед зүүн нүдний ухархайн зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдсон ба тухайн иргэний буюу Алтангэрэлийн Д ий асуумжийг Алтангэрэлийн Анхболд гэж бичсэн байна. ...А.Д ий биед зүүн нүдний ухархайн зөөлөн эдийн няцрал, дээд, доод, зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” /хх 120-121/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1120 дугаартай шинжээчийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №12843, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №619 дугаартай шинжээч эмч Б.Даваасүрэнгийн дүгнэлттэй санал нэг байна. ...Нэмэлт шинжилгээгээр хийсэн №619 дүгнэлтэд тухайн иргэний буюу А.Д асуумжийг А.А гэж бичсэн байна гэжээ. ...А.Д ий биед тухайн үед зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт учирчээ. ....2022 оны 9 дүгээр сарын 17-ны Мед травма эмнэлгийн толгойн КТГ шинжилгээ, 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээч эмчийн үзлэг зэргээс дүгнэхэд учирсан гэмтэл нь мохоо үйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой байна. ...Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал дугаар А/216/422 гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлтүүд /хх 156-158/,

            Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн ”... хувцас нь үл мэдэгдэх эрэгтэй хүнийг /Д / газарт унагааж юүдэнтэй цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүн /А / нүүрэн тус газарт гараараа 4 удаа цохиж байгаа дүрс бичлэг бичигдсэн. ...” тэмдэглэл /хх 13-16/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

 

М.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан хилл цогцолборын шатан дээр хохирогч А.Д ийг зодож эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн зөөлөн эдийн няцрал дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

             Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч М.А ын гэм буруутай үйлдэл, тухайн цаг хугацаанд болсон хэргийн бодит байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл, түүний шалтгаан, уг хохирлыг учруулсан этгээдийн гэм буруугийн хэлбэр зэргийг бодитой тогтоож чаджээ.

 

             Анхан шатны шүүх шүүгдэгч М.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан бөгөөд шүүхээс М.А ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

             Шүүгдэгч М.А ын өмгөөлөгч Ц.Сайнбат “... хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмыг зөрчиж цуглуулсан ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

             1. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

 

            Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

 

            Хэрэгт авагдсан хохирогч А.Д ий “... цаанаас нь нэг залуу ирээд явъя гээд найздаа хэлээд миний нүүрэн дээр 5-6 дэвслээд салаад цаашаа гүйгээд явахад ...” гэх, шүүгдэгч М.А ын “... Д  гэх залуутай зодолдсон, зодолдож байх явцдаа Д ийг газарт унагаад нүүрэнд нь хэд хэдэн удаа цохисон” гэх мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн “... газарт унагааж юүдэнтэй цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүн нүүрэн тус газарт гараараа 4 удаа цохиж байгаа дүрс бичлэг бичигдсэн ...” тэмдэглэл, мөн хохирогч А.Д ий биед “зүүн нүдний ухархайн зөөлөн эдийн няцрал, дээд доод зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт зэргийг анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

             Өөрөөр хэлбэл, хохирогч А.Д ий эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.А ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

            2. Хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 12843, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 619, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1120 гэх 3 шинжээчийн дүгнэлт авагдсан ба тус дүгнэлтүүдэд хохирогч А.Д ий биед зүүн нүдний ухархайн зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл учирсныг бодитой зөрүүгүйгээр дүгнэсэн. Харин дээрх 619, 1120 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд “... Алтангэрэлийн Д ий асуумжийг Алтангэрэлийн Анхболд гэж бичсэн байна. ...” гэж шинжээч эмчийн техникийн шинжтэй алдааг залруулж дурдсан байна.

         

            3. Хэрэгт авагдсан Мэдээлэл баримт бичиг гаргуулах тухай 2023 оны 10 сарын 23-ны өдөр прокурорын газарт хүргүүлсэн мөрдөгчийн санал, Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явуулсан баримт, мэдээлэл гаргуулах тухай холбогдох албан бичиг, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн шинжилгээний объект “хатуу диск” 1 ширхэг зэрэг баримтууд хавтаст хэргээс алга болсон гэх хэдий ч хэргийн бодит байдлыг тогтооход дээрх баримтуудыг эс тооцсон ч хүрэлцэхүйц хэмжээний нотлох баримтууд цугларсан, хэргийг шийдвэрлэхэд ноцтой нөлөөлөхгүй байх бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ хэргээс тусдаа шалгуулахад харшлахгүй болохыг дурдвал зохино.

 

            Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Сайнбатын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.А ын өмгөөлөгч Ц.Сайнбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.МӨНХӨӨ

                         ШҮҮГЧ                                                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                       ШҮҮГЧ                                                                       Н.БАТСАЙХАН