| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00408/И |
| Дугаар | 304/ШШ2025/00409 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 304/ШШ2025/00409
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Н.Э*******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Л.Ч*******той хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00408/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүхийн оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
1.Хүсэлт гаргагч Н.Э******* нь Л.Ч*******той хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Ч*******той Н.Э******* би 2018 оны 3 дугаар сард Л.Ч******* бид хоёр танилцаад 2018 оны 10 дугаар сард нэг гэрт орж, хамтын амьдралтай болсон. 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хамт амьдарсан. Л.Ч******* 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ мөрөнд живсэн.Тухайн үед Л.Ч******* Зэвсэгт хүчний .... дүгээр ангид Техникийн албаны зураг төслийн инженерээр ажиллаж байсан.
Л.Ч*******ийг усанд живснээс хойш Зэвсэг хүчний .... дүгээр ангийн захирагчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/104 дугаартай тушаалаар ар гэр нь гээд Н.Э******* намайг тус ангид бэлтгэгч тогоочоор ажилд авсан.
Л.Ч******* бид хоёрын хамтын амьдралтай байсан болохыг Н.Э******* намайг ажилд авсан тушаал, багийн засаг даргын тодорхойлолт, Л.Ч*******ийн ажилд авсан тушаал, Л.Ч******* бид хоёрын 2019 оноос 2024 онуудад авхуулсан зураг, "Бичил Глобус финанс" ББСБ-аас авсан зээлийн гэрээний хуулбар зэргүүдээр нотлогдох юм.
Иймд Л.Ч******* бид хоёрыг 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 348 дугаартай шийдвэрээр Л.Ч*******ийн нас барсан болохыг тогтоож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрт Н.Э******* нь Л.Ч*******той хамтын амьдралтай байсан болох нь харагддаг. Мөн 2020 онд хамгийн сүүлийн хүн ам орон сууцны тооллого явагдсан ба тухайн үед буюу 2018 оноос 2024 оны хооронд хамтран амьдарч байх хугацаандаа өөрийн гэсэн гэргүй байсан тул хүн амын тооллогод бүртгэгдээгүй байна гэсэн Үндэсний төв архивын лавлагаа, Орхон аймгийн Г******* баг болон Булган аймгийн Х******* сумын Х******* тосгоны захирагчийн тодорхойлолт зэрэгт Н.Э*******, Л.Ч******* нарын хамтран амьдралтай байсныг нотолсон байх тул хамтран амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагч Н.Э*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Л.Ч*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,
-Итгэмжлэл /хэргийн 5-р хуудас/,
- Зэвсэг хүчний ... дүгээр ангийн захирагчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/104 дугаар Н.Э*******ыг ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал /хэргийн 6-р хуудас/,
Зэвсэг хүчний ... дүгээр ангийн захирагчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/107 дугаар Л*******гийн Ч*******ийг данс бүртгэлд авах тухай тушаал / хэргийн 7-р хуудас/,
-Гар утасны зураг цэсээс хэвлүүлсэн гэрэл зураг /хэргийн 8-14, 40-42-р хуудас/,
-О.... аймгийн Б..... сумын Г******* багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/148 дугаар тодорхойлолт /хэргийн 15-р хуудас/,
-Булган аймгийн Х******* сумын Х******* тосгоны захирагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/52 дугаар тодорхойлолт /хэргийн 16-р хуудас/,
-Зээлийн гэрээ /хэргийн 17-20-р хуудас/,
-Гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хэргийн 43-р хуудас/,
-Хүн амын өрхийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 44-р хуудас/,
-2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 03-02/4717 дугаартай Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаа /хэргийн 52-р хуудас/,
-Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 304/ШШ2025/00348 дугаартай Л.Ч*******ийг нас барсан болохыг зурласан шүүхийн шийдвэр /хэргийн 53-54-р хуудас/,
-Булган аймгийн Онцгой байдлын газрын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 31/125 дугаартай эрэн хайх ажиллагаа хийсэн тухай тодорхойлолт /хэргийн 55-р хуудас/.
3.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Ч.Ц*******, Н.Э******* нараас мэдүүлгийг авсан байна.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.Э*******ын хүсэлтийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл талийгаач нөхөр Л.Ч*******той хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Н.Э******* нь талийгаач нөхөр Л.Ч*******той 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хамтран амьдарсан болох нь Зэвсэг хүчний 234 дүгээр ангийн захирагчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/104 дугаар Н.Э*******ыг ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, Зэвсэг хүчний ... дүгээр ангийн захирагчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/107 дугаар Л*******гийн Ч*******ийг данс бүртгэлд авах тухай тушаал, гар утасны зураг цэсээс хэвлүүлсэн тэдний хамт авхуулсан гэрэл зургууд, О,,,, аймгийн Б.... сумын Г... багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/148 дугаар тус багийн Илгээлт 7-00 тоотод 2018-2022 оны хооронд Л*******гийн Ч******* /...../, Нгийн Э******* /...../ нар оршин сууж байсан нь үнэн гэх тодорхойлолт, Булган аймгийн Х******* сумын Х******* тосгоны захирагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/52 дугаар Тус тосгоны иргэн тодорхойлолт Нгийн Э******* /..../ нь асан Л*******гийн Ч*******той 2022-2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Ц агуйт хэсэгт хамт оршин суудаг байсан гэх тодорхойлолт, Бичил глобус финанс ББСБ-аас Н.Э*******, Л.Ч******* нарын хамтран авсан зээлийн гэрээ, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, Хүн амын өрхийн бүртгэлийн лавлагаа, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 03-02/4717 дугаартай Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаа, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 304/ШШ2025/00348 дугаартай Л.Ч*******ийг нас барсан болохыг зурласан шүүхийн шийдвэр, Булган аймгийн Онцгой байдлын газрын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 31/125 дугаартай эрэн хайх ажиллагаа хийсэн тухай тодорхойлолт, гэрч Ч.Ц*******, Н.Э******* нарын Н.Э*******, Л.Ч******* нарыг хамтын амьдралтай байсан болохыг тодорхойлсон мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Н.Э*******, Л.Ч******* нарыг 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ