| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00516/И |
| Дугаар | 304/ШШ2025/00430 |
| Огноо | 2025-08-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 304/ШШ2025/00430
| 2025 оны 08 сарын 05 өдөр | Дугаар 304/ШШ2025/00430 | Булган аймаг |
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, 2 дугаар хороо, Т******* т*******-* байр ** дугаар давхарт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иуцагч: Булган аймаг, Б*******-******* сум, ** дүгээр баг, Д*******д оршин суух М овогт Чгийн Х,
иуцагч: Булган аймаг, Б*******-******* сум, 4 дүгээр баг, Д*******д оршин суух, овогт ын - нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 8,010,544.22 /найман сая арван мянга таван зуун дөчин дөрвөн төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2025/00516/И индекстэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.
иуцагч Ч.Х эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ч.Х, Ч.- нарт холбогдуулан 8,010,544.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: зээлдэгч Ч.Х болон хамтран зээлдэгч Ч.- нар нь манай ******* ******* ******* ББСБ ХХК-тай 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан автомашин худалдан авахтай холбогдуулан 9,600,000 төгрөгийг сарын 2.99 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Ч.Х болон хамтран зээлдэгч Ч.- нар нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Ч.Х болон хамтран зээлдэгч Ч.- нараас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.4.3, 3.4.4, 3.4.5 3.13 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Ч.Х болон хамтран зээлдэгч Ч.- нараас 8,010,544.22 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
иуцагч Ч.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Хамтран хариуцагч Ч.- нас барсан байх тул хамтран хариуцагчаас татгалзаж байна. Үндсэн хариуцагч Ч.Хтэй 8 сарын хугацаанд зээл төлөлтийн дүнг тохирч эвлэрэх гэрээ байгуулсан. гэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ...иуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 8,010,544.22 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, 8,010,544.22 төгрөгийг дараах графикаар төлөхөөр талууд тохиров. Үүнд: 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,010,544.22 төгрөгөөр тус бүр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигч ийнхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Хд холбогдох 8,010,544.22 /найман сая арван мянга таван зуун дөчин дөрвөн төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Х бүхэлд нь хүлээн зөвшөөрч, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,119 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 71,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Ч.Х сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА