Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 317/ШШ2025/01017

 

 

 

 

 

2025 07 22 317/ШШ2025/01017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: оршин суух Цр овогт Сн ***,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: С.***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Болорцэцэг,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.*** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч С.*** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Иймд намайг *** аймгийн *** сумын *** нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал үхэрчин, хоньчноор, мөн нэгдэлд 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал үхэрчин, хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч С.*** нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Миний бие С.*** өөрт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:

- *** аймгийн *** сумын *** нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал үнээ хариулагчаар,

- *** аймгийн *** сумын *** нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3.-Нэхэмжлэгчээс *** аймгийн *** сумын нийгмийн даатгалын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3 дугаар зөвлөмжийн хуудас (хх-3), *** аймгийн *** сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 09/30 дугаар албан бичиг (хх-4), *** аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 333 дугаар албан бичиг (хх-5), *** аймгийн *** сумын *** нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 91 дүгээр тушаалын хуулбар (хх-6), *** аймгийн *** сумын *** нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 101 дүгээр тушаалын хуулбар, хавсралт (хх-7-8), *** аймгийн *** сумын *** нэгдлийн даргын 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 41 дүгээр тушаалын хуулбар (хх-9), *** аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 332 дугаар албан бичиг (хх-10), С.***ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-14), С.***ийн хугацаат цэргийн албан хаасан архивын лавлагаа (хх-15), С.***ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-16), С.***ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-17), гэрч Б.***ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-18-24), Р.***ийн иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-25-30), С.***ийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-39), С.***ийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-60), зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр *** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 27/731 дүгээр албан бичиг (хх-44-45), С.***ийн монгол улсын хүн амын регистрийн карт, хаягийн хуудасны хуулбар (хх-46-47), *** аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 359 дүгээр албан бичиг (хх-48), *** аймгийн *** сумын *** нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 91 дүгээр тушаалын хуулбар (хх-49), *** аймгийн *** сумын *** нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 101 дүгээр тушаалын хуулбар (хх-50-51), С.***ийн хугацаат цэргийн алба хаасан лавлагаа (хх-56), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

5. Шүүхээс гэрч Р.***ийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-52, 55), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Шүүх С.***ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.-Нэхэмжлэгч С.*** нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Миний бие С.*** өөрт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:

- *** аймгийн *** сумын *** нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал үнээ хариулагчаар,

- *** аймгийн *** сумын *** нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

- *** аймгийн *** сумын нийгмийн даатгалын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3 дугаар зөвлөмжийн хуудас (хх-3),

- *** аймгийн *** сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 09/30 дугаар албан бичиг (хх-4),

- *** аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 333 дугаар албан бичиг (хх-5),

- *** аймгийн *** сумын *** нэгдлийн даргын 1990 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 41 дүгээр тушаалын хуулбарт ...үхэрчин С.***... гэх бичилт (хх-9),

- *** аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 332 дугаар албан бичиг (хх-10),

- С.***ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-14),

- С.***ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-16),

- С.***ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-17),

- Гэрч Б.***ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-18-24),

- Р.***ийн иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-25-30),

- С.***ийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-39),

- *** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 27/731 дүгээр албан бичиг (хх-44-45),

- С.***ийн монгол улсын хүн амын регистрийн карт, хаягийн хуудасны хуулбарт ...*** аймгийн *** сумын *** нэгдэлд үхэрчнээр... гэх бичилт (хх-46-47),

- *** аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 359 дүгээр албан бичиг (хх-48),

- *** аймгийн *** сумын *** нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 91 дүгээр тушаалын хуулбарт Түрүүний тасгийн үнээ хариулагчаар Содномцэрэнгийн ***ийг 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн томилсугай... гэх бичилт (хх-49),

- *** аймгийн *** сумын *** нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 101 дүгээр тушаалын хуулбарт ...туслах үхэрчнээр С.***... гэх бичилт (хх-50-51),

- Гэрч Р.***ийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-52, 55),

--С.***ийн хугацаат цэргийн алба хаасан лавлагаанд Содномцэрэнгийн *** Батлан хамгаалах яамны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар *** аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 023 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 640275 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх бичигдсэн (хх-56),

- С.***ийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-60) зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч С.*** нь *** аймгийн *** сумын *** нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал үнээ хариулагчаар, *** аймгийн *** сумын *** нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч С.*** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал тогтоолгох учир шаардах эрхтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цр овогт Сн ***ийг *** аймгийн *** сумын *** нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал үнээ хариулагчаар, *** аймгийн *** сумын *** нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ТҮВШИНЖАРГАЛ