Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 304/ШШ2025/00431

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 304/ШШ2025/00431

Булган аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум, 14 дүгээр баг, ******* ******* *******д байрлах Х******* ******* ******* ******* төрийн өмчит ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** аймаг, ******* сум, 3 дугаар баг, *******өд оршин суух Ж овогт Д Гад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М /цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х******* ******* ******* ******* ТӨХХК-ийн хариуцагч Д.Гад холбогдуулан гаргасан 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2012 онд Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс-ийн гэрээг Д.Гтай байгуулж, урьдчилгаа 2,500,000 төгрөгийг төлж, тракторыг Д.Г хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгч гэрээний 3.2-т үлдэгдэл төлбөр 2,500,000 төгрөгийг 5 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тохирсон тул гүйцэтгээгүй үүргийг, түүнд ногдох алдангийн хамт нийт 3,750,000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч тракторын үнийн 50 хувь буюу 2,500,000 төгрөгийг 5 жилийн хугацаанд эргүүлэн төлөх гэрээний үүргийг хариуцагч мэдээгүй, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон нэхэмжлэгч байгууллагаас өнөөг хүртэл төлөхийг шаард*******, бидэнд мэдэгдэж байгаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул төлөх үндэслэлгүй. Гэрээ болон тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг Д.Г гэх хүнийх биш, гарын үсэг зураагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулна гэж марг*******ээ.

3. Зохигч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1.Нэхэмжлэгч Х******* ******* ******* ******* төрийн өмчит ХХК нь 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээг хариуцагч Д.Гтай байгуулсан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 2,500,000 төгрөг, анз 1,250,000 төгрөг нэмэгдэж нийт 3,750,000 төгрөгийг 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээний дагуу хариуцагчаас гаргуулна. Энэ төлбөрийг төлөх талаар удаа дараа Д.Г руу очиж уулз******* байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд энэ төлбөрийг гаргуулж Х******* ******* ******* ******* ТӨХХК-д олгож, хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Манайх тракторыг авсан нь үнэн. Тэр үед бид нартай хийсэн гэрээ байхгүй. Тэр гэрээнд гарын үсэг зурсан гэж байна. Тухайн үед манай аав эрүүл саруул байсан одоо алцеамер өвчний улмаас тэр талаар мэдэхгүй байгаа. Гэхдээ тэр 5 жилийн хугацаанд төлнө гэсэн гэрээ байгаа бол тэр гэрээний хугацаанд нэг ч удаа бид нарт тийм мэдээлэл ирээгүй. Тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурсан гэж байна. Энэ нь бид нарт хэзээ ч ирээгүй, гарын үсэг зураагүй. Хэрвээ тийм байсан бол энэ олон жилийн хугацаанд бид нарт нэг удаа хэлсэн бол бид нар төлөх чадвартай байсан. Энэ хугацаанд манай аав мянгат малчин болсон, аймгийн сайн малчин ч болсон. 2017 оноос хойш гэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 5,000,000 төгрөгийн үнэ бүхий хадлангийн иж бүрдэлийг 2012 онд 50 хувийн хөнгөлөлттэй гээд 2,500,000 төгрөгөөр тухайн үед өгч байсан. 2012 онд трактор хүлээж авах үед ийм гэрээнд огт гарын үсэг зурж байгаагүй. 2012 оноос хойш ямарч хэл үггүй байснаа гэнэт шүүхэд дууд******* байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэрээ, тооцоо нийлсэн актны гарын үсэг хуурамч байна. Ийм үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х******* ******* аухйн ******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цгаас хуулийн хэлтсийн дарга Б.Мад 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгосон итгэмжлэл, х******* ******* ******* ******* ТӨХХК-ийн тооцоо нийлсэн акт, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн техник, тоног төхөөрөмж олгох зөвшөөрлийн хуудас, Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ, Төрийн банкны ТЭДСАН-д Д.Гаас 2,500,000 төгрөг төлсөн орлогын баримт, Д.Гын иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Сд олгосон итгэмжлэл, хариу тайлбар болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

4.3.Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон хариуцагч Д.Г нарын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасны дагуу 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 034 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс/лизинг/-ийн гэрээ байгуулагджээ.

4.4.Гэрээнд зааснаар хариуцагч Д.Г нь 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Харилцагчийн нэр: ТЭДСАН, Дансны дугаар: 3406012236, Мөнгөн дүн: 2,500,000 төгрөг, Гүйлгээний утга: Д.Г Бага оврын тракторын үнэ Булган ******* /Хадлангийн/ 95931472 Төрийн банк ХК-аар гүйлгээ хийж, урьдчилгааг төлсөн байна.

 

5.Нэхэмжлэгч Х******* ******* ******* төрийн өмчит ХХК нь уг гэрээг байгуулаагүй байх бөгөөд гэрээний үүргийг шаардах эрхээ нотолсон баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлүүлэх бага оврын тракторын үлдэгдэл төлбөр, алдангийг хариуцагч Д.Гаас шаардах эрхээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

6.Нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр болох 2,500,000 төгрөгийг алдангийн хамт төлүүлэх шаардах эрхээ 2024 онд тооцоо нийлсэн актаар нотолж байгаа ч уг актад байгаа гарын үсэг Д.Гынх биш гэдэг тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Энэ нь нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлсэн үйл баримтаа хуульд заасан журмаар нотолж чадаагүй гэж үзэхээр байна.

 

7.Талуудын хооронд байгуулагдсан Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний 3.1-т зааснаар гэрээний хугацааг 5 жил байхаар тохиролцсон. Гэрээ 2017 оны 07 сарын сарын 23-ны өдөр хүртэл хүчинтэй байна. Энэ өдрөөс эхлэн нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасны дагуу 2020 оны 07 сарын сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэхээр хуульчилсан.

 

8.Зохигчийн тайлбар болон хэргийн баримтаар энэхүү хугацаа тасалдсан гэж үзэх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж үзнэ.

9.Нэхэмжлэгч талаас шаардах эрхээ хэрэгжүүлж хариуцагч талыг зээлээ төлөхийг удаа дараа шаард******* байсан гэх тайлбарыг гарг******* байгаа боловч хэрэгт энэ талаарх нотлох баримтыг гарг******* өгөөгүй байна.

10.Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул хариуцагчийн татгалзлыг ханг******* Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1, 312 дугаар зүйлийн 312.1-д зааснаар хариуцагч Д.Гад холбогдуулан гаргасан Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний үүрэг нийт 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х******* ******* ахуй ******* ТӨХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3. 116, 118, 119 дүгээр заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х******* ******* ахуй ******* ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Гад холбогдох 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА