Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/564

 

 

 

 

   2024             05            15                                         2024/ДШМ/564

 

Э.Б, О.М, Ц.Ш , Ц.А ,

Ш.Я, Х.Э , Г.И , Б.Ц ,

Б.Б , Б.Б , Х.Снарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг, Х.Онолт, Л.Содбаяр,

хохирогч ... -ийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтансүх,

яллагдагч Э.Бы өмгөөлөгч К.Бауиржан,

яллагдагч О.М, түүний өмгөөлөгч Т.Б,

яллагдагч Ц.Ш , түүний өмгөөлөгч Д.Намсрайжав,

яллагдагч Ц.А ийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн, 

яллагдагч Ш.Яийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

яллагдагч Х.Э , түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн,

яллагдагч Г.И ы өмгөөлөгч О.Мөнхболд,

яллагдагч Б.Ц , түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан,

яллагдагч Б.Б гийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

яллагдагч Б.Б ,

иргэний нэхэмжлэгч “... ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/187 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ганхөлөг, Х.Онолт, Л.Содбаяр нарын хамтран бичсэн 2024 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлээр эрүүгийн 2002002100273 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Э.Б, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгүүлж байгаагүй, /РД: .../;

2. О.М, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:..../;

3. Ц.Ш, ... тоотод оршин суух, /РД: ..../, урьд:

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан;

4. Б.Б, ...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:..../;

5. Ц.А, .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:.../;

6. Ш.Я, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:.../;

7. Х.Э, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:.../;

8. Б.Ц, .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:..../;

9. Б.Б, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:..../;

10. Х.С, .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:..../;

11. Г.И, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:..../;

1. Э.Б нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газрын албаны дарга бөгөөд Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ш тэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Нийслэлийн газрын албаны байранд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Б.Н, Б.А, “... ” ХХК болон Б.Б , Л.С , С.Н, Г.Т, Н.Н, Б.У, Б.У, Г.А, Д.Г, Г.Ч , З.Ү, Д.Г, Ц.О, Э.Х, А.Д, Д.А, О.М болон түүний хамаарал бүхий “... ” ХХК-д,

Мөн Ц.Ш , Ш.Я болон төрөл садангийн холбоотой Х.Э  нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ш.Я, Х.Э  нарт давуу байдал бий болгосон,

Ц.Ш  нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн бөгөөд Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн газрын албаны дарга бөгөөд Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн дарга Э.Бтай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Нийслэлийн газрын албаны байранд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Б.Н, Б.А, “... ” ХХК болон Б.Б , Л.С ,  С.Н, Г.Т, Н.Н, Б.У, Б.У, Г.А, Д.Г, Г.Ч , З.Ү, Д.Г, Ц.О, Э.Х,  А.Д, Д.А, О.М болон түүний хамаарал бүхий “... ” ХХК-д давуу байдал бий болгосон,

мөн Э.Б, Х.Э  болон өөрийн төрөл садангийн холбоотой Ш.Я нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 640,000,000 төгрөгийг өөрийн төрөл садангийн хүн болох Г.Б-нэзэмшлийн Хаан банк дахь ... тоот харилцах дансаар шилжүүлэн авч, ашигласан буюу мөнгө угаасан,

Б.Б  нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэг бүртгэлтийн 190200436 дугаартай хэрэгт 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн,

Ц.А  нь Нийслэлийн Газрын албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа төрсөн дүү Ц.Оийн эзэмшиж байсан газрын хэмжээг нэмэгдүүлж, ашигтай байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Газрын албаны дарга Э.Б, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ш  нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Нийслэлийн газрын албаны байранд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Ц.От эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон,

Ш.Я нь өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан Э.Б, төрөл садангийн хүн болох Ц.Ш  нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд газар эзэмших хүсэлт гаргах, өөрийн иргэний бичиг баримтыг ашиглуулах, газар эзэмших гэрээ байгуулах зэргээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,

улмаар өөрт эзэмших эрх үүссэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8000 мкв талбай бүхий газрыг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Ц.Ш ийн зааврын дагуу 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Т.Бтай “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг байгуулж, улмаар Т.Бгийн газрын төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс Ц.Ш  болон Г.Б-р дамжуулан авч, ашиглаж мөнгө угаасан,

Х.Э  нь өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан Ц.Ш  болон төрөл садангийн хүн болох Э.Б нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд газар эзэмших хүсэлт гаргах, өөрийн иргэний бичиг баримтыг ашиглуулах, газар эзэмших гэрээ байгуулах зэргээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,

улмаар өөрт эзэмших эрх үүссэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9554 мкв талбай бүхий газрыг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Ц.Ш ийн зааврын дагуу 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Т.Бтай “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг байгуулж, улмаар Т.Бгийн газрын төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс Ц.Ш ээр дамжуулан авч, ашиглан мөнгө угаасан,

О.М нь 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “...” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан нөхцөл байдлыг далимдуулан “... ...” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 168010/0019 дугаар бүхий 332 м2 талбайд дутуу баригдсан 1,159,296,658 төгрөгийн төсөвтэй ажил гүйцэтгэгдсэн барилгыг 723,876,000 төгрөгийн төлбөрт шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан,

мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байсан Э.Б, тус албаны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Ш  нартай үйлдлээрээ санаатай нийлж бүлэглэн “... ” ХХК-д Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай №000323462 газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ, нэгж талбарын 18644312634233 дугаартай, 896 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх хууль бусаар олгогдох нөхцөлийг бүрдүүлж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон,

мөн иргэн С.Оболон түүний хамаарал бүхий этгээдүүдэд шилжүүлэн давуу байдал бий болгож, “... ...” ХХК-д 1,159,296,658 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон,

Б.Ц  нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.С, Б.Б  нараар дамжуулж шийдвэр гүйцэтгэгч Г.И д албаны эрх нөлөөгөө ашиглан нөлөөлж, “илүү хурдан шуурхай ажиллагаа явуул, яг наад материалаа хурдан шийд, одоо гараад шийд, үр дүн гарга” гэх зэргээр удаа, дараа үүрэг чиглэлийг өгч бусад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Б.Б  нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа иргэн С.Оболон түүний хамаарал бүхий этгээдүүдэд шилжүүлэн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Х.Снь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа,

иргэн С.Оболон түүний хамаарал бүхий этгээдүүдэд шилжүүлэн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Г.И  нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүрэг хариуцсан 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа иргэн С.Оболон түүний хамаарал бүхий этгээдүүдэд шилжүүлэн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

мөн шийдвэр гүйцэтгэлийн 18250558 дугаартай хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах явцдаа иргэн Ц.Цийг итгэмжлэлийн хугацаа дууссан учир төлбөр төлөгчийг төлөөлөн оролцох эрхгүй гэдгээ илэрхийлсний дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болох ажлын байрандаа албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөгөө урвуулан ашиглан Ц.Цийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгчийг төлөөлөн оролцуулах гэсэн, мөн “...” ХХК-ийн нэрийн өмнөөс 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 18/05 дугаартай “төлбөр авагч талтай эвлэрч охин компани болох “... ...” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу баригдсан барилгыг төлбөр авагчид шилжүүлж гүйцэтгэх хуудсыг хааж өгнө үү” гэсэн  утга агуулга бүхий албан бичиг, “... ...” ХХК-ийн нэрийн өмнөөс 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 18/05 дугаартай “..“...”  ХХК иргэн С.Од төлөх 723,876,000 төгрөгийн төлбөрт “... ...” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу баригдсан барилгыг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй” гэсэн утга агуулга бүхий өөрийн үйлдсэн албан бичгүүдэд иргэн Ц.Цээр гарын үсэг зуруулах гэсэн тодорхой үйлдлүүдийг хийлгүүлэхээр түүнд “асуудлаа дуусгахгүй бол чам дээр Зөрчлийн хэрэг үүсгэнэ, эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорино...” гэх зэргээр эрх чөлөө, хүсэл зоригийнх нь эсрэг тулган шаардаж, дарамталж заналхийлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас:

- Э.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

- Ц.Ш ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

- Б.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

-Ц.А ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

-Ш.Яийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

-Х.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

- О.Мн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,

- Б.Ц ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,

- Б.Б гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,

- Х.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,

-Г.И ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагчийн өмгөөлөгч нар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолд гомдол гаргасан байна. Гомдол шат шатны прокурорт хянагдаж шийдвэрлэгдэж дуусаагүй буюу Улсын ерөнхий Прокурорт хянагдаж байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Прокурорын хариу мэдэгдэх 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4/2524 дугаартай хуудсанд “...О.Мд холбогдох хэргийг ...шүүхэд шилжүүлсэн байна...” гэж дурджээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...яллагдагч нь ...прокурорын шийдвэрт гомдол гаргах эрхтэй...” гэж заасныг зөрчжээ. 

Түүнчлэн тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 460 дугаартай “хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжид “...Г.И ы үйлдэлд өөр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах...”,  Х.С, Б.Б , Б.Ц  нар хэрхэн яаж оролцсоныг тогтоох шаардлагатай, ...1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд авагдсан “...итгэмжлэл...” ямар учиртай болохыг тодруулах нь зүйтэй гэж, мөн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1477 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжид “...бүрэн гүйцэд тодруулаагүй, ...Ц.Ц гаргасан гомдол ямар учиртай болохыг нарийвчлан шалгах шаардлагатай...” гэж тус тус хэргийг прокурорт буцааж байжээ. Дээрх шүүгчийн захирамжууд бүрэн биелэгдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, нотолбол зохих байдал нотлогдоогүй байна.       

 Хэрэгт хуулбарлан авагдсан “...итгэмжлэл...” нь хэргийн үйл баримтад нөлөөлөх ба хэргийн оролцогч болон бусад хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь хангалтгүй байна. Яллагдагч нарын өмгөөлөгч нараас “...өөр иргэний маргаан, гүйцэтгэлийн ажиллагаанд уг итгэмжлэл авагдсан эсэхийг тодруулах болон энэ талаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр гаргасан...” хүсэлтүүд нь үндэслэлтэй байхаас гадна шүүгчийн захирамжид дурдсан “...Г.И ы үйлдэлд...” хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй. Гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан байхаас гадна тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээдээс гаргуулсан байхаар үнэлэгдэх бөгөөд хэргийн оролцогчтой эсрэг ашиг сонирхол бүхий этгээдээс авсан мэдүүлэг нь  нотлох чадварын хувьд харьцангуй сулд тооцогддог болохыг анхаарах учиртай.

Нөгөөтэйгүүр тус хэргийн зарим яллагдагч нарын хууль зөрчин хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр олгосон гэх газрын улмаас хөрөнгийн хохирол хүлээсэн иргэдийг тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоох ажиллагаа хийгдээгүй байна. Тухайлбал Ч.Дэнэ талаарх хүсэлт хэрэгт авагдсан, шийдвэрлэгдээгүй байна. Иймд эдгээр иргэдийн хохирлын асуудал шүүхээр хянагдаж байгаа эсэх, шүүх шийдвэрлэсэн бол нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргах нь зүйтэй гэсэн үндэслэлээр яллагдагч Ц.Ш , Ц.А , Ш.Я, Х.Э , О.М, Г.И , Б.Ц , Б.Б , Б.Б , Х.С, Э.Б нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Ганхөлөг, Х.Онолт, Л.Содбаяр нар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн 2002002100273 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган ирүүлснийг хүлээн авч хянаад 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж, тогтоолыг яллагдагч О.М болон түүний өмгөөлөгч нарт танилцуулж, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 280 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн. Нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолтой яллагдагч О.Мн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Т.Б нар нь танилцаад 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр О.Баярбаясгалангаас гомдлуудыг гаргасан байна. Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокуророос уг гомдлуудыг хянаж, 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1283 дугаартай тогтоолоор Т.Бгаас гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж, 1/2620 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар, харин 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1242 дугаартай тогтоолоор О.Баярбаясгалангаас гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж, 1/2637 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар тус тус шийдвэрийг мэдэгдсэн байна. Дээрхи шийдвэрүүдийг өмгөөлөгч О.Баярбаясгалан, Т.Б нараас эс зөвшөөрч, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан байх бөгөөд тус прокурорын газраас гомдлыг хүлээн авч хянаад 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4/832, 4/833 дугаартай прокурорын тогтоолуудаар гомдлыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж, 4/2132, 4/2133 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар тус тус шийдвэрийг гардуулжээ. Яллагдагч О.М болон түүний өмгөөлөгч Т.Б нарт 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр яллах дүгнэлтийн хувийг гардуулан өгсөн байх бөгөөд харин яллах дүгнэлт гардуулсны дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр  өмгөөлөгч Т.Бгаас “...Прокурорын яллах дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргах тухай...” гомдлыг Нийслэлийн прокурорын газарт гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “...Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ....” гэж заасны дагуу 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/3407 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг хавтаст хэрэгт хавсарган Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх талаар өмгөөлөгч Т.Бд мэдэгдсэн. Өмгөөлөгч Т.Бгаас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын ерөнхий прокурорын газарт 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гомдол гаргасныг хүлээн аваад 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4/2524 дугаартай “...Хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хүргүүлэв...” гэсэн хариу мэдэгдэх хуудсаар өмгөөлөгч Т.Бд мэдэгджээ. Дээрх байдлаас үзэхэд яллагдагч О.М болон түүний өмгөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын шийдвэрт гомдол, хүсэлт гаргах эрхийг хязгаарлаж, зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгчийн захирамжид “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн...” гэж дүгнэсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэж заасантай нийцэхгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Урьд хэргийг буцааж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 460 дугаартай, 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1477 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн болно. Тухайлбал хуулбарлан авагдсан “...итгэмжлэл...” нь ямар учиртай болохыг тодруулах, ...өөр иргэний маргаан, гүйцэтгэлийн ажиллагаанд уг итгэмжлэл авагдсан эсэхийг тодруулж, дараах нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн байна. Үүнд:

Гэрч Б.Д/Ц.Цээж/ мэдүүлэг /77-р хх-ийн 4 дүгээр хуудас/, хохирогч Э.Ундраххэрлэнгийн /Ц.Цитгэмжлэгдсэн төлөөлөгч/ мэдүүлэг /77хх-ийн 4 дүгээр хуудас/, хохирогч Ц.Цтайлбар /77хх-ийн 10-11 дүгээр хуудас/, Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 10/1198 дугаартай Авлигатай тэмцэх газарт хаягласан албан бичиг /77хх-ийн 14х/, Б.Б мэдүүлэг /77хх-ийн 15х/, Мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 18250558 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /19хх-ийн 205-213  дугаар хуудас/, гэрч Д.Д мэдүүлэг /7хх-ийн 68-69 дүгээр хуудас/, гэрч З.А мэдүүлэг /7хх-ийн 76-77 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар “...” ХХК-ийн захирал Б.Б 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 04/18 дугаартай тушаалаар Ц.Ц итгэмжлэл олгогдоогүй болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ...” гэж хуульчилсан. Нотлох баримтын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлаар нь хянаж үнэлэхэд гэрч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй”, хохирогч нь мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” гэж тус тус заасны дагуу үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээжээ. Харин яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасны дагуу үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээгээгүй байгааг анхаарах нь зүйтэй байна. Учир нь яллагдагч нарын мэдүүлэг нь дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байх бөгөөд шүүх дээрх шийдвэр гаргахад нөлөөлөхүйц нотлох баримтыг үнэлээгүй ба хэрхэн үнэлээгүй талаар шүүгчийн захирамжид үндэслэл бүхий тайлбар хийгээгүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Түүнчлэн яллагдагч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас “...өөр иргэний маргаан, гүйцэтгэлийн ажиллагаанд уг итгэмжлэл авагдсан эсэхийг тодруулах...” талаар гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авсан боловч дээрх нөхцөл байдлыг тодруулах зорилгоор хуульд заасан ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар заагаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байх хуулийн шаардлагад нийцээгүй. Прокуророос яллагдагч Г.И  нь шийдвэр гүйцэтгэлийн 18250558 дугаартай хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах явцдаа иргэн Ц.Цийг итгэмжлэлийн хугацаа дууссан учир төлбөр төлөгчийг төлөөлөн оролцох эрхгүй гэдгээ илэрхийлсний дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болох ажлын байрандаа албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөгөө урвуулан ашиглан Ц.Цийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгчийг төлөөлөн оролцуулах гэсэн, мөн “...” ХХК-ийн нэрийн өмнөөс 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 18/05 дугаартай “төлбөр авагч талтай эвлэрч охин компани болох “... ...” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу баригдсан барилгыг төлбөр авагчид шилжүүлж гүйцэтгэх хуудсыг хааж өгнө үү” гэсэн  утга агуулга бүхий албан бичиг, “... ...” ХХК-ийн нэрийн өмнөөс 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 18/05 дугаартай “..“...”  ХХК иргэн С.Од төлөх 723,876,000 төгрөгийн төлбөрт “... ...” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу баригдсан барилгыг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй” гэсэн утга агуулга бүхий өөрийн үйлдсэн албан бичгүүдэд иргэн Ц.Цээр гарын үсэг зуруулах гэсэн тодорхой үйлдлүүдийг хийлгүүлэхээр түүнд “асуудлаа дуусгахгүй бол чам дээр Зөрчлийн хэрэг үүсгэнэ, эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорино...” гэх зэргээр эрх чөлөө, хүсэл зоригийнх нь эсрэг тулган шаардаж, дарамталж заналхийлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу тухайн зүйл, хэсгээр давхар зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Учир нь прокуророос Г.И , Б.Ц , Б.Б , Х.Снарт холбогдох хэрэгт зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЗ/460 дугаартай захирамжаар “...шүүгдэгч Г.И ы ...үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай...” гэсэн заалтаар буцаасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинж тогтоогдсон.

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж хуульчилсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан гэрч Ч.Дмэдүүлэг /56-р хх-ийн 13-15-р хуудас/, гэрч Б.О мэдүүлэг /56-р хх-ийн 23-24-р хуудас/, гэрч Н.Тамираагийн мэдүүлэг /56-р хх-ийн 27-28-р хуудас/, Ц.А ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар иргэн Ч.Дамдиндорж нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1894 м2 талбай бүхий газрыг Ц.А  болон түүний дүү Ц.О нараас худалдан авахаар тохиролцож, 85,000,000 төгрөгийг бэлнээр өгч, улмаар тухайн газрын эзэмших эрхийг Нийслэлийн  Засаг даргын захирамжаар хүчингүй болгосонтой холбогдуулан, яллагдагч Ц.А ээс өөрийн эхнэр н.Лхагважавын дансаар 90,000,000 төгрөгийг буцаан авсан үйл баримт тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Б, ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Ш , Санхүү, аж ахуйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.А  нар нь бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ц.А ийн төрсөн дүү Ц.От газар эзэмших эрх олгогдох нөхцөлийг бүрдүүлж давуу байдал бий болгосон гэх хэргийн улмаас иргэн Ч.Дамдиндорж нь эдийн болон эдийн бус хохирол хүлээсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхад түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн явдал нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийг шүүгчийн захирамжаар тогтоох боломжтой, иргэн Ч.Дхувийн байдлын талаарх баримтууд хэрэгт авагдсан байхад дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн, хэргийг прокурорт буцаах нэг үндэслэл болгожээ.

Мөн анхан шатны шүүхээс “тус хэргийн зарим яллагдагч нарын хууль зөрчин хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр олгосон гэх газрын улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн гэх иргэдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох ажиллагаа хийгдээгүй байна” гэж дүгнэсэн боловч яллах дүгнэлтэд бичигдсэн аль гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас ямар иргэн, хуулийн этгээд эд хөрөнгийн хохирол хүлээсэн талаар дурдаагүй нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагад нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/187 дугаартай захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Хохирогч ... -ийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй...” гэв.

Яллагдагч Ц.Ш  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газар эзэмших эрхүүд бүгд цуцлагдаагүй, зарим нь хүчинтэй хэвээр байгаа талаар Газрын албанаас тайлбар ирсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа үндэслэлээр биш, харин газрын төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлээр 3 айлын газар эзэмших эрхийг цуцалсан. Энэ талаар маргаан захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа. Бусад хууль бусаар олгосон газар эзэмших эрхүүд хүчинтэй хэвээр байгаа...” гэв.

Яллагдагч Ц.Ш ийн өмгөөлөгч Д.Намсрайжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Ц.Ш ийг газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн нарийн бичгээр ажиллаж байхдаа Наранбаатар нарын нэр бүхий иргэдэд шинээр газар эзэмшүүлэх болон эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй байхад хэлэлцсэн мэтээр хурлын тэмдэглэлийг үйлдэж, эдгээр иргэдэд давуу байдал олгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ц.Ш ийг буруутгаж байгаа нотлох баримтууд нь эргэлзээтэй, хангалттай нотлоогүй баримтууд байдаг. Зөвхөн яллах талын нотлох баримтуудыг цуглуулсан. Мөрдөн шалгах газар болон прокурор нарийн бичгийн дарга Ц.Ш ийг зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй асуудлыг хэлэлцсэн мэтээр хурлын тэмдэглэл үйлдсэнийг яаж тогтоосныг хэргээс харахад зөвлөлийн гишүүн Нямдаваа гэх гэрч байдаг.

Төлөвлөгөөнд ороогүй бол хурлаар хэлэлцээгүй гэсэн үг гэж тайлбарладаг. Гэтэл төлөвлөгөөнд ороогүй асуудлыг хурлаар хэлэлцдэг гэж зөвлөлийн бусад гишүүд хэлдэг. Ийм зөрүүтэй нөхцөл байдлыг шалгуулахаар мөрдөн байцаалтын шатанд 10-аад удаа хүсэлт гаргасан боловч “хэргийн ээдрээ төвөгтэй байдлаас шалтгаалаад хэргийг хянаж дуусаагүй байна” гэсэн хариу өгдөг байсан боловч нэг мэдэхэд хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан. Нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагааны хувьд зөвхөн Нямдавааг нүүрэлдүүлж, бусад зөвлөлийн гишүүдэд нүүрэлдүүлэх ажиллагаа хийгээгүй. Газартай холбоотой маргааныг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар дээд шатны захиргааны байгууллага эсвэл шүүх шийдвэрлэнэ. Гэтэл Авлигатай тэмцэх газар энэ асуудлыг эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шалгаснаар гомдол гаргасан этгээдүүдийн асуудал ч шийдэгдэхгүй үлдсэн. Шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр шалгах шаардлагатай, яллагдагч нарын эрх ашгийг зөрчсөн ноцтой асуудал байна гэж үзэж байна. Энэ хэрэг анх 6 хүнд холбогдох 34 хавтастай байсан бол одоо 11 хүнд холбогдох 82 хавтастай хэрэг болсон. Эдгээр хүмүүс хоорондоо огт холбоогүй бөгөөд зөвхөн О.Мгаар холбож, хэргийг нэгтгэх шаардлагагүй байсан. Эдгээр асуудлуудыг анхаарч үзнэ үү...” гэв.

Яллагдагч Ц.А ийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Ч.Дамдиндоржоос гаргасан иргэний нэхэмжлэлийг шүүхийн шатанд тогтоох боломжтой гэж эсэргүүцэлдээ дурдсан байна. Гэтэл шүүгчийн захирамжид Ч.Дмөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй байх тул мөрдөн шалгах ажиллагааны явцад шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж хэргийг прокурорт буцаасан. Хүсэлт гаргасан иргэнд мөнгө төгрөгийн асуудал байхгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогддог. Иймд прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Яллагдагч Ш.Яийн Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжид яллагдагч Ш.Ятой холбоотой үйлдэл дурдагдаагүй. Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Хэд хэдэн хүнд холбогдох хэд хэдэн тусдаа гэмт хэргийг нэгтгэсэн нь ойлгомжгүй байна. Үүнийг анхаарч үзнэ үү...” гэв.

Яллагдагч Х.Э  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй...” гэв.

Яллагдагч Х.Э-н өмгөөлөгч О.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, 2021 оны 3 дугаар сарын 05, 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн шүүгчийн захирамжид дурдсан нэмэлт ажиллагаа бүрэн хийгдээгүй. Х.Эрдэнийн олгосон гэх Хан-Уул дүүрэгт байрлах 9554 м.кв талбайтай газрын эзэмших эрх хүчинтэй байгаа эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна...” гэв.

Яллагдагч О.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 онд хүн яаж хэлмэгдүүлж болдгийг өөрийн биеэр мэдэрч байна. 2013 онд байгуулсан гэрээтэй холбоотой асуудлаар нөгөө тал гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байна гэж манай тал цагдаад өгөхөд цагдаагаас иргэний хэрэг гэж үзсэн. 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж, манай тал ялсан. Хэн ч хуурамч гэрээ байгуулсан гэж гомдол гаргаагүй байхад намайг хуурамчаар гэрээ хийсэн гэж үзэж, залилах гэмт хэрэгт яллагдагчаар татсан. 3 шатны шүүхийн шийдвэр гарсан, манай тал эхэлж залилуулсан гэж цагдаад өргөдөл гаргасан байхад би яагаад хуурамчаар гэрээ хийсэн болж байна вэ. 2018 онд би иргэн О.М байсан. Би Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргатай очиж уулзахад надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалын хэрэг үүсгэсэн. Дараа нь шүүхийн шийдвэртэй нь холбоотой дахин уулзахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн. Яллах дүгнэлтэд намайг ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга гэж гүтгэж бичсэн. Ардчилсан намаас О.М нь ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаагүй гэсэн тайлбар ирүүлсэн. Би Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын албан тушаалыг 2014 онд хүлээлгэн өгсөн. 2018 онд би уг албан тушаалтай хамааралгүй байсан. Гэрээ байгуулсан хууль зүйн фирмээс манай байгуулсан гэрээ мөн гэсэн бичиг ирүүлсэн, тухайн компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэсэн бичиг өгсөөр байхад намайг хуурамчаар гэрээ хийсэн гэж үзэж, залилах гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Одоо Монгол Улс даяар намайг залилагч гэж бодож байгаа. Иймд эдгээр асуудлуудыг тодруулж, тайлбар авах нөхцөл байдал байна...” гэв.

Яллагдагч О.Мгийн өмгөөлөгч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Мг залилах гэмт хэрэгт үндсэн гүйцэтгэгчээр оролцсон гэж ялласныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тогтоол хэрэгт авагдсан. 300.000 ам.доллартой холбоотой асуудалд Ливан улсын иргэн Мыг залилсан гэж О.Мг ялласан. Гэтэл М нь өөрөө Египет улсад суугаа элчин сайдын яамны Даваажав консулаас чөлөөлөгдөхөд Ливан улсын нийслэл Бейрут хотод очиж уулзсан тэмдэглэл хэрэгт авагдсан. Уг тэмдэглэлд 600.000 ам.доллар өгөх ёстой талаараа өөрөөр зөвшөөрсөн бөгөөд урьдчилаад 300.000 ам доллар өгөөд, хугацаандаа барилгаа барьж, ашиглалтад оруулж чадаагүй бол 300.000 ам.доллар нэмж өгнө гэснийг шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 728.000.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн иргэдийн хоорондын гэрээ хэлцлийн асуудал байхад бусдыг залилсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн албан тушаалын гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэж үзсэн. О.М нь нийтийн албан тушаалтан биш юм. Өмгөөлөгч миний зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтдээ ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан гэсэн яллах дүгнэлтэд байгаа үс үсгийн алдааг залруулж, иргэн О.М болгуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээж авлаа гэсэн боловч энэ алдааг залруулаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид 22.2 дугаар зүйл буюу албаны эрх нөлөөг урвуулан ашиглах гэмт хэрэг гэж байсан бөгөөд энэ нь аливаа албан тушаалтан гарын үсэг зурсныхаа хариуцлагыг өөрөө хүлээх зарчмын дагуу 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүчингүй болсон. Иргэн хүн “энэ асуудлыг хурдан шийдвэрлээд өгөөч” гэж хэлсний төлөө гэмт хэргийн хатгагч болж байвал Монгол Улсын бүх иргэн албан тушаалын гэмт хэргийн хатгагч болно. Прокурорын яллах дүгнэлтийг хүлээж авсан өдрөө өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргасан. Дээд шатны прокурорууд яллах дүгнэлт үйлдсэн тул хэргийг шүүхэд шилжүүлсэн гэх үндэслэлээр гомдлыг хааж байсан. Иймд анхан шатны шүүх оролцогчийн эрхийг хязгаарлаж болохгүй, яллах дүгнэлтэд гомдол гаргах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

Яллагдагч Г.И ы өмгөөлөгч О.Мөнхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Мөрдөгч, прокурор яллах нотлох баримтыг хангалттай цуглуулсан боловч цагаатгах нотлох баримтыг цуглуулаагүй. 82 хавтаст хэргийн олон хуудаст нь яллагдагчдын өмгөөлөгч нараас гаргасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа хийлгүүлэх хүсэлтүүд байдаг боловч огт шийдвэрлэдэггүй байсан. Өмгөөлөгч нар ач холбогдолгүй хүсэлт гаргаагүй, үйлчлүүлэгчээ цагаатгах, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх нотлох баримтуудыг цуглуулах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх итгэмжлэл хэнээс гарсныг тодруулах шаардлагатай гэж үзсэн боловч энэ талаар ажиллагаа хийгээгүй. Ц.Цээж Б.Д, Д.Днарыг энэ хэрэгт хамааралтай хүмүүс биш, шууд бус гэрч гэж таамаг төдий тайлбарласан. Ц.Ц, Б.Б нар нь нэгдмэл сонирхолтой этгээдүүд байдаг. Тухайн гарын үсэг Б.Б-н гарын үсэг мөн эсэхийг тодруулах шаардлагатай байна. Гэрч, хохирогч нар худал мэдүүлэг өгсөн байхыг үгүйсгэхгүй. Миний үйлчлүүлэгчийг “...” ХХК-ийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд “... ...” охин компанийнх нь хөрөнгийг О  гэх хүн шилжүүлсэн, Ц.Ц гэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхгүй этгээдийг дарамталж оролцуулсан гэх 2 үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, 22.1 дүгээр зүйлд зааснаар тус тус ялласан. Тухайн 2 хуулийн этгээд нь нэг өмчлөгчтэй. “... ...” охин компани нь 1.000.000 төгрөгийн дүрмийн сантай тул толгой компаниасаа хөрөнгө оруулалт авсан эсэхийг шалгуулах, тухайн 2 компанийн дансны хуулга, санхүү, татварын тайланг гаргуулах хүсэлтийг 4 жилийн хугацаанд мөрдөгч, прокурор гаргасан. Эдгээр баримтуудыг цуглуулснаар миний үйлчлүүлэгчийн хийсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа зөвтгөгдөх боломжтой гэж үзэж байна...” гэв.

Яллагдагч Б.Ц  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид Б.Ц , Х.С, Б.Б  нарыг гэмт хэрэгт хэрхэн, яаж оролцсоныг тогтоох шаардлагатай гэж нэр зааж дурдсан боловч энэ талаар мөрдөгч, прокурор ямар нэг ажиллагаа хийгээгүй бөгөөд итгэмжлэл, Г.И ы асуудлыг л ярьдаг. Хэргийг 2 дахь удаа хэрэг буцааж шийдвэрлэсэн шүүх хуралдаан 5 өдөр үргэлжилсэн бөгөөд шүүгч захирамждаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан байхад ажиллагаа хийгээгүй. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын мөрдөгч болон бүх шатны прокурорт гомдол гаргасан. Намайг О.Мтай уулзсаны дараа “түргэн, шуурхай ажилла, үр дүн гарга” гэж хэлснээр гэмт хэргийн зохион байгуулагч гэж ялласан. Би О.Мтай 2 удаа уулзсан бөгөөд өмнө нь таньдаггүй байсан. О.М нь иргэдийг хүлээж авдаг өдөр миний албан өрөөнд, ажлын цагаар өмгөөлөгчтэйгөө орж ирээд ямар хүсэлттэй явж байгаа талаараа хэлсэн. Би хэрэг маргааныг нь мэдэхгүй тул хариуцсан шийдвэр гүйцэтгэгчийг нь дуудаад “Хүсэлтийг нь хуулийн дагуу хурдан, шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэж хэлсэн болохоос ямар нэг илүү үүрэг, даалгавар өгөөгүй. Энэ талаар шүүх хуралдаанд 3 шийдвэр гүйцэтгэгч “Цогжаргал хууль бус үүрэг даалгавар өгөөгүй” гэж, гэрч Мөнхбаяр “Цогжаргал хурандаа хуулийн дагуу хурдан шуурхай ажиллаарай гэж хэлсэн” гэж мэдүүлсэн. Эдгээр цагаатгах талын баримтуудыг авч хэлэлцээгүй. О.М надтай 2 дахь удаа уулзахдаа “Танайхаас миний газар дээр хориг тавьсан байна, хоригийг цуцлаадах” гэсэн. Би шийдвэр гүйцэтгэгчийг дуудаад яагаад хориг тавьсан талаар асуухад “өндөр үнийн дүнтэй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа тул хориг тавьдаг” гэсэн тул энэ талаар О.Мд тайлбарласан. Тухайн хориг нь одоо ч хүчинтэй хэвээр байгаа. Иймд энэ 2 дахь удаагийн уулзалт намайг гэмт хэрэг зохион байгуулаагүй гэдгийг нотолж байна. Гэтэл зөвхөн эхний удаагийн уулзалтад л ач холбогдол өгдөг. Шүүгч цагаатгах талын нотлох баримтыг үнэлэхгүй, дан яллах талын талын нотлох баримт цуглуулсан талаар хэлсэн. Шүүх хуралдаанд миний өмгөөлөгчөөс “миний үйлчлүүлэгчийг О.Мд давуу байдал олгосон гэж байна. Тэгвэл яагаад энэ хэрэгт О.Мг татаагүй вэ” гэж асуухад прокурор “энэ хэрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулахад Б.Ц , О.М нар хувийн харилцаатай нь нотлогдоогүй тул О.Мг хэрэгт татаагүй” гэдэг. 3 шатны шүүхээр хүчин төгөлдөр болсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлснээр би яллагдагчаар татагдсан. Би О.Мтай 2018 онд 2 удаа уулзсан, Сүхбаатар дүүрэгт 2 таарсан бөгөөд амьдралдаа 4 удаа л таарсан хүнтэй намайг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нь захиргааны хяналтыг хэрэгжүүлдэг албан тушаалтан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар надад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан тогтоол, шийдвэрийг үгүйсгэх, хэрэгсэхгүй болгох эрх хэмжээ байхгүй. 2 дахь шүүгчийн захирамж гарсны дараа Авлигатай тэмцэх газар, прокурор ямар нэг ажиллагаа хийгээгүй хэрнээ гэнэт “О.Мд холбогдох хэрэгтэй нэгтгэсэн тул ирж танилц, гомдол, санал байвал прокурор, шүүхэд гарга” гэсэн...” гэв.

Яллагдагч Б.Ц ын өмгөөлөгч Р.Мэндсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг нь шийдвэр гүйцэтгэгч нартай холбоотой асуудлаар 2 удаа, өөр 2 хэрэгтэй нэгтгэгдээд 3 дахь удаа прокурорт буцаж байгаа бөгөөд 5 жил шалгагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг яллах нотлох баримтыг цуглуулсан. Хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааг ямар шалтгаанаар хийхгүй байгааг ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой бөгөөд түргэн талаар биелүүлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан. Энэ ажиллагааг хийсний төлөө шийдвэр гүйцэтгэгчийг буруутгаж, гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн нь буруу гэж харж байна. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид оролцогч бүрийн үйлдэл холбогдлыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж заасан байхад энэ ажиллагааг огт хийгээгүй. Б.Ц ыг хүнтэй уулзсан нь буруу, уулзсаныхаа дараа үүрэг, чиглэл өгч гэмт хэрэг зохион байгуулсан, албан бичигт гарын үсэг зурсан гэж буруутгадаг. Гэтэл энэ үйлдэл нь тухайн байгууллагын захиргааны удирдлагыг хэрэгжүүлж буй хүний хийх ёстой ажил юм. Хүн өргөдөл, гомдол бариад орж ирэхэд хүлээж авах цаг хуваарийнхаа дагуу уулзаж, процесс ажиллагаанд оролцдог субъект болох ахлах шийдвэр гүйцэтгэгчтэй харьцаж, “энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлээрэй” гэж хэлсний дагуу буруутгаж болохгүй. Процесс ажиллагаанд оролцож байгаа этгээдүүд боловсруулсан албан бичгийн төсөлд байгууллагыг төлөөлж буй Б.Ц  гарын үсэг зурсан нь хууль зөрчөөгүй. “...” ХХК болон ... ...“ ХХК нь нэг өмчлөгчтэй, хоорондоо хамаарал бүхий компаниуд бөгөөд нэг нь нөгөөгөө буруутгаж, итгэмжлэл өгсөн эсэх, төлөөлөх эрхтэй эсэх асуудалд маргадаг, холбогдох эрх бүхий этгээдүүд нь гадаад улс руу явж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас зайлсхийсэн. Төлбөр төлөгчөөс төлбөр авах эрх нь эхэлж үүссэн байсан О  гэх хүний ажиллагаа явагдаж байхад төлбөр авах ёстой өөр хүн гарч ирээд 2 төлбөр авагчийн хоорондох өрсөлдөөнтэй холбоотой шийдвэр гүйцэтгэгч нарт холбогдох хэрэг үүсгэж, шалгаж байгаа тул гэмт хэргийн шинжтэй гэж үзэхгүй. Иймд гэмт хэргийн шинж нотлогдохгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

Яллагдагч Б.Б гийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд “Г.И , Б.Ц , Б.Б , Х.Снарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүгчийн захирамжаар өөр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр буцаасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинж тогтоогдсон” гэсэн байна. Гэтэл миний үйлчлүүлэгч ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хувиар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу хэнд, хаана, ямар үл хөдлөх хөрөнгө байгаатай холбоотой ажиллагааг л хийсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн аль шинжийг хангаж байгаа талаар ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх яллагдагч нарын үйлдэл, холбогдлыг шалгах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Итгэмжлэлтэй холбоотой асуудалд Ц.Цээж буюу гэрч Б.Д “итгэмжлэл өгөөд явлаа гэж байсан тэгээд тун удалгүй итгэмжлэлийн хугацаа нь дууссан дахин сунгаагүй” гэж, Ц.Ц “би нэг л удаа итгэмжлэл авсан” гэж, Баярмаа “би итгэмжлэлийг 2017 оны 3 дугаар сард итгэмжлэл өгөөд, дахиж итгэмжлэл өгөөгүй” гэж тус тус мэдүүлсэн. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр итгэмжлэл дууссан гэж байгаа боловч 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэл нь яллагдагч нараас гараагүй, харин анх цагдаагийн байгууллагад гомдол гаргасан Оюун-Эрдэнээс гарсан баримт байхад энэ талаар ярьдаггүй. Итгэмжлэл хаана байсныг лавлаж үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гаргасан баримтад зургаар авагдсан байдаг. Энэ хүн итгэмжлэлийг гаргаагүй гэж байгаа бол Оюун-Эрдэнэ гэх хүн хаанаас энэ итгэмжлэлийг, ямар нөхцөл байдалтайгаар, яах гэж авчирч хөрөнгө оруулагч олохын тулд явж байсан гэх нөхцөл байдлыг яагаад шалгаж тогтоохгүй байна вэ. О.Мтай хуйвалдсан гэж байгаа боловч Б.Б  нь О.Мг танихгүй, түүнтэй хуйвалдах шалтгаан огт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

Яллагдагч Б.Б  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй...” гэв.

Яллагдагч Э.Бы өмгөөлөгч К.Бауиржан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Удаа дараа мөрдөгч, прокурор, шүүхэд хүсэлт гаргасан. 10 хүн, хуулийн этгээдэд газар олгосон асуудлыг л шалгаад байгаа болохоос үүний цаана хэчнээн иргэн, хуулийн этгээдэд Газрын тухай хуулийг зөрчиж, дуудлага худалдаагаар сонгон шалгаруулахгүйгээр газар олгосон асуудлыг шалгахгүй байна. Үүнийг нэг мөр шалгах шаардлагатай гэж үзэж байна. Өөрийн хамаарал бүхий этгээд болон бусад этгээдэд давуу байдал олгосон нь Э.Б, эсвэл засаг даргын хэнд нь хамааралтай вэ. Засаг дарга захирамжид гарын үсэг зурснаар давуу байдал бий болгох уу, эсвэл Э.Б, Ц.Ш  нар зөвлөлийн хурлын тэмдэглэлийг боловсруулж, оруулж байгаа нь давуу байдал бий болгосон уу гэдгийг нэг мөр шалгах шаардлагатай гэж үзэж байна. 10 хүн, хуулийн этгээдтэй холбоотой асуудалд зөвлөлийн хурлын тэмдэглэлд нэмж оруулах замаар газар олгосон мэтээр буруутгадаг. Гэтэл уг зөвлөлийн хурлын тэмдэглэл, засаг даргын захирамжийн төслийг Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх зэрэг хүмүүс хянаж, гарын үсэг зурдаг. Ийнхүү гарын үсэг зурагдсан Нийслэлийн засаг даргын 2017 оны А/726 дугаар захирамж, 2018 оны А/1067 дугаар захирамж байдаг бөгөөд хаана нь Э.Б, Ц.Ш  нар давуу байдал олгосон нь ойлгомжгүй байна. Эдгээр асуудлуудыг шалгуулах нь зүйтэй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Иргэний нэхэмжлэгч “... ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй...” гэв.

Иргэний нэхэмжлэгч “... ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Аын өмгөөлөгч Ж.Наранбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг шалгаж эхэлснээс хойш олон жил болж байна. Хуульд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу тухайн барилгыг барьж дуусган, ажлын хөлс авахаар тохиролцсон. Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсанаас хойш прокурорын зөвшөөрлөөр 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийн шилжилт хөдөлгөөн хязгаарлагдсан. Өнөөдрийн байдлаар өмчлөх эрхийн гэрчилгээгээ 100 хувь болгож гаргаж чадахгүй байгаа. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Яллагдагч нарын дээд шатны прокурорт гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй байна гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Итгэмжлэлийг тодруулах шаардлагатай гэж үзэж 2, 3 удаа хэргийг буцааж байна. Итгэмжлэлийн эх хувь олдохгүй байгаа тохиолдолд сэргээж чадахгүй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.  

Анхан шатны шүүхээс яллагдагч Э.Б, О.М, Ц.Ш , Ц.А , Ш.Я, Х.Э , Г.И , Б.Ц , Б.Б , Б.Б , Х.С нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд:

“...Яллагдагчийн өмгөөлөгч нар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан прокурорын тогтоолд гомдол гаргаж, тухайн гомдол шат шатны прокурорт хянагдаж дуусаагүй буюу Улсын ерөнхий Прокурорт хянагдаж байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...яллагдагч нь ...прокурорын шийдвэрт гомдол гаргах эрхтэй...” гэж заасныг зөрчсөн;

шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 460 дугаартай “хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжид “...Г.И ы үйлдэлд өөр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах...”, , Б.Б , Б.Ц  нар хэрхэн яаж оролцсоныг тогтоох шаардлагатай, ...1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд авагдсан “...итгэмжлэл...” ямар учиртай болохыг тодруулах, мөн 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 1477 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжид “...бүрэн гүйцэд тодруулаагүй, ...Ц.Цгаргасан гомдол ямар учиртай болохыг нарийвчлан шалгах шаардлагатай...” гэж тус тус хэргийг прокурорт буцааж байсан шүүгчийн захирамжууд бүрэн биелэгдээгүй.

 Хэрэгт хуулбарлан авагдсан “...итгэмжлэл...” нь хэргийн үйл баримтад нөлөөлөх ба хэргийн оролцогч болон бусад хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь хангалтгүй байна. Яллагдагч нарын өмгөөлөгч нараас “...өөр иргэний маргаан, гүйцэтгэлийн ажиллагаанд уг итгэмжлэл авагдсан эсэхийг тодруулах болон энэ талаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр гаргасан...” хүсэлтүүд нь үндэслэлтэй...

“...Г.И ы үйлдэлд...” хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр тус хэргийн зарим яллагдагч нарын хууль зөрчин хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр олгосон гэх газрын улмаас хөрөнгийн хохирол хүлээсэн иргэдийг тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоох ажиллагаа хийгдээгүй. Тухайлбал Ч.Дэнэ талаарх хүсэлт хэрэгт авагдсан, шийдвэрлэгдээгүй байна. Иймд эдгээр иргэдийн хохирлын асуудал шүүхээр хянагдаж байгаа эсэх, шүүх шийдвэрлэсэн бол нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргах нь зүйтэй...” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянахад, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг харьцуулан дүгнэх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцүүлэн хянан шийдвэрлэх боломжтой дараах үндэслэлүүд байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

1. Нийслэлийн прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдөр гарч яллагдагч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр танилцуулагдаж, тэдгээр нь дээрх тогтоолд дээд шатны прокурорын газар болох Нийслэлийн прокурорын газар, Улсын Ерөнхий прокурорын газарт гомдлуудаа гарган гомдолд нь тухайн байгууллагууд тухай бүрт нь хариуг өгч байжээ. /80-р хх-ийн 215, 242/,

Яллах дүгнэлт 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдэж, тус дүгнэлтийг О.М 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гардан авч дээд шатны прокурорын газруудад гомдол гаргасныг хүлээн авч хянаад “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8-т “Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэж зааснаар хүлээн авахаас татгалзсан” талаар хариу өгсөн байх бөгөөд Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4/6180 дугаартай албан бичгээр тус эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь хуульд нийцсэн ба шүүгчийн захирамжийн заалт үндэслэл бүхий болж чадаагүй байна.

2. Урьд нь тус хэргийг прокурорт буцааж байсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 460 дугаар, 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1477 дугаартай шүүгчийн захирамжид “...Г.И ы үйлдэлд өөр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах...”, Х.С, Б.Б , Б.Ц  нар хэрхэн яаж оролцсоныг тогтоох шаардлагатай, ...1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд авагдсан “...итгэмжлэл...” ямар учиртай болохыг тодруулах нь зүйтэй” гэсэн үндэслэлүүдийг заасан.

Хэрэгт авагдсан баримтаас яллагдагч Г.И ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан, итгэмжлэлтэй холбоотойгоор гэрч Б.Д, Б.Б, хохирогч Э.У нараас мэдүүлэг, Ц.Цээс тайлбар, Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 10/1198 дугаартай Авлигатай тэмцэх газарт хаягласан албан бичиг, мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 18250558 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг мөрдөн шалгах ажиллагаа хийж, шалгасан байна. /1-р хх-ийн 18, 19-р хх-ийн 205-212/,

Мөн Б.Б , Х.С, Б.Ц  нарын үйлдлийг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг шүүх хуралдаанаар тодруулж шүүгдэгч нарын гэм буруутэй эсэх асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3-т “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно.”, 8.6 дугаар зүйлийн “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж тус тус заасан бөгөөд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах эрхтэй болно.  

Иймд яллагдагч Э.Б, О.М, Ц.Ш , Ц.А , Ш.Я, Х.Э , Г.И , Б.Ц , Б.Б , Б.Б , Х.С нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэн хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзэж прокурор Г.Ганхөлөг, Х.Онолт, Л.Содбаяр нарын хамтран бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/187 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/187 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Г.Ганхөлөг, Х.Онолт, Л.Содбаяр нарын хамтран бичсэн 2024 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Яллагдагч Э.Б, О.М, Ц.Ш , Ц.А , Ш.Я, Х.Э , Г.И , Б.Ц , Б.Б , Б.Б , Х.Снарт урьд авсан хувийн баталгаа гаргах гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН