Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 301/ШШ2025/00392

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 301/ШШ2025/00392

Архангай аймаг

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Г-т холбогдох

4,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б миний бие 2019 оны 12 дугаар сард хувийн өмч болох Э машиныг А.Г-т 5,800,000 төгрөгөөр зарж урьдчилгаа 2,000,000 төгрөг надад өгч үлдэгдэл 3,800,000 төгрөгийг ноолуурын мөнгөнөөс өгнө гэж тохиролцсон боловч А.Г одоог хүртэл ямар ч мөнгө өгөөгүй. Элдэв шалтаг байсан. Үүн дээр нэмж надаас үстэй дээл 400,000 төгрөгөөр зээлээр авсан. Нийт машины үлдэгдэл 3,800,000 төгрөг, дээлийн мөнгө 400,000 төгрөг, нийлээд 4,200,000 төгрөгийг А.Г-оос гаргуулах хүсэлттэй байна. Худалдах, худалдан авах гэрээний дагуу яаралтай тооцоо мөнгийг маань гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие А овогтой Б нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч А.Гт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь хохирол болох 4,200,000 төгрөгийг төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татан авч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бнь хариуцагч А.Гт холбогдуулан 4,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 4,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 41,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Гт холбогдох 4,200,000 /дөрвөн сая хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Д.Б хариуцагч биелүүлсэн үндэслэлээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч Д.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 41,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН