| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00554/И |
| Дугаар | 304/ШШ2025/00407 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 304/ШШ2025/00407
| 2025 оны 07 сарын 30 өдөр | Дугаар 304/ШШ2025/00407 | Булган аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С*******ын талбай-**, С******* т*******, ** давхарт байрлах, Т******* ББСБ ХХК /Хувийн хэргийн дугаар: ************/, /Регистрийн дугаар: ***************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******** аймаг, Б****** сум, ** дугаар баг, Б***** У******* ** гудамж, *** тоотод оршин суух, Д******* овогт М*******ын С******* /Иргэний бүртгэлийн дугаар: *********************/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,950,818.89 /дөрвөн сая есэн зуун тавин мянга найман зуун арван найман төгрөг наян есэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М*******ын С******* нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 08 сарын 20-ны өдөр ЗГ2024082032841 тоот гэрээний дагуу 1Phone15_Рго_128GВ маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 4,788,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ2024082032841 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 4,210,675.72 төгрөг, үндсэн хүүнд 722,621.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,522.0 төгрөг, нотариатын төлбөрт 7,000.0 төгрөг, нийт 4,950,818.89 төгрөгийг хариуцагч М******* С*******оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.С******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч М.С*******ид холбогдуулан 4,950,818.89 /дөрвөн сая есэн зуун тавин мянга найман зуун арван найман төгрөг наян есэн мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.С******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,950,818.89 /дөрвөн сая есэн зуун тавин мянга найман зуун арван найман төгрөг наян есэн мөнгө/ төгрөгийг хариуцагч М.С******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 47,082 /дөчин долоон мянга наян хоёр/ төгрөг, хариуцагч М.С*******оос 47,082 /дөчин долоон мянга наян хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА