| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/01002/И |
| Дугаар | 317/ШШ2025/01019 |
| Огноо | 2025-07-22 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 317/ШШ2025/01019
2025 07 22 317/ШШ2025/01019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Дн овогт Эн ***,
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Э.***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галхүү
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч Э.*** нь Ж.***тай хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Э.*** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би талийгаач нөхөр Ж.***тай 2015 оны 02 дугаар сараас эхлэн хамтран амьдарч, амьдарч байх хугацаандаа дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Бидний том охин Т.*** нь 9 настай, дунд охин Т.*** 5 настай, бага охин Т.Энх-Од нэг ой 7 сартай. Гэр бүлийн үүрэг хариуцлага хүлээлцэж, үр хүүхдүүдээ хамтдаа өсгөж ирсэн. Бид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй хамт амьдарч байсан. Манай нөхөр 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй учраас манай хүүхдүүд тэжээгчээ алдсан тэтгэмж авах боломжгүй болсон. Иймд намайг Ж.***тай 2015 оны 02 дугаар сараас 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэж тайлбарласан.
2. Нэхэмжлэгчээс *** аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2 дугаар зөвлөмжийн хуудас (хх-3), Э.***гийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-4), *** аймгийн *** сумын *** багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 05/59 дүгээр албан бичиг (хх-5), Э.***гийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-6), Ж.***ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-7), охин Т.***ийн төрсний бүртгэлийн лавлагаа (хх-8), охин Т.***гийн төрсний бүртгэлийн лавлагаа (хх-9), охин Т.Энх-Одын төрсний бүртгэлийн лавлагаа (хх-10), гэрч С.***ийн шүүхэд гаргасан тодорхойлолт (хх-11), гэрч Ж.***ы шүүхэд гаргасан тодорхойлолт (хх-12), гэрэл зургууд (хх-13-17), Ж.***ын нас барсны гэрчилгээний хуулбар (хх-18), Э.***гийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-27), 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/202353398966-1 дүгээр зээлийн гэрээ (хх-49), 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн БГХ/202353398966-1 дүгээр барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ (хх-50), 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/202353398966 дугаар зээлийн гэрээ (хх-51-53), 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн БГХ/20235398966 дугаар барьцааны гэрээ (хх-54-55), зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгч Э.***гийн хүсэлтээр *** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 27/712 дугаар албан бичиг (хх-33), Ж.***, Э.*** нарын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-35-36), Архивын ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 02/690 дугаар албан бичиг, хавсралт (хх-37-47), *** аймгийн *** сумын *** багийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05/61 дүгээр албан бичиг, хавсралт (хх-47-48), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
4. Шүүхээс гэрч Ж.***ы иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-58-60), гэрч С.***ийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-61-63), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1..Шүүх Э.***гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2..Нэхэмжлэгч Э.*** дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Би талийгаач нөхөр Ж.***тай 2015 оны 02 дугаар сараас эхлэн хамтран амьдарч, амьдарч байх хугацаандаа дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Бидний том охин Т.*** нь 9 настай, дунд охин Т.*** 5 настай, бага охин Т.Энх-Од нэг ой 7 сартай. Гэр бүлийн үүрэг хариуцлага хүлээлцэж, үр хүүхдүүдээ хамтдаа өсгөж ирсэн. Бид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй хамт амьдарч байсан. Манай нөхөр 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй учраас манай хүүхдүүд тэжээгчээ алдсан тэтгэмж авах боломжгүй болсон. Иймд намайг Ж.***тай 2015 оны 02 дугаар сараас 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
- *** аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2 дугаар зөвлөмжийн хуудас (хх-3),
- Э.***гийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-4),
- *** аймгийн *** сумын *** багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 05/59 дүгээр албан бичиг (хх-5),
- Э.***гийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-6),
- Ж.***ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-7),
- Охин Т.***ийн төрсний бүртгэлийн лавлагаанд ...Боржигон овогт ***ын *** 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн... гэх бичилт (хх-8),
- Охин Т.***гийн төрсний бүртгэлийн лавлагаанд ...Боржигон овогт ***ын *** 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн... гэх бичилт (хх-9),
- Охин Т.*** төрсний бүртгэлийн лавлагаанд ...Боржигон овогт ***ын *** 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн... гэх бичилт (хх-10),
- Гэрч С.***ийн шүүхэд гаргасан тодорхойлолт (хх-11),
- Гэрч Ж.***ы шүүхэд гаргасан тодорхойлолт (хх-12),
- Фото зургууд (хх-13-17),
- Ж.***ын нас барсны гэрчилгээний хуулбарт ...Боржигон овогт Жаргалсайханы *** 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нас барсан... гэх бичилт (хх-18),
- Э.***гийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-27),
- Э.***гийн хүсэлтээр *** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 27/712 дугаар албан бичиг (хх-33),
- Ж.***, Э.*** нарын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-35-36),
- Архивын ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 02/690 дугаар албан бичиг, хавсралтад ...Хүн амын 2020 оны улсын тооллогын *** аймгийн *** сумын Чулуут багийн бүртгэлд Дайчин овогт Энхтөрийн ***, Боржигон овогт ***ын ***... гэх бичилт (хх-37-47),
- *** аймгийн *** сумын *** багийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05/61 дүгээр албан бичиг, хавсралтад ...Э.***, Т.Энх-Од, Т.***, Т.***... гэх бичилт (хх-47-48),
- 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/202353398966-1 дүгээр зээлийн гэрээнд ...зээлдэгч Ж.***, хамтран үүрэг гүйцэтгэгч Э.***... гэх бичилт (хх-49),
- 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн БГХ/202353398966-1 дүгээр барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд ...барьцаалуулагч Ж.***, Э.***... гэх бичилт (хх-50),
- 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/202353398966 дугаар зээлийн гэрээнд ...зээлдэгч Ж.***, хамтран үүрэг гүйцэтгэгч Э.***... гэх бичилт (хх-51-53),
- 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн БГХ/20235398966 дугаар барьцааны гэрээнд ...барьцаалуулагч Ж.***, Э.***... гэх бичилт (хх-54-55),
- Гэрч Ж.***ы иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-58-60),
- Гэрч С.***ийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-61-63), зэрэг нотлох баримтуудаар Э.***, Ж.*** нар нь 2015 оны 02 дугаар сараас 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Э.*** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж зааснаар шаардах эрхтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Дн овогт Эн *** нь Бн овогт Жы ***тай 2015 оны 02 дугаар сараас 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ