| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00517/И |
| Дугаар | 304/ШШ2025/00416 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 304/ШШ2025/00416
| 2025 оны 08 сарын 01 өдөр | Дугаар 304/ШШ2025/00416 | Булган аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Д*******-Уул аймаг, Д******* сум, ** дүгээр баг, Д******* *******д *******д байрлах Х******* ******* ******* ******* төрийн өмчит ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б**** аймаг, О******* сум, *** дугаар багт оршин суух ******* овогт гийн Бөд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00517/и индекстэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* ******* ******* ******* төрийн өмчит ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймаг О******* сум 5 дугаар баг х******* оршин суух иргэн Ю.Б нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Бот/2015-971 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/- ийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн үнэ бүхий тракторын урьдчилгаа төлбөрт 1,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг 4 жилийн хугацаанд графикийн дагуу төлүүлэхөөр гэрээ байгуулан авсан боловч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* ******* ******* ******* төрийн өмчит ХХК нь хариуцагч Ю.Бөд холбогдуулан 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад хариуцагч Ю.Б нь холбогдох хуулийн зохицуулалт, түүний үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад Х******* ******* ******* ******* төрийн өмчит ХХК-ийн нэхэмжилсэн 6,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:
Төлбөр төлөгчийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Бот/2015-971 дугаартай зээлийн гэрээний үүргийг биелүүлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан үндсэн төлбөр болох 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг, алданги 2,000,000 /хоёр сая/ нийт 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн нэхэмжлэлээс алдангийн 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөс нэхэмжлэгч татгалз*******, үндсэн төлбөр болох 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Гэрээ нь байгуулагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр байх бөгөөд төлбөр төлөгч нь төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж дууссанаар дуусгавар болохоор харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Ю.Б нар гарын үсэг зурж баталга*******уулсан байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х******* ******* ******* ******* төрийн өмчит ХХК нь нэхэмжилсэн 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн 2,000,000 /хоёр сая/ төгрөгт холбогдох хэсгээс татгалз*******, хариуцагч Ю.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА