Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 0565

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Цэнд-Очир, улсын яллагч  Н.Уранбайгаль, шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Ганбаатар, хохирогч  М.О, шүүгдэгч Б.Д  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт Б  овогт Б Д холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1803000010096 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 09-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б  овогт Б Д,  19 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд   төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 3,  Чингэлтэй дүүргийн  дүгээр  хороо  дугаар байрны  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: Ц

       

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Д нь ттэврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10.40 минутын үед  Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Арслантай гүүрний зам дээр өөрийн эзэмшлийн Тоёота клюгер маркийн  УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар гарч байвал зам тавьж өгнө гэсэн заалт, мөн 2.1а-д заасан механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна а/ тухай тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэх гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.О мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өглөө 10 цаг 40 минутын орчимд хүүхдээ салхинд гаргах гээд “Арслантай гүүр”-ийн тэнд  55-56 УНТ улсын дугаартай машинтай явж байсан. Явган хүний гарц дээр хохирогчийг мөргөсөн. Хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан. Би машинаасаа бууж хохирогчийн “биеийг гайгүй” юу гэж асууж, машиндаа суулгаж гэмтэл явья гэж хэлсэн. Тухайн үед хохирогчийн хамраас цус гарч байсан. Би хохирогчийн дүүд утсаараа “цагдаа”д дуудлага өг гэж хэлсэн. Явж байх хугацаанд хохирогчийн хамраас цус гарсан учир замдаа зогсож, дэлгүүрээс сальфетика авч өгсөн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэсэн гэв.

     Хохирогч М.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 16-ны өглөө гэрээсээ гараад явж байсан. Тухайн үед 1,2-р эгнээний машин зогссон байсан. Тэгтэл 3-р эгнээнээс машин ирж мөргөсөн. Би урдаасаа хойшоо зам гарч байсан. Надаас “бие гайгүй” юу гэж асуугаад “гэмтлийн эмнэлэг” явья гэж хэлсэн. Машиндаа суулгаж эмнэлэг явсан. хамраас цус гараад толгой их өвдсөн. Тархины ар хэсэг жоохон хавдсан байсан. Миний хөл өвдөж рентгенд харуулсан. Эмч баруун хөлний өвдөгний үеэр яс сэтэрсэн байна гэж хэлсэн. Хөлөө гипстүүлсэн. Би эмнэлэгт хэвээгүй. Мөн “томо графикт” орсон. Орой гэрлүүгээ явсан. 04 сарын 19-ны өдөр “эмрай хийлгэж” 20-ны өдөр хариу гарсан. Энэ “Эмрай”-аар холбооснууд хэвийн, ясны хавантай, дунд холбоосны гадна талын “холбоос” ургадалтай гарсан. Эмч физик эмчилгээ хийлгэ гэж хэлсэн. Дунд чөмөгний ар талын “толгойнд шингэн орсон” байна гэсэн. Намайг 1 сарын хугацаанд даруулга зүүгээрэй гэж хэлсэн мөн 1 сарын дараа ирж үзүүлээрэй гэсэн. Одоогоор би таяггүй явж байгаа гэв.

     Шүүгдэгч  Б.Д   мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би Спортын төв ордноос хүүхэд болох Эрхэмийн хамт тэрэлж рүү салхинд гарах гээд явж байсан. Тэгээд Арслантай гүүрний зам  дээр 3 дугаар эгнээнд явж байтал миний хажуугаар нэг машин орох гэж байна гэж бодоод хаазаа жоохон гишгэсэн чинь хальтраад гарцаар гарч байсан охиныг мөргөсөн. Охин газар унахаар нь би машинаас буугаад очоод яанаа ахын дүү зүгээр үү гэхэд уг охины хамарнаас цус гарч байсан. Тэгэхээр нь машиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэг дээр очсон. Явган хүний гарцаар хүн явж байгаа нь харагдаагүй. 1,2 дугаар эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэлүүд явган хүний гарцны наана зогсож байсныг би хараагүй. Тухайн үед би хажуугаар машин орох гэхээр нь оруулахгүй гээд хаазалсан чинь хүн мөргөж унагаасан гэжээ. /хх-ийн 61/                 

          Хохирогч М.О   мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 10.40 цагийн орчимд гэрээсээ гараад Арслантай гүүрний явган хүний гарцаар гарах гээд явж байтал эхний 2 эгнээний машинууд зогсчихсон би гарцаар 4-5 хүнтэй хамт гараад явж байсан чинь 3 дугаар эгнээнээс нэг машин хурдтай орж ирээд намайг шууд мөргөсөн. Би тухайн үед хойшоогоо саваад унасан ба хамарнаас маш их цус гарч эхэлсэн. Жолооч нь бууж ирээд машинд суучих гэмтлийн эмнэлэг явий гэсэн. Эмнэлэг дээр очоод үзүүлэхэд баруун хөлний өвдөгний үе хугарсан байсан. 4 цагийн дараа томографикийн зураг авахуулсан. Ослын улмаас баруун хөлний өвдөгний нарийн яс хугарч, толгой хавантай, сэтгэцэд нөлөөлж байна. Тархи толгой байнга өвддөг болсон гэжээ. /хх-н 54-56/

          Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  О эгч бид хоёр хамаатан учраас хамт амьдардаг юм. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өглөө О эгч бид хоёр Хөвсгөл аймаг руу юм өгч явуулах гээд гэрээсээ буюу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Арслантай гүүрний урд талд байдаг 27 дугаар байрнаас гараад Багшийн дээдийн автобусны хойд талын буудлаас автобусанд суух санаатай Арслантай гүүрний явган хүний гарцаар гарах гээд алхаад явж байтал 1,2 дугаар эгнээний машинууд зогсоод бид нарыг гарцаар гаргасан. О эгч хойд талд явж байгаад хойноос хурдан алхаад надтай бараг зэрэгцээд ороод ирэх үед 3 дугаар эгнээнээс нэг машин хурдтай гарч ирээд эгчийг мөргөж унагаасан. Тэгээд жолооч машинаасаа бууж ирээд эгчийг аваад эмнэлэг явсан. Уг машин нилээн хурдтай гарч ирээд эгчийг мөргөсөн гэжээ. / хх-н 59/

          Гэрч Д.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр осол болсон талаар мэдээд ирсэн. Намайг ирэхэд охин маань гэртээ гарны булчингууд болон баруун гарны тохой хэсэг нь хөхөрсөн, хөл нь гэмтсэн явж чадахгүй байдалтай хэвтэрч орчихсон байж байсан. Миний охин бол зүгээр л сургуульдаа сураад явж байсан охин юм. Хичээлдээ явж чадахгүй байгаа шалгалт нь дөхчихсөн их л бухимдангуй байх юм гэжээ. / хх-н 60/

          Шинжээч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр М.О гэх хүнийг үзсэн. Анх ирэхдээ толгой өвдөнө, толгой эргэнэ, баруун хөл лугшиж өвдөнө гэсэн зовиуртай, баруун хөл гэмтсэн байсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн үзлэгийн бичвэр, баруун өвдөг толгойны тус тус рентген зураг нэг ширхэг гэмтэл согог судлалын ЭХО шинжилгээний бичиг, толгойны томографикийн зураг, зэргийг авчирч үзүүлсэн. Үзлэг хийхэд зураг дээрээ хугаралтай, рентген зураг болон гэмтлийн эмчийн бичиг дээр баруун хөлний тахилзуур ясны дээд хэсгийн далд хугарал байсан. Үзлэгээр тархины доргилтын шинж тэмдгүүд байсан. Баруун гарны тохой хэсэгт цус хурсан байсан. Хөлний яс хугарсан учраас буюу гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийн дөрвөн 7 хоногоос буюу удаан хугацаагаар алдагдуулна гэж гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан байдаг. Тухайн гэмтэл нь удаан хугацаагаар гэхээр 28 хоногийг хэлнэ гэжээ. / хх-н 80-81/

          Нэмэлт шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 82-83/

           Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 90 тоот акт /хх-н 84/ Дүгнэлт:

            1.М.О баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, өвдөгний гадна хажуу холбоосын тасарсан урагдал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, өвдөгний гадна хажуу холбоосын тасарсан урагдал гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

            3.Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй.

            4.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой.

            5.2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Люксмед эмнэлгийн баруун өвдөгний үений MRI шинжилгээний хариунд бичигдсэн:дунд чөмөгний дотор талын булууны урд гадаргуунд бага хэмжээний болон тахилзуурын толгойд ирмэгийн хурал бүхий ясан хэмийн хавант өөрчлөлт гэсэн нь тахилзуур ясны далд хугаралд хамаарахгүй болно.

            Гэвч 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Люксмед эмнэлгийн баруун өвдөгний үений MRI шинжилгээний 2 ширхэг зураг, 1 ширхэг CD, рентген зураг 1 ширхэг зургийг миний бие Д.Б, ЦТЭ-ийн дүрс оношлогооны их эмч Э.С, ШШҮХ-ийн ШЭШГ-ын дүрс оношлогооны С.Ч нар давтан харахад баруун тахилзуур ясны дээд булууны хөндлөн сэлтэрсэн хугарал харагдана.

            6.2017.12.18-ны өдрийн БХЭСШЭ-ийн шинжээч эмч ахлах дэслэгч Д.Б гаргасан ¹624 тоот шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй байна гэжээ. /хх-ийн 84/

          Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-12/

          Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-н 14-16/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 24/

          Шүүх эмнэлэгийн  үзлэг хийсэн 624 тоот шинжилгээ/  Дүгнэлтэд:

            1.М.О тархины доргилт, баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, баруун тохойны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

            3.Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй гэжээ. /хх-ийн 25/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 26/

         Замын цагдаагийн алба шинжээчийн 92 дугаартай дүгнэлт :

1.Тоёота Клюгер маркийн 56-57 улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч  Б овогтой Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө, 2.1 “механикжсан тээврийн хэрэгсэлийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна”, а/ тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч М овогтой О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ. /хх-н 27/

         Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 31/

         Автотээврийн үндэсний төв “ТӨҮГ” Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 11 тоот шинжээчийн дүгнэлт:  

1.Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа, дугуйн хээний гүний хэмжээ, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал нь хол дээрээ стандартын шаардлага хангаж байна. Зүүн ба баруун гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ хэвийн байна. Нэг болон хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ тэнхлэг тус бүртээ ижил техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.

Мөн автомашин нь ерөнхий байдал иж бүрдлийн хувьд: урд тэнхлэгний хажуу гулсалтын хэмжээ бага зэрэг алдагдсан, баруун гар талын толь сууриараа хугарсан, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ тохироо алдсан, зүүн гар талын улсын дугаарын гэрлийн чийдэн асахгүй, иж бүрдэл /эмийн сан, галын хор, ослын зогсолтын тэмдэг гэх мэт/ байхгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

2.Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ бага зэрэг өөрчлөгдсөн, баруун гар талын толь сууриараа хугарсан, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ тохиргоо алдсан, зүүн гар талын улсын дугаарын гэрлийн чийдэн асахгүй , иж бүрдэл /эмийн сан, галын хор, ослын зогсолтын тэмдэг гэх мэт/ байхгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна

3.Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ тохиргоо алдагдсан, зүүн гар талын улсын дугаарын гэрлийн чийдэн асахгүй байгаа зэрэг эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн осол өдрийн цагаар болсон учраас нөлөөлөхгүй бөгөөд урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ бага зэргийн өөрчлөлттэй байгаа ч явах эд анги жолооны механизм нь эвдрэл гэмтэлгүй байсан. Энэ нь тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлсөнийг бид тодорхойлох боломжгүй байна.

4.Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсанаар автомашиныг жолоодоход хүндрэл учруулах, дугуйн жигд бус элдэгдэлтэнд нөлөөлдөг боловч тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлсөнийг тогтоох боломжгүй.

5.Тухайн автомашин нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй.

6.Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад нэг болон хоёрдугаар тэнхлэгний тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн байна гэжээ.  /хх-. 32-40/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан  тэмдэглэл /хх-н 41-42/

         Б.Д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н  73-76/

    Б.Д иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 71 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 72/,  Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 68/ зэрэг болно.          

          Б.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1а-д заасан механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна а/ тухай тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан үедээ  2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10.40 минутын үед  Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Арслантай гүүрний зам дээр өөрийн эзэмшлийн Тоёота клюгер маркийн 56-57 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа 13.1-д заасан явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар гарч байвал зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан  явган зорчигч М.О мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

Тоёота Клюгер маркийн 56-57 улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч  Б овогтой Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө, 2.1 “механикжсан тээврийн хэрэгсэлийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна”, а/ тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч М овогтой О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн Замын цагдаагийн алба шинжээчийн 92 дугаартай дүгнэлт

         М.О тархины доргилт, баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, баруун тохойны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй гэсэн шүүх эмнэлэгийн  үзлэг хийсэн 624 тоот шинжилгээний дүгнэлт  /хх-ийн 25/    

          Хохирогч М.О  мөрдөн  шалгах ажиллагааны үед  өгсөн … Арслантай гүүрний явган хүний гарцаар гарах гээд явж байтал эхний 2 эгнээний машинууд зогсчихсон би гарцаар 4-5 хүнтэй хамт гараад явж байсан чинь 3 дугаар эгнээнээс нэг машин хурдтай орж ирээд намайг шууд мөргөсөн. Би тухайн үед хойшоогоо саваад унасан ба хамарнаас маш их цус гарч эхэлсэн. Жолооч нь бууж ирээд машинд суучих гэмтлийн эмнэлэг явий гэсэн. Эмнэлэг дээр очоод үзүүлэхэд баруун хөлний өвдөгний үе хугарсан байсан. 4 цагийн дараа томографикийн зураг авахуулсан. Ослын улмаас баруун хөлний өвдөгний нарийн яс хугарч, толгой хавантай, сэтгэцэд нөлөөлж байна. Тархи толгой байнга өвддөг болсон гэсэн мэдүүлэг  /хх-н 54-56/

          Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Арслантай гүүрний явган хүний гарцаар гарах гээд алхаад явж байтал 1,2 дугаар эгнээний машинууд зогсоод бид нарыг гарцаар гаргасан. О эгч хойд талд явж байгаад хойноос хурдан алхаад надтай бараг зэрэгцээд ороод ирэх үед 3 дугаар эгнээнээс нэг машин хурдтай гарч ирээд эгчийг мөргөж унагаасан. Тэгээд жолооч машинаасаа бууж ирээд эгчийг аваад эмнэлэг явсан. Уг машин нилээн хурдтай гарч ирээд эгчийг мөргөсөн гэсэн мэдүүлэг  /хх-н 59/

     Шүүгдэгч  Б.Д   мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Арслантай гүүрний зам  дээр 3 дугаар эгнээнд явж байтал миний хажуугаар нэг машин орох гэж байна гэж бодоод хаазаа жоохон гишгэсэн чинь хальтраад гарцаар гарч байсан охиныг мөргөсөн. Охин газар унахаар нь би машинаас буугаад очоод яанаа ахын дүү зүгээр үү гэхэд уг охины хамарнаас цус гарч байсан. Тэгэхээр нь машиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэг дээр очсон. Явган хүний гарцаар хүн явж байгаа нь харагдаагүй. 1,2 дугаар эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэлүүд явган хүний гарцны наана зогсож байсныг би хараагүй. Тухайн үед би хажуугаар машин орох гэхээр нь оруулахгүй гээд хаазалсан чинь хүн мөргөж унагаасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 61/ зэрэг болно.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

     Б.Д нь 2017 оны 8 дугаар сарын 01-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасуулж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч М.О мөргөсөнөөс түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар  хангалттай тогтоогдож байна. Б.Д дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирч байна. Иймд Б.Д авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        Хохирогч М.О өнөөдрийн байдлаар 1.805.000 төгрөг төлсөн ба одоогоор төлөх зардалгүй байгаа бөгөөд  цаашид гарах зардлыг хохирогч шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

          Б.Д нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

           Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг нөхөн төлсөн, цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар  Б.Дэмчигсүрэнд гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Б овогт Б Д автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д    зааснаар Б.Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/  жилийн хугацаатай хасаж 1 /нэг / жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар  Б.Д гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7.Хохирогч М.О цаашид гарах эмчилгээний зардлыг ИХШХШТХ-д заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Б.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН