Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 304/ШШ2025/00403

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 304/ШШ2025/00403

Булган аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С*******ын талбай-02, С******* Т*******, ** дугаар давхарт байрлах, Т******* ББСБ ХХК /Хувийн хэргийн дугаар:*********/, /Регистрийн дугаар: **********-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б***** аймаг, Д******* сум, ** дүгээр баг ******* ц******* хороо, ** гудамж ** тоотод оршин суух Б****** овогт Б*******ын Ц*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 4,871,485.07 /дөрвөн сая найман зуун далан нэгэн мянга дөрвөн зуун наян таван төгрөг долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б*******ын Ц******* нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 06 сарын 06-ны өдөр ЗГ2024060622824 тоот гэрээний дагуу Samsung_S24_Ultra_256GB, Samsung Galaxy Tab A9 128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 4,588,000 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: нийт 4,871,485.07 төгрөгийг хариуцагч Б.Ц*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ц******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Ц*******д холбогдуулан 4,871,485.07 /дөрвөн сая найман зуун далан нэгэн мянга дөрвөн зуун наян таван төгрөг долоон мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Ц******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,871,485.07 /дөрвөн сая найман зуун далан нэгэн мянга дөрвөн зуун наян таван төгрөг долоон мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Ц******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 46,447 /дөчин зургаан мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөг, хариуцагч Б.Ц*******ээс 46,447 /дөчин зургаан мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА