| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2023/00109/И |
| Дугаар | 313/ШШ2025/00226 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 313/ШШ2025/00226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /РД:*******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Зүүнсайхан 5-р баг
Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /РД:*******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6-р баг
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Хариуцагч С.*******, нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.*******тай 2021 оноос өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байна. Бид хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүү О.******* төрсөн. С.******* нь байнга үндэслэлгүй хардаж, архи согтууруулах ундаа байнга хэрэглэж, сэтгэл санааны дарамтад оруулдаг тул амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байна. Иймд хариуцагч С.*******аас хүү О.*******д тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. С.******* бид хоёр эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.
Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хамт удаан амьдарсан зүйл байхгүй. Архи уугаад удаан хамт амьдарсан зүйл байхгүй. 2 сар л хамт амьдарсан байх. 2021 оны 11 сараас 12 сар хүртэл л нэг гэрт хамт амьдарсан. Өөр хамт амьдарсан хугацаа байхгүй. 1 сар л нэг гэрт амьдарсан гэв.
Нэхэмжлэгч А.******* нэхэмжлэлийн шаардлагаа нотолж:
Өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хүү О.Амин-Эрдэнийн төрсний гэрчилгээ хуулбар, Өмнөговь аймгийн “Өнө-Орших” өрхийн ЭМТөвийн тодорхойлолт зэрэг баримтуудыг хэрэгт ирүүлсэн байх ба хариуцагч С.*******гийн хүсэлтээр шинжээч томилж Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3386 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан, нэхэмжлэгч А.*******ийн хүсэлтээр дахин шинжээч томилж Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 331 дугаартай шинжээчийн дүгнэлт хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан нэг хүүхдэд тэтгэлэг тогтоолохыг хүсчээ.
Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.
1. А.******* болон С.******* нар нь гэрлэлтээ батлуулаагүй байна.
2. 2022 оны 03 дугаар сарын 26-нд хүү О.******* төрсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогддог. Хүү одоо 3 нас 1 сар 23 хоногтой байна.
3. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3386 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “С.Эрдэнэначин нь О.Амин-Эрдэнийн биологийн эцэг байх боломжгүй” гэжээ.
4. Нэхэмжлэгч А.******* дээрх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжилгээ хийх хүсэлт гаргаж улмаар шүүх 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 143/ШЗ2023/01692 дугаартай шүүгчийн захирамжаар дахин шинжээч томилжээ.
5. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 331 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “С.Эрдэнэначинд байгаа Vwa, CSF1PO, TPOX, D8S1179, D18S518 D19S433, FGA, D5S818, D10S1248, D2S1338 локусын аллелиуд О.*******д илрэхгүй байгаа тул С.Эрдэнэначин нь О.Амин-Эрдэний биологийн эцэг байх боломжгүй байна” гэжээ.
6. Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 11 сараас 12 сар хүртэл л нэг гэрт хамт амьдарсан. Өөр хамт амьдарсан хугацаа байхгүй. 1 сар л нэг гэрт амьдарсан” гэжээ.
7. Нэхэмжлэгч А.******* “...Миний бие хариуцагч Эрдэнэначингаас өөр хүнтэй дотно харилцаатай байгаагүй. Миний хүү *******ийн ******* нь Эрдэнэначингаас өөр хүний хүүхэд байх боломжгүй” гэх тайлбарыг гаргадаг.
8. 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү О.Амин-Эрдэнийн төрсөн эцэг С.******* байх боломжгүй болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна.
Дээрхээс дүгнэвэл А.*******, С.******* нарын хооронд гэр бүлийн харилцаа үүсээгүй өөрөөр хэлбэл гэрлэлтээ батлуулаагүй байх бөгөөд С.*******д 2022 оны 03 дугаар сарын 26-нд төрсөн хүү О.Амин-Эрдэнийг тэжээн тэтгэх үүрэг үүсээгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт ”Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заажээ.
Нэхэмжлэгч А.******* нь нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх бөгөөд хариуцагч С.******* түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
10. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******гийн *******ийн нэг хүүхэд тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан А.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ