Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 301/ШШ2025/00367

 

 

 

 

 

 

 

 

                                                                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Э.С-д холбогдох,  

4,084,718.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.  Хариуцагч Э.Сд шүүх хуралдааны товыг түүний цахим шуудангийн хаягаар болон нэхэмжлэлд бичигдсэн оршин суугаа хаягаар хүргүүлсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХХК 4,084,718.19 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Хариуцагч Э.С нь Т ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ************* тоот гэрээний дагуу Iphone15 Pro 128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 5,088,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, нотариатын төлбөрт 0 төгрөг, нийт 4,084,718.19 төгрөгийг хариуцагч Э.С-гаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгч байгууллагаас

-Э.Сгийн зээл буцаан төлсөн төлөлтийн хүснэгт,

- 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ************* дугаартай Бүтээгдэхүүн, зээлээр худалдан авах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХХК-иас хариуцагч Э.Сд холбогдуулан үндсэн зээл 3,804,030.63 төгрөг, зээлийн хүү 272,247.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,439.67, нийт 4,084,718.19 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын хангах нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Хариуцагч Э.Снь Т ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ************* тоот гэрээний дагуу Iphone15 Pro 128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 5,088,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, нотариатын төлбөрт 0 төгрөг, нийт 4,084,718.19 төгрөгийг хариуцагч Э.С-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Э.С нь нэхэмжлэгч Т ХХК-тай цахим зээлийн гэрээ байгуулан 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Iphone15 pro 129GB маркийн гар утсыг 5,088,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авчээ.

 

Нэхэмжлэгч Т ХХК, хариуцагч Э.С нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсгийн 196.1.1-д “эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсгийн 196.1.2-д “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан, талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол гэрээ байгуулсанд тооцно” гэж тус тус заасан ба иргэн Э.С нь гэрээнд гарын үсэг зурж эд хөрөнгийг хүлээн авсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч Э.С нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Iphone15 pro 129GB маркийн гар утсыг 5,088,000 төгрөгийн зээлээр авч эргэн төлөлт хийгээгүй, үндсэн зээл 3,804,030.63 төгрөг, үндсэн хүү 272,247.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,439.67 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь хэрэгт авагдсан зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Э.Сд нэхэмжлэлийн хувийг гардуулахаар түүний нэхэмжлэлд бичигдсэн утсаар холбогдож дуудуулахад шүүхэд ирээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ. 754.4 Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно гэж хуульчилсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.4, 754.2, 754.3-т зааснаар 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Э.С-гийн хувийн цахим шуудангийн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас болон нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчид эрх үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг, хариу тайлбар танилцуулсан баримт зэргийг илгээсэн тул хариуцагч шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Э.С-гийн цахим шуудангийн хаягаар хуульд заасан журмын дагуу шүүхийн мэдэгдэх хуудас болон нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчид эрх үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг, хариу тайлбар танилцуулсан баримт зэргийг илгээсэн боловч хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, үгүйсгэсэн талаар шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү гэрээнд зааж болно.” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “ зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул Токи ББСБ ХХК нь хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

           

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Сгаас үндсэн зээл 3,804,030.63 төгрөг, зээлийн хүү 272,247.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,439.67 төгрөг, нийт 4,084,718.19 төгрөгийг гаргуулан Т ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 80,305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Сгаас  улсын тэмдэгтийн хураамж 80,305 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК олгохоор шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 -т заасныг баримтлан хариуцагч Э.Сгаас үндсэн зээл 3,804,030.63 төгрөг, зээлийн хүү 272,247.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,439.67 төгрөг, нийт 4,084,718.19 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 80,305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Сгаас  улсын тэмдэгтийн хураамж 80,305 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН