| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00550/И |
| Дугаар | 304/ШШ2025/00415 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 304/ШШ2025/00415
| 2025 оны 08 сарын 01 өдөр | Дугаар 304/ШШ2025/00415 | Булган аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, *** дугаар хороо, А*******гийн гудамж, өөрийн байранд байрлах, Б******* дүүргийн н******* д*******ын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б***** аймаг, Б******* сум, Ө******* ** дүгээр баг, Б******* **, *** тоотод оршин суух, ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 5,017,200 /таван сая арван долоон мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б******* дүүргийн н******* д*******ын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн Б******* суманд хаягтай ******* Мөнх Чин ХХК нь н******* д*******ын шимтгэлийн өр болох 3,420,000 (гурван сая дөрвөн зуун хорин мянга) төгрөг, шимтгэлийн өрнөөс үүссэн алданги болох 1,597,200 (нэг сая таван зуун ерэн долоон мянга хоёр зуу) төгрөг, нийт 5,017,200 (таван сая арван долоон мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж н******* д*******ын санд төлүүлэх, н******* д*******ын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 2/03 дугаартай гэрээг байгуулсан боловч тохиролцсон хугацаанд өр төлбөрөө барагдуулаагүй.
Мөн тус газраас 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 682 дугаартай Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай албан бичгийг Төрийн банкинд хүргүүлсэн байна.
Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/Ш32024/00892 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад зааснаар хариуцагчийг Онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжлах хүсэлтийг Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд (хуу нэрээр) гаргаснаар Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/02120 дугаартай шийдвэр гарч Б******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст эрэн сурвалжлах ажлыг даалгасан.
Б******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 30г 1-3/3538 дугаартай албан бичгээр тухайн аж ахуйн нэгжийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох *******баярын Мөнхцолмонгийн оршин суугаа хаягийг олж тогтоосон албан бичиг ирүүлсэн. гэжээ.
Хариуцагч ******* ХХК-ийн захирал Э.Мөнхцолмон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б******* дүүргийн н******* д*******ын газар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 5,017,200 /таван сая арван долоон мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ХХК нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б******* дүүргийн н******* д*******ын газрын нэхэмжлэлийн шаардлага 5,017,200 /таван сая арван долоон мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагч ******* ХХК нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА