Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 304/ШШ2025/00421

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 304/ШШ2025/00421

Булган аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С*******ын талбай-02, С******* т*******, ** давхарт байрлах, Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******** аймаг, Б***** сум, *** дугаар баг, *******, дунд агуйт ** гудамж *** тоотод оршин суух, Д.Ө*******рт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,674,592.40 /нэг сая зургаан зуун далан дөрвөн мянга таван зуун ерэн хоёр төгрөг дөчин мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Д.Ө*******раас 1,674,592.40 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ө*******р шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Д.Ө*******рт холбогдуулан 1,674,592.40 /нэг сая зургаан зуун далан дөрвөн мянга таван зуун ерэн хоёр төгрөг дөчин мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Ө*******р нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Ө*******рт холбогдох 1,674,592.40 /нэг сая зургаан зуун далан дөрвөн мянга таван зуун ерэн хоёр төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.Ө*******р нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 20,872 /хорин мянга найман зуун далан хоёр/ төгрөг, хариуцагч Д.Ө*******раас 20,872 /хорин мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА