Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 304/ШШ2025/00417

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 304/ШШ2025/00417

Булган аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Д*******-Уул аймаг, Д******* сум, *** дүгээр баг, Д******* ю******* а*******д байрлах Х******* аж ******* ******* төрийн өмчит ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******** аймаг, О******* сум, *** дүгээр багт оршин суух Ж******* х овогт Сгийн Б*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* аж ******* ******* төрийн өмчит ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймаг О******* сум 1 дүгээр багийн иргэн С.Б******* нь 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 297/1926 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн үнэ бүхий тракторын урьдчилгаа төлбөрт 2,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 5 жилийн хугацаанд графикийн дагуу төлүүлэхээр гэрээ байгуулан авсан боловч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй болно гэжээ.

 

Хариуцагч С.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Б******* миний бие Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд танайхаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад гэрээний үндсэн төлбөр болох 2,500,000 \хоёр сая таван зуун мянга\ төгрөгийг төлөхийг зөвшөөрч төлбөрийг төлж барагдууллаа. Тухайн үед Тракторыг хөнгөлөлттэй үнээр олгож байгаа гээд 2,500,000 төгрөг төлүүлээд гэрээний хувь гэж гардуулж өгсөн зүйлгүй, үлдсэн төлбөрийг нэхэмжлээгүй 13 жил өнгөрч гэрээний хугацаа дууссанаас хойш мөн 8 жил өнгөрсөн бөгөөд миний хувьд үлдсэн төлбөрийг төрөөс төлж хөнгөлөлт үзүүлсэн гэсэн ойлголттой байлаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсний дагуу бол нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. Гэвч үндсэн төлбөрийг төлж барагдуулсан тул алданги 1250000 төгрөгийн төлөхөөс чөлөөлж өгнө үү. Алдангийн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.тай ************* дугаарын утсаар холбогдож ярилцаад алдангиас чөлөөлүүлэх хүсэлтээ майл хаягаар нь хүргүүлсэн болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч С.Б******* нь нэхэмжлэгчтэй эвлэрч нэхэмжлэлийн үндсэн төлбөр болох 2,500,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төлсөн тул нэхэмжлэгчийн зүгээс алданги 1,250,000 төгрөгөөс татгалзсан болно. Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэж ...хариуцагчтай эвлэрсэн тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* аж ******* ******* төрийн өмчит ХХК нь хариуцагч С.Б*******д холбогдуулан 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч С.Б******* нар нь харилцан тохиролцож, холбогдох хуулийн зохицуулалт, түүний үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэгч Х******* аж ******* ******* төрийн өмчит ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 1,250,000 төгрөгтэй холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч С.Б******* нь Х******* аж ******* ******* төрийн өмчит ХХК-ийн нэхэмжилсэн 2,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрчээ.

Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Х******* аж ******* ******* төрийн өмчит ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,750,000 төгрөгийн 1,250,000 төгрөгтэй холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч С.Б******* нь үндсэн төлбөрр боллох 2,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА