| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/00441/И |
| Дугаар | 301/ШШ2025/00403 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 301/ШШ2025/00403
| 2025 оны 08 сарын 01 өдөр | Дугаар 301/ШШ2025/00403 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б овогт А.Т-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.Т, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов. Хүсэлт гаргагч А.Т, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э нар өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч А.Т нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч А.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: А.Тминий бие нь 1969 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн. 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Т-хийн сангийн аж ахуйд дагалдах малчнаар томилогдон ажиллаж эхэлсэн. Ингэж ажиллаж байх хугацаандаа трактор комбайны курст суралцсан ба энэ хугацаандаа тухайн сангийн аж ахуйдаа үр тарианы тасагт силкчнээр, өвсний фондод грушикээр тус тус ажиллаж байгаад 1988 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс тракторын жолоочоор томилогдон хугацаат цэргийн албанд татагдах хүртлээ буюу 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан. Хугацаат цэргийн албаа хааж ирээд үргэлжлүүлэн А аймгийн Т сумын сангийн аж ахуйд тракторын жолоочоор 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаад Т-ийн сангийн аж ахуй тарж хуваагдан Э, Б, М зэрэг компаниудад хуваагдах үед миний бие М компанид хуваарилагдан 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор ажилласан. Миний энэ ажиллаж байсан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр, архив шүүлгээд гарсан баримтууд байгаа боловч Нийгмийн даатгалын байгууллага нь улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний бие нь өндөр настны тэтгэвэрт орох зорилготой улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд А.Т миний А аймгийн Т-ийн сангийн аж ахуйд 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хүртэл малчнаар, 1987 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл силкчнээр, 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл грушикээр, 1988 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор, 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор, А аймгийн Т сумын М ХХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- А.Тын 199822 тоот хөдөлмөрийн дэвтэрт:
- А.Тын 625903 дугаартай Цэргийн батлах,
- БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Тийн сангийн аж ахуйн даргын 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр анги төгсөгчдийг ажилд томилох тухай” 124 тоот тушаалд 1. ... А.Т... нарыг барилгын салбарт нормчноор 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд томилсугай гэсэн,
- БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Тийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” 73 тоот тушаалд ... 2. 2 дугаар тасагт ... А.Т ..., 2. Дээрхи нэр бүхий 39 сонсогчдыг дадлагын хугацаанд зохих зааврын дагуу хөдөлмөр хамгааллын гурван шатны зааварчилга өгч, хариуцан ажиллахыг инженер О, Ц нарт үүрэг болгосугай гэсэн,
- БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Тийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Түр ажилчин томилох тухай” 126 тоот тушаалд 1. Улсын фондын өвсний грушикээр Н.Э ахлагчтай салаанд ... А.Т ... нарыг II тасагт 07 дугаар сарын 20-ны өдрөөс тракторчоор тус тус томилон ажиллуулсугай гэсэн,
- БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Тийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Тракторын жолоочийг томилох тухай” 18 тоот тушаалд 1. 1988 онд тус САА-н дэргэдэх трактор-комбайны жолоочийн курс төгссөн хүмүүсийг үр тарианы I, II тасаг, хадлангийн тасагт ээлжийн тракторчоор томилон ажиллуулсугай, тушаалын хавсралтад нэрсийн жагсаалтын 31-т А.Т, 2-р тасаг гэсэн,
- БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Тийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 140 тоот тушаалд 1. 1988 онд ардын цэргийн албанд татагдсан ... А.Т ... нарыг тракторын жолоочоос, ... тус тус 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн чөлөөлсүгэй, 2. Дээрхи нэр бүхий 35 хүнд БНМАУ-ын Хөдөлмөрийн хуулийн 32 дугаар зүйлд зааснаар цэрэгт явж гэнэт халагдсан үндсэн ажилчин хүнд 14 хоногоор, улирлын ба түр ажилчин ... нарт 7 хоногоор тус тус тооцож олгож /1 дүгээр хавсралтаар/, цалингийн тооцоо хийж /2 дугаар хавсралтаар/ амралтын мөнгөний тооцоо хийхийг төвлөрсөн нягтлан бодох ангид үүрэг болгосугай, тушаалын хавсралтад нэрсийн жагсаалтын 6-т А.Т, тракторчин гэсэн,
- БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Тийн сангийн аж ахуйн даргын 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Сангийн аж ахуйн албан хаагчид ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай” 23 тоот тушаалд 1. Монгол Улсын өмч хувьчлах хуулийн дагуу тус сангийн аж ахуйн зохион байгуулалт нь компани хэлбэрт шилжиж Э, М, Б зэрэг бие даасан компаниуд болж задарсан тул сангийн аж ахуйд ажиллаж байсан албан хаагчид, малчдыг үүрэгт ажлаас нь 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Э, Б, М зэрэг компаниудын мэдэлд шилжүүлсүгэй гэсэн,
- Тийн сангийн аж ахуй нь хувьцаат компани болон зохион байгуулагдсан тул Мандах компанид хуваарилагдан өгсөн ажилтан албан хаагчид, малчид, тракторчдын хөдөлмөрийн дэвтрийг хүлээлгэн өгсөн тухай 1992 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2 тоот протоколд: 1. Дэвтрийн бичилт бүрэн хийгдсэн байна. Хүчингүй болсон дэвтэр байхгүй. 2. Ажилчдын дэвтрийг нэг бүрчлэн үзэж хүлээлцэв. Хүлээлцсэн дэвтрийг нэрсээр нь жагсаавал нэрсийн жагсаалтын 52-т А.Тгэсэн,
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А.ТТ сумын М ХХК-д жолоочоор ажиллаж байсан үеийн 405 дугаартай цалингийн тодорхойлолтод:
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 406 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Т сумын Сангийн аж ахуйн 1986, 1990-1991, М ХХК-ийн 1992-1993, 1995 онуудын баримтыг тус тус шүүн үзэхэд А.Т-д холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,
2.2. Хүсэлт гаргагч А.Тын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч С.Б-ийн шүүхэд өгсөн “Би 1968 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Тийн сангийн аж ахуйд тракторын жолоочоор, 1992 оноос 1995 оныг хүртэл А аймгийн Т сумын М ХК-д тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан. А.Т нь 1987 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Тийн сангийн аж ахуйд тракторын жолоочоор, 1992 оноос 1995 оныг хүртэл А аймгийн Т сумын М ХК-д тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан. А.Т-ын 1987 оноос өмнө юу хийж байсныг би мэдэхгүй байна. А.Т нь 1987 онд курс төгсөөд А аймгийн Тийн сангийн аж ахуйн 1 дүгээр бригадын Ю-гийн салаанд тракторын жолоочоор ажиллаж байсан. А аймгийн Тийн сангийн аж ахуй 1992 онд хувьчлагдаад М ХК, Б ХК, Э ХК болж байсан. А.Т нь 1988 онд цэргийн албанд татагдаж 1990 онд цэргээс халагдаж ирсэн. А.Т нь цэргийн албанаас халагдаж ирээд буцаад А аймгийн Тийн сангийн 1 дүгээр бригадад тракторын жолоочоор ажилласан. Өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. А аймгийн Т-ийн сангийн аж ахуйг хувьчлагдтал тус сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан. А аймгийн Тийн сангийн аж ахуйн 1 дүгээр бригадын Ю-гийн салаанд тракторын жолоочоор А.Т, Т, А, Л, О, би ажиллаж байсан. А аймгийн Тийн сангийн аж ахуйн даргаар Б, Т нар ажиллаж байсан. Би А.Т-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Г.Н-ийн шүүхэд өгсөн “Би 1975 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Тийн сангийн аж ахуйд тракторын жолоочоор, 1992 оноос 1995 оныг хүртэл А аймгийн Т сумын Э ХК, М ХК-д тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан. А.Т нь 1987 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Тийн сангийн аж ахуйд тракторын жолоочоор, 1992 оноос 1995 оныг хүртэл А аймгийн Т сумын М ХК-д тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан. А.Тын 1987 оноос өмнө юу хийж байсныг би мэдэхгүй байна. А.Т нь А аймгийн Т-ийн сангийн аж ахуйн Үр тарианы 1 дүгээр бригадад тракторын жолоочоор ажиллаж байсан. А аймгийн Тийн сангийн аж ахуй 1992 онд хувьчлагдаад М ХК, Б ХК, Э ХК болж байсан. А.Т нь цэргийн алба хаасан. Хэдэн онд цэргийн алба хаасан оныг нь мэдэхгүй байна. А.Т нь цэргийн албанаас халагдаж ирээд А аймгийн Тийн сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад тракторын жолоочоор ажилласан. А.Т нь А аймгийн Тийн сангийн аж ахуйд ажиллаж байхдаа ДТ-75 маркийн трактортой байсан. А аймгийн Тийн сангийн аж ахуйг хувьчлагдтал тус сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан. Хувьчлагдсаны дараа Т сумын М ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан. Бид хоёр Т сумын М ХК-д хамт ажиллаж байсан. А аймгийн Тийн сангийн аж ахуйн Үр тарианы 1 дүгээр бригадад тракторын жолоочоор Б, А, Т, Л, А.Т нар ажиллаж байсан. А аймгийн Тийн сангийн аж ахуйн даргаар Б, Т нар ажиллаж байсан. Би А.Т-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А.Тын анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 /А/ маягтад: А аймгийн Т сум, Аюушийн Төмөрбаатар, эрэгтэй, 1969 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, бүртгэсэн-1991.09.12 гэсэн,
- А.Тын гэрлэсний ХААТР-15 маягтад: нөхрийн нэр А.Т, А аймгийн Т сум, боловсрол-бүрэн бус дунд, нийгмийн бүлэг-ажилчин гэсэн,
- Үндэсний төв архивын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02/600 тоот албан бичигт: ... Манай архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын А аймгийн Т сумын бүртгэлийг шүүж үзэхэд А.Т-т холбогдох хүн амын тооллогын баримт байхгүй байгаа тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,
- А.Т-ын 1995 оны 01-02 дугаар сар, 1995 оны 06-10 дугаар сар, 1995 оны 12 дугаар сар, 1996 оны 08 дугаар сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/274 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 08/2562 тоот Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд: А.ТБХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар А аймгаас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 238 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 625903 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн,
- А.Тын цэргийн албанд тэнцэгчдийн анкетад: А.Т, 1969 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 19 настай, халх, Т, 1986 оноос санитарч, 8 дугаар анги төгссөн, тракторч мэргэжилтэй, ам бүл 1, эгч М Хүний их эмчийн салбарт бага эмч гэсэн,
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А.ТТ сумын М ХХК-д жолоочоор ажиллаж байсан үеийн 405 дугаартай цалингийн тодорхойлолтод:
- БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Тийн сангийн аж ахуйн даргын 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр анги төгсөгчдийг ажилд томилох тухай” 124 тоот тушаалд 1. ... А.Т... нарыг барилгын салбарт нормчноор 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд томилсугай гэсэн,
- БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Тийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Түр ажилчин томилох тухай” 126 тоот тушаалд 1. Улсын фондын өвсний грушикээр Н.Э ахлагчтай салаанд ... А.Т ... нарыг II тасагт 07 дугаар сарын 20-ны өдрөөс тракторчоор тус тус томилон ажиллуулсугай гэсэн,
- БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Тийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Тракторын жолоочийг томилох тухай” 18 тоот тушаалд 1. 1988 онд тус САА-н дэргэдэх трактор-комбайны жолоочийн курс төгссөн хүмүүсийг үр тарианы I, II тасаг, хадлангийн тасагт ээлжийн тракторчоор томилон ажиллуулсугай, тушаалын хавсралтад нэрсийн жагсаалтын 31-т А.Т, 2-р тасаг гэсэн,
- БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Тийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 140 тоот тушаалд 1. 1988 онд ардын цэргийн албанд татагдсан ... А.Т ... нарыг тракторын жолоочоос, ... тус тус 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн чөлөөлсүгэй, 2. Дээрхи нэр бүхий 35 хүнд БНМАУ-ын Хөдөлмөрийн хуулийн 32 дугаар зүйлд зааснаар цэрэгт явж гэнэт халагдсан үндсэн ажилчин хүнд 14 хоногоор, улирлын ба түр ажилчин ... нарт 7 хоногоор тус тус тооцож олгож /1 дүгээр хавсралтаар/, цалингийн тооцоо хийж /2 дугаар хавсралтаар/ амралтын мөнгөний тооцоо хийхийг төвлөрсөн нягтлан бодох ангид үүрэг болгосугай, тушаалын хавсралтад нэрсийн жагсаалтын 6-т А.Т, тракторчин гэсэн,
- Тийн сангийн аж ахуй нь хувьцаат компани болон зохион байгуулагдсан тул М компанид хуваарилагдан өгсөн ажилтан албан хаагчид, малчид, тракторчдын хөдөлмөрийн дэвтрийг хүлээлгэн өгсөн тухай 1992 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2 тоот протоколд: 1. Дэвтрийн бичилт бүрэн хийгдсэн байна. Хүчингүй болсон дэвтэр байхгүй. 2. Ажилчдын дэвтрийг нэг бүрчлэн үзэж хүлээлцэв. Хүлээлцсэн дэвтрийг нэрсээр нь жагсаавал нэрсийн жагсаалтын 52-т А.Тгэсэн,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч А.Тын А аймгийн Тийн сангийн аж ахуйд 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хүртэл малчнаар, 1987 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл силкчнээр, 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл грушикээр, 1988 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор, 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор, А аймгийн Т сумын М ХХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- А.Тын 199822 тоот хөдөлмөрийн дэвтэр,
- А.Тын 625903 дугаартай Цэргийн батлах,
- БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Тийн сангийн аж ахуйн даргын 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр анги төгсөгчдийг ажилд томилох тухай” 124 тоот тушаал,
- БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Тийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” 73 тоот тушаал,
- БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Тийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Түр ажилчин томилох тухай” 126 тоот тушаал,
- БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Тийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Тракторын жолоочийг томилох тухай” 18 тоот тушаал,
- БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Тийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 140 тоот тушаал,
- БНМАУ Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Тийн сангийн аж ахуйн даргын 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Сангийн аж ахуйн албан хаагчид ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай” 23 тоот тушаал,
- Тийн сангийн аж ахуй нь хувьцаат компани болон зохион байгуулагдсан тул Мандах компанид хуваарилагдан өгсөн ажилтан албан хаагчид, малчид, тракторчдын хөдөлмөрийн дэвтрийг хүлээлгэн өгсөн тухай 1992 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2 тоот протокол,
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А.ТТ сумын Мандах ХХК-д жолоочоор ажиллаж байсан үеийн 405 дугаартай цалингийн тодорхойлолт,
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 406 тоот тодорхойлолт,
- А.Тын анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 /А/ маягт,
- А.Тын гэрлэсний ХААТР-15 маягт,
- Үндэсний төв архивын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02/600 тоот албан бичиг,
- А.Тын 1995 оны 01-02 дугаар сар, 1995 оны 06-10 дугаар сар, 1995 оны 12 дугаар сар, 1996 оны 08 дугаар сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/274 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 08/2562 тоот Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
- А.Тын цэргийн албанд тэнцэгчдийн анкет,
- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч С.Б, Г.Н нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч А.Т нь А аймгийн Тийн сангийн аж ахуйд 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хүртэл малчнаар, 1987 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл силкчнээр, 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл грушикээр, 1988 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор, 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор, А аймгийн Т сумын М ХХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч А.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт А.Т-ын А аймгийн Тийн сангийн аж ахуйд 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хүртэл малчнаар, 1987 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл силкчнээр, 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл грушикээр, 1988 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор, 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор, А аймгийн Т сумын М ХХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч А.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН