| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/00413/И |
| Дугаар | 301/ШШ2025/00368 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 301/ШШ2025/00368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ЦГ-ын хүсэлттэй,
“С.Ц-ыгархины албадан эмчилгээнд хамруулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, гуравдагч этгээд С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ЦГнь “С.Ц-ыгархины албадан эмчилгээнд явуулах тухай” хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч ЦГшүүхэд гаргасан хүсэлтдээ С.Ц нь А аймгийн Э сумын 3 дугаар багт амьдардаг, байнга архидан согтуурч, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зөрчилд холбогдсон, мансуурах донтой нь эмнэлгийн дүгнэлтээр F10.2 архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг даслын хам шинжтэй нь тогтоогдсон тул С.Ц-ыг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А аймгийн Э сумын 3 дугаар багийн иргэн С.Ц нь байнга архидан согтуурч, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зөрчилд холбогдсон. Мансуурах донтой нь эмнэлгийн дүгнэлтээр F10.2 архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг даслын хам шинжтэй нь тогтоогдсон. Иймд С.Ц-ыг архины албадан эмчилгээнд явуулах саналтай байна. 2025 оны байдлаар 3 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зөрчлийн хэрэг нээж шалгасан байсан. Дандаа архидсан согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэв.
2.1 Гуравдагч этгээд С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Албадан эмчилгээнд явахад миний биеийн байдал хүнд байна. Бие өвдөөд байна. Өмнө нь мориноос унаж чирэгдэж байсан. Тархи, толгой өвддөг. Элэгний өөрчлөлтэй бөгөөд элэг өвдөөд байгаа. Хөлийн зүүн шилбэндээ 6 хадаастай. Хөл хавдаад, хаван хавдар нь тулчхаад байна. Албадан эмчилгээнд яваад эмчилгээг нь дийлэх эсэх талаар мэдэхгүй байна. Хүчтэй эм тариа хийлгэхээр бие дийлэх болов уу гэж бодож байгаа. Зах дээр байдаг олон хүмүүс эмчилгээ хийлгээд буцаад архинд орцгоосон байсан. Тэр хүмүүсээс асуухаар бие муу бол дийлдэггүй гэж байсан. Унтаад л байдаг, балай болчихдог гэж хэлсэн. Зарим хүмүүс нь үхчихдэг гэж байсан. Эхнэр, 2 охины хамт амьдардаг. 2025 он гарснаас хойш 3 удаа арга хэмжээ авхуулсан. Эхнэртэйгээ 18 жил ханилсан. Өмнө нь болоод бүтээд яваад байсан. Ойрын 1-2 жилд эрүүл ч ижил, согтуу ч ижил байгаа. Зөв талаас нь үр хүүхэдтэйгээ ярьж хэлдэг. Ойлгохгүй байна. Сүүлийн үед гэр орондоо хонуулахгүй хөөгөөд байгаа. Сэтгэл санаа үймүүлээд байгаа. Эхнэр байхгүй. Цэнхэрийн халуун ус руу ажил хийхээр явсан. Гэр эзгүй байгаа. Надад 30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан, 7 дугаар сарын 21-ний өдөр дуусна. Эхнэр өөр нөхөртэй болсон чиний хэрэг байхгүй гээд хөөгөөд хэцүү байдаг. Өмнө жил настай ээжийгээ алдсан. Харж хандаад байх хүнгүй. Архи уухгүй үедээ гэр орны ажил сайн хийдэг. Сүүлд нийтийг хамарсан ажил гээд хот тохижуулахад 10 гаруй хоног ажилласан. Мах шөлгүй гээд байхаар нь хөдөө явж мах шөл гаргаад ирсэн. Эхнэр өмнө нь Ц-ийн халуун усанд ажиллаж байсан. Ц-ийн халуун усанд буцаад ажилд оруулахаар болсон хүрээд ир гэсэн гээд би хөдөө явж мах шөл гаргаж ирсэн. Улмаар хөдөөнөөс ирсэн байхад дахиад дуудаад өгсөн. Өөрөө ажил руугаа охиноо дагуулаад явсан гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
-У.Г-гийн А аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл,
- А аймгийн Э сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “... С.Ц нь архины гүн хамааралтай, гэртээ архичид цуглуулж, бөөгнөрөл их үүсгэдэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй байдаг тул архины эмчилгээнд хамруулж өгнө үү” гэсэн 11 тоот албан бичиг,
- А аймгийн Э сумын 3 дугаар багийн Нийгмийн ажилтан С.Ц-гийн А аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл,
- 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хохирогч У.Гантогоогоос авсан мэдүүлгүүд,
- 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох Эрүүл мэндийн дүгнэлт,
- 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл,
- 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Мичиган” оношилгооны тест, үзлэгийн тэмдэглэл,
- А аймгийн Э сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 87 тоот тодорхойлолтод: С.Цнь ам бүл 4, Ц-ын 1-4 тоотод оршин суудаг нь үнэн болно гэсэн,
- С.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа,
- С.Цын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
- С.Цын гэмт хэрэг зөрчлийн лавлагаанууд,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ЦГнь С.Ц-ыгархины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж заасан байна.
ЦГнь С.Ц-ыгархины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг түүний эхнэр У.Г, А аймгийн Э сумын 3 дугаар багийн Засаг дарга нараас хүлээн авч, А аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлэгт аваачиж эмчийн үзлэг, шинжилгээ хийлгэж, архинд донтох эмгэг өвчтэй болохыг тогтоолгосон, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4-8 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хийж, зохих баримт бичгүүдийн бүрдүүлж шүүхэд ирүүлсэн байна. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхийг хориглох нөхцөл тогтоогдоогүй.
Гуравдагч этгээд С.Ц нь гэртээ байнга архидан согтуурч, гэртээ архичид цуглуулж, бөөгнөрөл үүсгэдэг, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удаа дараа зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан болох нь ЦЕГ-ын гэмт хэрэг зөрчлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул согтуурсан мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзэх үндэслэлтэй.
Мөн гуравдагч этгээд С.Ц нь архинд донтох өвчтэй, архины албадан эмчилгээнд хамруулах боломжгүй эрүүл мэндийн шалтгаан тогтоогдоогүй тухай дүгнэлтийг А аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлэг гаргасныг нь танилцаад сайн дураараа архины эмчилгээ хийлгээгүй бөгөөд түүний шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар сайн дураараа эмчлүүлэхээс татгалзаж байгаа нь тогтоогдож байна.
Иймд гуравдагч этгээд С.Ц-ыгархины албадан эмчилгээнд явуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж А аймгийн Цагдаагийн газрын хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
2. Хүсэлт гаргагч А аймгийн Цагдаагийн газрын хүсэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасныг баримтлан Б овогт С.Ц-ыг архины албадан эмчилгээнд хамруулсугай.
2. Хүсэлт гаргагч А аймгийн Цагдаагийн газрын хүсэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.6-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс С.Ц-ыгалбадан эмчилгээнд хүргэх ажиллагааг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д заасныг баримтлан гуравдагч этгээд С.Ц-ыгалбадан эмчлэх шийдвэр гарсан талаар С.Ц-ыггэр бүлийн гишүүд, төрөл садан хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг А аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН